2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/323

 

 

 

 


 

 

 

     2025         01           29                                    2025/ШЦТ/323

 

                              

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Б.Солонго,

хохирогч Г.Э,

шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Шийтэрчулуун,

шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

өсвөр насны шүүгдэгч А.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч О.А-, тэдгээрийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-н Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Д овогт Г-н С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б овогт А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****

 Б овогт о-н Т- /регистрийн дугаар ***/,

 

Монгол Улсын иргэн, Д овогт Г--н С- /регистрийн дугаар ***/,

 

Монгол Улсын иргэн, Б овогт А-ийн Б- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т- ганцаараа 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** давхарт тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч Н.Н-ын баруун гуя руу хутгаар хатгаж, түүний биед баруун гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчим хохирогч Б.А-г муухай харлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед тархи доргилт, зүүн хацар шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Г.С-, А.Б- нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өглөөний 7 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Э-г зодож, түүний биед зүүн дээд зовхинд зулгаралт, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

мөн О.Т- нь ганцаараа 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Түргэн үйлчилгээний цэгт хохирогч Г.Л-н эзэмшлийн 10.000 төгрөгийг түүний толгой, нүүр хэсэгт гараараа удаа дараа цохих, чирэх зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн,

 

Г.С-, А.Б- нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 7 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Э-н эзэмшлийн "Самсунг А-13" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, 325.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн Г.С-, А. Б- нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***” цогцолбор сургуулийн урд талын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч А.Б-ний эзэмшлийн "Айфоне-8" загварын гар утсыг цүнхнээс татаж унагаах, хөл, гар хэсэгт нь өшиглөх зэргээр илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, 350.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.С- нь О.Т-, А.Б- нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 7 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Э-г зодож, түүний биед зүүн дээд зовхинд зулгаралт, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа О.Т-, А.Б- нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 7 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "***" худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Э-н эзэмшлийн "Самсунг А-13" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдэн авч, 325.000 төгрөгийн хохирол,

 

мөн О.Т-, А.Б- нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн урд талын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч А.Б-ний эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг цүнхнээс татаж унагаах, хөл, гар хэсэгт нь өшиглөх зэргээр илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, 350.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 675.000 төгрөгийн учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б- нь ганцаараа 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "***" худалдааны төвийн урд талын автобусны буудал орчим хохирогч Б.\ -гийг муухай харлаа гэх шалтгаанаар толгой, зүүн шанаа хэсэгт тоосгоор цохиж, түүний биед дагзны хуйх, уруулд няцарсан шарх, дээд, доод уруул, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

мөн ганцаараа 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "***" сүлжээ дэлгүүрийн гадна хохирогч М.А-тай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Г.С-, О Т- нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 7 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугааp хорооны нутаг дэвсгэрт байрлах "**" худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Э-г зодож, түүний биед зүүн дээд зовхинд зулгаралт, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

А.Б- нь ганцаараа 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал орчим насанд хүрээгүй хохирогч Э.Б-г "... утсаа өгч бай, хүнтэй яриад буцаагаад өгье..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн А.Б- нь ганцаараа 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орцны үүдэнд байрлуулсан байсан хохирогч Н.Г-н эзэмшлийн **-**  улсын дугаартай “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг санаатайгаар хугалж, гэмтээн, бусдад 472.500 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн ганцаараа 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны хоёрдугаар орцны үүдэнд байрлуулсан байсан хохирогч Н.Л-н эзэмшлийн **-**  улсын дугаартай “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг барилгын тоосгоор санаатайгаар хагалж, гэмтээн 430.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 902.500 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.С-, О.Т- нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 3- ны өглөө 7 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элба" худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Э-н эзэмшлийн “Самсунг А-13” загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, 325.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн Г.С-, О.Т- нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** цогцолбор сургуулийн урд талын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч А.Б-н эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг цүнхнээс татаж унагаах, хөл, гар хэсэгт нь өшиглөх зэргээр илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, 350.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“..Хэрэг болдог өдөр би найз охинтойгоо маргалдаад сэтгэл санаагаар унасан байсан. Сэтгэл санаагаар унахад надтай хамт байх хүн байгаагүй. Би Б-тай уулзаад пиво уусан. Орой болоход хорооллын эцэст байрладаг шөнийн клубд орсон. Нэг сэт захиалж уусан. Тэр үед нэлээд согтсон байсан. Би клубээс гараад үеэлийндээ очоод хоносон. Сэрээд нэг мэдэхэд тэдгээр үйлдлүүдийг хийсэн байсан. Бид 3 энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй. Би хийсэн хэргээ үгүйсгээгүй, гэмшиж байгаа. Нэг удаагийн тохиолдлоор тухайн гэмт хэрэг болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“..Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр хоёр залуу буцаж ирээд муудалцах гэж байхад би “зайл” гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйүл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би автобусанд чихэвчээ зүүгээд явж байсан. Автобусанд байхад халзан толгойтой Т- гэх залуу нэг жаахан охины үсийг оролдоод байсан. Би болиоч гэж хэлсэн. Би Т-тэй хамт 2 хүн явж байсныг мэдээгүй. Бид хоёр автобуснаас буух гэж байхад миний хойноос тэр хоёр залуу чирээд буулгасан. Би тухайн үед их айж байсан боловч автобусны буудал дээр олон хүн байсан тул гайгүй байх гэж бодсон. Би үг хэлэхийн хооронд тэд нар намайг зодож эхэлсэн. Шүүгдэгч Б- намайг эхэлж цохисон. Цохихдоо “чи миний найзыг яах гэж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би өөрийгөө хамгаалах маягтай байсан. Намайг нэг тоосгоор цохисон. Миний гар утсыг дээрэмдээд зугтаасан. Би сандарсандаа тэр тоосгыг нь аваад буцаагаад шидсэн. Би тухайн үед тоосгыг нь авч шидэхдээ хүн оносон гэдгийг мэдээгүй. Цагдаагийн байгууллагад камерын бичлэг шүүхэд тоосгоор хүн оносон эсэх нь харагдаагүй. Тухайн үйл явдал ТҮЦ-ний хойно болсон...” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан бусад баримтуудаас:

 

Насанд хүрээгүй хохирогч А.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 6 цаг 50 минутын үед хичээлдээ явах гээд автобусны зогсоол дээр зогсож байхад гурван согтуу ах ирээд нэг халзан толгойтой ах нь цаг хэд болж байна гэж асуухаар нь 6 цаг 58 минут болж байна гэж хэлэхэд нэг ах цүнхнээс татаад хашаа руу унагаагаад хөл, гар хэсэг рүү өшиглөөд миний гарт байсан улаан өнгийн “Айфоне-8” маркийн гар утсыг аваад явсан. Тэгснээ буцаж ирээд цэнхэр малгайтай ах утасныхаа кодыг хэл гэж хэлэхээр нь би айн гэхэд гар утасныхаа кодыг хэл үгүй бол шөвөг далайна шүү гэж айлгаад байхаар нь би гар утасныхаа кодыг гаргаж өгсөн. Нэг намхан ах цагдаадаа хэлээрэй, шүүх дээр уулзъя гэж хэлээд явсан. Миний баруун гарын гуя хэсэгт нэг удаа, зүүн гарны булчин хэсэгт 2 удаа зодож цохисон. Би гар утсаа 2023 оны 6 дугаар сард 350.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 6-8, 3-р хавтаст хэргийн 13 дахь тал/,

“Ашид Б-” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...“Айфоне-8” маркийн гар утас 350.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай “...“Айфоне-8” маркийн гар утас ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байв...” гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 40 дахь тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Б-ий хууль ёсны төлөлөөгч Л.А-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...“Айфоне-8” маркийн гар утсыг хүлээн авахад ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй хэвийн ажиллаж байна...” гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хавтаст хэргийн 60-69 дэх тал/,

 

Таньж оллуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хавтаст хэргийн 81-104, 2-р хавтаст хэргийн 29-30 дэх тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 244-247, 2-р хх-ийн 104-111, 164-166, 238-243 дахь тал/,

 

Хохирогч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 5-6 цагийн орчим Баянгол дүүргийн 32 дугаар хороо, ***” төвийн автобусны буудал дээр зогсож байхад үл таних  саарал өнгийн цамцтай цэнхэр өнгийн малгайтай залуу хүрч ирээд тамхи байна уу гэж асуухад би  тухайн үл таних залууд тамхи татдаггүй гэж хэлсэн чинь тухайн цэнхэр малгайтай залуугийн араас нь богино үстэй хүзүүн дээрээ шивээстэй залуу хүрч ирээд надад чи манай найз руу яагаад муухай хараад байгаа юм гээд байхаар нь би тухайн залуучуудад тийм зүйл байхгүй гэж тайлбарласан чинь манай найз А миний голоор орж ирээд одоо больчих гэж хэлсэн чинь манай найзыг тухайн хүзүүн дээрээ шивээстэй залуу цохиод авсан. Надтай маргалдаад байсан цэнхэр малгайтай цагаан ноосон цамцтай залуу нь газраас тоосго аваад миний зүүн шанаа хэсэг рүү цохисон. Юу болж байгааг би сайн мэдээгүй, би бараг ухаангүй болох гэж байхад манай найз А над дээр хүрч ирээд би найзыгаа аваад явчихъя гэж хэлээд намайг тухайн залуучуудаас салгаад аваад явах гэж байхад нэг хар хувцастай жижигхэн залуу нь амьд байгаа дээрээ одоо зайл гэж хэлээд бид хоёр тухайн хүмүүсээс зайгаа бариад зугтаасан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250, 2-р хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.У-н биед дагзны хуйх, уруулд няцарсан шарх, дээд, доод уруул, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 33-35, 85-87, 146-148, 192-196 дахь тал/,

 

Хохирогч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 3-ны өглөө намайг унтаж байхад үл таних хүн над руу залгасан. Машины чинь шил, цонхыг хагалчихлаа гэж хэлсэн. Намайг гарч харахад миний тээврийн хэрэгслийн салхины шил бүрэн бүтэн, харин зүүн талын толь хугарсан байсан. Миний урд зогсож байсан бусад тээврийн хэрэгслүүдийн толь, салхины шил зэргийг хагалсан байсан. Миний урд зогсож байсан хойд салхины шилээ хугалуулсан цагаан өнгийн Приус-41 загварын тээврийн хэрэгслийн жолооч цагдаагийн байгууллага руу залгаж мэдээлэл өгсөн. Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

Гэрч Э.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүүхээ төвийн баруун талд байрлах ТҮЦ-ийн ард үл таних 3 эрэгтэй нэг эрэгтэй хүнийг зодож байсан. Тэгээд би  хажуугаар нь чимээгүй өнгөрсөн чинь намайг тахир дутуу гөлөг минь, юу хараад байгаа юм чигээрээ зайл гэж хэлсэн. Тэгээд тэр гурав миний урд гарч алхаад 12 дугаар байрны гадна зогсоолд байршуулсан авто машины толийг нь хугалах, толийг нь хагалах зэрэг үйлдэл хийсээр ертөнцийн зүгээр урд зүг рүү явсан.

Приус-20 маркийн машины толийг гараараа, **-**  улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн арын цонхыг тоосгоор цохиж гэмтээсэн.  Тэгээд би бүх автомашины эзэд рүү утсаар залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

 

“Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “...нийт шууд зардлын дүн 350.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 472.500 төгрөг...” гэх хавсралт /2-р хавтаст хэргийн 81 дэх тал/,

 

Хохирогч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ажил тараад гэртээ ирж 12 дугаар байрны баруун талд 2 дугаар орцны харалдаа өөрийн эзэмшлийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэглийг байршуулсан. Тэгээд өнөөдөр өглөө 7 цагт үл таних хүн над руу залгаад 41-ийн жолооч мөн үү, таны машины ар талын цонхыг хагалсан байна гэж хэлэхээр нь гарч ирээд хартал улаан өнгийн тоосгоор хагалсан байсан... Миний авто машин 2022 онд орж ирсэн, 2015 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл. Приус авто машины сэлбэг зардаг газраас асуухад 400.000 төгрөг гэж хэлсэн. Иймд хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 116-117 дахь тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний “...нийт дүн 450.000 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /2-р хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

 

Хохирогч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 4 цагийн орчимд би ажлаа тараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Е-Март” худалдааны төвийн хойд талд байрлах ТҮЦ орсон. Би 3 ширхэг хуушуур худалдан авчихаад идээд байж байтал гаднаас шивээстэй, халзан толгойтой үл таних залуу орж ирээд надаас гал асуусан. Би тухайн хүнд надад гал байхгүй гэж хэлтэл миний өөдөөс чи над руу муухай харлаа гэж хэлээд миний нүүр хэсэгт олон удаа цохиж гар утсаа гаргаад ир гэж хэлсэн. Би хариуд нь гар утас байхгүй гэж хэлтэл наад цүнхэнд чинь юу байгаа юм, цүнхэндээ байгаа юм аа гаргаад ир гэж хэлээд миний нүд  хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Би хариуд нь миний цүнхэнд нэг ширхэг цамц л байгаа гээд цүнхэнд байсан цамцаа гаргаж үзүүлсэн. Миний цүнхэнд гэр рүүгээ харих 10.000 төргрөг байсныг тухайн залуу авсан. Тэгээд чамайг ална шүү гэж айлган сүрдүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 172-174 дэх тал/,

 

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 5-6 цагийн үед өөрийн найз У-н хамт Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ төвийн баруун талд автобусны буудал дээр явж байхад манай найз болох У дээр үл таних цагаан хувцастай залуу хүрч ирээд тамхи байна уу гэж асуухаар нь манай найз би тамхи татдаггүй гэж хэлэхэд тухайн цагаан өнгийн цамцтай залуу нь чи яагаад муухай хараад байгаа юм гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэж байгаад манай найз болох У-г цохиод авсан. Тэгэхэд нь би тухайн залуу болон найз дээрээ явж очоод салгах гэтэл тухайн цагаан өнгийн хувцастай залуутай хамт явж байсан багавтар үстэй, шивээстэй залуу нь над дээр хүрч ирээд намайг цохиод авахад нь миний толгой манараад би өөрийнхөө толгойг хамгаалаад газар суусан. Би толгойгоо бариад манараад байж байгаад найз У рүү харсан чинь цагаан өнгийн цамцтай залуу нь манай найзын толгой хэсэг рүү нь тоосгоор цохиж байсан. Би найз дээрээ явж очоод найзыгаа аваад тухайн залуучуудаас  зугтаагаад холдож байгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүүлэг /2-р хавтаст хэргийн 215-216 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний  өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.А-н биед тархи доргилт, зүүн хацар, шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хөмсгөнд зулгаралт гэмттэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 218-219 дэх тал/,

 

Хохирогч Б.А-н “Мед траума” эмнэлэгийн дүрс оншилгооны шинжилгээний хариу /2-р хавтаст хэргийн 221-222 дахь тал/,

Хохирогч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө 4 цаг өнгөрч байхад А-н найз гэх Т- бага зэрэг архи уусан халамцуу ирээд хамт архи уухаар болсон. А, Т- бид гурав Жи Эс 25”- руу орж 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво аваад гадаа саравчинд сууж хувааж уусан. Гэхдээ пиво ууж байхдаа Т- гэх залуу мань чамайг нэг хатгачих уу андаа гэж 2-3 удаа хэлэхээр нь би яах юм бэ хөгшөөн гэж хэлэхэд мань хаашаа яаж хатгахаа мэднэ гэж хэлээд хар хүрэн өнгийн иштэй хутга барьчихсан байхаар нь би уучлаарай, юу яриад байгаа юм гээд инээгээд тоглоом шоглоом болгоод өнгөрсөн. Тэгээд бид гурав авсан пиво хувааж ууж дуусчихаад дахиад 2 ширхэг 2.5 литрийн пиво нэмж аваад гэрт нь орж уусан. А-н эмэгтэй найз уугаагүй. Намайг сууж байтал А ямарч шалтгаангүйгээр миний баруун гуя дээр хутгаар нэг удаа хатгахаар нь боль гээд түлхээд өөрөөсөө холдуулахад А, А 2 намайг өмөөрч хамгаалж боль гэж хэн ч дуугараагүй. Тэгээд би хэсэг хэвтэж байтал миний хөлөөс цус гараад тогтохгүй байхаар нь би нойлын өрөө ороод хальт гар хөлөө угаачихаад шууд гараад нэг эгч явж байхаар нь утсыг нь гуйгаад 103-т дуудлага өгсөн. Би Т-г унтсан хойгуур нь гарч дуудлага өгөөд ах Мөнхбаярт бас хэлсэн....” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 246-248 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ний  өдрийн *** дугаартай шинжээчийн “...Н.Н-ын биед баруун гуянд шарх гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Хохирогч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өглөө 6 цаг 50 минутын орчимд ажилдаа явахаар гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны *** үйлчилгээний төвийн ойролцоох 11 дүгээр байр нэртэй автобусны буудлаас чиглэл 49 дугаартай Баянзүрх дүүргийн Сансарын үйлчилгээний төв чиглэлд явдаг өнгө улсын дугаарыг мэдэхгүй автобусанд бэлэн мөнгө өгч суугаад голын хаалганы эсрэг талын суудалд зорчиж явж байтал баруун 4 замын орчимд 20 гаруй насны 3 залуутай маргалдсан нэг залуу нь халзан толгойтой туранхай 175 сантиметр өндөртэй, хар бараан хувцастай гарын шуу хэсэгтээ том шивээстэй харагдаж байсан, 2 дахь залуу нь 167 сантиметр өндөртэй туранхай, хар бараан өнгийн хувцастай, хар өнгийн саравчтай малгайтай малгайгаа буруу харуулж өмссөн, гуравдах залуу нь 178 сантиметр өндөртэй цэнхэр өнгийн саравчтай малгайтай, малгайгаа буруу харуулж өмссөн, дээгүүрээ цагаан өнгийн хувцастай харагдаж байсан, доогуураа цэнхэр өнгийн өмд, пүүзтэй байсан санагдаж байна. Тэр 3 автобусанд хаанаас суусныг би мэдэхгүй байна. Модны 2-ын автобусны буудлын орчимд явж байхад миний ард сууж явж байсан. Тэгээд 7 цаг 15 минутын орчимд баруун 4 замын орчимд явж байтал автобусны голын хаалганы орчим халзан залуу нь нэг эмэгтэй сурагч бололтой 14 орчим насны хүүхдийн үсийг үнэрлээд байх шиг байхаар нь чи болиоч гээд өөдөөс нь хараад байж байтал намайг юугаа xapaaд байгаа юм гэсэн. Тэгээд намайг буух уу гэж тэр залуу асуухаар нь би сандарсандаа дагаад буусан, тэгтэл намайг тэр халзан залуу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Элба” худалдааны төвийн автобусны буудал дээр чирээд ТҮЦ-ийн хажууд аваачаад араас нь нөгөө 2 залуу нь ирээд намайг зодсон, халзан залуу миний уруул, нүүрний хэсэг рүү зүүн гараа атгаж байгаад цохисон, намайг унахад нөгөө өндөр залуу нь эрхий хуруугаараа миний зүүн нүдний хэсэгт дараад байсан, харин намхан залуу нь миний зүүн гар руу жижиг явган замын хавтан шидсэн. Тэр халзан залуу намайг утсаа өг гээд миний хар өнгийн Самсунг А-13 загварын 64гб багтаамжтай, гадуураа гэргүй, дэлгэцийн баруун доод хэсэг цуурсан, хажуудаа 3 ширхэг жижиг зураас зэрэг содон шинж тэмдэгтэй утсыг аваад явсан. Би утсандаа *** гэсэн дугаартай **” ХХК-ийн мөн и-симтэй дугаартай байсан. Би дугаараа санахгүй байна. Би уг утсыг 2022 оны 2 дугаар сард PC mall төвөөс 599.000 төгрөгөөр зээлээр авч байсан. Би утсаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн утасны зураасан кодыг надаас халзан залуу асуугаад заалгаж авсан. Намайг дахиад цохих гээд байхаар нь айсандаа утасныхаа кодыг өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 44 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Г.Э-н биед зүүн дээд зовхинд зулгаралт, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал язарсан шарх, зүүн бугуйн үенд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, механизмаар үүснэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

            Дамно” ХХК-ийн хөрөнгө даатгалын “…Самсунг А13 загварын 64gb 2022 оны 2 дугаар сард авсан гэх гар утас 325.000 төгрөг…” гэх тайлан /3-р хавтаст хэргийн 65-68 дахь тал/,

 

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 73-79 дэх тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч М.А-йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хичээлдээ явах гээд сургуулийн ойролцоох “Си Ю” дэлгүүрээр үйлчлүүлэх гээд шатан дээр найзуудыгаа хүлээгээд байж байх үед хар цамцтай залуу гарч ирээд хажуугаар зөрөх үедээ давраад байгаарай гэж хэлээд намайг мангасдсан бөгөөд араас нь гарч ирсэн цагаан өнгийн цэнхэр саравчтай малгайтай залуу нь үсэрч ирээд миний хамар руу 1 удаа цохиход миний хамраас цус гарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан…” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэрэгийн 144 дзэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...М.А-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 146-147 дахь тал/,

 

            “Мөнгөнгүүр”  эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /3-р хавтаст хэргийн 148 дахь тал/,

 

            “Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 15-159 дэх тал/,

 

 

            Насанд хүрээгүй хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зүс таних ах болох А дуудаад байхаар нь гэрээсээ гараад Баянгол дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах ****” нэртэй барилгын урд очиж уулзахад А ах үл  таних эрэгтэй хүнтэй хамт байсан. Тэгээд бид гурав уулзаж юм ярьж байтал А ахын найз болох эрэгтэй яваад өгсөн. Найзыг нь явсаны дараа бид хоёр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театр орж нэг эмэгтэйтэй уулзаад тухайн эмэгтэй нь караоке оръё гэж хэлээд караоке орсон. Караокед байж байтал 23 цагийн үед А ахын найзууд гэх машинтай хүмүүс ирээд аваад явсан. Явсаныхаа дараа над руу фейсбүүкээр чат бичээд би чамайг алга болох юм бол ална шүү, дуудсан газар хурдан ирээрэй гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 21-ний өдөр 2 цагийн үед утсаар залгаад хаана байна гэхээр нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн явган хүний гарц дээр байна гэтэл чи наанаа байж байгаараа би одоо очиж байна гээд 5 минутын дараа улаан өнгийн Тоёота приус 20 маркийн  машинтай ирээд машиндаа суулгаад 10 дугаар хорооллын туслах замаар ороод автобусныхаа буудлын харалдаа “***” гэх баарны урд зогсоод утсаа өгч бай хүнтэй яриадхъя гэж хэлж авчихаад чи Жи Эс 25” ороод ундаа аваад ир гээд буулгасан. Би ундаа авчихаад гараад иртэл явчихсан байсан. Би тухайн алдсан гар утсаа 1.050.000 төгрөгөөр Теди” худалдааны төвөөс худалдан авсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 204-206 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 218-228 дахь тал/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн “...Айфоне фим, 11 загварын хэрэглэж байсан гар утас 1.000.000 төгрөг...” гэх тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 230-231 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Б-ний хууль ёсны төлөөлөгч О.Өнөрсайханы “...А.Б-аас хохирол 1.000.000 төгрөг хүлээн авлаа...” гэх баримт /3-р хавтаст хэргийн 242 дахь тал/,

 

Хохирогч Б.У-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Хохирогч Б.А--н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Хохирогч Н.Л-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч М.А-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 40 дэх тал/,

 

Хохирогч Г.Э-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 44 дэх тал/,

 

Шүүгдэгч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 21 цагийн орчимд Т- ах руу фэйсбүүкээр чат бичээд хаана байгаа юм гэж асуугаад Е мартын” хажууд Т- ахтай уулзсан. Тэгээд “Е мартын” хойд талд байрлах нийтийн байранд амьдардаг Үүрийнтуяагийн гэрт орсон. Гэрт нь Анар, Ү, Ш нарын хамт 3 пиво аваад уугаад сууж байтал гаднаас Т-, Б- нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Б- орж ирээд бид нарт агсам тавиад байсан бөгөөд тухайн үед Т- ах намайг хоёулаа ТҮЦ орчихоод хүрээд ирье гэж хэлээд намайг дагуулж яваад хорооллын эцсийн Нэхий” плазагийн хажууд байрлах ТҮЦ рүү Т- ах 4-5 цагийн үед орсон. Тэгээд Т- ах ТҮЦ дотор нэг үл таних эрэгтэй хүнтэй маргалдаад байхаар нь би Т- ахад явъя гэж хэлсэн боловч Т- ах намайг цаашаа бай гэж хэлсэн бөгөөд тухайн ТҮЦ-ийн гадна байж байхад удалгүй Т- ах гарч ирээд намайг дагуулаад буцаад нийтийн байранд ороход Б- гараад явсан байсан, хаана байгааг нь Ү-н эхнэр А-с асуухад та нарын архи уудаг газар чинь биш шүү гэж уурлаад Т- ах бид хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд гэрээс нь гараад байж байхад Үүрийнтуяа, Б- нар Т- ах бид хоёр дээр хүрч ирсэн. Т- ах, Б- бид гурав Цайз 16 орж Т- ахын гэрт нь очиж амрахаар болсон. Би Т- ах, Б- нарын хамт Цайз 16 орохоор зам дагуу явж байсан бөгөөд би тамхи асаах гээд зогсож байхад Т-, Б- нар нь түрүүлээд алхаж яваад Дүүхээгийн урд талын автобусны буудал дээр байдаг ТҮЦ-ийн цаагуур нь яваад орсон. Т-, Б- нарын араас явж очиход тэд нар үл таних 2 хүнтэй маргалдсан байдалтай зогсож байсан. Б- баруун гартаа тоосго барьсан, нэг үл таних залуугийн дээр нь гараад зогсож байхад Т- ах бид хоёр Б-ийг тухайн залуугаас салгаад аваад явсан. Б- баруун гартаа барьсан байсан тоосгоороо Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонхыг хагалж байсан. Тэгээд бид нар цааш яваад Гэмтлийн голын зам дагуу нэг автобусны буудал дээр очоод үл таних хүүхдээс цаг асуучихаад байж байхад Б- явж очоод малгайтай цамцнаас нь бариад газар унагаагаад тухайн хүүхдийн гар утсыг нь булааж авсан. Б- надад тухайн хүүхдээс  очоод гар утасных нь кодыг мэдчихээд хүрээд ир гэж хэлэхээр нь би гар утасныхаа кодыг хэл гэж байгаад кодыг нь хэлүүлээд бид нар тухайн хүүхдээс салаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 139-142 дахь тал/,

 

Шүүгдэгч О.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө 4 цагийн үед найз С-гийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ рүү орсон. Тухайн үед би ганцаараа түрүүлж ороод үйлчлүүлж байсан иргэнээс “гал байна уу” гэж асуусан санагдаж байна, би тухайн ТҮЦ дотор юу болсон талаар сайн санахгүй байгаа бөгөөд надтай хамт явж байсан С- намайг тухайн ТҮЦ-нээс аваад гарсан. Нэг ухаан ороход С- болон Б- нарын хамт Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүхээ” төвийн автобусны буудал дээр явж байсан бөгөөд Б- тухайн үед гартаа тоосго барьж байгаад бид нартай зүгээр өнгөрөөд явж байсан үл таних 2 залуугийн нэгэнтэй нь маргалдаж байгаад  шууд  толгой хэсэг рүү нь тухайн гартаа барьж байсан тоосгоороо цохихоор нь С- бид 2 Б- дээр явж очоод Б-ийг тухайн үл таних 2 хүнээс салгаж аваад Буян- Арвижихийг дагуулаад Дүүхээгийн автобусны урд талд байрлах байр хороолол руу орсон. Тухайн байрны хажуу талаар алхаад явж байхад Б- би ганцаараа явж чаднаа, одоо асуудалгүй зүгээр намайг тавьчих гэж хэлсэн. Б- ганцаараа түрээлээд алхаад явж байхдаа тухайн байрны хажууд зам дагуу байршуулсан машины толийг хөл болон гараараа цохиод эвдлээд байсан бөгөөд би Б-ийг одоо боль наад тоосгоо хая гээд хэлсэн чинь Б- тухайн тоосгоо нэг Приус-41 маркийн хойд талын салхины шил рүү шидчихсэн. Тэгээд Б- болон С- бид 3 Гэмтлийн голын зам дагуу автобусны буудал руу алхаад явж байхад би Б-, С- нараас салаад гэртээ харих гээд түрүүлээд алхаад явж байхдаа Гэмтлийн голын автобусны буудал дээр зогсож байсан хүүхдээс очиж цаг асуухад тухайн хүүхэд надад зүүн гарын бугуйн цагаа харж байгаад цаг хэлэхээр тухайн хүүхдэд баярлалаа гэж хэлчихээд цааш явах гэж байхад Б- болон С-  нар тухайн автобусны буудал дээр зогсож байсан хүүхэд дээр надтай зөрөөд очиж байсан. Би эргээд харсан чинь тухайн хүүхдийг Б- малгайнаас нь татаад газар унагааж байсан бөгөөд би явж очоод одоо боль гээд Б-ийг тухайн хүүхдээс салгаж аваад цааш явсан. Тухайн үед Б-, С- нар тухайн хүүхдээс гар утсыг нь дээрэмдэж авсан байсныг нь би мэдээгүй байсан. Бид нар цааш явж байгаад автобусанд суусан, автобусанд би зогсоод явж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн миний амнаас эвгүй үнэр гараад байсан болохоор толгойгоо доош нь тонгойлгоод зогсож байхад тухайн автобусанд суугаад явж байсан үл таних залуу надад чи наад урдаа зогсож байгаа охины үсыг нь яагаад үнэртээд зогсоод байгаа юм гэж хэлсэн. Би тэр үл таних залуутай тийм зүйл бол байхгүй гээд маргалдаж байхад Б-, С- нар тэр залуу дээр очоод бид нар муудалцаж байгаад Б- хэдүүлээ автобуснаас буугаад учраа олох уу гэж хэлэхэд үл таних залуу тэгье гэж хэлээд бид нар Бөмбөгөрийн урд талд байрлах автобусны буудалд буусан. С- бид 2 тухайн үл таних залуутай хоорондоо учраа олох гээд ярилцаад байж байхад Б- цаагуур өөр газраар алхаад яваад байсан бөгөөд эргэж хүрч ирэхдээ өөрийнхөө хойд талд тоосго нууж байгаад тухайн үл таних залуугийн хойд талаас нь шууд тоосгоор цохиж унагаасан. Тухайн үед би Б-ийг ардаа тоосгоо нуугаад явж байсныг нь мэдээгүй байсан. Б- тэр залууг дагуулаад ТҮЦ-ний хойд хэсэг рүү орсон. С- бид хоёр Б-ийн араас явж очоод тухайн залууг Б-аас салгасан, би С-д Б-ийг энэ залуугаас хол байлгаж бай гэж хэлээд өгч явуулчихаад би уучлаарай гээд байж байхад тухайн үл таних залуу өөрийг нь цохисон тоосгоо над руу шидэхэд миний баруун нүдний доод хэсгийг оноод надаас цус гарсан, тэр залуу зугтаагаад явсан. С-, Б- нар тэр залуугаас гар утсыг нь дээрэмдсэн байсан сүүлд нь А30 маркийн гар утас гарч ирэхээр нь би тухайн үл таних залуугаас утсыг нь дээрэмдэж авсан юм байна гэж мэдсэн. Миний цусыг тогтоох гэж бид нар баруун дөрвөн зам дээр байдаг “CU” гэх дэлгүүр орсон. Би тухайн дэлгүүрийн нойл руу нь ороод цусаа тогтоочихоод эргээд гараад ирсэн чинь С-, Б- нар нь үл таних хүүхдүүдтэй тухайн дэлгүүрийн үүдэнд маргалдаад зогсож байсан.  Би явж очоод С-, Б- нарыг тухайн хүүхдүүдээс салгаж аваад явах гэж байхад Б- тухайн дэлгүүрийн шатнаас нь дээш зүүгдэж байгаад тухайн үл таних хүүхдүүдийн нэгнийх нь толгой хэсэг рүү нь шууд нэг удаа цохиод авсан. Би Б- С- нарыг дагуулаад явсан...

2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ байж байсан ба найз охин А-тэй утсаар ярихад архи ууж байна гэж хэлсэн. Би хэн байгааг нь асуухад А, түүний ах гээд нэг залуу, өөр нэг эрэгтэй найз байна. Энэ гурав манай гэрт ирчихсэн архи ууж байна гэж хэлсэн.  Манай найз охин А үүрээр 5-6 цагийн үед намайг дуудсан ба А-н ах сонин юм яриад байна гэж хэлэхээр нь би такси бариад А-йн гэр рүү явсан. Гэрийнх нь гадаа очиход нэг залуу нь шууд зугтчихсан. А, Н- нар байрны гадаа зогсож байсан. Тэр хоёрыг дагуулаад А-н гэр рүү ороод яагаад эмэгтэй хүний гэрт ирээд эзгүйчлээд архи дарс уугаад байгаа юм, жаахан хүүхэд хүртэл байхад” гэхэд надтай дахиад архи ууя гэж хэлэхээр нь би гэрт уухгүй гэж хэлээд 16-ын автобусны буудлын арын Жи Эс 25” дэлгүүрээс 2 ширхэг том пиво авсан. Байрны гадаа сааданд 1 ширхэгийг нь ууж дуусгаад байж байтал байрны цэвэрлэгч уурлаад байхаар нь нэг үлдсэн пивоо А-н гэрт авч орсон. Н- гэх залуу нилээн согтчихсон хивсэн дээр пиво асгаад орилж чарлаад сонин сонин юм яриад байхаар нь сүүлдээ тэсэхгүй А-н гэрт байсан төмс арилгадаг жижиг хутга байхаар нь гуя хэсэгт нь нэг удаа хатгачихсан. Тэр үед цус гараагүй. Тэгээд эвлэрээд унтахаар болсон. Бид нар унтаад өглөө сэрэхэд цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр үүрээр 6 цагийн орчимд би Т-, С- нарын хамт Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ” төвийн автобусны буудал дээр явж байсан ба бид нар үл таних 2 залуутай маргалдсан. Надтай хамт явж байсан Т- гэх залуу нь бид нартай маргалдсан үл таних залуугийн нэгийг нь барьж аваад газарт унагааж байгаад дээрээс нь цохиод зодоод байсан. Би Т-гийн зодож байсан залуутай хамт явж байсан залуутай мөн адил зодолдсон. С- Т-тэй зодолдож байсан үл таних залуугийн хацар хэсэг рүү нь нэг удаа алгадаж байсан, би тухайн үед өөрийн гартаа тоосго барьж байгаад надтай маргалдаж байсан залууг тоосгоор цохино шүү гэж айлгасан. Т-, С- бид 3 тэр 2 залуугаас салаад Дүүхээ”-гийн урд талд байрлах байрны баруун талаар урагшаа явж байхдаа би гартаа барьж байсан тоосгоороо зам дагуу байршуулсан байсан машины толийг цохисон. Тэгээд тоосгоо сүүлд нь зам дагуу байршуулсан байсан Пруис-41 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шил рүү шидчихээд бид нар цааш явсан. Эрдмийн Ундраа сургуулийн автобусны буудал дээр явж байхад Т- автобусны буудал дээр зогсож байсан хүүхэд дээр явж очихоор нь С- бид 2 Т-гийн араас нь явж очоод яг юу болсон талаар би одоо сайн санахгүй байгаа бөгөөд миний санаж байгаагаар би тухайн үл таних хүүхдийг нэг удаа хөл хэсэг рүү өшиглөж байсан. Тухайн хүүхдээс С- нь гар утсыг нь авсан бөгөөд утсыг нь авчихаад С- нь тухайн үл таних хүүхэд дээр эргэж явж очоод гар утасныхаа кодыг нь хэлж өг гэж хэлээд утсых нь кодыг нь тайлуулсан. Тэгээд бид 3 дараагийн автобусны буудал дээр явж очоод автобусанд суусан бөгөөд Т- автобусанд явж байхдаа үл таних залуутай маргалдаад байсан. Бид нар автобусны буудал дээр буугаад Т- нь тухайн үл таних залууг чирээд ТҮЦ-ний хойд хэсэг рүү нь дагуулаад орсон. Би араас нь явж очоод салгах гээд түлхэх үедээ тухайн үл таних залуугийн нүүр хэсгийг нь гараараа майжсан бөгөөд бид нар тэр залуутай маргалдаж байгаад Т- гар утсыг нь булааж аваад кодыг нь тайлуулсан. Тухайн үед Тэмүүжиг тэр залуу тоосгоор толгой хэсэг рүү нь цохисон. Т-гийн баруун нүдний доод хэсгээс цус гараад байхаар нь бид 3 Т-гийн цусыг нь цэвэрлэх гэж 4 замын автобусны буудал дээр байрлах “CU” дэлгүүр ороод Т-гийн цусыг нь цэвэрлэж байгаад гарах гэж байхад С- нь Т- бид 2-ын араас гарч байхдаа дэлгүүр рүү орох гэж байсан залуучуудтай маргалдсан, би явж очоод С-г явъя гэж хэлсэн боловч тухайн үл таних залуучууд нь маргалдаад байхаар нь би тухайн үл таних залуучууд дундаас нь нэгийг нь нэг удаа алгадчихаад бид 3 салаад явцгаасан...

2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай найзын дүү Б- гэх залуугаас Айфоне-11 маркийн гар Д нь авч байгаад гар утсаар нь фейсбүүк ороод байж байхад тухайн Б нь Дөлгөөн болон үл таних залуутай явж байсан, тэр 3 “CU” дэлгүүр ороод хүрээд ирье гээд явах хооронд нь бид нарын суугаад явж байсан машины жолооч хорооллын эцэс орчихоод эргээд ирье гэж хэлээд би утсыг нь аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 168-170 дахь тал/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 70, 79-80, 3-р хх-ийн 22 дахь тал/, өсвөр насны шүүгдэгч А.Б-ийн нас тоолсон тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 31 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Т- хохирогч Н.Н-, хохирогч Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч О.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 215-216 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12692 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 218-219 дэх тал/, хохирогч Б.А-н “Мед траума” эмнэлэгийн дүрс оншилгооны шинжилгээний хариу /2-р хавтаст хэргийн 221-222 дахь тал/, хохирогч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 246-248 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12002 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст хэргийн 11-12 дахь тал/, хохирогч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 44 дэх тал/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон заажээ.

 

Тодруулбал: Шүүгдэгч О.Т- 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны *** давхарт тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч Н.Н-ын баруун гуя руу хутгаар хатгаж, түүний биед баруун гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дүүхээ” худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчим хохирогч Б.А-г муухай харлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед тархи доргилт, зүүн хацар шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Т-гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.

 

мөн О.Т- хохирогч Г.Л-н эзэмшлийн 10.000 төгрөгийг түүний толгой, нүүр хэсэгт гараараа удаа дараа цохих, чирэх зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн болох нь:

 

Шүүгдэгч О.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 172-174 дэх тал/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

 

Шүүгдэгч О.Т- нь 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Түргэн үйлчилгээний цэгт хохирогч Г.Л-н эзэмшлийн 10.000 төгрөгийг түүний толгой, нүүр хэсэгт гараараа удаа дараа цохих, чирэх зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч О.Т-гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.

 

Мөн шүүгдэгч О.Т-, Г.С-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нар бүлэглэн хохирогч Г.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 44 дэх тал/ болон хэрхэн хохирсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 12611 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст хэргийн 61-62 дахь тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ.

Тодруулбал: Шүүгдэгч О.Т-, Г.С-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нар 2023 оны 10 дугаар сарын 3-ны өглөөний 7 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элба” худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр хохирогч Г.Э-н зодож, түүний биед зүүн дээд зовхинд зулгаралт, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.

 

мөн О.Т-, Г.С-, А.Б- нар бүлэглэн хохирогч Г.Э-н эзэмшлийн "Самсунг А-13" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, 325.000 төгрөгийн хохирол учруулсан,  насанд хүрээгүй хохирогч А.Б-ий эзэмшлийн "Айфоне-8" загварын гар утсыг цүнхнээс татаж унагаах, хөл, гар хэсэгт нь өшиглөх зэргээр илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, 350.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 685.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 44 дэх тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө даатгалын “…Самсунг А13 загварын 64gb 2022 оны 2 дугаар сард авсан гэх гар утас 325.000 төгрөг…” гэх тайлан /3-р хавтаст хэргийн 65-68 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч А.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 6-8, 3-р хавтаст хэргийн 13 дахь тал/, “Ашид Б-” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...Ай фоне 8 маркийн гар утас 350.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хавтаст хэргийн 25-27 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

 

Шүүгдэгч О.Т-, Г.С-, А.Б- нарын дээрх үйлдэлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Б.УлстУөр, насанд хүрээгүй хохирогч М.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.УлсУ-нтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250, 2-р хавтаст хэргийн 1 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 23-24 дэх тал/, насанд хүрээгүй хохирогч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хавтаст хэрэгийн 144 дэх тал/,  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст хэргийн 146-147 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б- ганцаараа насанд хүрээгүй хохирогч Э.Б-г “... утсаа өгч бай, хүнтэй яриад буцаагаад өгье..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 204-206 дахь тал/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн “...Айфоне фим, 11 загварын хэрэглэж байсан гар утас 1.000.000 төгрөг...” гэх тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 230-231 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэх залилах гэмт хэргийн шинжийг хуульчилжээ. 

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд  үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

 

“Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг,

 

“Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхийг тус тус ойлгоно. 

 

Тодруулбал: Тус хэргийн үйл баримтаас харахад өсвөр насны шүүгдэгч А.Б- насанд хүрээгүй хохирогч Э.Б утсаа өгч бай, хүнтэй яриад өгье гэж авсан ба хохирогчийг дэлгүүр рүү орсон байхад нь гар утсыг нь авч  яван бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна.

 

өсвөр насны шүүгдэгч А.Б- өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн өсвөр насны шүүгдэгч А.Б- ганцаараа хохирогч Н.Г-н эзэмшлийн **-**  улсын дугаартай “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг санаатайгаар хугалж, гэмтээн, бусдад 472.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Н.Л-н эзэмшлийн **-**  улсын дугаартай “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг тоосгоор санаатайгаар хагалж, гэмтээн 430.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 902.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 53-54 дэх тал/, гэрч Э.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 70-72 дахь тал/, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “...нийт шууд зардлын дүн 350.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 472.500 төгрөг...” гэх хавсралт /2-р хавтаст хэргийн 81 дэх тал/, хохирогч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 116-117 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний “...нийт дүн 450.000 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /2-р хавтаст хэргийн 139-140 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч А.Б- үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны орцны үүдэнд байрлуулсан байсан хохирогч Н.Г-н эзэмшлийн **-**  улсын дугаартай “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг санаатайгаар хугалж, гэмтээн, бусдад 472.500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн ганцаараа 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны хоёрдугаар орцны үүдэнд байрлуулсан байсан хохирогч Н.Л-н эзэмшлийн **-**  улсын дугаартай “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг барилгын тоосгоор санаатайгаар хагалж, гэмтээсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Б-ийн  үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “...нийт шууд зардлын дүн 350.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 472.500 төгрөг...” гэх хавсралт /2-р хавтаст хэргийн 81 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний “...нийт дүн 450.000 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /2-р хавтаст хэргийн 139-140 дэх тал/ гэх тайлангуудаар нийт 78.22.500 төгрөгөөр тогтоосон тул түүний үйлдлээс бусдад учирсан хохирол 300.000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлиийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүггийн хуулийн ерөнхий ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч О.Т-г “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Г.С-г “...хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

өсвөр насны шүүгдэгч А.Б-ыг “үргэлжилсэн үйлдлээр хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн “үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.Т-, Г.С-, өсвөр насны шүүгдэгч А.Буячн-Арвижих нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

 

шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

 

өсвөр насны шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

 

шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын  хорих ялаар,

 

шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар,

 

өсвөр насны шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 /хоёр/ сарын хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 /нэг/ сарын хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,

өсвөр насны шүүгдэгч А.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг түүнд анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Б-ад хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын  хорих ял, шүүгдэгч Г.С- оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Т-, Г.С-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав: Хохирол хор уршигийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх хоохирогч Б.У-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 18 дахь тал/, хохирогч Б.А-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 26 дахь тал/, хохирогч Н.Л-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 36 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч М.А-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 40 дэх тал/, хохирогч Г.Э-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /4-р хавтаст хэргийн 44 дэх тал/ тус тус авагдсан байна.

Шүүгдэгч О.Т-, Г.С-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа хохирол нөхөн төлөх тухай хүсэлтээ илэрхийлсэнийг тэдний өмгөөлөгч нар дэмжиж хохирол төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч О.Т- хохирогч Г.Э-д 168.666 /нэг зуун жаран найман мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг,

Шүүгдэгч Г.С- хохирогч Г.Э-д 168.666 /нэг зуун жаран найман мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг, түүний сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 1.466.666 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Б-н сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 1.466.666 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Л.А-д,

өсвөр насны шүүгдэгч А.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч О.А-оос хохирогч Г.Э-д 168.666 /нэг зуун жаран найман мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг, түүний сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 1.466.666 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Б-ний сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 1.466.666 /нэг сая дөрвөн зуун жаран  зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг насанд хүрээгүй хохирогч А.Б-ий хууль ёсны төлөлөөгч Л.А-д тус төлж барагдуулсан байх ба эрүүгийн хариуцлагын хуралдаанд хохирогч Б.У-ын сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.А-н сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг тус шүүхэд бэлнээр хүүлээлгэн өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Т-гээс нийт 7.333.332 /долоон сая гурван зуун гучин гурванн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Э-н  сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 1.466.666 төгрөг /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянган зургаан зуун жаран зургаан/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Б-ний сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 1.466.666 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч А.Б-ий хууль ёсны төлөөлөгч Л.А-д, хохирогч Б.А-н сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг, хохирогч Г.Л-н сэтгэцэд учирсан хохирол хр уршигт 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөг тус тус олгох нь зүйтэй байна. 

 

Түүнчлэн хохирогч Н.Н-, Э.Б нар нь сэтгэцэд учирсан хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Т-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлын талаар:         

Шүүгдэгч О.Т-, Г.С-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хураагдан ирсэн 6 /зургаа/ ширхэг компакт дискийг хэргийн хамт хавсарган үлдээж,

          Шүүгдэгч О.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч О.Т-, Г.С- нарт оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолж, өсвөр насны шүүгдэгч А.Б-ад урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт о-н Т-г “үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

 “үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Д овогт Г-н С-г “...хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

өсвөр насны шүүгдэгч Б овогт А-ийн Б-ыг “үргэлжилсэн үйлдлээр хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

“хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

“үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

“үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

 

Шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

3. Шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялаар,

 

Шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 /хоёр/ сарын хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 /нэг/ сарын хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Т-гийн цагдан хоригдсон нийт 230 /хоёр/ хоног, шүүгдэгч Г.С-гийн цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоног, өсвөр насны шүүгдэгч А.Б-ын цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг, тэдгээрийн эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хойшлуулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар ззүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлиийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

8. Өсвөр насны шүүгдэгч А.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Б-ад хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хорих ял, шүүгдэгч Г.С-д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Т-, Г.С- нарт оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолж, өсвөр насны шүүгдэгч А.Б-ад урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч О.Т-гээс 7.333.332 /долоон сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Э-н сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 1.466.666 төгрөг /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянган зургаан зуун жаран зургаан/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Б-ий сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 1.466.666 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч А.Б-ий хууль ёсны төлөөлөгч Л.А-д, хохирогч Б.А-н сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг, хохирогч Г.Л-н сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөг тус тус олгосугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-, Э.Б нар сэтгэцэд учирсан хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Т-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

14. Шүүгдэгч О.Т-, Г.С-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хураагдан ирсэн 6 /зургаа/ ширхэг компакт дискийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

16. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Т-, Г.С- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч А.Б-ад урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ