| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 102/2017/01190/И |
| Дугаар | 101/ШШ2017/02237 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2017/02237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, *******ө гудамж, 20 дугаар байр, 1 тоот хаягт оршин суух, Үүдэн овогт У*******гийн Бь //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******,*******,******* дугаар байр, 110 тоот хаягт оршин суух, Боржигин овогт М*******ын Б******* //-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 171,719,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөдржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Б******* нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, , тоот хаягт байршилтай 88,4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж нэг жилийн хугацаатай 70,000 ам. долларыг нэг сарын 2,5 хувийн хүүтэйгээр иргэн У.Биас зээлсэн юм.
Харин зээлдэгч М.Б******* нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн үндсэн зээлийн төлбөр болох 70,000 ам. доллараас 60,000-ыг нь эргүүлэн төлөөгүй, мөн өнөөдрийг хүртэл 24,188,275 төгрөгийн хүүгийн үлдэгдлийг төлөөгүй байгаа болно.
Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч М.Б******* нь төлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байна.
Иймд иргэн М.Б*******гаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 60,000 ам. доллар буюу 147,531,000 төгрөг, хүүгийн төлбөр 24,188,275 төгрөг буюу нийт 171,719,275 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн түүнчлэн хариуцагчаас гаргуулах мөнгөн хөрөнгийг төлөх үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөс гаргуулж өгөхийг хүсье.
35,000 ам. доллар, 25,000 ам. долларыг авсан талаар талуудын аль аль нь маргахгүй байна. 10,000 ам. доллар нэмж аваагүй гэж байна. Энэ 10,000 долларыг нэмж зээлж авсан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөнгө хүлээлцсэн акт гэж үйлдээд хоёр тал гарын үсэг зурсан. Ийм баримт байсаар байтал хүүнд тооцсон гэсэн тайлбар хийгээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг байгуулахдаа нэг талаас мөнгө өгсөн байгаа, алданги тооцох гэж байгаа бол бичгээр байгуулна. Мөнгийг нөгөө талд өгснөөр зээлийн харилцаа үүссэн. Үндсэн зээлийн 60,000 ам. доллар, нэмж авсан 10,000 ам. доллараа төлөөгүй. Төлж чадаагүй байсаар хоёр тал харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өмнөх 70,000 ам. долларын зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ алданги тооцно гэдэг эрх зүйн харилцаа үүсгэж байгаа юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б******* нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч У.Биас 70,000 ам. долларын зээлийн гэрээг байгуулж зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, , тоот 88,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж 1 жилийн хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулж гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан юм.
Тухайн зээлийн гэрээ байгуулах өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр У.Биас 70,000 ам. долларыг бэлнээр хүлээн аваагүй юм.
Анх 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр У.Биас 35,000 ам. долларыг 3 сарын 2,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 35,000 ам. долларыг бэлнээр хүлээн авсан. /тухайн үеийн Монголбанкны долларын ханш болох 1,773.96 төгрөгөөр тооцвол 62,088,600 төгрөгийг хүлээн авсан./
Зээлийн гэрээний 3 сарын хүү болох 2625 доллар буюу 3,081,645 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлсөн юм.
Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болох 35,000 ам. долларыг төлж чадаагүй бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч У.Биас 25,000 ам. долларыг зээлж өмнөх зээлийн гэрээний үнсдэн төлбөр болох 35,000 ам. долларыг нэгтгэж 60,000 ам.долларыг тухайн өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн мэтээр сарын 2,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан.
Уг өдөр миний бие У.Биас 60,000 ам. долларыг бэлнээр хүлээн аваагүй бөгөөд 25,000 ам. доллар /тухайн үеийн Монголбанкны ханш болох 1,824.65 төгрөгөөр тооцвол 45,616,250 төгрөг/-г л хүлээн авсан.
Зээлийн гэрээний эргэн төлөлтөд сар болгон 1,500 ам. долларыг төлдөг байсан бөгөөд 6 сарын хугацаанд 9,000 ам. доллар буюу 16,421,850 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу хүлээн авсан 25,000 ам. долларын 2,5 хувийн хүү болох сарын 625 ам. доллар буюу 1,140,406 төгрөг, 6 сарын хугацаанд 6,842,437 төгрөг нь 25,000 ам. долларын зээлийн гэрээний 6 сарын хүүнд төлсөн юм. Үлдэгдэл 9,579,412 төгрөгийг үндсэн зээлэнд төлсөн.
Зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг төлж чадаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дахин зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 70,000 ам. долларыг тухайн өдөр бэлнээр хүлээн авч зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан.
Уг зээлийн гэрээ нь 1 жилийн хугацаатай сарын 2,5 хувийн зээлийн гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргадаг бөгөөд тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр 70,000 ам. долларыг хүлээж аваагүй бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн 35,000 ам. доллар, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 25,000 ам. доллар, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр буюу 6 сарын хүү болох 10,000 долларуудыг нэмж нэгтгэн 70,000 ам. долларын зээлийн гэрээ байгуулсан юм.
Хариуцагч М.Б******* нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэг ч доллар хүлээн аваагүй юм.
Зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сар хүртэл 15,750 ам. доллар буюу 30,134,790 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлсөн.
Үүнээс хойш дансаар төлдөг болсон бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкны данснаас У.Бийн эхнэр болох н.Баярчимэгийн дугаарын дансанд 1,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр У.Бийн Хаан банкны дансанд 1,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 19-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10,000 доллар буюу тухайн үеийн ханш 1,950.3 төгрөгөөр тооцвол 19,503,400 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөг, 10,000 ам. долларыг төлсөн болно.
Хариуцагч М.Б******* нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн *******д 90,006,895 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн байна.
2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 70,000 ам. доллар авсан эсэх талаар нотлохоор шүүхэд хүсэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч анх 35,000 ам. доллар, нэмж 25,000 ам. доллар, төлөөгүй хүүг 10,000 ам. доллар гэж тооцоод 70,000 ам. доллар болсон ба гэрээг нөхөн байгуулсан гэж зөвшөөрснөөр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс харахад шинэ гэрээ биш өмнөх гэрээ гэдэг нь нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 171,719,275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Талууд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь зээлдэгч М.Б*******д 70,000 ам. долларыг 1 жилийн хугацаатай, сард 2,5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд мөн өдөр Барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, , тоот хаягт байршилтай 88,4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, үндсэн зээлийн төблөр 70,000 ам. доллараас 60,000 ам. долларыг нь эргүүлэн төлөөгүй, мөн 24,188,275 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй хэмээн нэхэмжлэлийн үндэслэлд тусгасан байх бөгөөд Зээлдэгч М.Б******* нь зээлдүүлэгч *******т 2017 оны 02 дугаар сарын 20-ын байдлаар зээлийн үлдэгдэл 60,000 ам. доллар, зээлийн хүү 20,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэх 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулсан.
Гэвч 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дээрх гэрээг байгуулснаар, гэрээнд заасан 70,000 ам. долларыг зээлдүүлэгч нь зээлдэгчид шилжүүлж өгөөгүй буюу өмнөх зээлийн гэрээний үүргээс үлдэх дүнг талууд харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 70,000 ам. долларын зээлийн гэрээг байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан.
2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 70,000 ам. долларын зээлийн гэрээний дагуу, гэрээнд заасан мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэлгүй байна.
Иймд гэрээний дагуу бодитоор шилжигдээгүй мөнгөн дүнд хүү, алданги тооцох боломжгүй тул 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 171,719,275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 171,719,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх боловч барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нөхөн төлүүлнэ.
115 115.2.3, 116, 118 뿿
нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.Б*******гаас зээлийн гэрээний үүрэгт 171,719,275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч У.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,016,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА