2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/586

 

 

 

 

 

 

2025               02           24                                        2025/ШЦТ/586

 

 

                              

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

Улсын яллагч Д.Рэгзэдмаа /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,

Шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигин ургийн овогт Батцэцэгийн Гүрсоронзонболдод холбогдох эрүүгийн 2408000001727 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *************** төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *************** хамт амьдардаг, **************** тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

*******************************

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Гнь“...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шөлөндөө хоолны газар хоолны захиалга өгөхөөр зогсож байсан хохирогч Т.Нарантунгалаг нь өөрийн эзэмшлийн гар утсаа лангуун дээр, орхиж явахад гээгдэл эд хөрөнгө болох Айфоне 15 про загварын гар утсыг авч, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 3,087,500 төгрөгийн хохирол учруулсан...”гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Гнь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шөлөндөө хоолны газар хоолны захиалга өгөхөөр зогсож байсан хохирогч Т.Нарантунгалаг нь өөрийн эзэмшлийн гар утсаа лангуун дээр, орхиж явахад гээгдэл эд хөрөнгө болох Айфоне 15 про загварын гар утсыг авч, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 3,087,500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г“...маргахгүй....” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2408000001727дугаартай хэргээс:

Хохирогч Т.Нарантунгалагийн өгсөн “..би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо Саппорогийн Шөлөндөөд нөхөр болон дүү нарийн хамт ороод хоолоо захиалаад тооцоо хийх гээд гар утсаа тейкэн дээр нь тавиад тооцоо хийгээд мартаад ширээн дээр суугаад гар утсаа хаана тавьснаа санахгүй машинд үлдээчихсэн байх гэж бодоод сууж байтал 20 дугаартай үйлчлүүлэгч хоолоо аваарай гээд дуудаад л байсан. Тэгээд хүн нь очиж хоолоо аваагүй бөгөөд бид нар хоолоо идчихээд машиндаа суутал миний гар утас байгаагүй бөгөөд Шөлөндөө руу буцаж ороод хяналтын камер шүүтэл миний гар утсыг миний дараа хоол захиалсан үл таних хар өнгийн малгайтай цамцтай залуу миний гар утсыг тейкэн дээрээс халаасандаа хийгээд гарч байсан. Гадуураа өнгөгүй гэртэй, Iphone 15 рго загварын хар саарал өнгийн гадуураа сэв зураас эвдрэл гэмтэлгүй, гар утас байсан... Миний хоол захиалсан дугаар 19 байсан. Харин миний гар утсыг авсан ард байсан хүнийх 20 дугаартай байсан. Тэр залуу дансаар тооцоо хийсэн байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

2024       оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шөлөндөө хоолны газрын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-

30 дугаар тал/,

2024 оны  10  дугаар  сарын  28-ны  өдөр “Эд зүйл /баримт  бичиг, гомдол, мэдээлэл,

бусад баримт/-г хүлээн авсан тэмдэглэл / Б.Гүрсоронзонболдоос Айфоне 15 про загварын гар утас 1 ширхгийг хүлээн авсан /хх-ийн 17 дугаар тал/,

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-г хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Айфоне 15 про загварын гар утас 1 ширхгийг хүлээлгэн өгсөн /хх-ийн 18 дугаар тал/,

Дамно үнэлгээ ХХК-н 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн СХДЗ-24-24 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн “Iphonе 15 рго загварын 3,087,500 төгрөг... нийт хохирлын дүн 3,087,000 /Гурван сая наян долоон мянга таван зуу/ төгрөгөөр тогтоож байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-28 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Гнь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Гүрсоронзонболдод холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Гнь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шөлөндөө хоолны газар хоолны захиалга өгөхөөр зогсож байсан хохирогч Т.Нарантунгалаг нь өөрийн эзэмшлийн гар утсаа лангуун дээр, орхиж явахад гээгдэл эд хөрөнгө болох Айфоне 15 про загварын гар утсыг авч, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 3,087,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Нарантунгалагийн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шөлөндөө хоолны газрын дотор талын хяналтын камерын бичлэгг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30 дугаар тал/, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-г хүлээн авсан тэмдэглэл / Б.Гүрсоронзонболдоос Айфоне 15 про загварын гар утас 1 ширхгийг хүлээн авсан /хх-ийн 17 дугаар тал/, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-г хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Айфоне 15 про загварын гар утас 1 ширхгийг хүлээлгэн өгсөн /хх-ийн 18 дугаар тал/, Дамно үнэлгээ ХХК-н 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн СХДЗ-24-24 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-28 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.Гнь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Гнь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шөлөндөө хоолны газар хоолны захиалга өгөхөөр зогсож байсан хохирогч Т.Нарантунгалаг нь өөрийн эзэмшлийн гар утсаа лангуун дээр орхиж явахад гээгдэл эд хөрөнгө болох Айфоне 15 про загварын гар утсыг авч, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 3,087,500 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Гнь гэмт хэргийн улмаас хохирогч Т.Нарантунгалагаас авсан Айфоне 15 про загварын гар утсыг буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гүрсоронзонболдыг бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр  хэрэг  хариуцах  чадвартай,  хуульд  заасан  хөөн  хэлэлцэх хугацаа дуусаагүй тул

эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Гүрсоронзонболдод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч Б.Гүрсоронзонболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90/ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Гүрсоронзонболдод урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин ургийн овогт Батцэцэгийн Гүрсоронзонболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гүрсоронзонболдыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Гүрсоронзонболдод оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90/ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг  даалгасугай.

4. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн  5.3  дугаар  зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар

ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож

хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Гүрсоронзонболдод оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, гэмт хэргийн хохирол бодит байдлаар буцаан төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гүрсоронзонболдод урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ