| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0243/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/645 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/645
2025 03 06 2025/ШЦТ/645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч: С.Алтай /Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,
Шүүгдэгч: Б.О, түүний өмгөөлөгч Б.Алтандөш /ҮД:3211/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** холбогдох эрүүгийн 2310035061930 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **************суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, технологич инженер мэргэжилтэй, **************, ганцаараа амьдардаг, *************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
ял шийтгэл байхгүй.
***************************
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.О нь “...2023 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Хийморь” хотхонд хохирогч С.Чхүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон...” гэх гэмт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн
судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.О нь “...2023 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Хийморь” хотхонд хохирогч С.Чхүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оы өгсөн “... Бид 2 анх 2022 онд танилцаж байсан. Тухайн үед ковид байсан болохоор уулзаж чадахгүй, утсаар холбогдож байсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2023 оны 3 дугаар сараас холбогдож эхэлсэн. Тэгээд тухайн үедээ бол надад үнэхээр таалагдаж байсан. Тийм болохоор дахин холбоотой байж байгаад хамгийн эхний уулзалтыг Их дэлгүүрийн ойролцоо эгч Оюунтуяатай хамт гурвуулаа уулзаж юм ярьсан. Тухайн үед нэлээн дотно байсан. Өөрөө надад хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Би хүүхэдтэй байсан ч хамаагүй, би өөрөө гэр бүл зохиох гээд явж байгаа учир таалагдаж байсан. Тийм болохоор түүнийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хоорондоо холбоотой байсан. Дараа нь хүүхдийн 100-гийн тэнд хоёулаа уулзаж байхдаа их дотно байсан. Нэгнийхээ амьдралыг ярилцаад нэлээн удаан байсан. 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа тараад манай гэрт ирж хоол идэхээр болоод хоорондоо ярилцсан. Тэгээд 20 цаг 30-40 минутын үед манайд ирсэн. Би хоол хийгээд манай гэрт 2 ширхэг сөжү, 8 ширхэг пиво байсан түүнийг уусан. Гэрч Оюунтуяа, манай найз Ганбаатар дөрвүүлээ уулзаж суугаад нэлээн дотно харилцаатай юм ярьж байгаад сөжү дууссан, пиво уухгүй сөжү ууя гэхээр нь сөжү авахаар Чингүүн бид 2 хамт явсан. Тэгээд CU дэлгүүр ороод 2 ширхэг сөжү автал 2 ширхгийг авбал нэг ширхэг үнэгүй гэхээр нь 3 ширхэг сөжү аваад гэртээ ирээд суусан. Тухайн үед бид хэд бүжиглээд их дотно байсан. Түүнээс хойш Чингүүн, Оюунтуяа 2 гэр рүүгээ явлаа гээд явсан. Тухайн үед тэр хоёрыг явчихлаа гээд би найзтайгаа гэртээ сууж байтал хаалга тогшсон. Яасан бэ гээд асуутал дахиад жоохон бүжиглэж байгаад явъя гэсэн.Тэгээд хэдүүлээ дахиад бүжиглэж байгаад явахаар болсон. Хэсэг бүжиглэж байгаад дахин явахаар болоод гэрээс гарснаа ер нь жоохон унтаж байгаад явъя гэсэн. Тэгээд би нэг унтлагын өрөөндөө ор засаж өгчхөөд өөрийнхөө унтлагын өрөөнд орсон. Тэгсэн чинь нөгөө унтлагын өрөөнд ирсэн хүмүүстэйгээ орохоор болсон. Тэгээд өөрийнхөө унтлагын өрөөнд орсон чинь Чингүүн нойл орчхоод миний унтлагын өрөө рүү орж ирсэн. Тэгээд тухайн үед бид 2 бэлгийн харьцаанд манай гэрт байхдаа орсон. Бэлгийн харьцаанд орсны дараа Ганбаатар, Оюунтуяа 2 хаалга тогшиж хаалгаа тайлж өгөөд 1 өрөөнд ороод дөрвүүлээ юм ярьж байгаад тэр 2 явахаар болсон. Явсны дараа араас нь би эмэгтэй хүн гэртээ очсон болов уу гээд залгасан чинь гэртээ ирчихсэн байна, тамхи аваад хүрээд ирээч гээд намайг дуудсан. Би тамхи аваад очих гэсэн чинь таксины жолооч надад тамхи байна гэсэн би бэлэн мөнгөөр тамхийг нь аваад Чингүүний гэрт очсон. Өмнө Чингүүний гэрт очиж байгаагүй. Надад чатаар гэрийнхээ хаягийг хэлж өгсөн. Ороход Чингүүн нь ороо засчихсан байсан. Балкон дээр гарч тамхи татчихаад орж ирээд ороо сунгаж хоёулаа унтсан. Анх манайд байхад хоёулаа хүсэж харилцаанд орсон. Дараа нь би асуугаагүй харилцаанд орсон. Тухайн үедээ өөрөө дуудаад ороо сунгачихсан болохоор нь хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж бодсон. Чингүүн нь хориглосон зүйл байгаагүй, их уусан зүйл байгаагүй. Дууссаны дараа тамхи татах гээд Чингүүн балкон руугаа гарсан. Оюунтуяа гэдэг эгчтэйгээ утсаар хэрэлдээд байхаар нь араас нь гарч яасан бэ, яагаад эгчтэйгээ хэрэлдээд байгаа юм бэ гэхэд эгчийгээ чи манай аавын хүчинд өдий зэрэгтэй яваа гээд л янз бүрийн хараал хэлж байсан. Эгчтэйгээ хэрэлдэж дуусаад буцаж орж ирснээ цагдаа дуудлаа гэж хэлсэн. Би яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Би их айсан. Тэгээд гэртээ харьсан нь дээр юм байна, өөрөө тайвшраад гайгүй болох байлгүй дээ гэж бодоод яваад өгсөн. Тэгсэн чинь цагдаа дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2310035061930 дугаартай хэргээс:
Хохирогч С.Ч/2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...Ганаа, Отгонсайхан бид 3 пиво болон сөжү ууж эхэлсэн. Манай үеэл эгч машин барьж байсан болохоор огт уугаагүй. Тэгээд тэдний гэрт хоол унд идээд 01 цаг хүртэл байсан. Тэгээд би гэртээ харилаа гэж хэлээд үеэл эгч Оюунтуяатай цуг гараад гэр лүүгээ хүргүүлсэн. 02 цагийн үед гэртээ ирээд утсаа оролдоод, нүүрээ цэвэрлэе даа гэж бодоод хэвтэж байхад Отгонсайхан 03 цаг 15 минутын үед араас утсаар залгаад байсан. Утсаар "хэзээ гараад явсан юм бэ?, ярих юм байна уулзъя" гэж хэлсэн. Зарим хэлсэн үгийг нь санахгүй байна. Би тэгээд байн байн залгаад байхаар нь ногоон тагттай байр байдаг тэрний тэнд л байдаг шүү дээ гэж хэлсэн. Тэгээд гадаа чинь ирчихлээ гараад ирээч гэж хэлэхэд би тоотоо хэлсэн байсан. Би тэр үед унтах гээд орондоо орсон байсан. 04 цаг 16 минутад манай гэрийн үүдэнд ирээд хаалга тогшсон. Би хаалгаа онгойлгоод буцаж гараад гадаа ярилцах гэсэн чинь Отгонсайхан оръё гээд шууд ороод ирсэн. Тэгээд Отгонсайхан гэрэл унтраасан. Гэрэл унтраачихаар нь би юу ярих гэсэн юм бэ дээ гээд хэлсэн чинь "сууж байгаад яръя" гэж хэлсэн. Ярих юм байхгүй бол би унтлаа гэж хэлээд орондоо хэвтсэн. Тэгээд гараад явах байх гэж бодсон. Тэгсэн чинь Отгонсайхан намайг араас тэвэрсэн. Би уурлаад яагаад байгаа юм бэ чи гэж хэлэхэд Отгонпүрэв "зүгээр тэвэрч болохгүй юм уу" гэж хэлсэн. Дараа нь араас тэврээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэр үед би яагаад байгаа юм бэ гээд буцаагаад түлхсэн чинь үргэлжлүүлээд хийгээд, байсан. Дундуур нь би салгаад холдуулах гээд түлхэхэд дийлэхгүй байсан. Би уйлаад болиоч гэж хэлэхэд миний хэлсэн үгнүүдийг ерөөсөө тоохгүй байсан. Тэгээд миний дээр гараад дараад хүчиндээд байсан. Би өвдөж байна болиоч гэж зөндөө хэлээд гуйсан. Отгонсайхан болихгүй үргэлжлүүлээд бүр хүчтэй улам өвтгөөд байсан. Тэгээд арай гэж больсон. Би уйлаад яаж байгаа юм бэ гээд хэвтэж байхад араас дахиад үргэлжлүүлсэн. Ойролцоогоор 20-30 минут орчим үргэлжилсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор үнэхээр дийлэхгүй ямар ч хүчгүй, дийлэхгүй байсан болохоор уйлахаас өөр зүйл хийж чадаагүй. Би болиоч гээд удаа дараа хэлэхэд би болоогүй байна гээд үргэлжлүүлээд байсан. Дуусаад дээрээс босохгүй байсан, би арай гэж холдуулаад босгосон, тэгээд айгаад манайх нэг өрөө болохоор өөр өрөө рүү орох гэсэн боловч өөр өрөө байхгүй байсан болохоор би тагтан дээр гарж тамхи татаад Оюун эгч рүү эхэлж залгаад уйлаад ийм зүйл болсныг хэлсэн. Дараа нь цагдаа руу дуудлага өгөөд 00-ын өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Тэр үед Отгонсайхан намайг уучлаарай, гараад ирээч 2-уулаа ярилцъя гэж хэлсэн. Тэгээд би 00-ын өрөөнөөс гараад цагдаа дээр учраа олоо намайг яаж байгаа юм гэж хэлээд чи намайг өмнө нь зөндөө ингэж дуудаад байдаг байсан намайг ингэж доромжлох гээд байсан юм уу биеэ хамгаалах чадваргүй согтуу байхад ингэлээ гэдгийг хэлсэн. Тэр хугацаанд эгч рүүгээ залгаад л байсан утас нь холбогдохгүй байсан. Отгонсайхан нь цагдаа дуудсаныг мэдээд 05 цаг 40 минутын үед манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-19 дүгээр тал/,
Хохирогч С.Ч/2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн“...Намайг цохиж зодсон зүйл байхгүй тухайн орой намайг хаалга тайлахад Отгонсайхан байсан тэгснээ шууд ороод ирсэн тэгэхээр нь би юу хийж яваа юм чамайг хэн орж ир гэсэн юм гэж би хэлсэн тэгсэн ярилцах хэрэгтэй байна гэж хэлсэн тэгэхээр нь би юу ярих гээд байгаа юм бэ гэж хэлсэн тэгсэн Отгонсайхан юм дугарахгүй байгаад байсан тэгэхээр нь би чамтай ярих зүйл байхгүй зүгээр яв гэж хэлсэн. Тэгээд би орон дэрээ очиж суухад миний хажууд ирээд суусан тухайн үед би согтчихсон нойргүй байсан учраас нойр их хүрсэн байсан тэгээд би юу ярих гээд байгаа юм ярих юм аа ярь хүн дээрэлхээд байгаа юм уу хаашаа юм гэж хэлсэн тэгсэн дахиад чимээгүй суугаад байсан тэгэхээр нь би өөрийг нь босоод явчих байх гэж бодоод юм яривал ярь ярихгүй бол яв гэж хэлээд би орон дээрээ хэвтсэн тэгсэн Отгонсайхан миний ард хэвтээд миний араас тэвэрсэн тэгэхээр нь би уурлаад яагаад байгаа юм болиоч гэж хэлэхэд зүгээр тэвэрч болохгүй юм уу гэж хэлсэн тэгснээ өмдөө тайлаад байх шиг байсан тэгснээ миний плажийг сөхөөд гэртээ ирээд өмссөн байсан дотоожийг гараараа доош хагас шувтлаад бэлэг эрхтнээ гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж эхэлсэн тэр үед нь би эсэргүүцэл үзүүлж боль гэж удаа дараа хэлж өөрөөсөө холдуулах гэсэн боловч намайг тас тэвэрсэн байсан болохоор холдож чадаагүй энэ үедээ болиочээ гэж хэлсээр байсан тэр үед бэлэг эрхтэн нь сугарч гарах үед нь Отгонсайхан намайг дээш харуулж миний дээр гараад миний дээрээс цээжээрээ дараад өөрийнхөө өмдийг нэг гараараа тайлаад миний хоёр гарыг толгойн дээр нэг гараараа бариад дахин бэлэг эрхтнээ хийсэн энэ үед би уйлаад болиоч өвдөж байна гэж хэлэх үед миний хэлсэн үгийг ерөөсөө тоогоогүй /тухайн үед би согтолттой ядарчихсан байсан учраас ерөөсөө дийлээгүй, мөн том биетэй, биеэр дараад хэвтэх үед нь амьсгал хүртэл давчдаж байсан тэр үед уйлахаас өөр зүйл хийж чадаагүй/ тэгээд Отгонсайхан хийж байгаа үйлдлээ ерөөсөө зогсоохгүй би болиоч болиод өгөөч өвдөөд байна гэж уйлж гуйж байхад тэр хүн би болоогүй байна гэж хэлж байсан тэр үед би хөлөөрөө тийчгэнэж хөлөө хумих үед миний хоёр гарыг тавьсан тэр үед нь би хэд хэдэн удаа түлхсэн тэгсэн боловч дийлээгүй Отгонсайхан миний хоёр хөлийг алцайлгаж дээш сойж өргөж байгаад үргэлжлүүлэн хийсэн тэр үед миний хоёр гуянаас базсан тэгээд энэ байдал 20-30 орчим минут болсон би сүүлдээ уйлсаар байгаад ямар ч тэнхэлгүй болсон. Хэсэг хугацааны дараагаар Отгонсайхан миний бэлэг эрхтэн дотор тавьсан ба миний дээрээс биеэ суллаад дээрээс дараад хэвтчихсэн тэр үед нь би хажуу тийш түлхээд шууд босоод би тагтан дээр гараад өөрийн үеэл рүү залгаж ярьсан тэр үедээ би нэг ширхэг тамхи татаж юу болсныг хэлээд буцаж гэрт орж хаалгаа дотроос нь түгжиж 19001950 дугаар руу залгаад Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын газрын дугаарыг аваад залгасан тусламж хэрэгтэй байгаагаа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/
Хохирогч С.Ч/2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Би анх мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар хэлж үнэн зөвөөр нь хэлж мэдүүлсэн. Дараа дараагийн удаа явдлын талаар зарим хэлж яриагүй зүйлсээ нэмж хэлж ярьсан, мөн отгонсайханыг мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй болсон гэрт орж ирснээс хойш дэлгэрүүлж мэдүүлэг шаардлагатай гэсэн учраас 2-р удаа мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй байдлаар өгөх хэрэгтэй гэсэн учраас мэдүүлэг өгсөн, 3-р удаад удаан хугацааны дараа дуудаж мэдүүлэг авсан учраас тухайн үед дахин мэдүүлэхэд хэцүү санахад сэтгэл санааны хувьд хэцүү байсан учраас буруу зөв ярьсан байж магадгүй. Болсон явдлын талаар би урд урдын мэдүүлэгт бүгдийг нь хангалттай хэлж мэдүүлсэн. Одоо дахин дахин мэдүүлэг өгмөөргүй байна. Намайг дахин дахин дуудаж, надаас мэдүүлэг аваад байгаа нь төвөгтэй сэтгэл санааны хувьд хэцүү хүнд байна, тэр хүн буруу юм хийсэн талаар би хэлж мэдүүлээд байхад яагаад намайг удаа дараа дуудаж мэдүүлэг аваад байгааг ойлгохгүй байна. болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Надад энэ явдлаас болж сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү хүнд байгаад байна. Уг асуудлаас болж миний сэтгэл санаа арай гайгүй болж байхад намайг дахин дахин дуудаж байгаа нь сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү байна. Би дахин ирж чадахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 дугаар тал/,
Хохирогч С.Ч/2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн/ “...Намайг удаа дараа дахин дуудаж байгаад би үнэхээр бухимдаж байна. Дахин дахин дуудагдаж ирэхэд надад хэцүү байна. Би уг асуудлыг арай хийж мартаж байхад сануулах гэж байгаа юм шиг дахин дахин дуудах нь сэтгэл санааны хувьд хэцүү байна. Би гомдолтой байна. Би тэр хүнээс ямар нэгэн зүйл хүсээгүй. Би уг асуудлыг хурдан шийдэж өгөөч гэж гуйж байна” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 178 дугаар тал/,
Гэрч Д.Оюунтуяагийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...Ингээд хоорондоо ойр зуурын юм яриад Чингүүн, Ганбаа. Отгонсайхан 3 сөжү болон пиво хольж уугаад би машин барьж байсан учраас огт уугаагүй. Сөжүүгээ ууж дуусгачхаад Отгонсайхан, Ганбаа нар дахин сөжү авч орж ирээд ууцгааж хоорондоо юм ярьж суусан. Ингээд уух юм дуусаад бүжиглэж, хоол идэж, хоорондоо юм ярьж байсан. Манай үеэл дүү Чингүүн нэлээн муудсан байсан бөгөөд Отгонсайхан нь чи уусангүй гээд надтай барьцаад байсан. Тэгтэл шөнийн 00 цаг өнгөрч байхад над руу ээж залгахаар нь дүүгээ аваад явлаа гээд Чингүүн бид 2 хамт гартал машины түлхүүр үлдээсэн байсан учраас буцаж орсон чинь жаахан байж байгаад явчих гээд байхаар нь цаг болоод явъя гэж бодоод дахин бүжиглээд Чингүүн нь ядраад байна түр хэвтье гээд нэг өрөөнд ороод хэвтсэн. Тэгтэл Отгонсайхан араас нь ороод би хэсэг сууж байгаад араас нь ороход хаалга түгжсэн цаана нь дүү Чингүүн нь болиоч дээ гээд дугараад байсан. Тэгээд хаалга онгойлгохоор нь шууд дүүгээ аваад гарч яваад машинтайгаа явсан. Замдаа явж байхад 2-3 удаа Отгонсайхан нь залгаад би яваад очъё гээд байсан. Би Чингүүнийг гэрт нь хүргэж өгөөд гэр рүү нь оруулж өгчхөөд утас руу чинь хүн залгавал битгий аваарай, би шалгана шүү гээд явсан. Би гэртээ хариад байж байтал шөнө над руу залгаад байхаар нь утсаа авсан чинь "Анай та намайг үлдээгээд явчихдаа яадаг юм гээд агсраад байхаар нь согтуу байгаа юм чинь" гэж бодоод утасны онгоц дээр тавиад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар тал/,
Гэрч Д.Оюунтуяагийн /2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...Би С.Чингүүн нь Б.Од дургүй гэдгээ хэлсэн мөртлөө яагаад уулзаж чаталж гэрт нь очсон шалтгааныг мэдэхгүй байна . Энэ талаар С.Чингүүн өөрөө хэлэх байх. Би С.Чингүүнийг гэрт нь оруулж өгөөд хаалгыг нь дотроосоо түгжээрэй гэж хэлээд явсан ба С.Чингүүн өөрөө хаалгаа дотроосоо түгжээд үлдсэн. Тэгээд намайг шөнө гэртээ хариад амарч байхад С.Чингүүн нь над руу утсаар залгаад та яагаад намайг ганцааранг маань үлдээгээд явж байгаа юм бэ гэж ярьсан , тэгж ярихдаа надад ямар нэгэн байдлаар хүчиндүүлсэн гэдэг талаар хэлж яриагүй Тэгээд намайг унтаж байхад залгаад байсан учраас би утасныхаа сүлжээг хаагаад унтаад өгсөн. Тэгтэл өглөө нь утсаа асаасан чинь С.Чингүүн нь над руу зөндөө залгасан байхаар нь би Чингүүн рүү утсаар залгахад Отгонсайханд хүчиндүүлсэн цагдаа дээр байна гэдгээ хэлсэн... Б.Оы гэрт С.Чингүүн бид хоёр байхад Б.Отай С.Чингүүн бэлгийн харьцаанд орсон зүйл болоогүй. Би яг хажууд нь хамт байсан болохоор яг сайн мэдэж байна. Харин Б.Оы гэрт байхад С.Чингүүн рүү үнсэж үлгээд бэлгийн харьцаанд орох гээд дайраад байсан. Тэгээд бид нар уг нь уусан архийг нь гаргах гээд нэг орон дээр цугтаа хэвтэж байгаад С.Чингүн бид хоёр явсан. Тухайн үед С.Чингүүн нь 00 орлоо гэж яваад удаад байсан . Тэгтэл араас нь Отгонсайхан нь би оччихоод ирье гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй 30 секунд ч болоогүй байхад С.Чингүүн нь болиоч гэж дугарсан , тэрнээс биш бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Би С.Чингүүнийг болиоч гээд дугарахаар нь араас нь яваад очсон чинь нойлын өрөөний хажуу талын унтлагын өрөөнд байж байсан. Тэгээд өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжсэн байхаар нь би гаднаас нүдсээр байгаад онгойлгоход Б.О нь С.Чпалажны дээгүүр өмссөн цамцыг тайлсан, палажыг нь арай тайлж чадаагүй, үсийг нь сэгсийлгэсэн байдалтай байсан . Тэгээд өрөөний хаалгыг Б.О тайлж өгсөн. Намайг өрөө рүү нь ороод харахад Б.О С.Чингүүн нар нь арай бэлгийн харьцаанд орж чадаагүй байсан . Тэгээд би өрөөний хаалгыг гаднаас нүдэж байхад хамт байсан найз гэх залуу нь намайг онгойлгуулахгүй гээд ноцолдож гараас зулгаасан . Тэгсээр байгаад би хаалгыг нь онгойлгуулж байсан. Тэгээд би С.Чингүүнийг аваад Б.Оы гэрээс явсан . Тэгээд замдаа намайг машинаа бариад явж байхад Б.О нь С.Чутас руу зогсоо зайгүй тасралтгүй залгаад байсан. Тэгэхээр нь би С.Чутсыг аваад Б.Од битгий залгаад бай ямар их залгадаг юм бэ гэж хэлж байсан ... Ганбаатар нь тухайн үед намайг Б.О , Чингүүн нарын хамт байсан өрөөний хаалганы гадна очоод нүдэхэд намайг нүдүүлэхгүй гээд болиулах гээд оролдсон. Тэгж байхад С.Чингүүн нь болиоч гэж хэлж байсан , тэрнээс биш бэлгийн харьцаанд орсон зүйл байгаагүй, огт тийм зүйл болж амжаагүй. Ганбаатар нь болиоч ээ гэж хэлснийг буруу ойлгож бэлгийн харьцаанд орсон гэж ойлгосон байх. Ганбаатар нь тухайн үед өөрөө нэлээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба миний гар хөлийг бариад оролдоод байсан. Би энэ талаар хэлж яриагүй л болохоос Ганбаатар нь согтуу байсан болохоор бас буруу сонсож ойлгосон байх. Б.Оы гэрт би машин барьж явсан учраас ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 140-142 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 11300 дугаартай /2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн/ Г.Чингүүний биед баруун гуянд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Г.Чингүүний охин хальс хуучин урагдалтай байна. Г.Чингүүний үтрээнээс авсан арчдас, наалдац дээрээс эр бэлгийн эс илэрсэн ба эзэн холбогдогчийг Шүүх ДНХ-н шинжилгээгээр тогтооно...” гэх дүгнэлт, /хх-ийн 39-40 дүгээр тал/,
Гэрч Б.Оюунтуяагийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн180 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.О нь “...2023 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Хийморь” хотхонд хохирогч С.Чхүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон...” болох нь хохирогч С.Ч2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 17-19 дүгээр тал/, хохирогч С.Ч2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/, хохирогч С.Ч2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 137-138 дугаар тал/, гэрч Д.Оюунтуяагийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар тал/, гэрч Д.Оюунтуяагийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 140-142 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11300 дугаартай дүгнэлт, /хх-ийн 39-40 дүгээр тал/, гэрч Б.Оюунтуяагийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн180 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуульд заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүч хэрэглэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж бусдын хүсэл зоригийн эсрэг хурьцал үйлдсэн буюу хохирогчтой бэлгийн харилцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй үйлдэл байхаар хуульчлагдсан.
Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хохирогчийг согтуурсан байх үед буюу хүсэл зоригоо илэрхийлэх чадваргүй байх үед түүний хүсэл зоригийн эсрэг бэлгийн эрх чөлөөнд нь хүчээр халдаж түүнтэй бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг шүүгдэгчийн мэдүүлгээр шүүгдэгч хохирогч нар нь найз нөхдийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогч өөрийгөө хамгаалах хүсэл зоригоо илэрхийлэх чадваргүй байсан болох нь нотлогдож байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан байхад нь бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч С.Чингүүн нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байхгүй тул шүүгдэгч Б.Оыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх хэдий ч эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тэрээр хохирогч С.ЧГоломт банкны тоот дансанд 15.000.000 /арван таван сая/ төгрөг шилжүүлсэн талаарх баримт хоёрдугаар хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан болохыг дурдаж байна.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Оы нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага
хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж өгнө үү гэх байр суурийг илэрхийлж, улсын яллагчаас 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад оногдуулах саналыг гаргаж оролцсон болно.
Шүүхээс, шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа хохирогчийн “…гомдолтой...хорих ял шийтгэж өгнө үү... эд материал нөхөн төлбөр авахгүй...” гэх мэдүүлэг /1хх-27 тал/ “…уг асуудлыг арай хийж мартаж байхад сануулах гэж байгаа юм шиг дахин дахин дуудах нь сэтгэл санааны хувьд хэцүү байна. Би гомдолтой байна. Би тэр хүнээс ямар нэгэн зүйл хүсээгүй. Би уг асуудлыг хурдан шийдэж өгөөч…” гэх мэдүүлэг /1хх-178 тал/ болон хэргийн бусад нөхцөл байдалд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг шүүх хүлээн
авах боломжгүй юм.
Шүүгдэгчийн зүгээс хохирогч С.Чтоот дансанд 15.000.000 төгрөг шилжүүлсэн нь гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн бэлгийн эрх, эрх чөлөөг нөхөн сэргээж хор уршгийг арилгасан гэж дүгнэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэргийг хохирогчийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэх чадваргүй нөхцөл байдлыг далимдуулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од 1 /нэг/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Оы эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5. Шүүгдэгч Б.Оы хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
6. Хохирогч С.Чингүүн нь гэмт хэргийн улмаас түүнд бий болсон хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналтай гэсэн болохыг, шүүгдэгч Б.О нь хохирогч С.Чтоот дансанд 15.000.000 төгрөг шилжүүлсэн болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ