Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 139/ШШ2017/00492

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 139/ШШ2018/00001

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 7-р баг, 17/А байр 3 тоотод оршин суух, ************** овогт *******гийн *******д холбогдох хууль бус эзэмшлээс банкны өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 сарын 02-ны өдөр 139/2017/00371/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч., хариуцагч Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар /Ч./ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банк ХХК нь 2017 оны 01 сарын 18-ны өдөр Санзай овогтой Отгонжаргалтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 17/А байрны 1 давхарын 3 тоотод байршилтай 56.25 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлэхээр тохирч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, 2017 оны 01 сарын 18-ны өдөр Y-0814002205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

******* банк нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч уг орон сууцанд иргэн Х.******* нь банкны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эзэмшин оршин сууж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу ******* банкнаас удаа дараа уг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардах зорилгоор хэд хэдэн удаа очсон боловч хаалга нь түгжээтэй, тогшихоор онгойлгохгүй, чөлөөлөхийг мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн боловч авсан эсэхэд хариу өгдөггүй байсан. 2017 оны 05 сарын 17-ны өдөр банкны ажилтан Х.*******той уулзаж албан бичгээр шаардлага өгч банкны салбарт дуудан уулзаад орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид эд хөрөнгийг бодитоор чөлөөлж өгөхгүй ******* банкны эрх ашгийг зөрчсөөр байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу ******* банк нь өмчлөгч болохын хувьд худалдаж авсан эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дэх хэсэгт зааснаар шардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасны дауу Шудрага бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ******* банк нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн хөрөнгө болох ******* аймгийн ******* сумын 7-р багийн 17/А байранд байрлах 56,25 мкв талбайтай орон сууцыг Х.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* банкны гаргасан 17/А байрны 3 тоотод байршилтай орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие энэ орон сууцыг С.Отгонжаргалтай 2015 онд хийсэн хэлцлийн дагуу худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа мөнгөө түүний ХААН банкны 5450507077 тоот дансанд шилжүүлж, 2015 оны 11 сараас хойш байраа эзэмшиж байгаа. Уг байрыг С.Отгонжаргал ******* банкинд давхар худалдсан талаар огт мэдээгүй байсныг шүүхэд нэхэмжлэлээс харлаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Маргааны зүйл болсон ******* аймгийн ******* сумын 7-р багт орших Их тойруу, 17А байр 03 тоот хаягт орших Ү-0814002205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 56.25 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч ******* банк ХХК-ий өмчлөлийн хөрөнгө болох нь нотлогдож байна. /ХХ-4 хуудас/

Хариуцагч Х.******* нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.Отгонжаргалаас урьдчилгаа мөнгө болгон 8000000 төгрөгийг төлж худалдан авахаар аман хэлбэрээр хэлцэл байгуулсан гэж маргаж байгаа боловч уг эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхтэй болохоо нотолсон баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Х.*******ын хууль бус эзэмшлээс ******* аймгийн ******* сумын 7-р багт орших Их тойруу, 17А байр 03 тоот хаягт орших Ү-0814002205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 56.25 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.*******оос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ******* аймгийн ******* сумын 7-р баг, Их тойруу 17/А байрны 03 тоот хаягт орших 56.25 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч ************** овогт *******гийн ******* /ЗЮ80040331/-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******оос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.*******