| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/01466/И |
| Дугаар | 101/ШШ2017/01927 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2017/01927
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2017/01927 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Хүнс трейд ХХК-ийн байранд байрлах Стандартремикун ХХК /хуулийн этгээдийн регистрийн /-ийн ,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 77 дугаар байр, Баганат өргөө ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-д холбогдох,
5,446,000 төгрөг гаргуулах .
ؿ : О.Энхзол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхдалай, гэрч Д.Сосорбурам, Б.Нанзаддорж, М.Золзаяа .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК нь Баганат өргөө ХХК-д амаар харилцан тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 568 м.куб хэмжээтэй, 54,210,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн болно.
Баганат өргөө ХХК нь зуурмагийн үнэнд 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 21,000,000 төгрөг, 1012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 15,624,00 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4,140,000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 8,000,000 төгрөг, нийт 48,764,000 төгрөгийг төлж, үлдэх 5,446,000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна.
Манай компанийн зүгээс Баганат өргөө ХХК-ийг удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж, утсаар ярьж, төлбөрийн мэдэгдэл хүргүүлж, уулзалт хийсэн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй, үлдэгдэл төлбөрөө төлөлгүй өдийг хүрсэн болно.
Иймд Баганат өргөө ХХК-иас 5,446,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,086 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Баганат өргөө ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд манай компанийн барьж байсан Эрчим орд ХХК-ийн офиссиын барилгын суурь, зоорийн давхарт бетон зуурмаг нийлүүлсэн.
Тус барилгын суурь, зоорийн давхарт зураг төслийн дагуу уг хэв хашмалд 298,96 м.куб бетон зуурмаг /БНбД-ын дагуу тооцсон/ буюу талуудын тохиролцсон нэгж үнэлгээгээр 47,367,000 төгрөгийн бетон зуурмаг шаардлагатай байсан. Гэтэл ******* ХХК нь манай байгууллагаас нийт 341 м.куб бетон зуурмагийн үнэ буюу 54,210,000 төгрөг нэхэмжлээд байна.
Бид тухайн үед тооцоолсон болон нийлүүлсэн бетоны хэмжээ зөрсөн учир ******* ХХК-ийн инженерүүдтэй хамтарч, талбай дээр цутгагдсан бетонд хяналтын хэмжилт хийж, нийт нийлүүлсэн бетон зуурмагийн үнэнд тооцож 48,764,000 төгрөгийг нийлүүлэгч байгууллагад төлж, хоорондын тооцоог хаасан. Гэтэл ******* ХХК нь манай байгууллагаас 5,446,000 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Баганат өргөө ХХК-д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,446,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр ******* ХХК нь Баганат өргөө ХХК-д 2012 оны 9 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд барилгын бетоон зуурмагийг нийлүүлж байсан үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан мэдэгдэл болон тайлбар хүргүүлэх тухай компани тус бүрийн албан бичиг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Гэвч талууд хэдэн төгрөгөөр үнэлэгдэх, ямар хэмжээтэй бетон зуурмагийг нийлүүлэх, төлбөрийг хэрхэн төлөх талаар тодорхой тохиролцоогүй, бичгээр гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдов.
Хэдийгээр бетон зуурмаг нийлүүлэх буюу худалдах-худалдан авах хэлцлийг талууд амаар хийж болох боловч ямар хэмжээтэй бетон зуурмаг нийлүүлэхээр харилцан тохиролцсон байх нь гэрээний талуудын эрх, үүргийг тодорхой болгох, улмаар гэрээний биелэлт үр дүн, төлөх төлбөрийг тодорхой болгох ач холбогдолтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хариуцагч Баганат өргөө ХХК-иас бетон зуурмагийн төлбөрт 5,446,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо нотолсонгүй.
Мөн түүнчлэн, нэхэмжлэгч ******* ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийг шаардсан мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баганат өргөө ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд үүнээс өмнө төлбөр төлөх талаар хариуцагчаас шаардаж байсан гэж үзэх үйл баримт нотлогдож тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийг энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Баганат өргөө ХХК-иас 5,446,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,086 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА