| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/02314/И |
| Дугаар | 101/ШШ2017/02056 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2017/02056
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2017/02056 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 21-767 тоот хаягт оршин суух, Жанчив овогт Жанчивдоржийн Мөнгөнцэцэг//-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 3-50 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дунхүүгийн Дэлгэрмаа //-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Д.Дэлгэрмаад 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 2014 оны 12 сарын 08-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл*******нь зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 1,000,000 төгрөгийн алдангид, үндсэн зээлийн 2,000,000 төгрөг, зээлийн хүү болох 200,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг хариуцагч Д.Дэлгэрмаагаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн ******* нь иргэн Д.Дэлгэрмаагаас Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2,000,000 төгрөгийг, хүүгийн төлбөрт 200,000 төгрөг, алдангид 1,000,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариу тайлбарыг гаргаж байна.
Миний бие Их цайз барилгын материалын худалдааны төвд лангуу түрээслэн жижиг бизнес эрхэлдэг.
Тухайн цаг үед мөн тус газарт лангуу түрээслэгч, найз Гүрдоржийн Одонтуяа нь надтай ирж уулзах надад яаралтай мөнгө хэрэг болоод байна чи *******ээс 2,000,000 төгрөг зээлээд өгөөчээ би түүнээс зээл авчихсан учраас надад зээл өгөхгүй. Чи найздаа өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулаад өгөөч гэж гуйсан тул би зөвшөөрч 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний дагуу надад мөнгө шилжиж ирээгүй.
Зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийн зээлийг *******ээс Гүрдоржийн Одонтуяагийн Хаан банкны дансанд шилжүүлсэн байдаг. Би зээлийн гэрээнд гарын үсэг хэдий боловч 2,000,000 төгрөгийг хүлээн аваагүй бөгөөд хүлээн авсан баримт байхгүй.
Иргэний хуульд зааснаар мөнгө зээлсэн бол мөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн 3,200,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.Дэлгэрмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Талууд 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь зээлдэгч Д.Дэлгэрмаад 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ. Зээлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн, хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон нэхэмжлэгч *******ийн эзэмшдэг Хаан банк дахь 5059067325 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд, гэрээний Банк дахь харилцах дансны дугаар гэх хэсэгт Г.Одонтуяагийн дансаар авах 5631015549 гэж гараар бичсэн, дээрх 5059067325 данснаас 5631015549 тоот данс руу 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг Дээгийд зээл гэсэн агуулгаар шилжүүлжээ.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасны дагуу зээл 2,000,000 төгрөг, 1 сарын хугацаатай 10 хувийн хүү, алдангийн хамт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
Хариуцагч нь бусдын гуйлтаар зээлийн гэрээ байгуулж, мөнгийг өөрөө аваагүй гэж маргасан боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгчийн үүргийг хүлээнэ.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч*******нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
115 115.2.1, 115.2.2, 116, 118 뿿
нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Д.Дэлгэрмаагаас зээлийн гэрээний үүрэгт 3,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дэлгэрмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 66,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА