Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/01954

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/01954

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, БН 22-6 тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир хороолол, 70 дугаар байр 103 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Баярсайханы Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот хаягт оршин суух, Шаргачин овогт Дамдины Батнасан /регистрийн дугаар: ХА64111571/-д ,

5,131,500 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 01 цагийн үед Тоёота приус маркийн 10-21 УББ улсын дугаартай суудлын автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, хуучин 22-н товчооны цагдаагийн пост дээр зогсож байхад Тоёота приус маркийн 02-64 УНД улсын дугаартай суудлын автомашины жолооч Дамдин овогтой Батнасан нь миний машины араас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн машинд хохирол учруулсан. Д.Батнасангийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдсон байна. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ тухай прокурорын газраас мэдэгдэл ирсэн.

Миний машинд Тэнцвэрт эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 4,710,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцоно*******нь хохирлоо бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг машиныг цалингийн зээлээр авсан бөгөөд такси үйлчилгээнд явж гэр бүлээ тэжээдэг байсан. Одоо цалингийн зээлтэй машин эвдэрхий амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

Иймд Д.Батнасангаас машинд учруулсан хохирол болох 4,710,000 төгрөг, мөн журмын хашааны мөнгө, оношлогоо, ачилтын зардал болох 421,500 төгрөг, нийт 5,131,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус хэрэгт хариуцагчаа буруу тодорхойлж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжилсэн хохирлыг миний бие төлөх ёсгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар нь хариуцагч Д.Батнасанд холбогдуулан, зам тээврийн ослын улмаас учирсан г 5,131,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч*******нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-н товчооны замд Тоёота Приус маркийн 02-64 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Буянхүү жолоодон явсан Тоёота приус маркийн 10-21УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 3,740,000 төгрөгийн шууд 4,710,000 төгрөгийн нийт хохирол учруулан зорчигч Ч.Баасанбямбын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осл гаргасан болох нь хэрэгт авагдсан, Замын цагдаагийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт, Замын цагдаагийн албаны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Тээврийн прокурорын газрын прокурорын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 114 дүгээр тогтоол зэргээр нотлогдож тогтоогдож байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас Тоёота Приус маркийн, 10-21УББ дугаартай автомашинд 4,710,000 төгрөгийн хохирол учирсан, осолд орсон автомашиныг ачуулахад 100,000 төгрөгийн зардал гарсан, автомашины оношлогоонд 31,000 төгрөг, компьютер оношлогоонд 26,5000 төгрөгийн зардал гарсан, уг автомашины өмчлөгч Баярсайханы Эрдэнэбаатар мөн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 418 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан Мастер авто сүлжээ компанийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн автомашин шалгаж хүлээн авч, тооцоо тушаасан болон кассын орлогын ордер зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул автомашинд учирсан эвдрэл, хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь автомашинаа журмын хашаанаас авахад гаргасан зардлыг шүүхэд нотлоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Д.Батнасангаас 4,867,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Батнасангаас 4,867,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 264,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батнасангаас улсын тэмдэгтийн хураамжид 92,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

د Д.ЗОЛЗАЯА

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ