Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2017/00189

 

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2017/00189

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1992 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, Аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдрах одоогоор тусдаа хүүгийн хамт Мөрөн сумын 7 дугаар баг 19-15 тоотод оршин суух .............. овогт Б...................ын Ч /................../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 22-08 тоотод оршин суух ................... овогт М..............ын М/............................/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Б.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Мтэй 2014 онд танилцаж үерхэж байгаад нэг гэрт орж хамт амьдрах хугацаанд хүү Билэгсайханыг 2015 оны 3 дугаар сарын 21-нд төрүүлсэн. Хамт амьдрах хугацаанд байнгын зөрчилдөөн маргаантай байдаг байсан ба сүүлдээ зоддог болсон. Хамт амьдрах хэцүү болсон тул гэр бүлээ цуцлуулах гэж шүүхэд хандсан. Мнь гэр бүлээс гадуур өөр хүнтэй гэр бүлийн холбоотой байсан зэргээс хамаарч гэр бүлээ цуцлуулах шалтгаан болсон ба салахгүй гээд л байгаа юм бол шүүх хуралдаанд Мөөрөө ирэх хэрэгтэй биз дээ. Өмнө бас хариуцагч ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тул дахин хойшлуулах болон эвлэрэх боломжгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.

Иймд гэр бүлээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч М.Мшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Чгийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний эрх зүйн харилцаанд адил тэгш эрхтэй бие даасан оролцогчийнхоо хувьд хуулиар оногдсон эрх үүргээ хэрэгжүүлэх шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. Гэрлэлтээ цуцлуулах, гэрлэх нь сайн дурын харилцаа мөн боловч нэгэнт босгосон гал голомт, амьдралаа бодолцож цаашид хамтдаа амьдрах бодолтой байна. Амьдралаа сайн сайхан авч явахын тулд өөрийн бололцоогоо ашиглан онцгой байдлын албаны хаагчийн курст суралцаж одоо төгсөх гэж байна. Мөн хүүхдийнхээ эрх ашгийг харгалзаж гэрлэлттэй цуцлуулахгүй эвлэрэх хугацаа авч гэрлэлтээ цуцлуулахгүй байх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Мхолбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч М.Мнар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү М.Бтөрсөн болох нь. Тухайлбал;

Гэрлэгчдийг гэр бүл болсныг 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2015 оны 2 дугаар сарын 04-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтан № 6701000022 дугаарт бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Тэдний дундаас 2015 оны 3 дугаар сарын 21-ны өдөр хүү ....... овогт .............ийн Б/........................./-ыг төрүүлсэн ба түүнд олгосон төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2956 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгч Б.Чгийн: ...хамт амьдрах хугацаанд байнгын зөрчилдөөн маргаантай байдаг байсан ба сүүлдээ зоддог болсон. ... гэх тайлбар, мэдүүлэг зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч М.Мшүүхэд .... эвлэрэх хугацаа авч гэрлэлтээ цуцлуулахгүй байх хүсэлтэй байна.... гэх тайлбар ирүүлсэн байх боловч хариуцагч өөрийн хариу тайлбараа дэмжиж 2017 оны 01 дүгээр сарын 19-н, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд тус тус ирээгүй ба шүүх хариуцагчийн эрхийг нь хангаж шүүх хуралдааныг өмнө хойшлуулж байсан, хариуцагч нь салахгүй гэх талаарх түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, салахгүй гэдгээ нотолж чадахгүй байна.

Иймд Б.Ч, М.Мнарын гэрлэлтийг цуцалж хүү Бэх Б.Чгийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний .................... дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх өөр дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэс шүүхээр гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх хэмжээ буюу 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чд олгох, нэхэмжлэгчийн тэтгэлэг гаргуулах тухай хэсэг нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин хариуцагч Мэс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөг байгаагаас 2015 оны 3 дугаар сарын 21-ны өдөр төрсөн 2 настай хүү М.Б/РЮ-15232119/-д 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.003.200 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд нийт 28.626 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар .............. овогт М.......................ын М/............................./, ............овогт Б...........ын Ч /.........../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү ............ овогт ...............ийн Б/......................./-ийг эх Б.Чгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Мэс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Мэс улсын тэмдэгтийн хураамжинд 28.626 /хорин найман мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ