| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/01399/И |
| Дугаар | 101/ШШ2022/02327 |
| Огноо | 2022-05-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2022/02327
| 2022 05 18 | 101/ШШ2022/02327 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: 0, өөрийн байранд байр, Х б ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Чоймбол овогт Г.Т/рд:/,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Бунжаа овогт Б.С /рд:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 57,317,741.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Д.Б, Я.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Г.Т, Б.С нар нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1370019010 дугаартай зээлийн гэрээ, 1370019010-01 дугаартай барьцааны гэрээ байгуулан 51,800,000 төгрөгийг жилийн тогтмол 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Г.Т-ийн Х б дахь 5001898750 тоот харилцах дансанд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 51,800,000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Мөн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Коронавирусын тархалттай холбоотойгоор зээлдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 1370019010 дугаартай Зээлийн гэрээ, 1370019010-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус байгуулж зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунган, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн. Зээлдэгч нар нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш дахин гэрээний хугацааг хойшлуулах хүсэлтээ банкинд ирүүлээгүй. Хэдийгээр Засгийн газраас ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан боловч зээлдэгч нар нь хойшлуулах хүсэлтээ банкинд гаргаснаар хэрэгжих боломжтой. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлэнд 1,671,263.76 төгрөг, зээлийн хүүнд 12,355,186.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,277.87 төгрөг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1370019010 дугаартай зээлийн гэрээ, "370019010-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 623 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч, мэдэгдэх, шаардах хуудсыг өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөхөөс, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. 1370019010 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1370019010-01 дугаартай барьцааны гэрээгээр Г.Т, Б.С нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000508673 дугаар гэрчилгээтэй Нийслэлийн 0 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1370019010 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 50,128,736.24 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,175,180.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,824.24 төгрөг, нийт 57,317,741.26 төгрөгийг хариуцагч Г.Т, Б.С нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч Г.Т, Б.С нар нь орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдан Х б-тай 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №1370019010 тоот Зээлийн гэрээ байгуулан 51,800,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 30 жил буюу 360 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн Г.Т-н өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, 0 тоот хаягт байрлах 61.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Г.Т, Б.С нарын банктай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1370019010 тоот Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т ... зээлийг 360 сарын хугацаатай олгоно" гэж заасан байна. Банкнаас зээл олгох анхны гүйлгээг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийсэн. Энэхүү өдрөөс эхлэн зээлийн ерөнхий хугацаа 30 жил буюу 360 сарыг тооцоход зээлийн гэрээний хугацаа 2046 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байна. Өнөөдрийн байдлаар дээр дурдсан Зээлийн гэрээ-ний аль нэг тал нь Иргэний хуулийн 204, 225 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээ ёсоор зээлийг буцаан төлөх хугацаа болоогүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-д зааснаар зээлийг хугацаанаас нь өмнө буцаан төлүүлэхээр шаардах эрхгүй гэж үзэж байна. Зээлдэгч Г.Т, хамтран зээлдэгч Б.С нар нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1370079010 тоот зээлийн гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн байхад Х б-ы зүгээс гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан мэтээр тайлбарлаж үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүг бүхэлд нь шаардаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан нь хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна. Урт хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцлах харилцааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. 225.4.1-т Үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээг цуцлаж болохгүй гэж заасан. Зээлдэгч нарын хувьд гэрээ байгуулж зээл авсан цаг хугацаа болох 2016 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 11 дүгээр cap хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлж cap бүр эргэн төлөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийн төлж байсан. Харин 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр cap хүртэл 6 сарын хугацаанд улс орон даяар хөл хорио тогтоон зээлдэгчийн зээлээ төлж байсан гол эх үүсвэр болох сувилалын үйл ажиллагаа зогссоноор цалингүй болж орлогын ямар ч эх үүсвэргүй болон зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Энэхүү нөхцөл байдпаа зээлдэгчийн хувьд хариуцсан эдийн засагчид тухай бүр тайлбарлан, холбогдох баримтуудыг ч хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл зээлдэгч нарын хувьд 30 жилийн хугацаатай буюу 360 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хугацаатай зээлдэгчийн гаргасан 6 сарын зээлийн төлбөрийг төлөөгүй нөхцөл байдпыг харьцуулахад нийт гэрээний хугацаанд зээлдэгчийн хүлээх үүргийн хувьд энэ нь ялимгүй зөрчил бөгөөд гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй юм. Банкны зүгээс зээлдэгч 2020 оны 12 дугаар сард цахимаар зээлийн төлөлийг хойшлуулах хүсэлтийг өгсөн боловч нэхэмжлэлдээ тайлбарлахдаа зээлийн төлөлтийг хойшлуулаагүй, харин энэ хугацаанд зөрчил гаргаж байсан мэтээр тайлбарлаж мөн хэрэв хойшлуулаагүй гэж байгаа бол чухам ямар үндэслэл, ямар шийдвэрээр зээлийг төлөлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүй, хүлээн аваагүй зээлээ хэвийн байдпаар төл гэдэг талаар хэрхэн мэдэгдсэн зэрэг нөхцөл байдлууд нь ойлгомжгүй, тодорхойгүй. Мөн банкны тайлбарлаж буй эдгээр үндэслэлүүд нь холбогдох хууль тоггоомжийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.
Тодруулбал, дээр дурдсанчилан хариуцагч нарын зүгээс 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр cap хүртэл хугацааны төлбөрийг саатуулсан бөгөөд энэ цаг хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ" гэж заасан. Дээрх ковидын хууль батлагдсантай холбогдуулан Х б-тай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулан үндсэн зээлийн гэрээнд заасан хугацааг 360 сарын хугацаатай олгох гэснийг 366 сарын хугацаатай олгох гэж өөрчлөлт оруулан зээлийн төлөлтийг хуульд заасны дагуу 6 сарын хугацаагаар 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулсан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ковидын хуульд нэмэлт өөрчлөлт орон хуулийн хэрэгжилтийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байдаг. Үүний дагуу арилжааны банкууд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн төлөлтийг дахин хойшлуулах хүсэлтийг өөрсдийн цахим хуудсаар дамжуулан зээлдэгч нараас авч байсан. Хариуцагч нарын зүгээс ч энэ хугацаанд гэр бүлийн гишүүдийн хэн аль нь ажил төрөл эрхлээгүй санхүүгийн боломжгүй байсан тул Х б-ны цахим хаягаар зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг илгээсэн боловч банкны зүгээс илгээсэн хүсэлтийн талаар 2021 оны 06 дугаар cap хүртэл ямар нэг хариу өгөөгүй. Гэвч 2021 оны 06 дугаар сард зээлийн төлөлт хийх талаар утсаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл банкны зүгээс зээлдэгчээс илгээсэн хүсэлтийг ямар байдлаар шийдвэрлэсэн талаарх эцсийн шийдвэрээ зээлдэгч нарт бичгээр болон гэрээнд заасан холбогдох утас руу мэдэгдэх ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа зээлдэгчийг санаатайгаар зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн мэтээр тайлбарлаж, мөн тусгай хуулиар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн төлөлтийн хугацааг 2020 оны 04 дүгээр сараас хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байдлаар хойшлуулахаар хуульчилсан байхад зээлдэгчийн эрхийг хууль бусаар зөрчин зээлийн төлөлт хойшилсон хугацааг гэрээний үүргийн зөрчилд хамааруулах мэтээр хууль бус үндэслэл гарган урт хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, татгалзах эрх Х б-д үүсээгүй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын тушаал, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, дансны хуулга, зээл, хүүгийн тооцоолол, зээлдэгчээс гаргасан бичгийн хүсэлт, хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх ярилцлагын тэмдэглэл,
- хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,
- шүүхийн журмаар явуулсан үзлэгийн тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х б ХХК нь хариуцагч Г.Т, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,317,741.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нар нь урт хугацааны ипотекийн зээлийн гэрээ байгуулсан, нийт зээлийн төлөлтийн хувьд харьцуулахад ялимгүй зөрчил гэж үзэхээр, мөн цар тахалтай холбогдуулан эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон, орлого багассан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны зүгээс үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоох боломжтой байтал гэрээгээ цуцалж, шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Х б ХХК нь Г.Т, Б.С нартай 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1370019010 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нар нь 51,800,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зорилгоор авсан, мөн өдөр 1370019010-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, 0 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 12-24 дүгээр тал/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний үүрэгт нийт 14,027,728.31 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлөлтөөс үндсэн зээлд 1,671,263.76 төгрөг, хүүд 12,355,186.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,277.87 төгрөгийг тус тус тооцсон байна.
2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагч нар нь үндсэн зээл 50,128,736.24 төгрөг, хүү 7,175,180.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,824.24 төгрөг, нийт 57,317,741.26 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба хариуцагч нар гэрээгээр хүлээсэн тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл зөрчсөн болох нь Хүү тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 33 дугаар тал/
Дээрх зээлийн гэрээний үүргийн зөрчил 2019 оны 11 дүгээр сараас эхэлсэн болох нь хариуцагч нарын банкинд гаргасан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөл, Х б-ы 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх ярилцлагын тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Үүнээс хойш зээлдэгч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 400,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 31 дүгээр тал/
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан нь нийтэд илэрхий үйл баримт байна.
Хариуцагч нар зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргасны дагуу зохигчид 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1370019010 болон 1370019010-01 дугаартай зээлийн гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийг 360 сарын хугацаатай олгох гэснийг зээлийг 366 сарын хугацаатай олгох гэж өөрчилсөн буюу зээлийн төлөлтийн хугацааг 2020 оны 12 дугаар сар хүртэл хойшлуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-25-30 дугаар тал/
Ийнхүү зохигчид нь өмнө байгуулсан зээлийн гэрээнд улс орон даяар үүссэн цар тахалтай холбогдуулан өөрчлөлт оруулсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед зээлдэгч нар нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл нийт 6 сарын хугацааны зээлийн төлөлт хийгээгүй, гэрээний үүргийн зөрчилтэй байжээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар зээлдэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор цуцалж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх 6 сарын хугацааны төлбөр төлөөгүй, 2020 оны 12 дугаар сард зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтээ дахин банкинд гаргаагүй, зээлдэгч нар нь эхний удаа хүсэлтээ гаргаж хугацаагаа сунгасан байсан ч цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын тогтоолын дагуу дахин хүсэлтээ гаргаж байж зээлийн төлбөр хугацаа хойшлогдоно гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Х б нь хариуцагч Г.Т, Б.С нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй юм.
Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х б ХХК-иас Г.Т, Б.С нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгөх замаар нэмэлт хугацаа тогтоосонтой холбоотой баримтгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг утсаар холбогдон сануулж, мэдэгдэж байсан гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
Мөн зээлдэгч Б.С-аас зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх хуваарь зөрчиж эхлэх үед буюу 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х б ХХК-д хандан ...бидний амьдралд тохиолдсон санхүүгийн асуудлыг харгалзан үзэж зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар зогсоож өгч туслана уу гэх бичгийн хүсэлтийг гаргасан байна. Урт хугацаатай байгуулсан гэрээний нэг тал нь дээрх байдлаар зээлийн эргэн төлөлт, гэрээний хугацаатай холбоотойгоор санал, хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг Х б ХХК нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, уг хүсэлтэд нь хариу өгөөгүй байна. /хх-ийн 37-38 дугаар тал/
Хэдийгээр зээлдэгч нар нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл хугацааны зээлийн төлбөр төлөх хуваарь зөрчсөн байх боловч уг хугацааг гэрээний нийт хугацаатай харьцуулан үзвэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр 2020 оны 06 дугаар сараас хойш тухай бүр сунгаж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулсан байхад Х б ХХК нь зээлдэгчээс хүсэлт цахимаар илгээгээгүй гэх үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хугацааны зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу зээлийн гэрээнд талууд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулсан атлаа үүнээс хойш Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хугацааг сунгаж, ипотекийн зээлийн төлбөр төлөх хугацаа хойшлуулсан нь Г.Т, Б.С нарт хамаарахгүй гэх Х б ХХК-иас гаргаж буй тайлбар нь учир дутагдалтай байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Х б ХХК нь Г.Тг, Б.С нарт холбогдуулан уг шийдвэрт дүгнэгдээгүй гэрээний үүргийн өөр зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Т, Б.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Х б ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 57,317,741.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ