2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/280

 

 

 

 

 

 

     2025         01           27                                  2025/ШЦТ/280

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

            Улсын яллагч: М.Анхбаяр/томилолтоор/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Дэлгэрдаваа,

Шүүгдэгч: А.У, түүний өмгөөлөгч Г.Цолмон /ҮД:3179/, Г.Мөнхзолбоо /ҮД:2287/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Яргуйт овогт Алтанхуягийн Уянгад холбогдох эрүүгийн 2405026182200 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****************-ны өдөр ************, Аялал жуулчлал, агаарын тээврийн менежмент мэргэжилтэй, ***************** оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

***********************.

 Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.У нь “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард аюушийн өргөн чөлөө Номин их дэлгүүрт байрлах Скайтел ХХК-ийн “Номин салбар”-ын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, 21,401,000 төгрөгийн бараа материал кассын дутагдал, 4 сарын бэлэн бус гүйлгээний дутуу орлого 79,831 төгрөг, 4 сард олгосон Б гэрээтийн авлага 604,800 төгрөг, цүнхтэй мөнгөний дутагдал 30,000 төгрөг буюу нийт 22,115,631 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.У нь “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард аюушийн өргөн чөлөө Номин их дэлгүүрт байрлах Скайтел ХХК-ийн “Номин салбар”-ын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, 21,401,000 төгрөгийн бараа материал кассын дутагдал, 4 сарын бэлэн бус гүйлгээний дутуу орлого 79,831 төгрөг, 4 сард олгосон Б гэрээтийн авлага 604,800 төгрөг, цүнхтэй мөнгөний дутагдал 30,000 төгрөг буюу нийт 22,115,631 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ “...гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрдаваагийн “... шүүгдэгч нь хохиролд 9,000,000 төгрөг төлсөн, үлдэгдлийг хувааж төлөх гэрээг бид байгуулсан, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405026182200  дугаартай хэргээс:

Скайтел ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Амарчингүний 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3, 5-6 дугаар тал/,

Скайтел ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Амарчингүний 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 24/8050 дугаартай “Д.Нагважамц, Ч.Дэлгэрдаваа нарт иргэн А.Утай холбоотой эрүүгийн хэрэгт байгууллагыг төлөөлж оролцох тухай итгэмжпэл олгосон” тухай албан бичиг /хх-н 7 хуудас/,

Скайтел ХХК-ийн Хүний нөөц, Захиргааны албаны захирал У.Урангоо болон А.У нарын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №52 дугаартай борлуулагчаар ажиллуулах тухай “Хөдөлмөрийн гэрээ” (Туршилтаар ажиллах ажилтан) болон тус ажпын байрны тодорхойлолт хуулбар /хх-н 8-17, 18-23 дугаар тал/,

Скайтел ХХК-ийн Хүний нөөц, Захиргааны албаны захирал У.Урангоо болон

А.У нарын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №52 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний хуулбар /хх-н 24-27 дугаар тал/,

Скайтел ХХК-ийн Хүний нөөц, Захиргааны албаны захирал У.Урангоо болон А.У нарын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан N9328 дугаартай борлуулагч, үйлчилгээний ажилтнаар ажиллуулах тухай “Хөдөлмөрийн гэрээ”-ний болон цалин хөлсний тохиролцоо (02/5) болох гэрээний 2 дугаар хавсралтын хуулбар /хх-н 28-36 дугаар тал/,

Скайтел ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Амарчингүний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-464 дугаартай салбарын менежерээр ажиллуулах, цалингийн 5С/А2 сүлжээгээр “Албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар /хх-н 37 дугаар тал/,

Бараа материал, бэлэн мөнгөний үлдэгдлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тооллогоор 471.000 төгрөгийн дутагдал гарсныг А.Уд танилцуулж, тэрээр дутагдалыг хүлээн зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зурсан хуудас /хх-н 38-42 дугаар тал/,

Скайтел ХХК-ийн ахлах мэргэжилтэн А.Боргилын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Номин салбарын менежер А.Уянгын хариуцсан бараа материал, кассын үлдэгдлыг тоолж шалгасан тухай” тайлбарт 21.401.000 төгрөгийн бараа материал, кассын үлдэгдэл дутагдсан талаар дурдсан /хх-н 43-47 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрдаваагийн “...би 2021 оноос одоог хүртэл тус компанийн хуулийн хэлтэст менежерээр ажиллаж байна. Миний бие Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүний “Итгэмжлэл олгох тухай” буюу эрх үүсгэвэр үүсгэх албан бичгийн хүрээнд А.Уд холбогдох асуудалд Д.Нагважамцийн хамтаар томилогдсон учир компанийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Д.Нагважамц бид хоёрт хэн хэнд нь эрх олгосон учир цаашид хэрэгт боломжтой хүн нь оролцож явах болно.Одоо гаргасан өргөдлийн талаар ярих юм бол: Скайтел ХХК-тай иргэн Алтанхуягийн Уянга /Е098112201/ нь хөдөлмөрийн гэрээг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулж компанийн борлуулалт үйлчилгээний газрын Мобайл борлуулалтын албаны Улаанбаатарын борлуулалтын хэлтсийн борлуулалт үйлчилгээний ажилтнаар анх ажиллаж эхэлсэн. Ингээд ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-464 тоот захирлын тушаалаар А.У нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ард Аюушийн өргөн чөлөө, Номин их дэлгүүрт байрлах “Номин” салбарт менежерээр томилогдсон. Ажиллах хугацаанд анхандаа ямар нэгэн асуудал гаргаагүй ажиллаж байсан боловч 2024 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын хооронд буюу 2 сарын хугацаанд нийт 21,401,000       төгрөгийн бараа материал, кассын дутагдал үүнээс гадна 4 сарын бэлэн бус гүйлгээний дутуу орлого 79,831 төгрөг, 4 сард олгосон Б гэрээтийн авлага 604,800 төгрөг, цүнхтэй мөнгөний дутагдал 30,000 төгрөг ингээд нийт 22,115,631 төгрөгийг хувьдаа завшсан асуудлыг гаргасан. үнийг манай дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн А.Боргил илрүүлж тогтоосон юм. Тэгэхээр яг гол нөхцлийн талаар А.Боргил ахлах өөрөө мэдүүлэх байх миний хувьд болохоор байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа учир Скайтел ХХК-д учирсан 22,11,631 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. А.У нь Скайтел ХХК-ийн үндсэн ажилтан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан. А.Боргилтой уулзаад тооллого хийх явцад дээрх мөнгөн дун буюу 22,115,631 төгрөгийг хувьдаа авсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэсэн. Яг албан ёсоор тайлбар бичиж өгөөгүй ч гэлээ тооллогын хуудсанд 22,115,631 төгрөгийн барааг дутаасан болохоо хүлээн зөвшөөрч байна гэж гарын үсэг зурсан. Түүний гаргасан зөрчлийг тогтоосноор 2024 оны 05 дугаар сарын сүүлээр захирлын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн...” гэсэн мэдүүлэг / хх-н 51-52 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрдаваагийн дахин “...үндсэн хохирол 22,115,631 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол барагдаагүй байгаа. Мөн аудитын дүгнэлт гаргуулахад зарцуулсан 2.211.563 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 24.327.194 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-н 2 дугаар тал/,

Гэрч А.Боргилын “...миний хувьд Скайтел ХХК-ийн санхүү бүртгэлийн алба, дотоодын хяналтын ахлах мэргэжилтний хувьд салбарын ажлыг тогтоосон хугацаа байхгүй хэзээд бол хэзээд шалгалтын ажлыг явуулдаг юм. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А.У менежерийн хариуцаж байсан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ард аюушийн өргөн чөлөө, Номин их дэлгүүрт байрлах “Номин” салбарт очиж шалгалтын ажлыг явуулахад дараах зөрчил илэрсэн юм. Эхнээс нь тодруулж хэлэх юм бол манай компанид ширхгээр бүртгэгддэг өөрөөр хэлбэл тухайн албан тушаалтанд шилжсэн буюу түүний хариуцаж байгаа бараа материалыг бүртгэдэг /Skyhub/, тус тус бүртгэлтэй бараа материалын жишээ нь иргэн Уянгад №12345 серийн дугаартай карт байлаа гэхэд түүний ашиглалттай холбоотой бүртгэгддэг /СВВS billing/ гэх нэртэй хоёр программ бий. Нэг ёсондоо А.Уд №12345 серийн дугаартай карт олгогдлоо гэж үзэхэд түүнийг худалдан борлуулж хэн нэгэн ашигласан тохиолдолд / СВВS billing / гэх программд автоматаар бүртгэгдэн, хэдий А.У өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй барааг /Skyhub/ программд үлдэгдэлтэй гэж бүртгэсэн ч гэлээ бараа нь ашиглагдсан тохиолдолд / СВВS billing / программ-д ашиглагдсан бол шууд л гарч ирдэг юм. Тухайн шалгалтын ажлыг явуулахад А.У нь /Skyhub/ программд:

1.Бэлгийн карт 10000 /2024/ төгрөгийн картаас 390 ширхэг, нийт үнэ 3,900,000 төгрөг,

2.Бэлгийн карт 14000 /2024/ төгрөгийн картаас 156 ширхэг, нийт үнэ 2,184,000

төгрөг,

3.Бэлгийн карт 7000/2024/төгрөгийн картаас 2093 ширхэг, нийт үнэ 20,735,000 төгрөгийн картыг үлдэгдлээр байгаа гэж өөр дээрээ бүртгэсэн боловч /CBBS billing/ гэх программд эдгээр картуудын 80 хувь нь хэзээний ашиглагдсан /цэнэглэгдсэн/ байсан. Энгийнээр хэлбэл үйлчлэгч аваад утсаа картаар цэнэглэсэн гэсэн үг. Үлдэгдэл 20 орчим хувийн карт биеэр байгаагүй. Нийт картыг 100 хувь гэж үзэхэд түүний 80 хувь нь цэнэглэгдэж, ашиглагдсан, үлдэгдэл 20 хувь нь биетээр байгаагүй. Мөн Sei dongle буюу интернэтийн 1 ширхэг төхөөрөмж, U sim card /Зg/-5 ширхэг, Кассын үлдэгдэл гээд 471,000 төгрөг гээд нийтдээ бараа материал, кассын дутагдал 21,401,000 төгрөг болсон. Үүнээс гадна 79,831 төгрөг буюу 4 сарын бэлэн бус гүйлгээний дутуу орлого байсан. Б гэрээтийн авлага хэсгийг тайлбарлавал манай компанийн байнгын гэрээтэй ажилладаг хувь хүн аж ахуйн нэгжүүд байдаг ба энгийнээр хэлбэл тэдгээрт зээлээр ч юм уу 5 хувийн хөнгөлөлттэй картыг олгодог. Тэгсэн А.У нь 604,800 төгрөгийн барааг Б гэрээтэд зээлсэн тэднийхээс авлагатай мэтээр программд бүртгэсэн байсан. Би түүний Б гэрээтээр бүртгэсэн иргэнтэй холбогдоод 604,800 төгрөгийн өглөгтэй эсэхийг тодруулахад тийм зүйл байхгүй гэхээр нь А.Уас тодруулахад би худлаа бүрдүүлсэн юм аа гэж үнэнээ хэлсэн. Манайх цүнхтэй мөнгөний дутагдал гэж нэрлэдэг юм, тодруулбал тухайн өдөрт салбарт орсон орлогыг банк ирж авдаг юм. Жишээ болгож хэлэхэд 100,000 төгрөгийн орлого орсон гэж гэж хэлээд банкны ажилтанд 90,000 төгрөг өгч явуулсан тохиолдолд үүнийг баримтаар хөөж тогтоох боломжтой юм. Яг энэ байдлаар шалгаж үзэхэд 30,000 төгрөгийг дутуу тушаасан, ингээд нийтдээ 22,115,631 төгрөгийг А.У хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Тооллогын баримтаар тогтоогдсон 21,401,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Түүний хувьдаа завшсан нийт 22,115,631 төгрөгийн тооцоог сүүлд гаргасан ба танилцуулахаар дуудахад ирэхгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56 дугаар тал/,

Гэрч Б.Хосбаярын “...манай “Мөнгөн унага” ХХК нь 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 1996 оноос хойш ажиллуулж байгаа ба миний бие болохоор менежер гэж явдаг юм. Харин компанийн захирал болохоор миний эхнэр юм. Манайх борлуулалтын “Б” гэрээт гэж явдаггүй юм. Харин дундын борлуулалтын компани байдаг ба тэр нь “Б” гэрээт гэж компани гэж явдаг байх. “Мөнгөн унага” ХХК нь байршлын хувьд Баянхошууд байдаг ба дундын борлуулалтын компаниас “Скайтел” ХХК-ийн нэгжийг бол авч худалдан борлуулдаг юм. Манайхаас авлагатай гэх ямар нэгэн баримтыг бүрдүүлсэн бол тэр нь худлаа, өнөөдрийн байдлаар “Скайтел” ХХК-тай манайх ямар нэгэн төлбөр тооцооны асуудалгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 58 дугаар тал/,

А.Уянгын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2023

оны 01 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарын хооронд Скайтел ХХК-аас төлж

байсан лавлагаа /хх-н 67 дугаар тал/,

А.Уянгын эзэмшлийн 475020929 тоот Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга, түүнд үзлэг хийхэд 1.950.500 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн гэх тэмдэглэл /хх-н 80-156, 2 хх-н 14 дүгээр тал/,

 “Си Эс Ай аудит” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/119 дугаартай “Скайтел ХХК-ийн Номин салбарын менежер А.Уянгын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бараа материалын орлого, зарлага, бэлэн мөнгөний тооцоо, авлагын дансны үлдэгдлыг шалгахад нийт 22,115,621.00 төгрөгийн төлбөр зөрчил илэрч компанид дараах хохирол учруулсан байна. Үүнд:

1/ Бараа материалын орлого, зарлагын тайланг шалгахад нийт 3875 ширхэг буюу 25,451,100.00 төгрөгийн бараа материалын үлдэгдлээс 1230 ширхэг буюу 14.525.100.00 төгрөгийн бараа материалыг хүлээлгэн өгч 2645 ширхэг буюу 20.930.000.00 төгрөгийн бараа материал дутагдуулан шамшигдуулсан байна. /Хавсралт-1, Хавсралт-2 үзнэ үү/

2/Кассын тайланг шалгахад 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны хооронд 743,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлого орсон 272,000.00 төгрөгийг байгууллагад тушааж 471,000.00 төгрөгийг дутагдсан байна. /Хавсралт-3, Хавсралт-4 үзнэ үү/

3/ Өмнөх сарын тооцооноос үүссэн А.Уас авах авлагын дансны үлдэгдэл 79.831.00            төгрөгийн үлдэгдлийг зөвшөөрч баталгаажуулж гарын үсэг зурсан байна./Авлагын дэлгэрэнгүй бүртгэл хавсаргав/

4/ Ажлын программд харилцагч 88116965 дугаартай Хосбаярын нэр дээр 4 604.800.00            төгрөгийн зээлийн борлуулалт хийн авлага үүсгэж, бараа материалыг зарлага болгон бичилт хийж үүнийгээ банкаар төлбөр хийгдсэн гэж тус авлагыг А.У өөрөө хаасан байсныг шалгаж төлбөр нь орж ирээгүй учир санхүүгийн программд А.Уянгын тооцооны авлагаар нэмж бүртгэсэн байна. Харилцагчийн дугаараас ирсэн мессеж авлага үүсгэсэн тооцооны данс хавсаргав/.

5/ 2023 оны санхүүгийн бүртгэлээр тооцооны дансанд нэр данс зөрүү бичигдсэн 30.000.00            төгрөгийн авлагыг А.Уд шилжүүлэн авлага үүсгэсэн байна. /харилцагчийн бүртгэл хавсаргав/” гэсэн дүгнэлт болон дүгнэлт гаргахад үндэслэсэн баримтууд/хх-н 158-159, 160-185  дугаар тал/,

“Си Эс Ай аудит” ХХК-ийн санхүүгийн дүгнэлтийг А.У болон Ч.Дэлгэрдаваа нарт танилцуулахад дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тэмдэглэл /хх-н 194-195 дугаар тал/,

Скайтел ХХК-ийн Сvbs программд Номин салбарын менежер А.Уянгын хариуцаж

байсан УТҮ-ний карт цэнэглэлтийг шалгасан жагсаалтын хуулбар /хх-н 197-237 дугаар тал/

Яллагдагч А.Уянгын “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, өмнөх мэдүүлгүүд бүгд үнэн зөв, хохирлыг удахгүй барагдуулна...22.115.631 төгрөгийг хувьдаа зарцуулж, ашигласан...” гэсэн мэдүүлэг /хх-н 248 дугаар тал/,

Аудит хийлгэх талаар “Ажил гүйцэтгэх гэрээ”, ажил хүлээлцсэн акт, төлбөр төлсөн баримт / 2 хх-н 4-9 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч А.У нь “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард аюушийн өргөн чөлөө Номин их дэлгүүрт байрлах Скайтел ХХК-ийн “Номин салбар”-ын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, 21,401,000 төгрөгийн бараа материал кассын дутагдал, 4 сарын бэлэн бус гүйлгээний дутуу орлого 79,831 төгрөг, 4 сард олгосон Б гэрээтийн авлага 604,800 төгрөг, цүнхтэй мөнгөний дутагдал 30,000 төгрөг буюу нийт 22,115,631 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан...” болох нь Бараа материал, бэлэн мөнгөний үлдэгдлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тооллогоор 471.000 төгрөгийн дутагдал гарсныг А.Уд танилцуулж, тэрээр дутагдлыг хүлээн зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зурсан хуудас /хх-н 38-42 дугаар тал/, Скайтел ХХК-ийн ахлах мэргэжилтэн А.Боргилын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Номин салбарын менежер А.Уянгын хариуцсан бараа материал, кассын үлдэгдлийг тоолж шалгасан тухай” тайлбарт 21.401.000 төгрөгийн бараа материал, кассын үлдэгдэл дутагдсан талаар дурдсан /хх-н 43-47 дугаар тал/,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрдаваагийн мэдүүлэг /хх-н 51-52 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрдаваагийн дахин өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-н 2 дугаар тал/, гэрч А.Боргилын мэдүүлэг /хх-н 55-56 дугаар тал/, гэрч Б.Хосбаярын мэдүүлэг /хх-н 58 дугаар тал/, А.Уянгын эзэмшлийн 475020929 тоот Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга, түүнд үзлэг хийхэд 1.950.500 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн гэх тэмдэглэл /хх-н 80-156, 2 хх-н 14 дүгээр тал/, “Си Эс Ай аудит” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/119 дугаартай “Скайтел ХХК-ийн Номин салбарын менежер А.Уянгын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бараа материалын орлого, зарлага, бэлэн мөнгөний тооцоо, авлагын дансны үлдэгдлийг шалгасан дүгнэлт болон дүгнэлт гаргахад үндэслэсэн баримтууд /хх-н 158-159, 160-185  дугаар тал/, “Си Эс Ай аудит” ХХК-ийн санхүүгийн дүгнэлтийг А.У болон Ч.Дэлгэрдаваа нарт танилцуулахад дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тэмдэглэл /хх-н 194-195 дугаар тал/, Скайтел ХХК-ийн Сvbs программд Номин салбарын менежер А.Уянгын хариуцаж байсан УТҮ-ний карт цэнэглэлтийг шалгасан жагсаалтын хуулбар /хх-н 197-237 дугаар тал/ зэргээр  нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшдаг.

Шүүгдэгч нь хохирогч байгууллагад менежерээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулахдаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн буюу уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд А. Уянгыг салбарын менежерийн албан тушаалд томилсон тушаал, тухайн албан тушаалын цалингийн 80/А2 сүлжээний ангилал, албан тушаалын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтаас үзэхэд А.У нь салбар хариуцсан менежер буюу тухайн албан тушаалд томилогдсоны дараагаар албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч А.У нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-464 дугаартай захирлын тушаалаар тус байгууллагын салбарын менежерээр томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг хохирогч байгууллагад албан тушаал хашиж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч А.Уянгыг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард аюушийн өргөн чөлөө Номин их дэлгүүрт байрлах Скайтел ХХК-ийн “Номин салбар”-ын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, 21,401,000 төгрөгийн бараа материал кассын дутагдал, 4 сарын бэлэн бус гүйлгээний дутуу орлого 79,831 төгрөг, 4 сард олгосон Б гэрээтийн авлага 604,800 төгрөг, цүнхтэй мөнгөний дутагдал 30,000 төгрөг буюу нийт 22,115,631 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч А.Уянгыг  хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас Скайтел ХХК-нд 22,115,631 төгрөгийн хохирол учирсан мөн аудитын дүгнэлт хийлгэхэд зарцуулсан зардал болох 2,211,563 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа нь нэхэмжилсэн /2 дугаар хх-ийн 2 дугаар тал/ байх тул шүүгдэгч А.Уас нийт 24,327,194 /хорин дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга нэг зуун ерэн дөрөв/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Скайтел ХХК-нд төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч байгууллагад 9.000.000 /есөн сая /төгрөгийг төлж барагдуулсан байх тул гэмт хэргийн хохирол, хор уршиг болох үлдэгдэл 15.231.262 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч “Скайтэл” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Уянгыг “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард аюушийн өргөн чөлөө Номин их дэлгүүрт байрлах Скайтел ХХК-ийн “Номин салбар”-ын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, 21,401,000 төгрөгийн бараа материал кассын дутагдал, 4 сарын бэлэн бус гүйлгээний дутуу орлого 79,831 төгрөг, 4 сард олгосон Б гэрээтийн авлага 604,800 төгрөг, цүнхтэй мөнгөний дутагдал 30,000 төгрөг буюу нийт 22,115,631 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч А.Уд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүгдэгч А.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15000/арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн  хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулах санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүх, улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын санал шүүгдэгчийн гэмт үйлдэл, хувийн байдалд тохирсон гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Уд урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Уянгыг 15000/арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000/арван таван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Уд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Шүүгдэгч А.У нь гэмт хэргийн хохиролд 9.000.000 /есөн сая/ төгрөг төлсөн болохыг дурдаад шүүгдэгчээс гэмт хэргийн хохирол, хор уршигт үлдэгдэл 15.231.262 төгрөгийг гаргуулж хохирогч “Скайтэл” ХХК-д олгосугай.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Уд урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ