| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/02360/И |
| Дугаар | 101/ШШ2017/02079 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2017/02079
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2017/02079 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжү гудамж, 36 а байр 135 тоот хаягт оршин суух, Төр овогт Цэдэнсодномын Булгантамир /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Их Дарь эх 2 гудамж, 75 тоот хаягт оршин суух, Жалиар овогт Туужийн Ишдорж /регистрийн дугаар /-д холбогдох,
1,200,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь миний Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар байр, 39 тоот хаягт байрлах компьютер засварын төвийг хариуцан ажиллаж байх хугацаандаа хүлээлгэн өгсөн компьютерийн хэрэгсэл зарж, зарсан мөнгөнөөсөө 600,000 төгрөг өөртөө авч хэрэглэсэн байсан ба үүнийгээ удахгүй төлнө гэж баталгаажуулан 2016 оны 12 дугаар сарын 28-ын өдөр зээлийн гэрээ байгуулан 3 сарын дотор төлнө гээд одоо болтол нэг төгрөг төлөөгүй болно.
Үүнээс хойш******* нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар байр, 39 тоотод байрлах компьютер засварын төвийн 2017 оны 3, 4, 5 дугаар саруудын түрээсийн төлбөр болох 600,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөөгүй алга болсон ба ******* миний бие өмнөөс нь төлсөн болно.
Иймд*******оос 1,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй. Намайг гар утасны цэнэглэгч зарж мөнгийг нь ашигласан гэдэг боловч би аваагүй, ашиглаагүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ид холбогдуулан, 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч******* нь нэхэмжлэгч *******тай харилцан тохиролцож түүний түрээслэдэг гэх Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар байр, 39 тоотод байрлах компьютер засварт ажиллаж байхдаа компьютерийн хэрэгсэл, эд зүйл дутааж, төлбөрийг төлөх үүрэг хүлээн 600,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *******т төлөхөөр тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ.
Зээлийн гэрээг байгуулсан боловч мөнгө бодитоор шилжүүлээгүй буюу хариуцагч 600,000 төгрөг төлөх үүрэг талуудын хооронд үүссэн үйл баримт тогтоогдож байх тул*******ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх зээлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд мөнгийг бодитоор зээлдүүлээгүй, харин төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь үүргээ хүлээн зөвшөөрч, үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоож хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна.
Талууд зээлийн гэрээнд алданги төлөх талаар заасан байх боловч нэхэмжлэгч нь энэ талаар хариуцагчаас шаардаагүй тул үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагчаас гаргуулна.
Харин ******* нь компьютер засвар ажиллуулан түрээслэдэг гэх Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар байр, 39 тоотод байрлах объектийн түрээсийн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй болохоо шүүхэд нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Учир нь тухайн объектийн түрээслүүлэгч нь ******* биш болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байгаагаас гадна хариуцагч******* түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн эсэх, улмаар ******* түрээсийн төлбөрийг*******ийн өмнөөс төлж хохирсон гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч*******оос 600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан, түрээсийн төлбөр 600,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч*******оос 600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан түрээсийн төлбөр 600,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 33,350 төгрөгийн 18,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос улсын тэмдэгтийн хураамж 18,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 14,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА