Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/02315

 

 

     
     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******г Баатархайрхан гудамж, 83а тоот хаягт оршин суух, Боржигон овогт Т*******ын А******* //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, БХ*******г, задгай болон Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, *******,******* тоот хаягт оршин суух, Амбоо овогт Э*******гийн Да //-д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

ТОДО*******РХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би,*******тэй 2009 онд танилцаж, 2011 оноос өдийг хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ууган охин А.Э, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бага охин Э төрсөн.

Миний бие,*******тэй хамтран амьдарсан 6 жилийн хугацаанд байнга хүчирхийлэлд өртөж, зодуулсны улмаас бие султай болсон. Мөн сэтгэл санааны хохирол амсч, ажил төрлөө тайван хийж чадахаа больсон.

Хойшид хамтран амьдрах хүсэлгүй болсон шалтгаан гэвэл,******* нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр агсам тавьж миний өмсөх хувцсыг урж шатаан хөөсөн. Энэ явдлаас хойш 2 хоногийн дараа хүүхдийнхээ хувцсыг авах гээд очоод бас зодуулаад хөөгдсөн. 3 дахь өдөр нь дахин очтол 3 эгч, хүргэнийхээ хамт гэрээ ачаад нүүх гэж байсан, 2 эгчид нь зодуулж хөөгдсөн. Тэр өдрөөс хойш одоог хүртэл хөлсний байранд амьдарч байна.******* нь байнга архи ууж агсам тавьж зоддог байсны улмаас гар хөл толгойн хэсэгт удаа дараа гэмтэл авч байсан. Цаашид*******тэй эргэн эвлэрч хамт амьдрах хүсэлгүй байна.

Иймд хоёр хүүхдийн эцэг тогтоож, А.Э, А.Э нарыг миний асрамжид үлдээж, эцэг*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э******* овогтой Да миний бие Э, Э хоёр охинтой. Цаашид хамтран амьдрах учир тэтгэлэг тогтоох шаардлагагагүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан, хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 4 ханатай гэр болон өөрийнхөө уруулж, шатаалгасан хувцас, эрүүл мэндийн хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлд дурсдан боловч энэ талаар жич нэхэмжлэхийг хүсч, хүүхийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

*******,******* нар 2009 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин А.Э, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр охин А.Э нарыг төрүүлсэн, зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос салж, тус тусдаа амьдрах болсон, одоо охидууд эхийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний , дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар, Баянзүрх дүүргийн *******, Нэмүүлэн ӨЭМТ-ийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн *******ны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь охин А.Э, А.Э нарын төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан, энэ талаар маргаагүй тул хариуцагч*******г охин А.Э, А.Э нарын эцэг мөн гэж тогтоох үндэслэлтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1- Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ , 25 дугаар зүйлийн 25.3.-д Эцэг, эх ... нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж, 26 дугаар зүйлийн 26.1.-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж тус тус заа.

Гээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 21.5.-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдүүд эцэг, эхийн хэн алинтай нь хамт байх, уулзах, тэднийг асран хамгаалах, тэтгэх, хүмүүжүүлэхэд эцэг, эх дил эрх, үүргийг хэрэгжүүлнэ

Зохигчид хүүдхийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан, охин А.Э, А.Э нарыг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасныг баримтлан хариуцагч*******гээс сар бүр тэтгэлэг гаргуулж, охин А.Э, А.Э нарыг тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүх, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу хэргийн оролцогчдод мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

х ш х ш 115 дугаа 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг

:

 

1. 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан, хариуцагч*******г 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин А.Э, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр охин А.Э нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин А.Э, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр охин А.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг*******гээс , тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. 56 56.1- урьдчилан 70.200 орлогод ,*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 ийг гаргуулж *******ид .

 

4. 119 дүгээр 119.2, 120 дугаа 120.2- 7 , 뺺, 㺺 14 Нийслэлийн .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА