Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 110/2017/0016/з |
Дугаар | 221/MA2017/0316 |
Огноо | 2017-05-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 221/MA2017/0316
2017 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2017/0316 | Улаанбаатар хот |
Х.Заманбекийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Х.Заманбекийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.11, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Заманбекээс “Сагсай сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Сагсай сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар хэсгийн хуралдааны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хэсгийг болон А.Хумырбекийг Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Сагсай сумын 6-р багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх санал хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын 2-р хэсгийн хуралдааныг дахин хуралдуулахыг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шийдвэр гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып давж заалдах гомдолдоо: “1. Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Хуаныш нар нь багийн Засаг даргыг болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураах үйл ажиллагаанд хууль бусаар оролцон, санал хураалт зохион байгуулах комиссыг хүчингүй болгон шинээр комисс байгуулж, тухайн багийн харьяа бус иргэдийг санал хураалтад оролцуулан нэр дэвшигчдийн төлөө санал өгөх боломж олгосон, үүнд нэхэмжлэгчийг дэмждэг тухайн багийн 23 иргэн санал хураалтад оролцож чадаагүй, үүгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-т заасныг тус тус зөрчсөн юм.
2. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн нь тухайн хуралдаан хууль бус явагдсан болохыг нотолж байна. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “...багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага...” гэж, 17 дугаар зүйлийн 17.1.2-д “...багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн сумын Засаг даргад уламжлах бүрэн эрхтэй...”, 23 дугаар зүйлийн 23.14-д “...хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө тогтоож батлана...” гэж тус тус хуульчилжээ.
Гэтэл иргэдийн нийтийн хурлаар сонгосон сумын хурал даргалагчийг Засаг дарга С.Хонаев дураараа өөрчлөн хөндлөнгөөс оролцсон байна. Өөрөөр хэлбэл, хуралдааны үлгэрчилсэн дэг ёсоор хуралдаан даргалагчаар Х.Боранбайг, нарийн бичгийн даргаар И.Смагул нарыг сонгосон, хуралдаан даргалагч дотоод журмыг танилцуулах үед Даянгийн Заставын 31 иргэнийг хуралдаанд оролцуулах тухай санал гарч, сумын Засаг дарга С.Хонаев энэ талаар гэж байр сууриа илэрхийлж, тус иргэдийг заавал хуралд оролцуулна гэсний дагуу маргаан үүссэн, улмаар “хуралдаан даргалагч Х.Боранбайд тухайн хуралдааныг даргалуулахгүй гэж” сумын Засаг дарга С.Хонаев тэргүүтэй улс төрийн албан тушаалтнууд Х.Бахытыг хурал даргалагчаар сонгожээ. Мөн урьд өдрийн хуралдааны тооллогын комисст ажилласан тооллогын комиссын дарга Т.Хайдар, гишүүд С.Ханан, Б.Өмирбек нар нь тухайн хуралдаанд ирээгүйн улмаас шинээр тооллогын комисс байгуулсан нь хууль нийцэхгүй байна.
“Хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө тогтоож батлана” гэж заасныхаа дагуу хурлаараа тогтоосон дэгийн дагуу өмнөх хурлын дэгт өөрчлөлт орох ёсгүй байсан юм.
Анхан шатны шүүх нь “...санал өгөхөөр ирсэн 23 иргэн өөрсдөө сайн дурын үндсэн дээр санал өгөөгүй зэрэг нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан тухайн өдрийн бичлэг, хуралдааны тэмдэглэл, гэрч С.Хуанышийн мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна” гэжээ. Гэвч тухайн иргэд сонгуульд оролцоогүй бодит шалтгаан нь сумын Засаг дарга С.Хонаев тэргүүтэй улс төрийн албан тушаалтнууд хөндлөнгөөс оролцож, эрх мэдлээ хэтрүүлсэн тул эсэргүүцэл үзүүлэн хуралд оролцохгүйгээр яваад өгсөн байна.
Хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “...Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно...” гэж заажээ. 2 дугаар хэсэгт явагдсан санал хураалтад оролцсон нийт 69 иргэний 7 иргэн нь тухайн багийн харьяа бус болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр албан бичгийн хавсралтаар батлагдаж байгаа, эдгээр нэр бүхий 7 иргэн нь хуулийн дээрх заалтыг зөрчиж уг санал хураалтад оролцсон нь тогтоогдсон юм. Гэвч анхан шатны шүүхээс “эдгээр 7 иргэний санал нь тухайн багийн иргэдээс багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн саналын эцсийн үр дүнд нөлөөлөхгүй, тодруулбал, санал өгсөн нийт 251 иргэний /182+69=251/, хүчинтэй саналын хуудас 235, үүнээс А.Хумырбекийн төлөө 129 санал, Х.Заманбекийн төлөө 106 санал өгсөн нь саналын хуудсанд шүүхээс хийсэн үзлэгээр батлагдсан, дээрх 7 саналыг хэнд өгсөн нь тодорхойгүй боловч А.Хумырбект өгсөн гэж үзсэн нөхцөлд түүний санал 122 болох ба нийт хүчинтэй 228 саналын /235-7=228/ 50-иас дээш хувийн санал гэж үзэхээр байна”-гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх дээрх тоо бүхий дүгнэлтийг гаргахдаа хууль ёсны зарчмыг үл тоомсорлож явдалд гомдолтой байна. Нэгэнт хууль зөрчиж 7 хүн тус багийн хуралдаанд оролцсон болох нь тогтоогдож байна. Хуулиар тогтоосон журмын ноцтойгоор зөрчиж хуралдсан хуралдааныг анхан шатны шүүхээс зөвтгөж байгаа нь хууль ёсны зарчмыг ууландаа гишгэж байгаа хэмээн үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0020 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Зост багийн төвд, 01 дүгээр сарын 05-ны өдөр “Ху-үй”-д хоёр газар хэсэгчлэн хуралдуулахаар тогтоож, хурлаар А.Цаг үеийн тулгамдсан асуудал, Б.Зохион байгуулалтын асуудал, а. Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, б.Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 24.4 “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, ... зарлан хуралдуулна”, 23.12 “Баг, хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно”-т заасантай нийцжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 /Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно/-д зааснаар зөвхөн Сагсай сумын 6 дугаар багийн сонгуулийн насны иргэн багийн хуралдаанд оролцсоноор тухайн Хурал хүчинтэйд тооцогдох учиртай.
2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус багийн “Ху-үй”-д явагдсан санал хураалтад оролцсон 69 сонгогчийн 7 нь тус сумын 6 дугаар багийн харьяат бус болох нь тогтоогдсон нь хуулийн дээрх заалтад нийцээгүй боловч багийн Засаг даргын сонгуулийн дүнд нөлөөлөхөөргүй, тодруулбал, хоёр газар хэсэгчлэн хуралдаж, багийн Засаг даргын сонгуульд оролцсон нийт 251 сонгогчдын хүчинтэй саналын хуудас 235, үүнээс А.Хумырбект 129, Х.Заманбект 106 санал өгсөн бөгөөд тус багийн харьяат бус 7 сонгогчийн саналыг хамгийн олон санал авсан А.Хумырбекийн 129 саналаас хассан ч багийн Засаг даргад нэр дэвшигч А.Хумырбек Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 /Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно/-д заасан 50-иас дээш хувийн санал авсан, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Иймд энэ талаар “хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчин хуралдсан хуралдааныг зөвтгөсөн“ гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Үүнээс гадна Зост багийг төвд хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар багийн Хуралдаан даргалагчаар сонгогдсон Х.Боранбай нь 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаан даргалахаас татгалзсан тул багийн иргэдийн Нийтийн хурлын Хуралдааны даргалагчаар Х.Бахытыг сонгосон, мөн өдрийн хуралдаанаас тооллогын комисст сонгогдсон гишүүд ирээгүйн улмаас гишүүдийг шинээр сонгосныг хурлын дэгийг өөрчилсөн гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн ч гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байдлыг харгалзан үзсэн, Сагсай сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай“ 05 дугаар тогтоолд гарын үсэг зураагүй, баталгаажуулаагүй нь уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаар зөв дүгнэлт хийжээ.
Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР