2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/509

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408036311564 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л овогт О-ын М, Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Түмэн хөлөг авто засварын газар засварчин ажилтай, ам бүл 3, эгч нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 725 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.М нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим сүлжээнд “зээлийн муу түүх арилгана, чатаар холбогдоорой” гэсэн зар тавьж  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 21 хохирогчоос нийт 8,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож 2-р хавтаст хэргийн 88 дахь талд авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлсөн баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч О.М нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд фейсбүүк цахим сүлжээнд “зээлийн муу түүх арилгана, чатаар холбогдоорой” гэсэн хуурамч зар тавьж өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан:

  1. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.О-ээс 200,000 төгрөгийг,
  2. 2024 оны 08 дугаар сарын 17, 20-ны өдрүүдэд хохирогч Н.О-ээс 400,000 төгрөгийг,
  3. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Х-ээс 400,000 төгрөгийг,
  4. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Д-аас 400,000 төгрөгийг,
  5. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.М-ээс 400,000 төгрөгийг,
  6. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ж.М-ээс 200,000 төгрөгийг,
  7. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Б.Ү-аас 200,000 төгрөгийг,
  8. 2024 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд хохирогч П.Н-аас 400,000 төгрөгийг,
  9. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Э.Г-с 100,000 төгрөгийг,
  10. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Г.С-оос 200,000 төгрөгийг,
  11. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Т.Э-аас 400,000 төгрөгийг,
  12. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч О.М-аас 400,000 төгрөгийг,
  13. 2024 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд хохирогч Б-ээс 500,000 төгрөгийг,
  14. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Б-аас 400,000 төгрөгийг,
  15. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Э.Ц-аас 800,000 төгрөгийг,
  16. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Э-аас 200,000 төгрөгийг,
  17. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Д-ээс 1,000,000 төгрөгийг,
  18. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Д.Э-өөс 300,000 төгрөгийг,
  19. 2024 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд хохирогч Л.Э-ээс 1,000,000 төгрөгийг,
  20. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Т-аас 200,000 төгрөгийг,
  21. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогч С.М-ээс 100,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- “...фейсбүүк цахим орчинд зээлийн муу түүх арилгана гэсэн зарын дагуу хандаж 200,000 төгрөг үл таних хүний данс руу шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 3 дахь тал),

- Хохирогч Б.О-ийн “...2024.09.11-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 3-р амбулатор дотор ажил дээрээ байх үедээ фейсбүүк цахим орчинд Зээлийн мэдээллийн сан хар жагсаалт гэсэн групп дээр “зээлийн муу түүх арилгана, чатаар холбогдоорой” гэсэн зарын дагуу З гэх хаяг руу хандаж чатласан ба муу зээл янзлаад өгөөч гэж асуухад 200,000 төгрөгт янзалж өгнө гэж хэлсэн юм. Мөнгөө авч байж янзална, өнөөдөр оруулбал маргааш 12 цагт болно гэж хэлэхээр нь Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 200,000 төгрөг “гүйлгээний утга О-с” гэж бичээд шилжүүлсэн юм. Хэсэг хугацааны дараа тухайн групп дээр энэ хүн рүү битгий мөнгө шилжүүлээрэй луйвар явж байна гэсэн пост хийснийг уншаад залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандаж байна. Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 6 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Б.О-ээс хүлээн авсан 5 хуудас баримт (1-р хавтаст хэргийн 19-23 дахь тал),

- О.М-ийн Хаан банкны *** тоот дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 29-35 дахь тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 61 дэх тал),

- Хохирогч С.М-ийн “...2024.10.23-ны өдөр Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 100,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Шинжээч томилуулах шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64 дэх тал),

-  Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч С.М-ээс хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 67-68 дахь тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 74 дэх тал),

- Хохирогч Э.Т-ын “...2024.10.23-ны өдөр Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 200,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Шинжээч томилуулах шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 77 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Э.Т-аас хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 78-80 дахь тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу нийт 1,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 87 дахь тал),

- Хохирогч Л.Э-ийн “...2024.10.19-ний өдөр Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 500,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. 2024.10.20-ны өдөр Голомт банкны *** данснаас 500,000 төгрөгийг дахин Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн. Нийт 1,000,000 төгрөг шилжүүлсэн...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Шинжээч томилуулах шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 90 дэх тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Л.Э-ээс хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 91-95 дахь тал),

- “...фейсбүүк цахим орчинд З гэх хаягаас оруулсан зээлийн муу түүх арилгана гэсэн зарын дагуу хандаж үл таних хүний *** дугаарын данс руу нийт 300,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 101 дэх тал),

- Хохирогч Д.Э-ийн “...2024.10.14-ний өдөр Голомт банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 300,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 104-105 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Д.Э-өөс хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 106-109 дэх тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу нийт 1,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 115 дахь тал),

- Хохирогч Б.Д-ийн “...2024.10.13-ны өдөр болон 2024.10.14-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр “гүйлгээний утга Б Д” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 118 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Б.Д-ээс хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 120-121 дэх тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 127 дахь тал),

- Хохирогч Д.Э-ийн “...та одоо миний данс руу мөнгө шилжүүлчих гэж хэлэхээр нь Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 200,000 төгрөг “гүйлгээний утга ***” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 130 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Д.Э-аас хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 131-134 дэх тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу 800,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 140 дэх тал),

- Хохирогч Э.Ц-ын “...2024.10.01-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 800,000 төгрөг “гүйлгээний утга Ц” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 143 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Э.Ц-аас хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 145-146 дахь тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу 400,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 153 дахь тал),

- Хохирогч Б.Б-ын “...Та одоо миний данс руу мөнгө шилжүүлчих гэж хэлэхээр нь Худалдаа хөгжлийн банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 400,000 төгрөг “гүйлгээний утга Б.Б ***” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 156-157 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Б.Б-аас хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 158-159 дэх тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу 500,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 165 дахь тал),

- Хохирогч Б.Б-ийн “...2024.09.29-ний өдөр Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 250,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. Тэгээд дахин 2024.09.30-ны өдөр 250,000 төгрөг шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Шинжээч томилуулахгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 168 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Б.Б-ээс хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 170-171 дэх тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу 400,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 177 дахь тал),

- Хохирогч О.М-ын “...Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 400,000 төгрөг “гүйлгээний утга *** болон ***” гэж бичээд. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 180 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч О.М-аас хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 191-184 дэх тал),

- “...үл таних хүний *** дугаарын данс руу 400,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 190 дэх тал),

- Хохирогч Б.М-ийн “...2024.09.11-ний өдөр Төрийн банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 400,000 төгрөг “гүйлгээний утга М-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 193 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Б.М-ээс хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 194-198 дахь тал),

- “...нийт 400,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 205 дахь тал),

- Хохирогч Т.Э-ын “...2024.09.21-ний өдөр Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 400,000 төгрөг “гүйлгээний утга ***, ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Шинжээч томилох шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 208 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Т.Э-аас хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 210-211 дэх тал),

- “...нийт 200,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 217 дахь тал),

- Хохирогч Г.С-ийн “...Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 200,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 221 дэх тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Г.С-оос хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 219, 222 дахь тал),

- “...нийт 100,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 229 дэх тал),

- Хохирогч Э.Г-ийн “...2024.09.13-ны өдөр Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 100,000 төгрөг “гүйлгээний утга E*** g*** ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Шинжээч томилуулахгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 234-235 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Э.Г-с хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 236-237 дахь тал),

- “...нийт 200,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 244 дэх тал),

- Хохирогч Б.Ү-ын “...2024.09.12-ны өдөр Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 200,000 төгрөг “гүйлгээний утга *** ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 248 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Б.Ү-аас хүлээн авсан баримт (1-р хавтаст хэргийн 250, 2-р хавтаст хэргийн 1 дэх тал),

- “...нийт 400,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 7 дахь тал),

- Хохирогч П.Н-ийн “...2024.09.11-ний өдөр Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 200,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. 2024.09.12-ны өдөр дахиад 200,000 төгрөг тус данс руу шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 10 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч П.Н-аас хүлээн авсан баримт (2-р хавтаст хэргийн 12-14 дэх тал),

- “...нийт 200,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 20 дахь тал),

- Хохирогч Ж.М-ийн “...2024.09.11-ний өдөр Голомт банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 200,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 23 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Ж.М-ээс хүлээн авсан баримт (2-р хавтаст хэргийн 24-26 дахь тал),

- “...нийт 400,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 32 дахь тал),

- Хохирогч Б.Д-ийн “...2024.08.27-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 400,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 38 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Б.Д-аас хүлээн авсан баримт (2-р хавтаст хэргийн 40-41 дэх тал),

- “...нийт 400,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 47 дахь тал),

- Хохирогч Б.Х-ийн “...2024.08.12-ны өдөр Хаан банкны банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 400,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Шинжээч томилуулахгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 51-52 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Б.Х-ээс хүлээн авсан баримт (2-р хавтаст хэргийн 54-56 дахь тал),

- “...нийт 400,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 62 дахь тал),

- Хохирогч Н.О-ийн “...Та одоо миний данс руу мөнгө шилжүүлчих гэж хэлэхээр нь  Голомт банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 2024.08.17-ны өдөр 200,000 төгрөг болон 2024.08.20-ны өдөр 200,000 төгрөг, 2 удаагийн гүйлгээгээр 400,000 төгрөг “гүйлгээний утга ***-с” гэж бичээд шилжүүлсэн. ...Гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 66 дахь тал),

- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хохирогч Н.О-ээс хүлээн авсан баримт (2-р хавтаст хэргийн 64, 68-69 дэх тал) зэрэг болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй баримтууд гэж үнэлсэн болно.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, хуульд заасан аргаар хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор төгссөн тооцогдоно.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл шүүгдэгч О.М нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд фейсбүүк цахим сүлжээнд “зээлийн муу түүх арилгана, чатаар холбогдоорой” гэсэн хуурамч зар тавьж, уг зарын дагуу холбогдсон хүмүүст “мөнгөө шилжүүлбэл маргааш өдрийн 12 цагт болгоно гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нарыг төөрөгдөлд оруулан өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан хохирогч нараас эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч О.М нэг үйлдлийн аргаар нэр бүхий 21 хохирогчоос нийт 8,200,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.М нь нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, буцааж өгөх зорилгогүйгээр шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус болох нь илэрхий, тэрээр өөрийн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэдийгээр шүүгдэгч О.М нь тодорхой цаг хугацаанд нэр бүхий 21 хохирогчийг залилсан боловч улсын яллагчаас “...О.М нь Түмэн хөлөг авто засварын газар ажилладаг, тодорхой хэмжээний орлоготой байсан нь залилах гэмт хэргийг амьдралынхаа хэвшил болгох боломжийг байнга илэрхийлж, бусдыг залилж авсан мөнгөөрөө амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон гэж үзэхээргүй байна...” гэж дүгнэснийг буруутгахааргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан ба 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 05 минутад хохирогч С.М нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шүүгдэгч О.М руу мөнгөө шилжүүлсэн буюу гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дуусгавар болсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч О.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.М-г үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 8,200,000 төгрөгөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Х-ээс бусад нэр бүхий 20 хохирогчийн 7,800,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх 400,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-оос гаргуулж хохирогч Б.Х-д олгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч О.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Хохирол бүрэн төлөгдсөн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “....О.М хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Хувийн байдлын хувьд ШУТИС-ыг Механик инженерийн мэргэжлээр төгссөн. 10 жилд сурч байхын л толгой сайтай хүүхэд гэгддэг байсан. Толгойгоо буруу л ашиглалаа гэж харж байна. Улсын яллагчийн ярьж байгаа 3 дахь үйлдэл гэдэг нь үнэн. Гэхдээ давтан гэдэг зүйл байхгүй учраас шүүх үүнийг анхаарч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Давтан гэдэг ойлголт хуульд байхгүй. Нэлээдгүй хоног цагдан хоригдсон. Ар гэр нь ч сайн араас нь сайн хөөцөлдлөө. Ийм аав, ээжтэй гэдгээ ч О.М ухаарсан байх. Хохирогч нарт хохирлыг барагдуулсан. Хохирогч Х-ийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Шүүх энэрэнгүй хандаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч “...Баяр болох гэж байхад аав ээжийгээ ийм байдалд оруулж байна. Манайх хохирол барагдуулаад байхаар тийм их  мөнгөтэй айл биш. Хүнээс л мөнгө зээлсэн эсхүл малаа зарсан байх. Тиймээс гараад ээж аавынхаа баярыг хийж өгмөөр байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 36 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 47 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 85 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 86 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (2-р хавтаст хэргийн 87 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (2-р хавтаст хэргийн 88 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.04-ний өдрийн 2020/ШЦТ/725 дугаартай шийтгэх тогтоол (2-р хавтаст хэргийн 90-92 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.09-ний өдрийн 2020/ШЦТ/800 дугаартай шийтгэх тогтоол (2-р хавтаст хэргийн 93-109 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр 21 хохирогчид хохирол учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, нэр бүхий 20 хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорих эрх хязгаарлах ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-д мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн цагдан хоригдсон 18 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон нийт 18 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний эдлэх ялаас хасч тооцов.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч О.М-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт О-ын М-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөл оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн цагдан хоригдсон 18 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон нийт 18 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-д мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-оос 400,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Х-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР