Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01926

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01926

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: 18 , 13 дугаар хороолол, 14-109 тоот хаягт Тогтох овогт Доржсүрэнгийн Пүрэвдорж //

 

: 6 , ХД52-5 тоот хаягт байрлах Эко буудай ХХК /хуулийн этгээдийн регистрийн /-д холбогдох

 

Гэрээний үүргийн биелэлт 172,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ؿ : Нэхэмжлэгч *******, ийн өмгөөлөгч, Ж.Гантулга, ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, М.Золзаяа .

 

:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эко буудай ХХК-ийн захирал Д.Энхзориг 750 га талбайд тосны ургамал тариалж нэг га-аас хамгийн багадаа 8 цн нийт 600 тн тосны ургамал хураан авч, нэг тн тосны ургамлыг 850,000 төгрөгөөр борлуулж, нийт 510,000,000 төгрөгийн орлого олох бизнес хийх санал тавьсан. Эко буудай ХХК-ийн захирал Д.Энхзоригийн саналыг би зөвшөөрч тус компанийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт байрлах 750 га газарт тосны ургамал тариалан, ашиг орлогоо хувааж авахаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний нөхцөл нь Эко буудай ХХК-ийн эзэмшиж байгаа 750 га талбай бүхий газар дээр тариалах тосны ургамлын үрний үнэ, хавар, намрын тариалалт, хураалтын шатхууны зардлыг ******* би гарган, талууд нийт ургацын 10 хувийг тус компанийн хувьцаа эзэмшигч нарт, үлдэгдэл 90 хувийг Д.Энхзориг бил хоёр 50 хувиар хувааж авах байсан. Би гэрээнд заасан нөхцлийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 20,880,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 4,500,000 төгрөг, тус компанийн дансанд шилжүүлсэн. Мөн Д.Энхзоригийн өөрийн нь хүсэлтийн дагуу ХААН банк дахьт хувийн дансанд нь 2,500,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны үед шилжүүлсэн. Нийт 47,880,000 төгрөгийг тосны ургамлын үрний, шатхууны үнэ, хаврын тариалалтын зардал гэж тус тус шилжүүлсэн. Би Эко буудай ХХК-д 2016 оны 10 дугаар сард гэрээнд заасан нөхцлийн дагуу намрын ургац хураалтад ямар техник хэрэгсэл ашиглах, 1 га талбайгаас хураах ургацын хэмжээний талаархи мэдээллийг авахыг хүссэн, сарын дунд үеэс цас орж, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсэн, ургац хураах ажилд хүндрэл учирч болзошгүй талаар албан бичиг хүргүүлж мэдэгдсэн. Намайг тус компанид 2016 оны 10 дугаар сарын 04, 18-ны өдрүүдэд ургац хураах ажил оройтлоо, цаг агаар хүндрэх талаархи анхааруулгыг бичгээр мэдэгдсээр байхад, ямар ч арга хэмжээ авалгүй ургац хураах ажлыг оройтуулан, ургацаа цасанд даруулж, гэрээний үүргээ биелүүлэлгүй надад хохирол учруулсан. Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ хэрэгжих явцад Эко буудай ХХК гэрээнд заасан 750 га талбайд ургац тариалаагүй, ургацыг оройтож тариалан технологийн зөрчил гарган гэрээний үүргээ биелүүлээгүй баримтууд тогтоогдсон. Миний бие улсын хэмжээний хамгийн бага ургацын гарцаар тооцоход нэг га-аас 6 цн нийт 450 тн тосны ургамал, нэг тн тосны ургамлыг 850,000 төгрөгөөр тооцон нийт 382,500,000 төгрөгийн орлогоос өөрт ногдох хувь 172,125,000 төгрөгийг Эко буудай ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эко буудай ХХК-иас гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 172,125,000 төгрөг гаргуулна.

Хамтран ажиллах гэрээнд дурдагдсан хавсралтууд огт байхгүй, хавсралтыг хариуцагч тал гаргаж өгнө гээд огт гаргаагүй. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай гэрээнээс өөр гэрээ байхгүй, уг гэрээг өөрчлөөгүй, нэмэлт гэрээ хийгээгүй гэв.

 

Хариуцагч Эко буудай ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны Хамтран ажиллах гэрээ-ээр Б тал буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд нийт 53,898,750 төгрөгийн санхүүжилтийг А талд шилжүүлэх, А тал нь хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу зарцуулах үүргийг тус тус хүлээж, гэрээний дагуу тариалалтаас олсон ашгийг гэрээнд заасан хувь хэмжээгээр хуваан авахаар тохирсон.

Мөн нэхэмжлэгч талын зүгээс гэрээнд заасны дагуу 53,898,750 төгрөгийг шилжүүлэх байсан хэдий ч 47,380,000 төгрөгийг шилжүүлж, 6,518,750 төгрөгийн санхүүжилтийг огт хийгээгүй.

******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Эко буудай ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж тодорхойлсон ч талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь зөвхөн нэг талыг барьсан, нэг талын эрх ашгийг хамгаалсан гэрээ болсон гэж үзэж байна. Тухайлбал, гэрээнд хөрөнгө оруулагч талын хүлээх хариуцлагын талаар огт тусгаагүй.

Талууд дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулагч талаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох санхүүжилтийг тогтоосон хугацаанд төлөх асуудлыг албан бичгээр нэхэмжлэгчид тавьж байсан хэдий ч энэхүү үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээнд өөрчлөлт оруулах талаар хариуцагчийн саналыг нэхэмжлэгч хүлээн аваад хариу өгөөгүй болно.

Гэрээний дагуу тодорхой хэмжээний ашиг тооцоолж байсан боловч урьдчилан тооцоолоогүй эрсдэл, хүчин зүйл /тариалах явцад хэд их чийгтэй, хураах явцад эрт цас унасан/ тулгарч тооцоолж байсан ашиг олоогүй ба бидний зүгээс тосны ургамал тариалахад гарсан зардлыг нөхөж чадаагүй, алдагдалд орсон.

Тухайлбал, тариалалт болон ургац хураалтад зориулж нэхэмжлэгч нь гэрээний дагуу тариалалтад зориулж нийт 53,898,750 төгрөгийн санхүүжилт хийхээс 47,380,000 төгрөгийн, Эко буудай ХХК-ийн зүгээс 91,250,300 төгрөгийн, нийт 138,630,300 төгрөгийн зардал гаргаж, 760 га талбайд тариалалт хийснээс 600 га талбайгаас 68,7 тн тосны ургамал хураан авч, үлдэгдэл 160 га талбайн ургац цасанд даруулж, малд идүүлж, хураан авах боломжгүй болсон байдаг.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэл дээр дурдсан ургац хураалт болон тариалалтын талаар нэг ч албан бичиг ирүүлж байгаагүй хэлэхийг хүсч байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ямар тооцоо баримтад үндэслэн гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар ямар ч баримт авагдаагүй, нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хамтран ажиллах гэрээг өөрчлөөгүй, нэмэлт гэрээ хийгээгүй, зөвхөн 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай гэрээ байгаа. Уг гэрээнд дурдагдсан хавсралтууд байхгүй. Ийм хавсралт огт байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Эко буудай ХХК-д холбогдуулан, хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 172,125,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Талууд 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, Эко буудай ХХК-ийн 750 га талбайд тосны ургамал тариалах үйл ажиллагаанд ******* хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнд Эко буудай ХХК нь тосны ургамал тариалалт, хураах болон тариалангийн талбайн харуул хамгаалалтын үйл ажиллагааг өөрийн компанийн техник хэрэгсэл, ажиллах хүчээр явуулах, ******* нь тус компанийн санал болгосон тосны ургамлын үрийг 16,773,750 төгрөгөөр БНХАУ-аас нийлүүлэх, үрийг тариалалтын талбай хүртэлх тээврийн зардлыг хариуцах, тариалалтын бэлтгэл ажил хөрс сийрүүлэлт, үрэлгээний шатахууны зардалд 24,750,000 төгрөг, ургац хураалтын шатахууны зардалд 12,375,000 төгрөгийг Эко буудай ХХК-д шилжүүлэх талаар гэрээнд тусгасан байна.

Мөн гэрээний 7.1.-д А тал буюу Эко буудай ХХК нь гэрээнд заасан хугацаанд ургац хураагаагүй хугацаа хэтэрсэн, гэрээний 4.1.3-т заасан горимын дагуу тариалалт явуулаагүйгээс ургац алдсан тохиолдолд гэрээний 4.4.2-т заасан үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Б тал буюу *******ид төлнө, 7.2.-т Б тал буюу ******* нь гэрээнд заасан хугацаанд зардал шилжүүлээгүйгээс ургац алдсан тохиолдолд гэрээний 4.2.2-т заасан үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг А талд төлнө, 7.4.-т Учирсан хохирол гэдэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа учруулсан бодит хохирлыг ойлгоно гэж талуудын хүлээх хариуцлагыг, гэрээний 6.1-д Гэрээний 2.2-д заасан хугацаанд нийт ургацын 10 хувийг Эко буудай ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт, үлдэгдэл 90 хувийг 50 хувиар нь талуудад хувааж хуваарилна хэмээн ашиг хуваарилах нөхцлийг тус тус тусгажээ.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасны дагуу зохигчид ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд талуудын байгуулсан гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо, гэрээний 4.4.5-д Гэрээний 5.5-д заасан Талууд гэрээг дангаар цуцлах эрхгүй гэх заалтыг А тал зөрчсөн тохиолдолд Гэрээний 1.1.-д заасан талбайн ургацыг 1 га газрыг 6 центнерээр тооцон тухайн үеийн зах зээлийн үнээр тооцон хохирол нэхэмжлэх эрхтэй гэснийг баримталж, улсын хэмжээний хамгийн бага ургацын гарцаар тооцож, нэг га газраас 6 цн нийт 450 тн тосны ургамлыг тн тус бүрийг 850,000 төгрөгөөр тооцон, нийт 382,500,000 төгрөгийн орлогоос өөрт ногдох хувийг гэрээний 4.4.2, 6.1-д тус тус заасны дагуу 172,125,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

 

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон үр дүн, өөрт ногдох ашгийг гэрээгээр үүрэг хүлээсэн этгээдээс гаргуулахаар шаардаж байх боловч гэрээгээр тохиролцсоны дагуу ажил явагдаагүй, хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн ажил, түүний үр дүн нь нэхэмжлэлд дурдсан 510,000,000 төгрөгийн орлого олохуйц байгаагүй болох нь ургац хураах ажил оройтлоо, цаг агаар хүндрэх талаар анхааруулгыг бичгээр мэдэгдсээр байхад, ямар ч арга хэмжээ авалгүй ургац хураах ажлыг оройтуулан, ургацаа цасанд даруулж, гэрээний үүргээ биелүүлэлгүй надад хохирол учруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт буюу ургац цасанд дарагдсан гэх фото зургуудаар тогтоогдлоо.

 

Хэрэгт авагдсан, Эко буудай ХХК нь 2016 онд 673,7 га талбайд рапс тариалсан боловч технологийн горим алдагдаж тарих хугацаандаа тариагүй учир ургац алдсан нь үнэн болно. гэх Архангай аймгийн Төвшүүрэлх сумын засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/94 дугаартай тодорхойлолт, Эко буудай ХХК нь тус сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт 678 га газарт рапс буюу тосны ургамал тариалсан нь үнэн болно гэх Төвшрүүлэх сумын газрын даамлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Тодорхойлолт, Тариалан бүхий аймгуудаас тус яаманд ирүүлсэн 2016 оны ургац хураалтын эцсийн дүнгээр Архангай аймаг нь өнгөрсөн онд нийтдээ 630 га-д тосны ургамал болох рапс тариалж 563 тн буюу нэг га-аас 8,9 цн ургац хураан авсан байна гэх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас иргэн *******ид хүргүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/1376 дугаар албан бичиг зэрэг нь талуудын байгуулсан Хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болох эсхүл бий болсон ургац, ашиг орлогыг тодорхойлохгүй, Эко буудай ХХК-ийг нэхэмжлэлд дурдсанаар 382,500,000 төгрөгийн ашиг олсон гэж үзэх бодит үндэслэл болохгүй.

 

Иймд гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 172,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

115 115.1, 115.2.3, 116, 118

 

нь:

 

1. 476 476.1-д , Эко буудай ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 172,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болго.

 

2. 7 7.1.1, 60 60.1, 56 56.1- *******ийн улсын 1,018,575 ийн орлогод сүгэй.

 

3. 119 119.5, 120 120.2- , , 뺺 㺺 㿿 14 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА