| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/00691/И |
| Дугаар | 101/ШШ2017/02077 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2017/02077
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2017/02077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТТЭ-32-10 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цогтсайханы Золзаяа //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн 4-85 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Дорждавагийн Болормаа //-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, өөрийн дүү З.Янжмаагаар дамжуулан хариуцагч*******тай танилцсан. Зээл өгөөч үйлдвэр байгуулах гээд тун мөнгө хэрэг байна, дараа жижиг дунд үйлдвэрийн бизнесийн зээлд хамрагдахаараа төлнө гэж байсан. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч******* нь нөхөр гэх Н.Анхзаяатай ирж уулзсан, зээл олгохоор болж нөхөр Н.Анхзаяагийнхаа Төрийн банкны 109800044845 тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дансаар мөнгө шилжүүлсэн болохоор ямар нэгэн гэрээ хэлцэл бичгээр байгуулаагүй.
Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уулзаад баахан бичиг баримт үзүүлээд үйлдвэрээ нээхэд бэлэн болсон зарим нэг түүхий эд материал авах шаардлагатай байгаа чи л тус бол эгч нь чамд найдвартай буцаагаад өгнө, хүн хуурдаг хүн биш гэсэн баахан зүйл яриад 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин нөхөр Н.Анхзаяагийнхаа Төрийн банкны 109800031290 тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Энэ өдөр нотариатаар орж зээлийн гэрээ байгуулсан бөгөөд сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Хариуцагчтай удаа дараа утсаар холбогдсон боловч одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй тул анх зээлдүүлсэн 3,000,000 төгрөг, сүүлийн 3,000,000 төгрөг, түүн дээр 2 сарын хүүгийн 600,000 төгрөг, бичгээр байгуулсан зээлийн гэрээнд алданги тооцохоор заасан алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтыг үндэслэн 1,500,000 төгрөгийн алданги, нийт 8,100,000 төгрөг, үүнээс 2,180,000 төгрөг төлснийг хасаад 5,920,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь надтай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч тухайн мөнгийг иргэн Анхзаяагийн төрийн банкны 109800044845 тоот дансанд шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөн ******* нь өдрийн зээл болох мөнгө өгч байсан ба тухайн төлсөн мөнгө нь өдөр бүр төлөгддөг байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь зээлийг*******д өгсөн юм бол яагаад нөхөр гэх хүний данс руу мөнгийг хийсэн юм бэ. Болормаагийн данс руу хийгээгүй тул зөвшөөрөхгүй байна. 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Анхзаяагийн данс руу ямар ч гэрээ хийгээгүй, мөнгө хийсэн байсан. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бас мөнгөө өгөхгүй байхад дахиад мөнгө зээлсэн гэж байгаа. Энэ өдөр Болормаатай гэрээ хийсэн боловч дахиад Анхзаяагийн данс руу мөнгийг хийсэн. Мөнгийг Болормаад өгсөн гэх ямар нотлох баримт байна вэ. Болормааг энэ мөнгийг авсан гэх юм харагдахгүй байна. Болормааг авсан гэж гэж үзэхгүй байна. Хариуцагч******* нь 20, 6 насны хоёр хүүхэдтэй, 2015 оноос н.Анхзаяа гэж хүнтэй хамтран амьдарч байсан, одоо түүнээсээ салсан, 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Нэхэмжлэгчид 2,180,000 төгрөгийг төлсөн нь үнэн, яг хэзээ яаж төлснийг мэдэхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,920,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийг*******д зээлдүүлэхдээ эхний удаа гэрээг бичгээр байгуулаагүй, хоёр дахь зээлийг олгохдоо бичгээр гэрээ байгуулсан гэх бөгөөд хариуцагчийн нөхөр гэх /хамтран амьдрагч/ Норовын Анхзаяа гэгчийн эзэмшдэг Төрийн банк дахь 109800044845 тоот данс руу 3,000,000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, мөн Н.Анхзаяагийн эзэмшдэг Төрийн банк дахь 109800031290 тоот дансууд руу 3,000,000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тус шилжүүлжээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д зээл олгохыг зөвшөөрч, түүний нөхөр гэх Н.Анхзаяагийн дансанд мөнгийг шилжүүлсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж нотлоогүйн зэрэгцээ хариуцагч нь 2015 онд Н.Анхзаяа гэгчтэй хамтран амьдарч байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдов.
Норовын Анхзаяа гэгчийн эзэмшдэг Төрийн банк дахь дээрх дансууд руу мөнгө шилжүүлэх болсон үндэслэл нь хариуцагч******* болон нэхэмжлэгч ******* нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ бүхий харилцаанаас үүдэлтэй болох нь тогтоогдож байх тул хариуцагч******* мөнгийг хүлээн аваагүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрт 2,180,000 төгрөгийг хүлээн авсан гэх боловч уг төлбөр ямар хугацаанд хэрхэн төлөгдсөн, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн, эсхүл 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний үүргийн аль нь гүйцэтгэгдсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд зохигчид энэ талаар нотлоогүй тул 2,180,000 төгрөгийг анх зээлдүүлсэн 3,000,000 төгрөгийн төлбөрийн үүрэгт тооцож, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний үүрэг болох хүү, алдангийг хариуцагчид ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасны дагуу зээл 3,000,000 төгрөг, 10 хувийн хүүг 2 сараар тооцож, алдангийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй. /зээл 3,000,000-2,180,000=820,000төгрөг; зээл 3,000,000 төгрөг+хүү 600,000 төгрөг=3,600,000 төгрөг; алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн/
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.
115 115.2.1, 115.2.2, 116, 118 뿿
нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч*******гаас зээлийн гэрээний үүрэгт 5,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 109,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА