2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/642

 

 

 

 

                        

 

 

      2025          03             06                                        2025/ШЦТ/642

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн, 

улсын яллагч Ц.Ганцэцэг /Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор/, 

шүүгдэгч Э.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ****************** холбогдох эрүүгийн 2408047510120 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********* 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ****************** ажилтай, ам бүл 1, ***************** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

**************

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Цнь “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Содон хорооллын замд, lexus-Ls 250 Маркийн 9051 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Цнь “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Содон хорооллын замд, lexus-Ls 250 Маркийн 9051 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Цогтсайханы “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408047510120 дугаартай хэргээс:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч, цагдаагийн ахлагч н.Оргилсайханы 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар үлээлгэж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1.60 хувь /хх-ийн 5 дугаар тал/,

Бэсүд овогт Эрдэнэтөгсийн Цогтсайхан /РД:УХ92100733/-ны жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр тал/,

Бэсүд овогт Эрдэнэтөгсийн Цогтсайхан /РД:УХ92100733/ нь 2024 оны 10 дугаар сарын

07-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх” шийтгэврийн хуулбар /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Яллагдагч Э.Цогтсайханы: “...Би 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 42 дугаар байрны хажууд байрлах Караоке-д ажлын газрын 3 найзтай уулзаж Еden цагаан архи нэг литр, таван ширхэг 500 грамм сэнгүр шар айраг ууж байгаад орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 27 хороо 2а-37 тоот гэртэй очсон. Тэгээд гэртэй байж байхдаа боргио шар айраг 3 ширхэг буюу 1,500 грамм ууж дусаад, орой 21 цаг орчимд гэрээсээ гараад байрны зогсоол дээр байсан lexus-Ls 250 маркийн 9051 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байхад 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Содон хорооллын замд замын цагдаа зогсоож шалгаад Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэст авчирч драйгер багаж үлээлгэсэн... Би согтуурал шалгах багаж үлээсэн 1.60 хувьтай гарч байсан... 2024 оны 10 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Цтээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Содон хорооллын замд, lexus-Ls 250 Маркийн 9051 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон болох нь  хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн ЗЦ Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч, цагдаагийн ахлагч н.Оргилсайханы 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар үлээлгэж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1.60 хувь /хх-ийн 5 дугаар тал/, Бэсүд            овогт Эрдэнэтөгсийн Цогтсайхан /РД:УХ92100733/-ны жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр тал/, Бэсүд овогт Эрдэнэтөгсийн Цогтсайхан /РД:УХ92100733/ нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх” шийтгэврийн хуулбар /хх-ийн 28-29 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргээр  нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Цнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Содон хорооллын замд, lexus-Ls 250 Маркийн 9051 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчсөн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” байхыг шаардсан ба шүүгдэгчийн дээрх  үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Хохирол төлбөрийн тухайд

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч Э.Цогтсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Цнь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч Э.Цогтсайханд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цогтсайханд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5000/таван мянга/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.0000 /таван сая/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь дээрх зөрчлийг удаа дараа гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гэмт үйлдэл, зөрчилдөө дүгнэлт хийгээгүй гэж шүүхээс дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгч Э.Цогтсайханд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгч Э.Цогтсайханд ногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Цагдаагийн Ерөнхий Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид   эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 6.5

дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цогтсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон            

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Эрдэнэтөгсийн Цогтсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг  жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цогтсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Цогтсайханд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын  биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цнь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч Э.Цогтсайханд ногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж ялын биелэлтэд хяналт тавихыг Цагдаагийн Ерөнхий Газарт даалгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Э.Цогтсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ЭРДЭНЭЧИМЭГ