2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/479

 

 

 

 

 

 

 

     2025            02              13                                          2025/ШЦТ/479

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              МОНГОЛ УЛСЫН

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан   дүүргийн   Эрүүгийн  хэргийн  анхан  шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл хөтлөн,

улсын яллагч: Б.Урангоо /Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,

хохирогч: Т.Түвшин,

шүүгдэгч: ДД.А, Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Долгормаагийн Ариунбуян, Харуул овгийн Батчимэгийн Мөнхжавхлан нарт холбогдох эрүүгийн 2410000000065 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

           

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Д.Ариунбуян нь ганцаараа “....2023 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дулаахан байр 3 хотхоны 814 дүгээр байрны баруун талд байрлах шороон авто зогсоол дээр байрлуулсан тавьсан иргэн С.Жамбалдоржийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 65-85 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 98-64 УАУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Жамбалдоржид бага хэмжээнээс дээш 720,000 төгрөгийн хохирол,

- 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Пирамид" хотхоны гадна байсан хохирогч Б.Алтансүхийн 38-31 УАР улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Алтансүхэд бага хэмжээнээс дээш 920,000 төгрөгийн хохирол,

- 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүгийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 116 дугаар байрны урд талын шороон авто зогсоол дээр байрлуулан тавьсан хохирогч  Ч.Уламбаясахын цэнхэр өнгийн приус-20 маркийн 35-65 УБЗ улсын дугаартай авто машины 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 08-03 УНЕ улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Уламбаясахад бага хэмжээнээс дээш 600,000 төгрөгийн хохирол,

- 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан- Уул дүүргийн 23 дугаар хороо Хангарьд сити хотхоны гадна зогсоолд байршуулсан байсан хохирогч Б.Мэндбаярын 04-89 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 0803 УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Мэндбаярт бага хэмжээнээс дээш 920.000 төгрөгийн хохирол,

- 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Фүүд сити худалдааны төвийн баруун талын зогсоолд байршуулсан байсан хохирогч Д.Доржжанцаны эзэмшлийн 56-28 УБӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 08-03 УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Доржцанцанд бага хэмжээнээс дээш 520.000 төгрөгийн хохирол,

- 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс  04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Хангарьд Сити хотхоны гадна зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Д.Гомбосүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 54-80 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 08-03 УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Гомбосүрэнд бага хэмжээнээс дээш 460.000 төгрөгийн хохирол,

- 2023 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч М.Эрдэнэтулгын Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, 815 дугаар байрны гадна зогсоолд байршуулсан 65-35 УЕМ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Эрдэнэтулгад бага хэмжээнээс дээш 500,000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Д.Ариунбуян Б.Мөнхжавхлан нар нь бүлэглэн “...2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн Атморын байрны гадна байрлуулсан хохирогч Т.Түвшиний эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлан авч, Т.Түвшинд бага хэмжээнээс дээш 950,000 төгрөгийн хохирол,

- 08-03 УБЕ улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2023 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс  20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хотхон 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан хохирогч Ш.Отгончулууны 21-21 ТӨВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Ш.Отгончулуунд бага хэмжээнээс дээш 420,000 төгрөгийн хохирол,

- 2023 оны 11 дүгээр сарын 25-ны шөнийн 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Цэргийн ангийн байрны гадна авто зогсоолд байрлуулсан хохирогч Н.Бямбасайханы эзэмшлийн 71-09 УБК улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт 08-03 УБЕ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Бямбасайханд 1,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол,

- 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны гадна авто зогсоолд байрлуулсан хохирогч Б.Амарнямын эзэмшлийн 68-44 УЕО улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг, обудын хамт 98-64 УЕА улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 960,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний учруулсан,

- 2023 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар баг Наран хотхоны гадна автомашины зогсоолд байрлуулсан иргэн Б.Солонготуяагийн өмчлөлийн 25-70 УБТ улсын дугаартай тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт 98-64 УАЕ улсын дугаартай тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Солонготуяад бага хэмжээнээс дээш 1,495,000 төгрөгийн хохирол,

- 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан- Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Наран хотхоны 2 дугаар байрны гадна байрлуулсан иргэн А.Өсөх-Ирээдүйн эзэмшлийн 12-05 ДАХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудны хамт 98-64 УАЕ улсын дугаартай Toyota приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Өсөх-Ирээдүйд бага хэмжээнээс дээш 980,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ариунбуян нь ганцаараа болон Б.Мөнхжавхлантай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын дүүргүүд болон Дархан-Уул, Төв аймгийн нутаг дэвсгэрт шунахай сэдэлтээр, 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй тээврийн хэрэгслийн обудтай дугуйнуудыг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм болох 98-64 УАЕ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашин, 08-03 УБЕ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашинуудыг ашиглан уг гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн ... гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ариунбуяны өгсөн “....маргахгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхжавхлангийн өгсөн “...маргахгүй....” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Түвшиний  өгсөн “...хохирлоо гаргуулна....” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2410000000065 дугаартай хэргээс:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 95039951 дугаарын утаснаас ирүүлсэн “Машины 4 ширхэг дугуй алдсан” гэх дуудлагын лавлагааны хуудас, /1-р хх-ийн 08 дугаар тал/

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 09-11 дүгээр тал/

Хохирогч С.Жамбалдоржийн “...Би 2023 оны 12 сарын 21-ний оройн 21 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, Дулаахан байр-3 хотхоны баруун талын шороон зогсоол дээр 65-85 УБЧ улсын дугаартай приус-30 маркийн машинаа байрлуулж тавьчхаад гэртээ орсон юм. 2023 оны 12 сарын 22-ны өглөөний 08 цаг 20 минутын үед ажилдаа гарахаар явсан ба зогсоол дээр ирэхэд миний 65-85 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан... уг дугуй нь 215х65х17 той 4 ширхэг дугуй...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 19 дүгээр тал/

Гэрч М.Тэмүүжингийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын "Есөн Шижир" ББСБ-аас 20,000,000 сая төгрөгөөр мөнгөлөг саарал өнгийн Приус 20 загварын автомашиныг худалдаж авсан. Тэгээд би өөрийн 98-64 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн юм... Миний машин 2008 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Монголд 2019 онд орж ирсэн. мөнгөлөг саарал өнгийн 98-64 УАЕ улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл юм. Тухайн машин маань хоёр талын толь хэсэгт шар өнгийн гэрэлтэй, их гэрэл нь үйлдвэрийн өсгөгчтэй гэрэлтэй, хойд талын шилэн дээр Улаанбаатар гэсэн бичигтэй, арын гуперны доор доошоо туссан цагаан гэрэлтэй мөн тоормосны улаан өнгийн гэрэлтэй, хойд номерны гэрэл нь цэнхэр өнгийн гэрэлтэй, урд талын карлан хэсгийн дохио улаан өнгийн гэрэлтэй, дугуй маань 17-той 13-н салаа гоёлын обудтай өөр содон шинж тэмдэг гэхээр зүйлгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 21 дүгээр тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн “...Миний 08-03 уне улсын дугаартай Тоёото Акуа машиныг миний хамтран амьдардаг Д.Ариунбуян нь 2023 оны 12 дүгээр сарын эхэн үеээр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна.Тэгээд би өөрийн аав Мөнхболдод 12 дугаар сарын 07-ны үеэр өөрийн машинаа аавдаа өгөөд оронд нь бага дүү М.Тэмүүжиний эзэмшлийн 98-64 УАЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машиныг сольж авсан тухайн машиныг авсны дараа миний хамтран амьдрагч Д.Ариунбуян нь удаа дараа 98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн авто машиныг надаас "халтууранд яваад ирье" гэж гуйж авч байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 24 дүгээр тал/

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ2-24-028 дугаартай “ ...автомашины өвлийн хээ 50 хувьтай, 215х65х17 хэмжээтэй G stock 4 ширхэг дугуй 720,000 төгрөг..” гэсэн шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 31-34 дүгээр тал/

 “Орд констракшн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24-018 дугаартай “Орд констракшн" ХХК-ний нэр дээр байдаг 65-85 УБЧ улсын дугаартай приус 30 маркийн цэнхэр өнгөтэй авто машиныг манай ажилтан С.Жамбалдорж унаж яваад гэрийн гаднаасаа 4-н дугуй 4-н обудыг хулгайд алдсан учир хохирогчоор "Орд констракшн" ХХК-ийн ШТМ хариуцсан дэд захирал С.Жамбалдоржийг цаашид уг хэрэгт оролцуулж өгнө үү” гэсэн албан бичиг, /1-р хх-ийн 12 дугаар тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 65-85 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 94 дүгээр тал/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 88317575 дугаарын утаснаас ирүүлсэн “3831 УАР приус 30 машины 4 дугуй алга болсон байна” гэх дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 86 дугаар тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 87-89 дүгээр тал/

Хохирогч Б.Алтансүхийн "... Би 38-31 УАР улсын дугаартай "Тоёота Приус- 30" загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг юм. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18:00 цагийн орчимд гадуур явж байгаад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Пирамид хотхоны баруун хойд талд байрлах шороон зогсоол дээр машины байршуулан үлдээсэн юм. Тэгээд тэр цагаас хойш шалгалгүй байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 08:00 цагийн орчимд гэрээс гарч ирээд машинаа унаад явах гэтэл миний машины 4 ширхэг дугуй байхгүй, 2 ширхэг бетон ивчихсэн байсан. Миний машины дугуй 215/60/17 хэмжээтэй, "Жи сток" обудтай өвлийн дугуйнууд байсан юм. 2023 оны 10 дугаар сарын дундуур өвлийн дугуйг нэг ширхгийг нь 90,000 төгрөгөөр бодож худалдан авч байсан. Обуд нь машинтай дагалдаж ирсэн Жи сток обуд байсан. Би өөрийн алдагдсан 4 ширхэг 17 тай "Жи сток" обудыг нэг ширхгийг нь 300,000 төгрөгөөр, 215/60/17 хэмжээтэй дугуйг нэг ширхгийг нь 90,000 төгрөгөөр үнэлж байна... " гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжиний “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын Есөн Шижир ББСБ-аас 20,000,000 төгрөгөөр мөнгөлөг саарал өнгийн "Приус 20" загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 98-64 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн. Би Ариунбуян гэх хүнийг манай эгч Мөнхжавхлантай хамт амьдарч байгааг сая мэдсэн..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 94 дүгээр тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн "... Би найз залуу Д.Ариунбуяны хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хөтөл"-ийн автобусны хажууд байрлах нийтийн байранд амьдарч байна... Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан. Би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна. Тэгээд би өөрийн аав Мөнхболдод 12 дугаар сарын 07-ны үеэр өөрийн машинаа аавдаа өгөөд оронд нь бага дүү М.Тэмүүжиний эзэмшлийн 9864 УАЕ улсын дугаартай "Тоёото Приус 20 маркийн машиныг сольж авсан. Тухайн машиныг авсны дараа миний хамтран амьдрагч Д.Ариунбуян нь удаа дараа 98-64УАЕ улсын дугаартай "Тоёото приус 20" маркийн авто машиныг надаас "халтууранд яваад ирье" гэж гуйж авч байсан...”  гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 96 дугаар тал/

"Дамно" ХХК-ны шинжээч, үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн гаргасан ХУ2-23-1106 дугаартай “215/60/17 өвлийн, 2023 оны 10 дугаар сард худалдан авсан дугуй 4 ширхэг, 17-тай жи сток 4 ширхэг нийт 920,000 төгрөг” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 101-102 дугаар тал/

Мөрдөгчийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Пирамид хотхоны СӨХ-ийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 108-111 дүгээр тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 3831 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, /5-р хх-ийн 95 дугаар тал/

Мөрдөгчийн “...Хос Финанс ББСБ-д бүртгэлтэй 88111136 дугаар руу өөрийн 99960390 дугаарын утсаар холбогдон 3881 УАР улсын дугаартай Приус машины алдагдсан обудтай дугуйны хариуцагч, нэхэмжлэгчээр оролцох эсэх талаар тодруулахад манай байгууллага хамаагүй бөгөөд 38-31 УАР улсын дугаартай приус машины эзэмшигч Б.Алтансүх хариуцах болно гэж хэлснийг мөрдөгчийн тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл /5-р хх-ийн 106 дугаар тал/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 88050041 дугаарын утаснаас ирүүлсэн “Машины 4 ширхэг дугуй алдсан” гэх дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 135 дугаар тал/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 136-138 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 139-140 дүгээр тал/

Эд зүйлийг хохирогч Ч.Уламбаясахад хүлээлгэн өгсөн тухай “Саарал өнгийн хайлшин жи сток загварын обудтай 205х60х16 хэмжээтэй 4 ширхэг, өвлийн хээтэй автомашины дугуй хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 141 дүгээр тал/

Хохирогч Ч.Уламбаясахын өгсөн "...2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо 116 дугаар байрны гадна өөрийн приус-20 загварын 35-65 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээ гадна ил зогсоолд байрлуулсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед машины 4 дугуй байсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гэрээсээ гарч ирээд өөрийн машин дээрээ иртэл 4 ширхэг дугуй байхгүй байсан.. би машинаа 2023 оны 08 дугаар сард худалдан авч байсан, дугуйны размер нь 205х60х16 тай обуд нь жи сток 16-тай обуд байгаа. Би 4 дугуйгаа 700,000 төгрөгөөр үнэлж байна. Дугуй нь өвлийн дугуй байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 146-147 дугаар тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн "...Миний 08-03 УНЕ улсын дугаартай Тоёото акуа машиныг миний хамтран амьдардаг Д.Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна. Тэгээд би өөрийн аав Мөнхболдод 12 дугаар сарын 07-ны үеэр өөрийн машинаа аавдаа өгөөд оронд нь бага дүү М.Тэмүүжиний эзэмшлийн 98-64 УАЕ улсын дугаартай тоёото приус 20 маркийн машиныг сольж авсан тухайн машиныг авсны дараа миний хамтран амьдрагч Д.Ариунбуян нь удаа дараа 98-64 УАЕ улсын дугаартай тоёото приус 20 маркийн авто машиныг надаас "халтууранд яваад ирье" гэж гуйж авч байсан...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 152 дугаар тал/

"Дамно" ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан ХУД2-24-025 дугаартай “...Автомашины, саарал өнгийн хайлшин, өвлийн хээ 50 хувьтай, 205x60x16 хэмжээтэй, G stock обуд, дугуй 600,000 төгрөг” гэсэн үнэлгээ /1-р хх-ийн 159-161 дүгээр тал/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 88053828 дугаарын утаснаас ирүүлсэн “0489 УБР машины 4 алга болсон байна” гэх дуудлагын лавлагааны хуудас, /1-р хх-ийн 202 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 203-205 дугаар тал/

Хохирогч Б.Мэндбаярын “...Би 2023 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед машинаа байрныхаа зүүн талын зогсоол дээр хучиж тавьсан. Тэгээд өглөө 07 цагт ажилдаа явах гээд машины хучлагаа сөхтөл миний машины 4 дугуй байхгүй байсан. Тэгээд би цагдаад хандсан... 2023 оны 07 сарын 22-ны өдөр Да хүрээ захаас машин худалдаж авж байсан тэгэхэд энэ алдагдсан обуд, дугуй хамт ирж байсан. Обуд нь дөрвүүлээ нийлээд 650,000-700,000 төгрөг, дугуй нь 1 ширхэг нь 100,000 мянган төгрөгийн үнээр гадуур зарагдаж байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 209 дүгээр тал/

Гэрч М.Тэмүүжиний "...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын Есөн Шижир ББСБ-аас 20,000,000 төгрөгөөр Мөнгөлөг саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 9864 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн... тухайн залуутай жил гаран холбоогүй байж байгаад сая л эгчтэй хамтран амьдарч байсныг мэдлээ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211 дүгээр тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн "... Би Д.Ариунбуянтай хамт сүүлийн нэг сар буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш амьдрахаар шийдээд Д.Ариунбуяны амьдарч буй нийтийн байранд нүүж ирсэн... 08-03УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёото Акуа маркийн машин нь миний эзэмшлийн машин би тухайн машиныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 сая төгрөгөөр "Есөн шижир" ББСБ-аар дамжуулж зээлээр авч байсан... Миний машины дугуйны төмөр обуд нь цэнхэр өнгөтэй, баруун хойд гэрэл нь асдаггүй, хойд гуперны баруун хойд буландаа хагарсан, 4 талдаа хар тээнтэй... Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213 дугаар тал/

"Дамно" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-24-1067 дугаартай “...2023.7.22 өдөр машин дагаж ирж байсан, 17 инчийн G stock R/17 4 ширхэг обуд, 215/55/17 хэмжээтэй 4 ширхэг дугуй нийт 920.000 төгрөг..." гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 218-221 дүгээр тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 04-89 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 97 дугаар тал/

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13-2а/1581 дугаартай албан бичгээр ирсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Мөнх-Хадаа” ХХК-ийн урд замд байрлах Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг, “Хангарьд сити” хотхоны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 227-231 дүгээр тал/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 99661631 дугаарын утаснаас ирүүлсэн “5628 УБӨ машины 4 дугуйг аваад явсан байна. /чулуу ивээд/” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /2-р хх-ийн 12 дугаар тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 13-14 дүгээр тал/

Хохирогч Д.Доржжанцангийн "...2023 оны 12 сарын 12-ны өдөр 13 цагийн үед өөрийн эзэмшлийн 56-28 УБЕ улсын дугаартай приус-20 машинаа үлдээгээд ажлын автобус бариж явж байгаад, өөрийн машинаа ажлын гадаа зогсоол дээр хонуулаад маргааш нь ирээд харахад миний машины эд анги бүрэн бүтэн байсан. Тэгээд тухайн үедээ өөрийн харчхаад явсан харин өнөөдөр болох 2023 оны 12 сарын 14-ны өглөө ажилдаа ирэхэд миний машины 4 ширхэг дугуй, обудтай алга болсон байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд одоо мэдүүлэг өгч байна... Би 2016 онд приус-20 загварын 2006 онд үйлдвэрлэгдсэн машиныг банкаар лизингээр 9.800.000 төгрөгөөр авч байсан юм. Миний алдсан гэх дугуй, обуд нь 16*215*65 гэх размертай өвлийн сток загварын дугуй байсан. Нэг дугуй нь бөөрөндөө хавантай байгаа. Би өөрийн алдсан дугуй, обудыг 800.000 төгрөгөөр үнэлж байна... " гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжингийн "...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын Есөн Шижир ББСБ-аас 20,000,000 төгрөгөөр Мөнгөлөг саарал өнгийн. Приус 20 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 9864 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн... тухайн залуутай жил гаран холбоогүй байж байгаад сая л эгчтэй хамтран амьдарч байсныг мэдлээ..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20 дугаар тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн "...Би Д.Ариунбуянтай хамт сүүлийн нэг сар буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш амьдрахаар шийдээд Д.Ариунбуяны амьдарч буй нийтийн байранд нүүж ирсэн... 0803УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёото Акуа маркийн машин нь миний эзэмшлийн машин би тухайн машиныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 сая төгрөгөөр "Есөн шижир ББСБ-аар дамжуулж зээлээр авч байсан... Миний машины дугуйны төмөр обуд нь цэнхэр өнгөтэй, баруун хойд гэрэл нь асдаггүй, хойд гуперны баруун хойд буландаа хагарсан, 4 талдаа хар тээнтэй... Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22 дугаар тал/

"Дамно" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХУ2-24-017 дугаартай “Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн 215х65х16 хэмжээтэй, хэрэглээний сэвтэй обуд дугуй 4 ширхэг нийт 520.000 төгрөг..." гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 27-28 дугаар хуудас/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 56-28 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 98 дугаар тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 95899155 дугаарын утаснаас гаргасан “5480 УЕК саарал приус 30 машины доор том чулуу ивээд зүүн талын 2 дугуйг аваад явсан байна” гэх дуудлагын лавлагааны хуудас, /2-р хх-ийн 67 дугаар тал/

Хохирогч Д.Гомбосүрэнгийн  “...Би Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Хангарьд сити хорооллын 1460-8 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би харин 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 5480 УЕК улсын дугаартай машинаар Налайх дүүргийн гордок гэх газарт оччихоод 21 цагийн орчим өөрийн гэрийн гадаа болох Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Хангарьд сити хорооллын С блокийн урд талд зогсоол байхаар нь өөрийн машинаа байршуулчхаад гэртээ орсон юм. Тэгээд би маргааш нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад өөрийн машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын 2 ширхэг дугуйг обудтай нь хулгайлаад аваад явсан байсан...өөрийн машинаа 2023 оны 04 сард аваад машинтай хамт ирсэн дугуй байгаа юм. Миний машины обуд 17 размертай Жи сток загварын обудтай, мөн 225*55*17 дугаартай дугуйтай байгаа. Эвдэрсэн хэмхэрсэн зүйл байхгүй хэвийн ажиллагаатай байгаа юм. Би алдсан дугуй, обудыг 1 ширхгийг 300.000 төгрөгөөр үнэлж байгаа нийт 600.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжингийн “... Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын Есөн Шижир ББСБ-аас 20,000,000 төгрөгөөр Мөнгөлөг саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 9864 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн... тухайн залуутай жил гаран холбоогүй байж байгаад сая л эгчтэй хамтран амьдарч байсныг мэдлээ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 72 дугаар тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн “...Би Д.Ариунбуянтай хамт сүүлийн нэг сар буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш амьдрахаар шийдээд Д.Ариунбуяны амьдарч буй нийтийн байранд нүүж ирсэн... 0803УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёото Акуа маркийн машин нь миний эзэмшлийн машин би тухайн машиныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 сая төгрөгөөр "Есөн шижир" ББСБ-аар дамжуулж зээлээр авч байсан... Миний машины дугуйны төмөр обуд нь цэнхэр өнгөтэй, баруун хойд гэрэл нь асдаггүй, хойд гуперны баруун хойд буландаа хагарсан, 4 талдаа хар тээнтэй... Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар “халтуур хийж мөнгө олоод ирье” гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75 дугаар тал/

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13-2а/1581 дугаартай албан бичгээр ирсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Мөнх-Хадаа” ХХК-ийн урд замд байрлах Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг, “Хангарьд сити” хотхоны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 227-231 дүгээр тал/

 “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-23-1068 дугаартай “...2023.4 сард худалдан авсан, Toyata prius 30 маркийн тээврийн хэрэгслийн Gstock 17 обуд 2 ширхэг, 2023.4 сард худалдан авсан, Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн, 225/55/17 загварын, өвлийн дугуй 2 ширхэг нийт 460.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 80-81 дүгээр тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 54-80 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 99 дүгээр тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 88988186 дугаарын утаснаас ирүүлсэн “65-35 УЕМ приус 30 машины 2 дугуй хулгайлсан байна” гэх дуудлагын лавлагааны хуудас, /2-р хх-ийн 123 дугаар тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 124-125 дугаар тал/

Хохирогч М.Эрдэнэтулгын 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ... Хан- Уул дүүргийн 25-р хороо Дулаахан байр 3 хотхоны 815-101 тоотод оршин суух хаягтай. 2023 оны 12 дугаар сарын 19-нийт шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 25 хороо Дулаахан 815-р байрны гадна баруун талын шороон зогсоолд өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн авто машиныг байрлуулаад гэртээ орсон. Өглөө 07 цаг 30 минутын үед машин дээрээ очиход миний Приус 30 маркийн авто машины баруун талын 2 ширхэг обуд дугуй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна... Приүс 30 маркийн авто машины баруун талын 2 ширхэг 17-той сток обуд дугуйн хамт байсан. Тухайн обуд, дугуйг Сутай буянт захаас 2022 оны 2 сард обуд дугуйн хамт 1,200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 2 ширхэг обуд, дугуйг 600,000 төгрөгөөр үнэлж байна. 17 той сток обуд мөн 215/60/17

размерын өвлийн дугуй байсан..." гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 130 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжингийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "... Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын Есен Шижир ББСБ-аас 20.000.000 төгрөгөөр мөнгөлөг саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 9864 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн. Би Ариунбуян гэх хүнийг манай эгч Мөнхжавхлантай хамт амьдарч байгааг сая мэдсэн..." гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 132 дугаар тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...Ариунбуян нь 2023 оны 12 дүгээр сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна Тэгээд би өөрийн аав Мөнхболдод 12 дугаар сарын 07-ны үеэр өөрийн машинаа завдаа өгөөд оронд нь бага дүү М.Тэмүүжиний эзэмшлийн 9864 УАЕ улсын дугаартай "Тоёота Приус 20" маркийн машиныг сольж авсан тухайн машиныг авсны дараа миний хамтран амьдрагч Д.Ариунбуян нь удаа дараа 9864 УАЕ улсын дугаартай "Тоёота Приус 20" маркийн автомашиныг надаас "халтуурт яваад ирье" гэж гуйж авч байсан..." гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 134 дүгээр тал/

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХУ2-24-009 дугаартай “...Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн, 17той G stock, 215.60.17 хэмжээтэй 2 ширхэг обуд, дугуй 500,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 139-143 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, /2-р хх-ийн 164-167 дугаар тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 65-35 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 100 дугаар тал/

Иргэн Т.Түвшингээс 2023 оны 12 сарын 12-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /2-р хх-ийн 201 дүгээр тал/

Хэргийн газар үзлэг хийсэн "... Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт байх Атмор байрны зүүн хэсэгт байрлуулж тавьсан Тоёота приус-30 маркийн 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан байв... Хэргийн газраас ул мөр эд зүйлийг бэхжүүлж авахаар үзлэгийг хийхэд эд зүйл болон дугуй боодог боолт байхгүй, тээврийн хэрэгслээс ертөнцийн зүгээр урд зүгт 3 метр зайд цасан дээрх гутлын 2 ширхэг мөрийг гэрэл зургаар бэхжүүлэн авсан..." тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 202-205 дугаар тал/

Хохирогч Т.Түвшингийн 2023 оны 12 сарын 12-ны өдөр өгсөн “...Би Төв аймгийн Эрдэнэ суманд өөрийн эзэмшлийн байрны гадаа өөрийн Т.Приус-30 маркийн 8888 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 12 сарын 11-ний орой 23 цаг өнгөрч байхад байрлуулаад өглөө нь буюу өнөө өглөө 07 цаг болж байхад Улаанбаатар хот явах гээд гэрээс гараад иртэл миний машины 4 дугуйг тайлаад аваад явсан байсан. Тэгээд ойр орчмоор сэжигтэй машин, хүний мөр нь байгаа эсэх талаар үзээд байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2 ширхэг дугуй нь Brijstone маркийн дугуй, 1 Dunlop маркийн, 1 Yakahaтa маркийн 215.60.17 размерын 4 ширхэг дугуй байсан. Мөн G stock маркийн 17-той 4 ширхэг обуд, нийт 20 ширхэг боолтны хамтаар аваад явсан байсан...Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл би өөрийн мөнгөөр 2022 оны хавар худалдаж аваад тухайн үед эхнэр Т.Урангоогийн нэр дээр авсан юм. Би одоогийн зах зээлийн үнээр 4 ширхэг дугуй, 4 ширхэг обуд, 20 ширхэг боолт нийлээд 1.250.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна..." гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 208-209 дүгээр тал/

 Хөрөнгийн үнэлгээний “Дамно“ ХХК-ийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн ТЦ-23-200 дугаартай "...шинжилгээний объектын 2023 оны 12 сарын зах зээлийн үнэлгээ нийт 950,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэсэн шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 213-216 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжингийн"... Би приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тухайн машиныг манай төрсөн эгч Б.Мөнхжавхлан 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш унаж ашиглаж байсан тэгээд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг ажилдаа явж байхад Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас цагдаа нар ирээд надтай уулзсан би ямар шалтгаантай талаар асуухад манай төрсөн эгч Б.Мөнхжавхлан миний машиныг хүнд ашиглуулаад нөгөө хүн хулгай хийсэн гээд миний машиныг түр хураан авсан тэрнээс хойш тухайн миний машин Хан-Уул дүүргийн цагдаагийн газар дээр байгаа. Би Төв аймагт 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр анх удаа ажлын шугамаар буюу Номин сүлжээ дэлгүүрт түгээлт хийх зорилгоор ирсэн тэрнээс өмнө нь ирж байгаагүй. Би 2021 онд Ариунбуян гэх хүнтэй танилцсан тэгээд тэрнээс хойш найзууд болсон тэгээд 1 жил орчим найзалсан Ариунбуян болохгүй хүмүүстэй нийлж эхэлсэн тэгээд харилцахаа больсон байсан тэгсэн чинь манай эгч Б.Мөнхжавхлантай хамтран амьдарч байгаа болохыг 2023 оны 12 дугаар сард мэдсэн миний машиныг Ариунбуян унаж яваад хулгай хийсэн байсан. Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг би өөр хүмүүст ашиглуулж байгаагүй..." гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 06 дугаар тал/

Гэрч Т.Урангоогийн “...Тухайн 88-88 ТӨА улсын дугаартай тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслийг нөхөр Т.Түвшин нь 2022 оны 02 сард миний нэр дээр худалдаж авсан юм. Машиныг авахад 15-тай 4 ширэг дугуйтай байсан, жил гаран унаад 2023 оны 09 сард 17-той өөрийнх жи сток 4 ширхэг дугуйг обудны хамт 1.200.000 орчим мянган төгрөгөөр авсан. Үнийг нь сайн санахгүй байна. Тэгээд 2023 оны 12 сарын 11-12-ны шилжих шөнө 4 дугуйгаа хулгайд алдсан. Миний мэдэх зүйл ийм байна. Тухайн тээврийн хэрэгслийг би 2024 оны 01 сард нөхөр Т.Түвшингийн нэр дээр нь шилжүүлэн өгсөн байгаа. Одоо нөхрийн нэр дээр байгаа...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 46 дугаар тал/

Тоёота приус 30 загварын 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03555730 дугаартай гэрчилгээний хуулбар, /2-р хх-ийн 210 дугаар тал/

Ш.Отгончулууны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “..өөрийн эзэмшлийн 21-21 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй алдсан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн өргөдөл, /3-р хх-ийн 52 дугаар тал/

Хохирогч Т.Отгончулууны “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний орой манай нөхөр бид хоёр аймгийн төвд айл руу оччихоод өөрийн оршин суух хаяг болох Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хотхоны 1 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талын зогсоол дээр зүүн зүг рүү чиглүүлж байрлуулсан. Тэгээд маргааш нь буюу 20-ны өглөө би 06 цагийн үед би гэрээсээ алхалт хийх гээд гараад өөрийн машиныхаа хажууд очтол манай машины дугуй хэсэг харанхуйлж хоосон юм харагдахаар нь очоод үзтэл манай машины ар талын 2 дугуй байхгүй оронд нь тоосго эвчихсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон... 2023 оны 09 дүгээр сарын үед Төв аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн сэлбэгийн дэлгүүрээс 4 ширхэг шинэ дугуй ориг сток обудтай хамт худалдан авч байсан. 4 ширхэг дугуйг тус бүр 100,000 төгрөгөөр, 2 ширхэг сток обудыг тус бүр 150,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би одоо 2 ширхэг өвлийн дугуй, 2 ширхэг ориг сток обуд алдсан... 2121ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн дугуйгаа алдсан...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 55-56 дугаар тал/

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТЦ-24-42 дугаартай “16-

ийн хэмжээтэй дугуй 2 ширхэг, ориг сток обуд 2 ширхэг нийт 420,000 төгрөг” гэсэн дүгнэлт, /3-р хх-ийн 75-76 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Номт 1 багийн нутаг 1000 айлын 1 дүгээр

байрны урд зогсоол дээр зүүн тийш харуулж байрлуулсан гэх /улсын дугаарыг нь мэдэхгүй/ приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуйг хулгайлж авсныг гэрэл зургаар бэхжүүлж...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-ийн 89-93 дугаар тал/

Тоёота приус 30 загварын 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03555730 дугаартай гэрчилгээний хуулбар, /3-р хх-ийн 86 дугаар тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 122 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-ийн 123-127 дугаар хуудас/

Хохирогч Н.Бямбасайханы "... Би 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны гадна зогсоол дээр машинаа тавьсан. Тэрнээс машинаа хөдөлгөөгүй байж байсан. Тэгээд 2023 оны 11 сарын 25-ны өглөө 08 цагийн үед манай ажлын Даваажав над руу залгаад 71-09 УБК чиний машин биз дээ 4 дугуй нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ цонхоор харахад машины 4 дугуй байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан... Тухайн зогсоол руу чиглэж харсан манай ажлын камер байдаг. Өөр ямар нэгэн камер байхгүй... Миний алдсан дугуй нь ойр 5 боолттой саарал өнгийн "Жи сток" гэх нэртэй обудтай өвлийн 4 ширхэг дугуй байгаа. Би тухайн 4 дугуйг энэ оны 09 дүгээр сард 22-ын товчооны дэргэдэх автомашин зардаг газраас авсан. 4 ширхэг дугуй обудтайгаа 1,500,000 төгрөгөөр үнэлнэ.." гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 134-136 дугаар тал/

"Сэлэнгэ эстимэйт" хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн "... дугуй 215*55*17 өвлийн дугуй 4 ширхэг 800,000 төгрөг... Жи сток обуд хуучин 4 хос 600,000 төгрөг... нийт  1,400,000 төгрөг" гэсэн дүгнэлт, /3-р хх-ийн 141 дүгээр тал/

Камерын бичлэгт үздэг хийсэн “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 цаг 08 минутаас 03 цаг 16 минутын хооронд хийгдсэн бичлэгийг хуулбарласан Сиди-нд үзлэг хийж тэмдэглэл үйлдэв... Тус бичлэг нь Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-р байрны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгийг тоглуулахад... цайвар цэнхэр акуа маркийн тээврийн хэрэгсэл Хилийн цэргийн 0252-р ангийн ажилчдын байрны зүүн талаас ирж тус байрны урд байрлах тоглоомын талбайн баруун талын автомашины зогсоол дээр ирж зогсож байв... Цааш бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад тухайн цэнхэр өнгийн акуа маркийн тээврийн хэрэгсэл тус зогсоол дээр байрлах цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ард очиж зогсон дотроос хар өнгийн хувцастай хүн гарч ирэн тухайн машины хажууд очиж байгаа бөгөөд хяналтын камерын бичлэгийн нягтаршлаас шалтгаалан тухайн хүний хийж байгаа зүйл нь тодорхойлох боломжгүй байна... Цэнхэр өнгийн маркийн тээврийн хэрэгсэл 03 цаг 17 минутад Хилийн цэргийн 0252-р ангийн ажилчдын байрны хойд талаар тойрон зүүн зүг рүү чиглэн явж байгаагаар хяналтын камерын бичлэгт тусгасан байна..." гэсэн тэмдэглэл, , /3-р хх-ийн 150-152 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан "... сэжигтэн Д.Ариунбуян нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн ажилчдын байрны ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах автомашины шороон зогсоол дээр очиж тухайн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа явагдаж байх тухайн цаг хугацаанд зогсож байсан цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байрлаж байгаа газрыг заан миний дугуйг нь хулгайлсан тээврийн хэрэгсэл тус машины оронд байсан гэснийг сэжигтэн Д.Ариунбуянаар заалган гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тухайн автомашин байрлаж байсан газраас приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг хулгайлан авахад өөрийн зорчиж явсан тээврийн хэрэгсэл болох цайвар цэнхэр өнгийн 08-03 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэр Мөнхжавхлан жолоодон тус приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ард буюу ертөнцийн зүгээр баруун талд нь зогсож байхад нь 4 дугуйг тайлан авч тус тээврийн хэрэгсэлд хийн авч явсан гэснийг гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгав..." гэсэн

тэмдэглэл /3-р хх-ийн 156-158 дугаар тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 71-09 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 102 дугаар тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 95039951 дугаарын утаснаас ирүүлсэн “Машины 4 ширхэг дугуй алдсан” гэх дуудлагын лавлагааны хуудас, /1-р хх-ийн 08 дугаар тал/

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 09-11 дүгээр тал/

Хохирогч С.Жамбалдоржийн “...Би 2023 оны 12 сарын 21-ний оройн 21 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, Дулаахан байр-3 хотхоны баруун талын шороон зогсоол дээр 65-85 УБЧ улсын дугаартай приус-30 маркийн машинаа байрлуулж тавьчхаад гэртээ орсон юм. 2023 оны 12 сарын 22-ны өглөөний 08 цаг 20 минутын үед ажилдаа гарахаар явсан ба зогсоол дээр ирэхэд миний 65-85 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан... уг дугуй нь 215х65х17 той 4 ширхэг дугуй...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 19 дүгээр тал/

Гэрч М.Тэмүүжингийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын "Есөн Шижир" ББСБ-аас 20,000,000 сая төгрөгөөр мөнгөлөг саарал өнгийн Приус 20 загварын автомашиныг худалдаж авсан. Тэгээд би өөрийн 98-64 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн юм... Миний машин 2008 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Монголд 2019 онд орж ирсэн. мөнгөлөг саарал өнгийн 98-64 УАЕ улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл юм. Тухайн машин маань хоёр талын толь хэсэгт шар өнгийн гэрэлтэй, их гэрэл нь үйлдвэрийн өсгөгчтэй гэрэлтэй, хойд талын шилэн дээр Улаанбаатар гэсэн бичигтэй, арын гуперны доор доошоо туссан цагаан гэрэлтэй мөн тоормосны улаан өнгийн гэрэлтэй, хойд номерны гэрэл нь цэнхэр өнгийн гэрэлтэй, урд талын карлан хэсгийн дохио улаан өнгийн гэрэлтэй, дугуй маань 17-той 13-н салаа гоёлын обудтай өөр содон шинж тэмдэг гэхээр зүйлгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 21 дүгээр тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн “...Миний 08-03 уне улсын дугаартай Тоёото Акуа машиныг миний хамтран амьдардаг Д.Ариунбуян нь 2023 оны 12 дүгээр сарын эхэн үеээр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна.Тэгээд би өөрийн аав Мөнхболдод 12 дугаар сарын 07-ны үеэр өөрийн машинаа аавдаа өгөөд оронд нь бага дүү М.Тэмүүжингийн эзэмшлийн 98-64 УАЕ улсын дугаартай тоёото Приус 20 маркийн машиныг сольж авсан тухайн машиныг авсны дараа миний хамтран амьдрагч Д.Ариунбуян нь удаа дараа 98-64 УАЕ улсын дугаартай тоёото приус 20 маркийн авто машиныг надаас "халтууранд яваад ирье" гэж гуйж авч байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 24 дүгээр тал/

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ2-24-028 дугаартай “ ...автомашины өвлийн хээ 50 хувьтай, 215х65х17 хэмжээтэй G stock 4 ширхэг дугуй 720,000 төгрөг..” гэсэн шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 31-34 дүгээр тал/

 “Орд констракшн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24-018 дугаартай “Орд констракшн" ХХК-ний нэр дээр байдаг 65-85 УБЧ улсын дугаартай приус 30 маркийн цэнхэр өнгөтэй авто машиныг манай ажилтан С.Жамбалдорж унаж яваад гэрийн гаднаасаа 4-н дугуй 4-н обудыг хулгайд алдсан учир хохирогчоор "Орд констракшн" ХХК-ийн ШТМ хариуцсан дэд захирал С.Жамбалдоржийг цаашид уг хэрэгт оролцуулж өгнө үү” гэсэн албан бичиг, /1-р хх-ийн 12 дугаар тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03

дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 65-85 УБЧ улсын дугаартай тээврийн

хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 94 дүгээр тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 88317575 дугаарын утаснаас ирүүлсэн “3831 УАР приус 30 машины 4 дугуй алга болсон байна” гэх дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 86 дугаар тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 87-89 дүгээр тал/

Хохирогч Б.Алтансүхийн "... Би 38-31 УАР улсын дугаартай "Тоёота Приус- 30" загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг юм. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18:00 цагийн орчимд гадуур явж байгаад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Пирамид хотхоны баруун хойд талд байрлах шороон зогсоол дээр машины байршуулан үлдээсэн юм. Тэгээд тэр цагаас хойш шалгалгүй байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 08:00 цагийн орчимд гэрээс гарч ирээд машинаа унаад явах гэтэл миний машины 4 ширхэг дугуй байхгүй, 2 ширхэг бетон ивчихсэн байсан. Миний машины дугуй 215/60/17 хэмжээтэй, "Жи сток" обудтай өвлийн дугуйнууд байсан юм. 2023 оны 10 дугаар сарын дундуур өвлийн дугуйг нэг ширхгийг нь 90,000 төгрөгөөр бодож худалдан авч байсан. Обуд нь машинтай дагалдаж ирсэн Жи сток обуд байсан. Би өөрийн алдагдсан 4 ширхэг 17 тай "Жи сток" обудыг нэг ширхгийг нь 300,000 төгрөгөөр, 215/60/17 хэмжээтэй дугуйг нэг ширхгийг нь 90,000 төгрөгөөр үнэлж байна... " гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжиний “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын Есөн Шижир ББСБ-аас 20,000,000 төгрөгөөр мөнгөлөг саарал өнгийн "Приус 20" загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 98-64 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн. Би Ариунбуян гэх хүнийг манай эгч Мөнхжавхлантай хамт амьдарч байгааг сая мэдсэн..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 94 дүгээр тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн "... Би найз залуу Д.Ариунбуяны хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хөтөл"-ийн автобусны хажууд байрлах нийтийн байранд амьдарч байна... Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан. Би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна. Тэгээд би өөрийн аав Мөнхболдод 12 дугаар сарын 07-ны үеэр өөрийн машинаа аавдаа өгөөд оронд нь бага дүү М.Тэмүүжиний эзэмшлийн 9864 УАЕ улсын дугаартай "Тоёото Приус 20 маркийн машиныг сольж авсан. Тухайн машиныг авсны дараа миний хамтран амьдрагч Д.Ариунбуян нь удаа дараа 98-64УАЕ улсын дугаартай "Тоёото приус 20" маркийн авто машиныг надаас "халтууранд яваад ирье" гэж гуйж авч байсан...”  гэсэн мэдүүлэг, /1-р

хх-ийн 96 дугаар тал/

"Дамно" ХХК-ны шинжээч, үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн гаргасан ХУ2-23-1106 дугаартай “215/60/17 өвлийн, 2023 оны 10 дугаар сард худалдан авсан дугуй 4 ширхэг, 17-тай жи сток 4 ширхэг нийт 920,000 төгрөг” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 101-102 дугаар тал/

Мөрдөгчийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Пирамид хотхоны СӨХ-ийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 108-111 дүгээр тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 3831 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, /5-р хх-ийн 95 дугаар тал/

Мөрдөгчийн “...Хос Финанс ББСБ-д бүртгэлтэй 88111136 дугаар руу өөрийн 99960390 дугаарын утсаар холбогдон 3881 УАР улсын дугаартай Приус машины алдагдсан обудтай дугуйны хариуцагч, нэхэмжлэгчээр оролцох эсэх талаар тодруулахад манай байгууллага хамаагүй бөгөөд 38-31 УАР улсын дугаартай приус машины эзэмшигч Б.Алтансүх хариуцах болно гэж хэлснийг мөрдөгчийн тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл /5-р хх-ийн 106 дугаар тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 88050041 дугаарын утаснаас ирүүлсэн “Машины 4 ширхэг дугуй алдсан” гэх дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 135 дугаар тал/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 136-138 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 139-140 дүгээр тал/

Эд зүйлийг хохирогч Ч.Уламбаясахад хүлээлгэн өгсөн тухай “Саарал өнгийн хайлшин жи сток загварын обудтай 205х60х16 хэмжээтэй 4 ширхэг, өвлийн хээтэй автомашины дугуй хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 141 дүгээр тал/

Хохирогч Ч.Уламбаясахын өгсөн "...2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо 116 дугаар байрны гадна өөрийн приус-20 загварын 35-65 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээ гадна ил зогсоолд байрлуулсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед машины 4 дугуй байсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гэрээсээ гарч ирээд өөрийн машин дээрээ иртэл 4 ширхэг дугуй байхгүй байсан.. би машинаа 2023 оны 08 дугаар сард худалдан авч байсан, дугуйны размер нь 205х60х16 тай обуд нь жи сток 16-тай обуд байгаа. Би 4 дугуйгаа 700,000 төгрөгөөр үнэлж байна. Дугуй нь өвлийн дугуй байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 146-147 дугаар тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн "...Миний 08-03 УНЕ улсын дугаартай Тоёото акуа машиныг миний хамтран амьдардаг Д.Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна. Тэгээд би өөрийн аав Мөнхболдод 12 дугаар сарын 07-ны үеэр өөрийн машинаа аавдаа өгөөд оронд нь бага дүү М.Тэмүүжиний эзэмшлийн 98-64 УАЕ улсын дугаартай тоёото приус 20 маркийн машиныг сольж авсан тухайн машиныг авсны дараа миний хамтран амьдрагч Д.Ариунбуян нь удаа дараа 98-64 УАЕ улсын дугаартай тоёото приус 20 маркийн авто машиныг надаас "халтууранд яваад ирье" гэж гуйж авч байсан...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 152 дугаар тал/

"Дамно" ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр

гаргасан ХУД2-24-025 дугаартай “...Автомашины, саарал өнгийн хайлшин, өвлийн хээ 50 хувьтай, 205x60x16 хэмжээтэй, G stock обуд, дугуй 600,000 төгрөг” гэсэн үнэлгээ /1-р хх-ийн 159-161 дүгээр тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 88053828 дугаарын утаснаас ирүүлсэн “0489 УБР машины 4 алга болсон байна” гэх дуудлагын лавлагааны хуудас, /1-р хх-ийн 202 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 203-205 дугаар тал/

Хохирогч Б.Мэндбаярын “...Би 2023 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед машинаа байрныхаа зүүн талын зогсоол дээр хучиж тавьсан. Тэгээд өглөө 07 цагт ажилдаа явах гээд машины хучлагаа сөхтөл миний машины 4 дугуй байхгүй байсан. Тэгээд би цагдаад хандсан... 2023 оны 07 сарын 22-ны өдөр Да хүрээ захаас машин худалдаж авж байсан тэгэхэд энэ алдагдсан обуд, дугуй хамт ирж байсан. Обуд нь дөрвүүлээ нийлээд 650,000-700,000 төгрөг, дугуй нь 1 ширхэг нь 100,000 мянган төгрөгийн үнээр гадуур зарагдаж байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 209 дүгээр тал/

Гэрч М.Тэмүүжиний "...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан

дүүрэгт байрлах Содон хорооллын Есөн Шижир ББСБ-аас 20,000,000 төгрөгөөр Мөнгөлөг саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 9864 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн... тухайн залуутай жил гаран холбоогүй байж байгаад сая л эгчтэй хамтран амьдарч байсныг мэдлээ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211 дүгээр тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн "... Би Д.Ариунбуянтай хамт сүүлийн нэг сар буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш амьдрахаар шийдээд Д.Ариунбуяны амьдарч буй нийтийн байранд нүүж ирсэн... 08-03УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёото Акуа маркийн машин нь миний эзэмшлийн машин би тухайн машиныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 сая төгрөгөөр "Есөн шижир" ББСБ-аар дамжуулж зээлээр авч байсан... Миний машины дугуйны төмөр обуд нь цэнхэр өнгөтэй, баруун хойд гэрэл нь асдаггүй, хойд гуперны баруун хойд буландаа хагарсан, 4 талдаа хар тээнтэй... Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213 дугаар тал/

"Дамно" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-24-1067 дугаартай “...2023.7.22 өдөр машин дагаж ирж байсан, 17 инчийн G stock R/17 4 ширхэг обуд, 215/55/17 хэмжээтэй 4 ширхэг дугуй нийт 920.000 төгрөг..." гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 218-221 дүгээр тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 04-89 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 97 дугаар тал/

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13-2а/1581 дугаартай албан бичгээр ирсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Мөнх-Хадаа” ХХК-ийн урд замд байрлах Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг, “Хангарьд сити” хотхоны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 227-231 дүгээр тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 99661631 дугаарын утаснаас ирүүлсэн “5628 УБӨ машины 4 дугуйг аваад явсан байна. /чулуу ивээд/” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /2-р хх-ийн 12 дугаар тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 13-14 дүгээр тал/

Хохирогч Д.Доржжанцангийн "...2023 оны 12 сарын 12-ны өдөр 13 цагийн үед өөрийн эзэмшлийн 56-28 УБЕ улсын дугаартай приус-20 машинаа үлдээгээд ажлын автобус бариж явж байгаад, өөрийн машинаа ажлын гадаа зогсоол дээр хонуулаад маргааш нь ирээд харахад миний машины эд анги бүрэн бүтэн байсан. Тэгээд тухайн үедээ өөрийн харчхаад явсан харин өнөөдөр болох 2023 оны 12 сарын 14-ны өглөө ажилдаа ирэхэд миний машины 4 ширхэг дугуй, обудтай алга болсон байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд одоо мэдүүлэг өгч байна... Би 2016 онд приус-20 загварын 2006 онд үйлдвэрлэгдсэн машиныг банкаар лизингээр 9.800.000 төгрөгөөр авч байсан юм. Миний алдсан гэх дугуй, обуд нь 16*215*65 гэх размертай өвлийн сток загварын дугуй байсан. Нэг дугуй нь бөөрөндөө хавантай байгаа. Би өөрийн алдсан дугуй, обудыг 800.000 төгрөгөөр үнэлж байна... " гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжингийн "...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын Есөн Шижир ББСБ-аас 20,000,000 төгрөгөөр Мөнгөлөг саарал өнгийн. Приус 20 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 9864 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн... тухайн залуутай жил гаран холбоогүй байж байгаад сая л эгчтэй хамтран амьдарч байсныг мэдлээ..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20 дугаар тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн "...Би Д.Ариунбуянтай хамт сүүлийн нэг сар буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш амьдрахаар шийдээд Д.Ариунбуяны амьдарч буй нийтийн байранд нүүж ирсэн... 0803УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёото Акуа маркийн машин нь миний эзэмшлийн машин би тухайн машиныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 сая төгрөгөөр "Есөн шижир ББСБ-аар дамжуулж зээлээр авч байсан... Миний машины дугуйны төмөр обуд нь цэнхэр өнгөтэй, баруун хойд гэрэл нь асдаггүй, хойд гуперны баруун хойд буландаа хагарсан, 4 талдаа хар тээнтэй... Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22 дугаар тал/

"Дамно" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХУ2-24-017 дугаартай “Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн 215х65х16 хэмжээтэй, хэрэглээний сэвтэй обуд дугуй 4 ширхэг нийт 520.000 төгрөг..." гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 27-28 дугаар хуудас/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 56-28 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 98 дугаар тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 95899155 дугаарын утаснаас гаргасан “5480 УЕК саарал приус 30 машины доор том чулуу ивээд зүүн талын 2 дугуйг аваад явсан байна” гэх дуудлагын лавлагааны хуудас, /2-р хх-ийн 67 дугаар тал/

Хохирогч Д.Гомбосүрэнгийн  “...Би Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Хангарьд сити хорооллын 1460-8 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би харин 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 5480 УЕК улсын дугаартай машинаар Налайх дүүргийн гордок гэх газарт оччихоод 21 цагийн орчим өөрийн гэрийн гадаа болох Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Хангарьд сити хорооллын С блокийн урд талд зогсоол байхаар нь өөрийн машинаа байршуулчхаад гэртээ орсон юм. Тэгээд би маргааш нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад өөрийн машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын 2 ширхэг дугуйг обудтай нь хулгайлаад аваад явсан байсан...өөрийн машинаа 2023 оны 04 сард аваад машинтай хамт ирсэн дугуй байгаа юм. Миний машины обуд 17 размертай Жи сток загварын обудтай, мөн 225*55*17 дугаартай дугуйтай байгаа. Эвдэрсэн хэмхэрсэн зүйл байхгүй хэвийн ажиллагаатай байгаа юм. Би алдсан дугуй, обудыг 1 ширхгийг 300.000 төгрөгөөр үнэлж байгаа нийт 600.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжингийн “... Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын Есөн Шижир ББСБ-аас 20,000,000 төгрөгөөр Мөнгөлөг саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 9864 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн... тухайн залуутай жил гаран холбоогүй байж байгаад сая л эгчтэй хамтран амьдарч байсныг мэдлээ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 72 дугаар тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн “...Би Д.Ариунбуянтай хамт сүүлийн нэг сар буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш амьдрахаар шийдээд Д.Ариунбуяны амьдарч буй нийтийн байранд нүүж ирсэн... 0803УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёото Акуа маркийн машин нь миний эзэмшлийн машин би тухайн машиныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 сая төгрөгөөр "Есөн шижир" ББСБ-аар дамжуулж зээлээр авч байсан... Миний машины дугуйны төмөр обуд нь цэнхэр өнгөтэй, баруун хойд гэрэл нь асдаггүй, хойд гуперны баруун хойд буландаа хагарсан, 4 талдаа хар тээнтэй... Ариунбуян нь 2023 оны 12 дугаар сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар “халтуур хийж мөнгө олоод ирье” гээд хэд хэдэн удаа авч явж байсан, би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75 дугаар тал/

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13-2а/1581 дугаартай албан бичгээр ирсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Мөнх-Хадаа” ХХК-ийн урд замд байрлах Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг, “Хангарьд сити” хотхоны СӨХ-

ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 227-231 дүгээр тал/

 “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-23-1068 дугаартай “...2023.4 сард худалдан авсан, Toyata prius 30 маркийн тээврийн хэрэгслийн Gstock 17 обуд 2 ширхэг, 2023.4 сард худалдан авсан, Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн, 225/55/17 загварын, өвлийн дугуй 2 ширхэг нийт 460.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 80-81 дүгээр тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 54-80 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 99 дүгээр тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 88988186 дугаарын утаснаас ирүүлсэн “65-35 УЕМ приус 30 машины 2 дугуй хулгайлсан байна” гэх дуудлагын лавлагааны хуудас, /2-р хх-ийн 123 дугаар тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 124-125 дугаар тал/

Хохирогч М.Эрдэнэтулгын 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ... Хан- Уул дүүргийн 25-р хороо Дулаахан байр 3 хотхоны 815-101 тоотод оршин суух хаягтай. 2023 оны 12 дугаар сарын 19-нийт шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 25 хороо Дулаахан 815-р байрны гадна баруун талын шороон зогсоолд өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн авто машиныг байрлуулаад гэртээ орсон. Өглөө 07 цаг 30 минутын үед машин дээрээ очиход миний Приус 30 маркийн авто машины баруун талын 2 ширхэг обуд дугуй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна... Приүс 30 маркийн авто машины баруун талын 2 ширхэг 17-той сток обуд дугуйн хамт байсан. Тухайн обуд, дугуйг Сутай буянт захаас 2022 оны 2 сард обуд дугуйн хамт 1,200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 2 ширхэг обуд, дугуйг 600,000 төгрөгөөр үнэлж байна. 17 той сток обуд мөн 215/60/17 размерын өвлийн дугуй байсан..." гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 130 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжингийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "... Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын Есен Шижир ББСБ-аас 20.000.000 төгрөгөөр мөнгөлөг саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд би өөрийн 9864 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн том эгч болох Мөнхжавхланд өгсөн. Би Ариунбуян гэх хүнийг манай эгч Мөнхжавхлантай хамт амьдарч байгааг сая мэдсэн..." гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 132 дугаар тал/

Гэрч Б.Мөнхжавхлангийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...Ариунбуян нь 2023 оны 12 дүгээр сарын эхэн үеэр надаас миний машиныг оройн цагаар "халтуур хийж мөнгө олоод ирье" гээд хэд хэдэн удаа авч явж байсан би тухайн машинаа өгч явуулж байсан өдрүүдийн он сарыг сайн санахгүй байна Тэгээд би өөрийн аав Мөнхболдод 12 дугаар сарын 07-ны үеэр өөрийн машинаа завдаа өгөөд оронд нь бага дүү М.Тэмүүжиний эзэмшлийн 9864 УАЕ улсын дугаартай "Тоёота Приус 20" маркийн машиныг сольж авсан тухайн машиныг авсны дараа миний хамтран амьдрагч Д.Ариунбуян нь удаа дараа 9864 УАЕ улсын дугаартай "Тоёота Приус 20" маркийн автомашиныг надаас "халтуурт яваад ирье" гэж гуйж авч байсан..." гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 134 дүгээр тал/

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХУ2-24-009 дугаартай “...Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн, 17той G stock, 215.60.17 хэмжээтэй 2 ширхэг обуд, дугуй 500,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 139-143 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, /2-р хх-ийн 164-167 дугаар тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 65-35 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 100 дугаар тал/

Иргэн Т.Түвшингээс 2023 оны 12 сарын 12-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /2-р хх-ийн 201 дүгээр тал/

Хэргийн газар үзлэг хийсэн "... Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт байх Атмор байрны зүүн хэсэгт байрлуулж тавьсан Тоёота приус-30 маркийн 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан байв... Хэргийн газраас ул мөр эд зүйлийг бэхжүүлж авахаар үзлэгийг хийхэд эд зүйл болон дугуй боодог боолт байхгүй, тээврийн хэрэгслээс ертөнцийн зүгээр урд зүгт 3 метр зайд цасан дээрх гутлын 2 ширхэг мөрийг гэрэл зургаар бэхжүүлэн авсан..." тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 202-205 дугаар

тал/

Хохирогч Т.Түвшингийн 2023 оны 12 сарын 12-ны өдөр өгсөн “...Би Төв аймгийн Эрдэнэ суманд өөрийн эзэмшлийн байрны гадаа өөрийн Т.Приус-30 маркийн 8888 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 12 сарын 11-ний орой 23 цаг өнгөрч байхад байрлуулаад өглөө нь буюу өнөө өглөө 07 цаг болж байхад Улаанбаатар хот явах гээд гэрээс гараад иртэл миний машины 4 дугуйг тайлаад аваад явсан байсан. Тэгээд ойр орчмоор сэжигтэй машин, хүний мөр нь байгаа эсэх талаар үзээд байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2 ширхэг дугуй нь Brijstone маркийн дугуй, 1 Dunlop маркийн, 1 Yakahaтa маркийн 215.60.17 размерын 4 ширхэг дугуй байсан. Мөн G stock маркийн 17-той 4 ширхэг обуд, нийт 20 ширхэг боолтны хамтаар аваад явсан байсан...Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл би өөрийн мөнгөөр 2022 оны хавар худалдаж аваад тухайн үед эхнэр Т.Урангоогийн нэр дээр авсан юм. Би одоогийн зах зээлийн үнээр 4 ширхэг дугуй, 4 ширхэг обуд, 20 ширхэг боолт нийлээд 1.250.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна..." гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 208-209 дүгээр тал/

 Хөрөнгийн үнэлгээний “Дамно“ ХХК-ийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн ТЦ-23-200 дугаартай "...шинжилгээний объектын 2023 оны 12 сарын зах зээлийн үнэлгээ нийт 950,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэсэн шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 213-216 дугаар тал/

Гэрч М.Тэмүүжингийн"... Би приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тухайн машиныг манай төрсөн эгч Б.Мөнхжавхлан 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш унаж ашиглаж байсан тэгээд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг ажилдаа явж байхад Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас цагдаа нар ирээд надтай уулзсан би ямар шалтгаантай талаар асуухад манай төрсөн эгч Б.Мөнхжавхлан миний машиныг хүнд ашиглуулаад нөгөө хүн хулгай хийсэн гээд миний машиныг түр хураан авсан тэрнээс хойш тухайн миний машин Хан-Уул дүүргийн цагдаагийн газар дээр байгаа. Би Төв аймагт 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр анх удаа ажлын шугамаар буюу Номин сүлжээ дэлгүүрт түгээлт хийх зорилгоор ирсэн тэрнээс өмнө нь ирж байгаагүй. Би 2021 онд Ариунбуян гэх хүнтэй танилцсан тэгээд тэрнээс хойш найзууд болсон тэгээд 1 жил орчим найзалсан Ариунбуян болохгүй хүмүүстэй нийлж эхэлсэн тэгээд харилцахаа больсон байсан тэгсэн чинь манай эгч Б.Мөнхжавхлантай хамтран амьдарч байгаа болохыг 2023 оны 12 дугаар сард мэдсэн миний машиныг Ариунбуян унаж яваад хулгай хийсэн байсан. Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг би өөр хүмүүст ашиглуулж байгаагүй..." гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 06 дугаар тал/

Гэрч Т.Урангоогийн “...Тухайн 88-88 ТӨА улсын дугаартай тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслийг нөхөр Т.Түвшин нь 2022 оны 02 сард миний нэр дээр худалдаж авсан юм. Машиныг авахад 15-тай 4 ширэг дугуйтай байсан, жил гаран унаад 2023 оны 09 сард 17-той өөрийнх жи сток 4 ширхэг дугуйг обудны хамт 1.200.000 орчим мянган төгрөгөөр авсан. Үнийг нь сайн санахгүй байна. Тэгээд 2023 оны 12 сарын 11-12-ны шилжих шөнө 4 дугуйгаа хулгайд алдсан. Миний мэдэх зүйл ийм байна. Тухайн тээврийн хэрэгслийг би 2024 оны 01 сард нөхөр Т.Түвшингийн нэр дээр нь шилжүүлэн өгсөн байгаа. Одоо нөхрийн нэр дээр байгаа...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 46 дугаар тал/

Тоёота приус 30 загварын 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03555730 дугаартай гэрчилгээний хуулбар, /2-р хх-ийн 210 дугаар тал/

Ш.Отгончулууны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “..өөрийн эзэмшлийн 21-21 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй алдсан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн өргөдөл, /3-р хх-ийн 52 дугаар тал/

Хохирогч Т.Отгончулууны “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний орой манай нөхөр бид хоёр аймгийн төвд айл руу оччихоод өөрийн оршин суух хаяг болох Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хотхоны 1 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талын зогсоол дээр зүүн зүг рүү чиглүүлж байрлуулсан. Тэгээд маргааш нь буюу 20-ны өглөө би 06 цагийн үед би гэрээсээ алхалт хийх гээд гараад өөрийн машиныхаа хажууд очтол манай машины дугуй хэсэг харанхуйлж хоосон юм харагдахаар нь очоод үзтэл манай машины ар талын 2 дугуй байхгүй оронд нь тоосго эвчихсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон... 2023 оны 09 дүгээр сарын үед Төв аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн сэлбэгийн дэлгүүрээс 4 ширхэг шинэ дугуй ориг сток обудтай хамт худалдан авч байсан. 4 ширхэг дугуйг тус бүр 100,000 төгрөгөөр, 2 ширхэг сток обудыг тус бүр 150,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би одоо 2 ширхэг өвлийн дугуй, 2 ширхэг ориг сток обуд алдсан... 2121ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн дугуйгаа алдсан...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 55-56 дугаар тал/

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТЦ-24-42 дугаартай “16-ийн хэмжээтэй дугуй 2 ширхэг, ориг сток обуд 2 ширхэг нийт 420,000 төгрөг” гэсэн дүгнэлт, /3-р хх-ийн 75-76 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Номт 1 багийн нутаг 1000 айлын 1 дүгээр байрны урд зогсоол дээр зүүн тийш харуулж байрлуулсан гэх /улсын дугаарыг нь мэдэхгүй/ приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуйг хулгайлж авсныг гэрэл зургаар бэхжүүлж...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-ийн 89-93 дугаар тал/

Тоёота приус 30 загварын 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03555730 дугаартай гэрчилгээний хуулбар, /3-р хх-ийн 86 дугаар тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 122 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-ийн 123-127 дугаар хуудас/

Хохирогч Н.Бямбасайханы "... Би 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны гадна зогсоол дээр машинаа тавьсан. Тэрнээс машинаа хөдөлгөөгүй байж байсан. Тэгээд 2023 оны 11 сарын 25-ны өглөө 08 цагийн үед манай ажлын Даваажав над руу залгаад 71-09 УБК чиний машин биз дээ 4 дугуй нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ цонхоор харахад машины 4 дугуй байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан... Тухайн зогсоол руу чиглэж харсан манай ажлын камер байдаг. Өөр ямар нэгэн камер байхгүй... Миний алдсан дугуй нь ойр 5 боолттой саарал өнгийн "Жи сток" гэх нэртэй обудтай өвлийн 4 ширхэг дугуй байгаа. Би тухайн 4 дугуйг энэ оны 09 дүгээр сард 22-ын товчооны дэргэдэх автомашин зардаг газраас авсан. 4 ширхэг дугуй обудтайгаа 1,500,000 төгрөгөөр үнэлнэ.." гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 134-136 дугаар тал/

"Сэлэнгэ эстимэйт" хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 23-

ны өдрийн 46 дугаартай шинжээчийн "... дугуй 215*55*17 өвлийн дугуй 4 ширхэг 800,000 төгрөг... Жи сток обуд хуучин 4 хос 600,000 төгрөг... нийт  1,400,000 төгрөг" гэсэн дүгнэлт, /3-р хх-ийн 141 дүгээр тал/

Камерын бичлэгт үздэг хийсэн “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 цаг 08 минутаас 03 цаг 16 минутын хооронд хийгдсэн бичлэгийг хуулбарласан Сиди-нд үзлэг хийж тэмдэглэл үйлдэв... Тус бичлэг нь Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-р байрны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгийг тоглуулахад... цайвар цэнхэр акуа маркийн тээврийн хэрэгсэл Хилийн цэргийн 0252-р ангийн ажилчдын байрны зүүн талаас ирж тус байрны урд байрлах тоглоомын талбайн баруун талын автомашины зогсоол дээр ирж зогсож байв... Цааш бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад тухайн цэнхэр өнгийн акуа маркийн тээврийн хэрэгсэл тус зогсоол дээр байрлах цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ард очиж зогсон дотроос хар өнгийн хувцастай хүн гарч ирэн тухайн машины хажууд очиж байгаа бөгөөд хяналтын камерын бичлэгийн нягтаршлаас шалтгаалан тухайн хүний хийж байгаа зүйл нь тодорхойлох боломжгүй байна... Цэнхэр өнгийн маркийн тээврийн хэрэгсэл 03 цаг 17 минутад Хилийн цэргийн 0252-р ангийн ажилчдын байрны хойд талаар тойрон зүүн зүг рүү чиглэн явж байгаагаар хяналтын камерын бичлэгт тусгасан байна..." гэсэн тэмдэглэл, , /3-р хх-ийн 150-152 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан "... сэжигтэн Д.Ариунбуян нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн ажилчдын байрны ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах автомашины шороон зогсоол дээр очиж тухайн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа явагдаж байх тухайн цаг хугацаанд зогсож байсан цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байрлаж байгаа газрыг заан миний дугуйг нь хулгайлсан тээврийн хэрэгсэл тус машины оронд байсан гэснийг сэжигтэн Д.Ариунбуянаар заалган гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тухайн автомашин байрлаж байсан газраас приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг хулгайлан авахад өөрийн зорчиж явсан тээврийн хэрэгсэл болох цайвар цэнхэр өнгийн 08-03 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэр Мөнхжавхлан жолоодон тус приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ард буюу ертөнцийн зүгээр баруун талд нь зогсож байхад нь 4 дугуйг тайлан авч тус тээврийн хэрэгсэлд хийн авч явсан гэснийг гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгав..." гэсэн тэмдэглэл /3-р хх-ийн 156-158 дугаар тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 71-09 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 102 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /3-р хх-ийн 213 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн ".... Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны авто зогсоол байв. Уг авто зогсоолын ертөнцийн зүгээр хойд хэсэгт 6844 УЕО гэх улсын дугаартай цэнхэр саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай 4 дугуй нь байхгүй 3 ширхэг хагархай блок эвсэн байх ба машиныг тэнцвэржүүлж тавьсан байв..." гэсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-р хуудас 214-217 дугаар тал/

Хохирогч Б.Амарнямын "... Би 2023 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны гаднах авто зогсоол дээр 22 цагийн үед 68-44 УЕО улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулж тавьсан. Тэгээд би 52 дугаар байранд өөрийн танилынд ороод унтаж байтал 06 цаг 35 минутад 88093560 гэх дугаараас над руу залгаад машины чинь 4 дугуй байхгүй байна хулгайлаад явчихсан юм биш үү гэж хэлсэн. Миний машины дугаар машин дотор харагдахаар байдаг учир над руу залгасан байх. Тэгээд би гараад хартал миний машин доор блок эвсэн машины 4 дугуй байхгүй байсан... Миний дугуй нь 17-той Жи сток гэх дугуй байгаа. Обуд нь зурагдсан байгаа. Би тухайн дугуйг 10 сард нийт 4 дугуйгаа 360.000 төгрөгт авсан. Обуд нь тусдаа үнэтэй хэд гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Одоо би дугуйгаа обудтай нь нийлээд 960.000 төгрөгөөр үнэлнэ..." гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 231-232 дугаар тал/

"Сэлэнгэ эстимэйт" хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн "...Тоёота брэндийн дугуй 215*60*17 хэрэглэж байсан 360,000 төгрөг...жи сток обуд 600,000 нийт 960,000 төгрөг..." гэсэн дүгнэлт, /3-р хх-ийн 244 дүгээр тал/

Камерын бичлэгт үздэг хийсэн "... 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 цаг 11 минутаас 02 цаг 57 минутын хооронд хийгдсэн бичлэгийг хуулбарласан Сиди-нд үзлэг хийж тэмдэглэл үйлдэв... саарал өнгийн хойд номер нь цэнхэр өнгийн гэрэлтэй, 5 талын толь нь гэрэл дохионы гэрэл нь унтрахгүй асаалттай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 46-р байрны ар талаар тойрон 48-р байрны урдуур гарч, 54 дүгээр байрны зогсоол дээр зогсож байв. Цааш бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад тухайн саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотроос хар өнгийн хувцастай 2 хүн гарч ирэн тухайн зогсоол дээр байгаа тээврийн хэрэгслүүдийг тойрч алхаж байгаагаар хяналтын камерын бичлэгт тусгагдсан байв. Тус тээврийн хэрэгслээс гарч ирсэн хар өнгийн малгайтай хар хувцастай хүн нь 54-р байрны урд байршуулсан саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслээс дугуй авч приус 20 маркийн тээврийн хэрэгсэл рүү зөөж байгаагаар хяналтын камерт тусгагдсан байв. Саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 02 цаг 56 минутад 54-р байрны урд зогсоолоос хөдлөн 48-р байрны урдуур гарч 46-р байрны араар хөдлөн төв зам руу чиглэн явж байгааraap хяналтын камерын бичлэгт тусгагдсан байв..." гэсэн тэмдэглэл, 3-р хх-ийн 250, 4-р хх-ийн 1-2 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан "...сэжилгэн Д.Ариунбуян нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах автомашины зогсоол дээр очиж тухайн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа явагдаж байх тухайн цаг хугацаанд зогсож байсан цагаан өнгийн акуа маркийн тээврийн хэрэгсэл цайвар ногоон өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн дунд байх авто машины зогсоолын хэсэгт тухайн 4 дугуйг авсан гэх цайвар ногоон өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан гэснийг сэжигтэн Д.Ариунбуянаар заалган гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тухайн цайвар ногоон өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан гэх газрын зүүн хойд талд өөрийн зорчиж явсан 98-64 УАЕ улсын дугаартай приус 20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг байрлуулан эхнэр Б.Мөнхжавхлан жолоодон, сэжигтэн Д.Ариунбуян нь тус тээврийн хэрэгслийн 4 дугуйг тайлж аван тухайн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хийн авч явсан гэснийг гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгав..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4-р хх-ийн 11-14 дүгээр тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 68-44 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, /5-р хх-ийн 103 дугаар тал/

Б.Солонготуяагаас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “...25-70 УБТ дугаартай машины минь 4 дугуй алга болсон..” гэх бичгээр гаргасан өргөдөл, /4-р хх-ийн 111 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4-р хх-ийн 112-114 дүгээр тал/

Хохирогч Б.Солонготуяагийн “...Би өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 14-ний орой 19 цаг өнгөрч байхад Дархан сумын 16 дугаар сургууль дээр очиж өөрийнхөө бага насны хоёр хүүхдийг аваад Дархан сум 8 дугаар багт байрлах "Наран" хотхоны гадна талд ирж өөрийн эзэмшлийн хар өнгийн 25-70 убт улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг байрныхаа ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлуулж ногоон алаг өнгийн хучлагаар хучаад гэртээ орж амраад 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч ирж машинаа халаах гэхэд миний машины 4 ширхэг дугуй обудын хамт хулгайлж миний машины доор саарал өнгийн блок хийгээд явсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна...Миний хулгайд алдсан 4 ширхэг 17-той жи исток загварын обуд 215-60-17 хэмжээтэй 80 хувийн хээтэй 4 ширхэг дугуй хийсэн байсан. Миний хулгайд алдсан 17-той жи сток загварын 4 ширхэг обуд хайлшаар хийгдсэн. Миний машины 4 ширхэг обуд машинтайгаа хамт ирсэн зах зээлийн үнэ нь 200,000-250,000 төгрөгийн үнэтэй байгаа харин дугуйгаа 2023 оны 11 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот Өгөөмөр зах Дээрээс 1 ширхгийг нь 150,000 төгрөгөөр нийт 4 /дөрвөн ширхэг дугуйг 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний машины алдагдсан эд зүйл нийт 1.400.000 орчим төгрөгийн үнэлгээтэй байна. Миний нэг ширхэг дугуй 5/таван/ боолттой шифилк/ 4 ширхэг дугуй нийт 20 /хорин/ ширхэг боолттой /шифилк/ 1 ширхэг боолт үлдсэн байсан 19 ширхэг нь дугуйтайгаа хамт алга болсон. Миний 25-70 УБТ маркийн тээврийн хэрэгсэл "Бичил глобус" ББС байгууллагын нэр би зээлээр 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос орж ирсэн дугаар аваагүй тээврийн хэрэгсэл худалдаж авсан одоо сард 960,000 төгрөгийн төлөлт хийдэг..." гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 124 дүгээр тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /4-р хх-ийн 131 дүгээр тал/

 “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...17-тай жи исток загварын хайлшин обуд 4 ширхэг,  215-60-17 хэмжээтэй 80%-ийн хээтэй дөрвөн улирлын дугуй 4 ширхэг, Боолт /шифилк/ 19 ширхэг нийт 1,495,000 төгрөг” гэсэн үнэлгээ, /4-р хх-ийн 135-136 дугаар тал/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /4-р хх-ийн 119-120 дугаар тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 25-70 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, /5-р хх-ийн 104 дүгээр тал/

Мөрдөгчийн “...Бичил глобус финанс ББСБ-д бүртгэлтэй 88102590 дугаар руу өөрийн 99960390 дугаарын утсаар холбогдон 2570 УБТ улсын дугаартай Приус машины алдагдсан обудтай дугуйны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох эсэх талаар тодруулахад манай байгууллага хамаагүй бөгөөд 2570 УБТ улсын дугаартай приус машины эзэмшигч Б.Солонготуяа хариуцах болно гэж хэлснийг мөрдөгчийн тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл, /5-р хх-ийн 105 дугаар тал/

А.Өсөх-Ирээдүйгээс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “... 2023 оны 12 сарын 14-15 шилжих шөнө байрны урд талын зогсоол дээр хучлагатай зогсож байсан  саарал өнгийн 1205 ДАХ улсын дугаартай машины 4 ширхэг дугуйг хулгайд алдсан тул олж өгнө үү” гэсэн өргөдөл, /4-р хх-ийн 201 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4-р хх-ийн 202-205 дугаар тал/

Хохирогч А.Өсөх-Ирээдүйн "... Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 00 цагийн үед Наран хотхоны 2 дугаар байрны урд талын зогсоолд өөрийн эзэмшлийн 12-05 ДАХ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж тавиад ногоон цоохор өнгийн хучлагаар хучсан. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өглөө хичээлдээ явахдаа машинаа харахад миний машины 4 ширхэг дугуй алга болсон байсан. Миний хулгайд алдсан 4 ширхэг 16-тай саарал өнгийн жи исток загварын обуд 205-60-16 хэмжээтэй, дөрвөн улирлын 80 хувийн хээтэй 4 ширхэг дугуй байсан, гадуураа саарал өнгийн 4 ширхэг калпактай байсан... Миний машины 3 ширхэг обуд машинтайгаа хамт ирсэн харин 1 ширхэг обудын би 2022 оны 12 дугаар сард 150,000 төгрөгөөр Дархан захын хажууд байдаг дугуй засвараас худалдаж авсан харин дугуйгаа 2023 оны 10 дугаар сарын Дархан зах дээрээс 1 ширхгийг нь 60,000 төгрөгөөр нийт 4 ширхэг дугуйг 240,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний 4 ширхэг клапак машинтайгаа хамт ирсэн гадуур 1 ширхэг нь 20,000 төгрөгийн үнэтэй байгаа... Миний 12-05дах маркийн тээврийн хэрэгсэл "Нет капитал" ББС байгууллагын нэр дээр байдаг би 2023 оны 08 дугаар сард барьцаанд тавьсан би сард 214,000 төгрөг төлдөг..." гэсэн мэдүүлэг, /4-р хх-ийн 217 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4-р хх-ийн 224 дүгээр тал/

"Капитал Зууч" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн "...16-тай жи сток загварын хайлшин 4 ширхэг обуд 600,000 төгрөгөөр, 205-60-17 хэмжээтэй 80 хувийн хээтэй дөрвөн улирлын 4 ширхэг дугуй 280,000 төгрөгөөр, боолт 20 ширхэг 100,000 төгрөгөөр, нийт 980,000 төгрөг” гэсэн дүгнэлт, /4-р хх-ийн 228-229 дүгээр тал/

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Наран хотхоны 1 дүгээр байранд байрлах хяналтын камерын бичлэгт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4-р хх-ийн 212-213 дугаар тал/

Тоёота приус XW20 маркийн 12-05 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 04554313 дугаартай гэрчилгээний хуулбар, /4-р хх-ийн 208 дугаар тал/

98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус XW20 загварын тээврийн хэрэгслийн 04220973 дугаартай гэрчилгээний хуулбар, /1-р хх-ийн 66 дугаар тал/

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-24-029 дугаартай “98-64 УАЕ улсын дугаартай,  NHW207765993 арлын дугаартай тоёота приус 20 маркийн автомашин 12,143,375 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 36-38 дугаар тал/

08-03 УБЕ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийн 04221052 дугаартай гэрчилгээний хуулбар, /3-р хх-ийн 162 дугаар тал/

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-24-029 дугаартай “08-03 УБЕ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл 14,602,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 111-115 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан

 

Шүүгдэгч Д.Ариунбуян нь ганцаараа үйлдсэн гэмт хэргийн тухайд:

 

1.2023 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дулаахан байр 3 хотхоны 814 дүгээр байрны баруун талд байрлах шороон авто зогсоол дээр байрлуулсан тавьсан иргэн С.Жамбалдоржийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 65-85 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 98-64 УАУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Жамбалдоржид бага хэмжээнээс дээш 720,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 95039951 дугаарын утаснаас ирүүлсэн “Машины 4 ширхэг дугуй алдсан” гэх дуудлагын лавлагааны хуудас, /1-р хх-ийн 08 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 09-11 дүгээр тал/ хохирогч С.Жамбалдоржийн мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр тал/, гэрч М.Тэмүүжингийн мэдүүлэг /1-р хх-ийн 21 дүгээр тал/, гэрч Б.Мөнхжавхлангийн мэдүүлэг, /1-р хх-ийн 24 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ2-24-028 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 31-34 дүгээр тал/, “Орд констракшн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24-018 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 12 дугаар тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 65-85 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 94 дүгээр тал/,

2.2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Пирамид" хотхоны гадна байсан хохирогч Б.Алтансүхийн 38-31 УАР улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Алтансүхэд бага хэмжээнээс дээш 920,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 88317575 дугаарын утаснаас ирүүлсэн “3831 УАР приус 30 машины 4 дугуй алга болсон байна” гэх дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 86 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 87-89 дүгээр тал/, хохирогч Б.Алтансүхийн мэдүүлэг /1-р хх-ийн 92 дугаар тал/, гэрч М.Тэмүүжиний мэдүүлэг /1-р хх-ийн 94 дүгээр тал/, гэрч Б.Мөнхжавхлангийн мэдүүлэг, /1-р хх-ийн 96 дугаар тал/, "Дамно" ХХК-ны шинжээч, үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн гаргасан ХУ2-23-1106 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 101-102 дугаар тал/, мөрдөгчийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Пирамид хотхоны СӨХ-ийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 108-111 дүгээр тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 3831 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 95 дугаар тал/, мөрдөгчийн тэмдэглэл /5-р хх-ийн 106 дугаар тал/,

3.2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүгийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 116 дугаар байрны урд талын шороон авто зогсоол дээр байрлуулан тавьсан хохирогч  Ч.Уламбаясахын цэнхэр өнгийн приус-20 маркийн 35-65 УБЗ улсын дугаартай авто машины 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 08-03 УНЕ улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Уламбаясахад бага хэмжээнээс дээш 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 88050041 дугаарын утаснаас ирүүлсэн “Машины 4 ширхэг дугуй алдсан” гэх дуудлагын лавлааганы хуудас /1-р хх-ийн 135 дугаар тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 136-138 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 139-140 дүгээр тал/, Эд зүйлийг хохирогч Ч.Уламбаясахад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 141 дүгээр тал/, хохирогч Ч.Уламбаясахын өгсөн мэдүүлэг, /1-р хх-ийн 146-147 дугаар тал/, гэрч Б.Мөнхжавхлангийн мэдүүлэг, /1-р хх-ийн 152 дугаар тал/, "Дамно" ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан ХУД2-24-025 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 159-161 дүгээр тал/,

4.2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан- Уул дүүргийн 23 дугаар хороо Хангарьд сити хотхоны гадна зогсоолд байршуулсан байсан хохирогч Б.Мэндбаярын 04-89 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 0803 УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёото Акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Мэндбаярт бага хэмжээнээс дээш 920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 88053828 дугаарын утаснаас ирүүлсэн “0489 УБР машины 4 алга болсон байна” гэх дуудлагын лавлагааны хуудас, /1-р хх-ийн 202 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 203-205 дугаар тал/, хохирогч Б.Мэндбаярын “...Би 2023 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед машинаа байрныхаа зүүн талын зогсоол дээр хучиж тавьсан. Тэгээд өглөө 07 цагт ажилдаа явах гээд машины хучлагаа сөхтөл миний машины 4 дугуй байхгүй байсан. Тэгээд би цагдаад хандсан... 2023 оны 07 сарын 22-ны өдөр Да хүрээ захаас машин худалдаж авж байсан тэгэхэд энэ алдагдсан обуд, дугуй хамт ирж байсан. Обуд нь дөрвүүлээ нийлээд 650,000-700,000 төгрөг, дугуй нь 1 ширхэг нь 100,000 мянган төгрөгийн үнээр гадуур зарагдаж байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 209 дүгээр тал/, гэрч М.Тэмүүжиний мэдүүлэг /1-р хх-ийн 211 дүгээр тал/, гэрч Б.Мөнхжавхлангийн мэдүүлэг /1-р хх-ийн 213 дугаар тал/, "Дамно" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-24-1067 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 218-221 дүгээр тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 04-89 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 97 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13-2а/1581 дугаартай албан бичгээр ирсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Мөнх-Хадаа” ХХК-ийн урд замд байрлах Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг, “Хангарьд сити” хотхоны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 227-231 дүгээр тал/,

5.2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Фүүд сити худалдааны төвийн баруун талын зогсоолд байршуулсан байсан хохирогч Д.Доржжанцангийн эзэмшлийн 56-28 УБӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 08-03 УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёото Акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Доржцанцанд бага хэмжээнээс дээш 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 99661631 дугаарын утаснаас ирүүлсэн “5628 УБӨ машины 4 дугуйг аваад явсан байна. /чулуу ивээд/” гэсэн дуудлагын лавлагааны хуудас, /2-р хх-ийн 12 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 13-14 дүгээр тал/, хохирогч Д.Доржжанцангийн мэдүүлэг, /2-р хх-ийн 18 дугаар тал/, гэрч М.Тэмүүжингийн мэдүүлэг /2-р хх-ийн 20 дугаар тал/, гэрч Б.Мөнхжавхлангийн мэдүүлэг, /2-р хх-ийн 22 дугаар тал/, "Дамно" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХУ2-24-017 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 27-28 дугаар тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 56-28 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 98 дугаар тал/,

6.2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Хангарьд Сити хотхоны гадна зогсоолд байрлуулан тавьсан хохирогч Д.Гомбосүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 54-80 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 08-03 УНЕ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёото Акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Гомбосүрэнд бага хэмжээнээс дээш 460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 95899155 дугаарын утаснаас гаргасан “5480 УЕК саарал приус 30 машины доор том чулуу ивээд зүүн талын 2 дугуйг аваад явсан байна” гэх дуудлагын лавлагааны хуудас, /2-р хх-ийн 67 дугаар тал/, хохирогч Д.Гомбосүрэнгийн  мэдүүлэг /2-р хх-ийн 70 дугаар тал/, гэрч М.Тэмүүжингийн мэдүүлэг /2-р хх-ийн 72 дугаар тал/, гэрч Б.Мөнхжавхлангийн мэдүүлэг /2-р хх-ийн 75 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13-2а/1581 дугаартай албан бичгээр ирсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Мөнх-Хадаа” ХХК-ийн урд замд байрлах Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг, “Хангарьд сити” хотхоны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 227-231 дүгээр тал/,  “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-23-1068 дугаартай шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 80-81 дүгээр тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 54-80 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 99 дүгээр тал/

7.2023 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч М.Эрдэнэтулгын Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, 815 дугаар байрны гадна зогсоолд байршуулсан 65-35 УЕМ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт машин механизм буюу 98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Эрдэнэтулгад бага хэмжээнээс дээш 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 88988186 дугаарын утаснаас ирүүлсэн “65-35 УЕМ приус 30 машины 2 дугуй хулгайлсан байна” гэх дуудлагын лавлагааны хуудас /2-р хх-ийн 123 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 124-125 дугаар тал/, хохирогч М.Эрдэнэтулгын мэдүүлэг /2-р хх-ийн 130 дугаар тал/, гэрч М.Тэмүүжингийн мэдүүлэг /2-р хх-ийн 132 дугаар тал/, гэрч Б.Мөнхжавхлангийн мэдүүлэг /2-р хх-ийн 134 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХУ2-24-009 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 139-143 дугаар тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл /2-р хх-ийн 164-167 дугаар тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 65-35 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 100 дугаар тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ариунбуян Б.Мөнхжавхлан нар нь бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тухайд:

8.2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн Атморын байрны гадна байрлуулсан хохирогч Т.Түвшингийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлан авч, Т.Түвшинд бага хэмжээнээс дээш 950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн Т.Түвшингээс 2023 оны 12 сарын 12-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /2-р хх-ийн 201 дүгээр тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 202-205 дугаар тал/, хохирогч Т.Түвшингийн мэдүүлэг, /2-р хх-ийн 208-209 дүгээр тал/, хөрөнгийн үнэлгээний “Дамно“ ХХК-ийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн ТЦ-23-200 дугаартай шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 213-216 дугаар тал/, гэрч М.Тэмүүжингийн мэдүүлэг /3-р хх-ийн 06 дугаар тал/, гэрч Т.Урангоогийн мэдүүлэг /3-р хх-ийн 46-р тал/, Тоёота приус 30 загварын 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03555730 дугаартай гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 210 дугаар тал/,

9.08-03 УБЕ улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2023 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хотхон 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан хохирогч Ш.Отгончулууны 21-21 ТӨВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Ш.Отгончулуунд бага хэмжээнээс дээш 420,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Ш.Отгончулууны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “..өөрийн эзэмшлийн 21-21 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй алдсан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн өргөдөл, /3-р хх-ийн 52 дугаар тал/,

хохирогч Т.Отгончулууны мэдүүлэг /3-р хх-ийн 55-56 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТЦ-24-42 дугаартай “16-ийн хэмжээтэй дугуй 2 ширхэг, ориг сток обуд 2 ширхэг нийт 420,000 төгрөг” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 75-76 дугаар тал/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 89-93 дугаар тал/,

Тоёота приус 30 загварын 88-88 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 03555730 дугаартай гэрчилгээний хуулбар, /3-р хх-ийн 86 дугаар тал/,

10. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны шөнийн 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Цэргийн ангийн байрны гадна авто зогсоолд байрлуулсан хохирогч Н.Бямбасайханы эзэмшлийн 71-09 УБК улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт 08-03 УБЕ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Бямбасайханд 1,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 122 дугаар тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3-р хх-ийн 123-127 дугаар тал/,

хохирогч Н.Бямбасайханы мэдүүлэг /3-р хх-ийн 134-136 дугаар тал/,

"Сэлэнгэ эстимэйт" хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 141 дүгээр тал/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 150-152 дугаар тал/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р хх-ийн 156-158 дугаар тал/,

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 71-09 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 102 дугаар тал/,

11.2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны гадна авто зогсоолд байрлуулсан хохирогч Б.Амарнямын эзэмшлийн 68-44 УЕО улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг, обудын хамт 98-64 УЕА улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 960,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /3-р хх-ийн 213 дугаар тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-р хуудас 214-217 дугаар тал/,

хохирогч Б.Амарнямын мэдүүлэг /3-р хх-ийн 231-232 дугаар тал/,

"Сэлэнгэ эстимэйт" хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт, /3-р хх-ийн 244 дүгээр тал/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 250, 4-р хх-ийн 1-2 дугаар тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 11-14 дүгээр тал/,

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 68-44 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-ийн 103 дугаар тал/,

12.2023 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар баг Наран хотхоны гадна автомашины зогсоолд байрлуулсан иргэн Б.Солонготуяагийн өмчлөлийн 25-70 УБТ улсын дугаартай тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудын хамт 98-64 УАЕ улсын дугаартай тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Солонготуяад бага хэмжээнээс дээш 1,495,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Б.Солонготуяагаас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “...25-70 УБТ дугаартай машины минь 4 дугуй алга болсон..” гэх бичгээр гаргасан өргөдөл, /4-р хх-ийн 111 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4-р хх-ийн 112-114 дүгээр тал/,

Хохирогч Б.Солонготуяагийн мэдүүлэг /4-р хх-ийн 124 дүгээр тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 131 дүгээр тал/,

 “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээ /4-р хх-ийн 135-136 дугаар тал/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /4-р хх-ийн 119-120 дугаар тал/

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 25-70 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, /5-р хх-ийн 104 дүгээр тал/

Мөрдөгчийн тэмдэглэл /5-р хх-ийн 105 дугаар тал/,

13.2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан- Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Наран хотхоны 2 дугаар байрны гадна байрлуулсан иргэн А.Өсөх-Ирээдүйн эзэмшлийн 12-05 ДАХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудны хамт 98-64 УАЕ улсын дугаартай Toyota приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Өсөх-Ирээдүйд бага хэмжээнээс дээш 980,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

А.Өсөх-Ирээдүйгээс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “... 2023 оны 12 сарын 14-15 шилжих шөнө байрны урд талын зогсоол дээр хучлагатай зогсож байсан  саарал өнгийн 1205 ДАХ улсын дугаартай машины 4 ширхэг дугуйг хулгайд алдсан тул олж өгнө үү” гэсэн өргөдөл, /4-р хх-ийн 201 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4-р хх-ийн 202-205 дугаар хуудас/

Хохирогч А.Өсөх-Ирээдүйн мэдүүлэг /4-р хх-ийн 217 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4-р хх-ийн 224 дүгээр тал/

"Капитал Зууч" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 228-229 дүгээр тал/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Наран хотхоны 1 дүгээр байранд байрлах хяналтын камерын бичлэгт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 212-213 дугаар тал/,

Тоёота приус XW20 маркийн 12-05 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 04554313 дугаартай гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 208 дугаар тал/,

98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус XW20 загварын тээврийн хэрэгслийн 04220973 дугаартай гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 66 дугаар тал/,

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-24-029 дугаартай “98-64 УАЕ улсын дугаартай,  NHW207765993 арлын дугаартай тоёота приус 20 маркийн автомашин 12,143,375 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 36-38 дугаар тал/

08-03 УБЕ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийн 04221052 дугаартай гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 162 дугаар тал/

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-24-029 дугаартай “08-03 УБЕ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл 14,602,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 111-115 дугаар тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэл:

 

Шүүгдэгч ДД.А, Б.Мнар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийж Д.Ариунбуян нь ганцаараа болон Б.Мөнхжавхлантай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын дүүргүүд болон Дархан-Уул, Төв аймгийн нутаг дэвсгэрт шунахай сэдэлтээр, 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй тээврийн хэрэгслийн обудтай дугуйнуудыг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм болох 98-64 УАЕ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашин, 08-03 УБЕ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашинуудыг ашиглан уг гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн үйл баримт тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн тул шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

Хан-Уул дүүргийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ДД.А, Б.Мнарт холбогдох эрүүгийн 2410000000065 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Харин хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмуудыг ойлгоно.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч нарын үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авахаар шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр нэвтэрч орсон,  хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд, шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршиг  тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ариунбуянгаас нийт 4,040,000 /дөрвөн сая  дөчин мянга/-н төгрөг гаргуулж хохирогч С.Жамбалдоржид 720,000 төгрөг, Б.Алтансүх 920,000 төгрөг, Б.Мэндбаярт 920,000 төгрөг, Д.Доржжанцад 520,000 төгрөг, Д.Гомбосүрэнд 460,000 төгрөг, М.Эрдэнэтулгад 500,000 төгрөгийг тус тус олгохоор,

Шүүгдэгч ДД.А, Б.Мнараас нийт 6,205,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч тус тус бүрээс хохирогч  Т.Түвшинд 475,000 төгрөг, хохирогч Ш.Отгончулуунд 210,000 төгрөг, хохирогч Н.Бямбасайханд 700,000 төгрөг, Б.Амарнямд 480,000 төгрөг, Б.Солонготуяад 747,500 төгрөг, А.Өсөх-Ирээдүйд 490,000 төгрөгийг олгож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Уламбаясахад 600,000 төгрөгийн хохирол учирсан ба түүний 4 ширхэг обудтай дугуйг биет байдлаар буцаан өгсөн талаарх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр талд авагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруутай эсэхийг хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэрийн дагуу хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан ба хүсэлтийг  шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Учир нь шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүхээс завсарлуулах 5 хоногийн хугацаанд төлж биелүүлэх эсэх нь эргэлзээтэй, шүүгдэгч нар тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй, гэмт хэрэг гарсан хугацаанаас хойш хохирогч нарын хохирол төлбөрийг огт барагдуулаагүй нөхцөл байдалтай байх тул хүсэлтийг хангахаас

татгалзаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 ширхэг тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох саналыг гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдвол хураан авч улсын орлого болгон улмаар уг орлогыг гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна гэж хуульчилснаас дүгнэхэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  98-64 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл,  08-03 УНЕ улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл нь тус тус Есөн шижир Инвэст ББСБ-ын эзэмшилд бүртгэлтэй болох нь 1-р хавтаст хэргийн 66 тал болон 3-р хавтаст хэргийн 162 талд авагдсан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Өөрөөр хэлбэл, дээрх 2 ш тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөл, эзэмшилд байхгүй байх тул улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ДД.А, Б.Мнар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүхээс    шүүгдэгч   Д.Ариунбуян,   Б.Мөнхжавхлан   нарт   ял оногдуулахдаа “Эрүүгийн

хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,

хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч ДД.А, Б.Мнарын хувийн байдалд, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хугацаанд хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал зэрэгт  дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч  Д.Ариунбуянд 5 /тав/ жилийн  хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Мөнхжавхланд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ДД.А, Б.Мнарт оногдуулсан хорих  ялыг нээлттэй

хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал,  6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс, шүүгдэгч Б.Мөнхжавхлангийн 6 сартай жирэмсэн гэх нөхцөл байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнхжавхланд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ. Хэдийгээр шүүгдэгч нь жирэмсэн болох талаар эмчийн тодорхойлолт, эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь жирэмсэн нөхцөл байдалтай байх тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Шүүхээс Ялтан Б.Мөнхжавхлангийн шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхжавхлан нь үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхжавхлан нь шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан түүнд ял оногдуулах болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ДД.А, Б.М нарт оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ариунбуянд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 13-ны  өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт 2410000240099, 24100029800116, 2410000210187, 2310001320158, 2410000160146, 2410001790338, 2434000230112, 2434000000125, 2404000050049, 2404000260050, 2418000410198, 2418000360207 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн ба тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ДД.А, Б.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Долгормаагийн Ариунбуянг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Харуул овгийн Батчимэгийн Мөнхжавхланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч  Д.Ариунбуянг 5 /тав/ жилийн  хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Мөнхжавхланг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнхжавхланд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4. Ялтан Б.Мөнхжавхлангийн шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхжавхлан нь үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхжавхлан нь шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан түүнд ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн  5.6  дугаар  зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг

баримтлан шүүгдэгч ДД.А, Б.М нарт оногдуулсан хорих  ялыг нээлттэй

хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.Ариунбуянд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 13-ны  өдрөөс эхлэн тоолсугай.

 9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ариунбуянгаас нийт 4,040,000 /дөрвөн сая  дөчин мянга/-н төгрөг гаргуулж хохирогч С.Жамбалдоржид 720,000 төгрөг, Б.Алтансүх 920,000 төгрөг, Б.Мэндбаярт 920,000 төгрөг, Д.Доржжанцад 520,000 төгрөг, Д.Гомбосүрэнд 460,000 төгрөг, М.Эрдэнэтулгад 500,000 төгрөг, шүүгдэгч ДД.А, Б.Мнараас нийт 6,205,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч тус тус бүрээс хохирогч  Т.Түвшинд 475,000 төгрөг, хохирогч Ш.Отгончулуунд 210,000 төгрөг, хохирогч Н.Бямбасайханд 700,000 төгрөг, Б.Амарнямд 480,000 төгрөг, Б.Солонготуяад 747,500 төгрөг, А.Өсөх-Ирээдүйд 490,000 төгрөгийг тус тус олгосугай.

10.Энэ хэрэгт 2410000240099, 24100029800116, 2410000210187, 2310001320158, 2410000160146, 2410001790338, 2434000230112, 2434000000125, 2404000050049, 2404000260050, 2418000410198, 2418000360207 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн ба тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Ч.Уламбаясахын хохирлыг биет байдлаар төлсөн болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ариунбуянд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Мөнхжавхланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ