Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0354/З |
Дугаар | 128/ШШ2022/0785 |
Огноо | 2022-10-25 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2022/0785
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Г********” ХХК;
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.М*********;
Хариуцагч: Т**********************************************;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т******, Г.Т*** нарын хооронд
Т***********-аас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн D********* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн D********* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т******, Г.Т***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н**** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “Г********” ХХК нь Т***********-аас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн D********* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн D********* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.
Хоёр.Нэхэмжлэгч “Г********” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:
2.1.Т***********-аас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /цаашид “АМНАТ” гэх/-т татварын тайлан гаргах, татварын албанаас ирүүлсэн маягтын дагуу тооцсон татварыг төлөхийг шаардаж, татварын өр төлүүлэх тухай нэхэмжлэх ирүүлж байгаа нь үндэслэлгүй байх тул “Г********” ХХК-иас Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газарт хандан 2022 оны 01 сарын 31-ний өдөр 22/01/32 дугаар албан бичгээр гомдол гаргасан талаар;
2.2. Татварын ерөнхий газраас 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 06/465 дугаар албан бичгээр гомдлын хариуг шуудангаар ирүүлснийг 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч, эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар;
2.3.2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 0000000000000 дугаартай төгрөгийн нэхэмжлэх, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 0********** дугаартай 1,291,237,167.16 төгрөгийн нэхэмжлэх, 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 0********** дугаартай 2,038,495.83 төгрөгийн АМНАТ-ын тусгай зөвшөөрөлгүй татварын өр тус тус үүсгэж, нийт 1,816,595,716.32 төгрөгийн АМНАТ төлүүлэхээр 2021 оны 07 сарын 02-ны өдөр D********* дугаартай нэхэмжлэх ирүүлсэн талаар;
2.4.2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 0000000000000 дугаартай ***,***,***.** төгрөгийн нэхэмжлэх, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 0********** дугаартай *,***,***,***.** төгрөгийн нэхэмжлэх, 2021 оны 07 сарын 24-ний өдөр ***************** дугаартай *,***,***,***.** төгрөгийн нэхэмжлэх, 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 0********** дугаартай *,***,***.** төгрөгийн АМНАТ-ын тусгай зөвшөөрөлгүй татварын өр тус тус үүсгэж, өмнөх өрийг нэмэгдүүлж нийт *,***,***,***.** төгрөгийн АМНАТ төлүүлэхээр D********* дугаарын нэхэмжлэхийг Том татвар төлөгчийн газраас ирүүлсэн гэж;
2.5.Татварын албанаас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу тус компани одоогийн байдлаар нийт *,***,***,*** төгрөгийн АМНАТ төлсөн талаар;
2.6.Ийнхүү татварын албанаас АМНАТ-ын тайлан гаргахыг шаардаж, мөн АМНАТ-ын өр төлүүлэхээр нэхэмжлэх ирүүлж, нэхэмжлэхийн дагуу манай компани АМНАТ төлж байгаа нь үндэслэлгүй байна гэж;
2.7.Үүнийгээ 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь Ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан гэж;
2.8.Мөн Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, тус хуулийн “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэсэн 47 дугаар зүйлд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулсан талаар;
2.9.Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан, бух төрлийн борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж заасан байдаг гэж;
2.10.Ингэж өөрчлөн найруулахдаа өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал “худалдсан”, “худалдан авсан”, “ашигласан” этгээд бүр төлдөг байхаар өөрчилсөн гэж;
2.11.Дээрх хуулийн өөрчлөлтөөр АМНАТ-ыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломжийг олгож байгаа нь үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн Хуулийн цэцэд хандаж маргаан үүсгэсэн талаар;
2.12. Монгол улсын Үндсэн Хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолоор “Ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж, байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон гэж;
2.13.Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эзэмшигч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үүрэг дагавар болсон гэж үзэхээр байна…" гэж дүгнэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж;
2.14.Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “...47.1-д Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна” гээд 47.1.1 “...Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2 “...ашигт малтмал экспортолсон этгээд” гэж өөрчлөн найруулсан талаар;
2.15.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 1-д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрсдэлийн хуримтлалыг гэсэн утгаар ойлгоно гэж тодорхойлсон. Энэхүү одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолсон этгээд АМНАТ төлөхөөр хуульчилсан гэж;
2.16.“Г********” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Түүнчлэн байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй ба харин төмрийн хүдрийг баяжуулах, хорголжин болгох шат дамжлагаар төмрийн хүдрийн хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч гэж;
2.17.“Г********” ХХК нь өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний талаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн харьяа Механик, Тээврийн Их Сургуулийн шинжээчдийн багаар судалгаа хийлгэж, “Төмрийн хүдрийн хорголж гэж ямар бүтээгдэхүүн болох талаар тайлан дүгнэлт” гаргуулсан. Уг тайланд хорголжин үйлдвэрлэхэд үйцийн түүхий эд материал бэлтгэх, холих /дотроо чийглэх, ширхэглэх гэж хуваагдана/ хорголжлох, хатаах, шатаах, хөргөх технологи гэсэн 6 шат дарааллаар уйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний зардал гаргаж, нэмүү өртөг үйлдвэрлэдэг талаар судалгаа хийж, хорголж нь үйлдвэрлэлийн тодорхой шат дамжлага дамжиж, нэмүү өртөг шингээж, хэлбэр дотоод найрлага бүтцийг өөрчилж гаргаж авч байгаа бүтээгдэхүүн учир металлургийн процессын хувьд бүтээгдэхүүн гэж үзэх юм" гэх дүгнэлт бүхий судалгааны тайланг ирүүлсэн талаар;
2.18.Ашигт малтмалын тухай хуульд заасан “ашигт малтмал”-ын тодорхойлолт, дээрх шинжээч нарын судалгааны тайлангаас харахад “Г********” ХХК-ийн экспортолсон хорголжин нь “ашигт малтмал” биш, бүтээгдэхүүн байх тул манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан АМНАТ төлөгчид хамааруулж татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Ийнхүү эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид АМНАТ тооцож, ногдуулж байгаа нь Үндсэн Хуулийн цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг хууль хэрэгжүүлэх шатанд дахин гаргасаар байна гэж;
2.19.Татварын газар нь ийнхүү “Г********” ХХК-д АМНАТ-ийг тайлагнах, төлөхийг шаардахдаа Засгийн газрын ямар тогтоолоор батлагдсан, ямар журам, аргачлалын дагуу АМНАТ ногдуулж, төлүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус өөрчлөлт орсонтой холбоотойгоор Засгийн газар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх журмуудыг удаа дараа өөрчилсөн тул Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд 5.1-т “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд, 5.1.2-т “Тодорхой байх" гэсэн зарчмыг зөрчиж ойлгомжгүй байдлаар татвар хураах ажиллагаа явагдаж байна гэж;
2.20. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан АМНАТ төлөгч биш “Г********” ХХК нь татвар ногдуулах, төлөх, тайлагнах ямар журам, аргачлалын дагуу АМНАТ тайлагнах, төлөх болсноо мэдэхгүйгээр *,***,***,*** төгрөгийн АМНАТ төлж, *,***,***,*** төгрөгийн өрөнд орчхоод байгаа тул тус газрын байцаагч нарын манай компанид АМНАТ-ын тайлан гаргахыг шаардах, АМНАТ-ын төлбөр төлүүлэхээр татварын нэхэмжлэх ирүүлж байгаа нь хууль бус болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа талаар бичжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т***********-аас Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулах 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дугаар бүхий татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэл, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий газрын өр төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус хүчингүй болгуулах. Мөн манай компанийг ашигт малтмал ашигласны төлбөр төлөгч биш болох тухай нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмал ашигласны төлбөрийн зөвхөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч төлөхөөр хуульчилсан байсан. Энэ хуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр орсон өөрчлөлтөөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн Ашигт малтмал ашигласны төлбөрт өөрчлөлт оруулахдаа Ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан тохиолдолд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байгууллага төлөхөөр өөрчлөлт оруулсан байдаг.
Үүнийг Үндсэн хууль зөрчсөн байна гэх иргэдийн гомдлоор Үндсэн хуулийн Цэц гомдлын хүлээж аваад маргаан үүсгэсэн. Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн байна гэдэг шийдвэр гарсан. Уг шийдвэрийг гаргахдаа дүгнэлт хийсэн байх ба уг дүгнэлтдээ Ашигт малтмал ашигласан гэх төлбөрийг тухайн ашигт малтмалыг ашиглаж, худалдаж байгаа этгээдээс худалдан аваад баяжуулан нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс давхардуулан авахаар зохицуулсан байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчийг дэмжих агуулгагүй, улсын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг хангах, түүнийг тогтвортой байлгах, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг үр дагавартай байна гэж дүгнэсэн.
Дээрх Үндсэн Хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг дахин нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Ингэж нэмэлт өөрчлөлт оруулахдаа ямар этгээд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх талаар тодорхойлж өгсөн.
Нэгдүгээрт, тусгай зөвшөөрөл эзэмшигч байх. Хоёрдугаарт, ашигт малтмал экспортолсон этгээд байна гэсэн. Тиймээс “Г********” ХХК нь 47.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч биш юм.
Манай компани нь экспортолдог бүтээгдэхүүн нь ашигт малтмал биш. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ гэж заасан байдаг. Манай компанийн экспортод гаргадаг бүтээгдэхүүн нь байгалийн байдлаараа байгаа бүтээгдэхүүн биш боловсруулсан бүтээгдэхүүн юм. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө Техник Технологийн Механик Инженерийн Сургуулийн мэргэжилтнүүдээр дүгнэлт гаргуулсан байдаг. Тухайн дүгнэлтээр 5-6 дамжлагаар яваад гаргасан ашигт малтмал биш бүтээгдэхүүн байна гэсэн байгаа. Тиймээс “Г********” ХХК нь ашигт малтмал экспортолсон этгээд биш тул Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гэж үзээд нэхэмжлэл гаргасан.
Том татвар төлөгчийн газраас Татварын тайлан гаргахдаа Татварын ерөнхий газраас баталсан хүснэгтийн дагуу бөглөж илгээ гэсэн. Энэ хүснэгт нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр А/164 дугаар Татварын ерөнхий газрын тушаал батлагдсан маягт байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад судлан үзэхэд тухайн маягт нь хүчингүй болсон маягт байсан. Хүчингүй болсон маягтын дагуу тайланг бөглөж ирүүл гэсэн ажиллагаа нь өөрөө хууль бус.
Үндсэн Хуулийн Цэцээс гаргасан дүгнэлт болон Ашигт малтмалын тухай хуульд давхардуулан татвар оногдуулах, эцсийн бүтээгдэхүүнээс татвар авах талаар зохицуулалт байхгүй байна.
Мөн манай компани энэ ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх маягт болон бусад асуудлаар Татварын ерөнхий газар гомдол гаргасан. Нэхэмжлэл гаргахаас өмнө Татварын ерөнхий газраас ирүүлсэн хариуд Засгийн газрын 502 дугаар тогтоолд заасны дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байгаа гэсэн хариу ирүүлсэн. 502 дугаар тогтоол нь Нэмэгдсэн өртгийн албан татварын 12.5-т заасныг үндэслэн Засгийн газраас тогтоосон тогтоол байсан. Энэ нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар зохицуулсан тогтоол биш байсан.
Татварын ерөнхий газраас ирүүлдэг тайлан маягтыг Засгийн газрын 342 дугаар тогтоолоор тайлбарладаг. 342 дугаар тогтоолд заасны дагуу хувь хэмжээг тогтоож авч байна гэж тайлбарласан байгаа. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд 342 дугаар тогтоол нь хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул үүнд ямар нэг дүгнэлт өгөх боломжгүй гэдгийг тогтоосон байна. Захиргааны хэргийн шүүхээс Хууль зүйн яаманд албан тоот явуулахад 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн албан тоотоор хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй талаар лавлагааг ирүүлсэн. Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй актын дагуу хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мэдэгдэл ирүүлэхээс гадна тайлан гаргахыг шаардаж хүснэгт ирүүлж байгаа үйлдэл нь Захиргааны байгууллагын үйл ажиллагаа тул захиргааны акт гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Захиргааны акт нь амаар болон бичгээр гарахаас гадна үйл ажиллагаа байж болдог. Үйл ажиллагаа нь захиргааны актын шинжтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Гурав.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
3.1.Нэхэмжлэгчийг Ашигт малтмалын нөөц ашигласны тайлангаар тайлагнасан нийт *,***,***,***,***.**өгрөгийн татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “Татварын өр” гэх/-ийг татварын өрд тооцно гээд, 50.1.1-д “татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр” гэж заасны дагуу АМНАТ-ийн хуулийн хугацаанд төлөөгүй учраас татварын өр гэж үзэх үндэслэл бүрдсэн талаар;
3.2.Дээрх татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид “Нэхэмжлэх” гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана” гэж заасныг үндэслэн D*********, D********* дугаар татварын нэхэмжлэх тус тус хүргүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдэж буй татварын өр барагдуулах үйл ажиллагаа гэж;
3.3.Татвар төлөгчийн тайлагнаж ирүүлсэн АМНАТ-ийг хураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь татварын албанаас тус компанид захирамжилсан үйл ажиллагаа хэрэгжүүлсэн, татвар төлөгчийн эрх ашгийг хөндсөн зүйлгүй болно. 3.4.Татварын албаны D*********, D********* дугаартай татварын нэхэмжлэх нь Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.7-д “татварын алба татвар төлөгчийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, батлан даагчаас гаргуулахдаа мэдэгдэх хуудас, татварын өрийг үл маргах журмаар болон авлагаас гаргуулахдаа битүүмжлэх мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнд татварын өрийн хэмжээ, төлөх эцсийн хугацаа, татварын өрийг төлөх банкны данс болон татвар төлөгчийн харилцах банк болон дансны дугаар, татвар төлөгчийн болон татвар төлөгчийн нэрийн өмнөөс татварын өрийг төлөх хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр зэрэг энэ хуульд заасан мэдээллийг тусгах” гэж заасны дагуу татварын өр буюу татвар төлөгчийн өөрийн тайлагнасан татварыг төлүүлэхээр дээрх мэдээллийг агуулсан татвар хураах ажиллагааны нэг процесс бөгөөд энэ нь шууд захиргааны акт гэж үзэх эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй талаар;
3.5.Татварын албаны зүгээс Татвар төлөгчийн өөрөө тайлагнасан тайлангийн дагуу Татварын ерөнхий хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан өрийг төлүүлэхээр, 51 дүгээр зүйлд заасан татварын нэхэмжлэх хүргүүлсэн талаар;
3.6.Тус нэхэмжлэлд дурдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Татвар төлөгчийн тайландаа тайлагнасан төлбөрийг хугацаандаа төлнө үү гэж хүргүүлсэн мэдэгдэл нь Захиргааны актын шинжийг агуулсан Захиргааны акт биш гэж;
3.7.Энэ нь Улсын Их Хурлаас Татварын ерөнхий хуулиар олгосон бүрэн эрхийн хэмжээнд хийгдэж байгаа ажиллагаа юм. Уг ажиллагааны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 3,5 тэрбум төгрөгийг 10 өдөрт багтаан төлөх тухай мэдэгдэл явуулсан гэж;
3.8.Тухайн нэхэмжлэлд дурдсан 3,5 тэрбум төгрөгийг Татварын албаны зүгээс үүсгээгүй татвар төлөгч өөрөө тайландаа тусгасан байсан. Тиймээс Захиргааны акт гаргаж татвар төлөгчийн эрхэнд хандсан гэж үзэх боломжгүй гэж;
3.9.Мөн Татварын албанаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өрийг нэхэмжилсэн байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотойгоор үүрэг бий болгосон асуудал байхгүй. Иймд Захиргааны акт биш байх тул Захиргааны хэргийн харьяаллын маргаан биш гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Татварын албаны зүгээс Татвар төлөгчийн өөрөө тайлагнасан тайлангийн дагуу Татварын ерөнхий хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан өрийг төлүүлэхээр 51 дүгээр зүйлд заасан татварын нэхэмжлэх хүргүүлсэн байгаа. Энэ мэдэгдэл нь Захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт биш юм. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд зааснаар Татвар төлөгч төлбөл зохих татвараа өөрөө тодорхойлоод тайлангаа хуулийн хугацаанд илгээх үүрэг хүлээдэг. Өөрсдөө тайлангаа ийм байдлаар үүсгэсэн учир хэзээ дуртай цагтаа төлөх хуулийн зохицуулалт байхгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ямар хугацаанд төлөхийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан байна. Тухайн хугацаанд төлбөрөө төлөөгүй бол Татварын ерөнхий хуульд заасан татварын өр бий болно. Тухайн өрийг барагдуулах процесс үйл ажиллагааг Татварын байгууллага хэрэгжүүлсэн. Энэ нэхэмжлэлээр ямар нэг байдлаар татварын албаны зүгээс үйлдэл гаргаагүй.
Тиймээс захиргааны акт гаргаж татвар төлөгчийн эрхэнд хандсан гэж үзэх боломжгүй байна. Захиргааны акт биш байх тул Захиргааны хэргийн харьяаллын маргаан биш гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Нэмэлтээр Татварын албанаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өрийг нэхэмжилсэн байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотойгоор үүрэг бий болгосон асуудал байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, үйл баримтад:
1.1.Энэхүү хэрэгт маргааны зүйл нь нэхэмжлэгчийг ашиг малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн эсэхийг тогтоох байсан бөгөөд татварын албаны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өрийг татварын нэхэмжлэхээр төлүүлэхээр шаардсан үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.”Г********” ХХК нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалын хавсралтаар баталсан ТТ-15 дугаартай маягтаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргажээ.Үүнд:
-2019 оны 4 дүгээр улиралд төмөр***,***,***.** төгрөг, хөнгөн цагаан- ***,***,***.**төгрөг, нийт *,***,***,***.** төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр /ХХ-1-н 37-39 дэх тал/;
-2020 оны 4 дүгээр улиралд зэс- *,***,***,***.** төгрөг, цайр- *,***,***,***.** төмөр-*,***,***,***,***.**төгрөг, хар тулга- ***,***.**төгрөг, хөнгөн цагаан- **,***,***,***.** төгрөг, нийт *,***,***,***,***.**төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр;
-2021 оны 4 дүгээр улиралд зэс-***,***.** төгрөг, цайр-**,*** төмөр-*,***,***,***,***.** төгрөг, хар тулга-***,***.** төгрөг, хөнгөн цагаан-***,***,***,***.** төгрөг, нийт ***,***,***,***.** төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр тус тус тайлан гаргажээ. /ХХ-1-н 109-117 дахь тал/
2.2.Тус компанийн энэ тайланг үндэслэн Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн D********* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны ***,***,***,***.** төгрөгийн татварын ”өр”-ийг барагдуулахыг үүрэг болгож, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн D********* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ***,***,***,***.** төгрөгийн татварын “өр”-ийг барагдуулахыг үүрэг болгожээ.
2.3.Дээрх хоёр татварын өрийг төлүүлэх нэхэмжлэх-д бичсэн төлбөрийн хэмжээ давхардуулсан үнийн дүн бөгөөд тус компаниас нэхэмжилсэн ашигт малтмалын нөөц ашигласны татварын өрийн нийт дүн нь *,***,***,***,***.** төгрөг байна.
2.4.Дээрх нэхэмжлэхийн зөрүү **,***,***.** төгрөг нь тус компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхтэй холбоотой нэхэмжлэх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
2.5.Нэхэмжлэгч ”Г********” ХХК дээр нэхэмжлэхийг захиргааны акт гэж үзэн эс зөвшөөрсөн үндэслэл нь:
1/“өөрийгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч биш” гэж;
2/“ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан” гэж;
3/нэхэмжлэгч өөрийн гаргасан тайланг Татварын ерөнхий газрын 2019 оны А/164 дүгээр тушаалаар баталсан ТТ-15 дугаартай маягтаар тайланг гарга гэж албадсан боловч энэ нь хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж;
4/Татварын ерөнхий газраас Засгийн газрын 502 дугаар тогтоолд заасны дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байгаа гэсэн боловч энэ тогтоол нь нэмэгдсэн өртгийн албан татварын 12.5-т заасныг үндэслэн Засгийн газраас тогтоосон тогтоол, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар зохицуулсан тогтоол биш гэх үндэслэлийг гаргаж маргаж байна.
2.6.Нэхэмжлэгч “Г********” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “**************” ХХК-иас төмөр 24 хувиас хэтрэхгүй, хүхрийн хэмжээ 5 хувиас хэтрэхгүй агууламжтай төмрийн хүдрийн нунтаг авах гэрээг хийсэн болох нь шүүхийн үзлэгээр хэрэгт авагдсан байна. /Энэ баримтыг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс баримт бичгийн үзлэг хийж, шүүхийн журмаар гарган авч тус шүүхэд ирүүлсэн ба талууд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамаарахгүй гэдгийг зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй тул нотариатаар гэрчлүүлсэн байдлаар нэмж гаргуулаагүй болно/. /ХХ-1-ийн 232 дахь тал/
2.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Г********” ХХК өөрөө сайн дураар татвараа тайлагнасан, татварын албанаас ямар нэг акт гаргаагүй, Том татвар төлөгчийн газраас хүргүүлсэн D*********, D********* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх нь захиргааны акт биш, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж няцааж маргасан үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүхээс эдгээр үндэслэл тус бүрд доорх дүгнэлтийг өгч байна.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Нэхэмжлэгчийн гаргасан “бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч биш” гэх үндэслэлийн тухайд:
3.1.1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна” гээд мөн зүйлийн 47.1.1-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, мөн зүйлийн 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд”, мөн зүйлийн 47.1.3-т “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж заасан байна.
3.1.2.”Г********” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “***************” ТӨХХК-иас төмрийн хүдэр авдаг гэж тайлбарласан бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул энд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
3.1.3.Харин нэхэмжлэгч нь төмрийн хүдрийг боловсруулах үйлдвэр ажиллуулж, хорголжин нэртэй төмрийн хүдрийн агуулгыг өндөрсгөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн явуулсан үзлэгээр /ХХ-1-н 157-250 дахь тал/ тогтоогдсон.
3.1.4.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/730 дугаар албан бичгээр ”Г********” ХХК нь 2019-2021 онд төмрийн хүдрийн хорголжин гаргасан тоо, мэдээ, баримт байхгүй гэж тайлбарласан боловч тус компанийн нэр дээр төмрийн хүдэр болон баяжмал гаргасан гэх баримтыг /ХХ-1-н 108-119 дэх тал/ шүүхэд ирүүлсэн байна.
3.1.5.Гаалийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01-3/1924 дүгээр албан бичгээр ”Г********” ХХК-ийг 2019-2021 онд 61.93 дээш хувьтай төмөр, бусад хувь нь зэс зэрэг үнэт металлын хольцын агуулгатай төмрийн хүдрийн хорголжинг боловсруулан Монгол Улсын хилээр гаргаж экспортолсон лавлагааг ирүүлснийг /ХХ-1-н 130-152 дахь тал/ хариуцагч маргаагүй тул энэ үйл баримт нотлогдсон гэж дүгнэлээ.
3.1.6.”Г********” ХХК-ийг 2019-2021 онд хэдэн тонн төмөр, зэс зэрэг үнэт металлын хольцын агуулгатай төмрийн хүдрийн хорголжинг хилээр гаргаж худалдан борлуулсан талаар талууд маргаагүй тул энэ талаар тооцоолол гаргаж, дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
3.1.7.Иймд "********” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан “ашигт малтмал экспортолсон этгээд” гэдэг мөн байна.
3.1.8.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно” гэж заасан байна.
3.1.9.Хуулийн энэ заалт нь “ашигт малтмалын ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой” гэдэг тодорхой заалт тул нэхэмжлэгчийн “манай компани үйлдвэрлэгч тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч биш” гэж, “хорголжин бол ашигт малтмал биш” гэх тайлбарууд хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдсон.
3.1.10.Дээр тогтоогдсон үйл баримтаар ”Г********” ХХК нь ашигт малтмал экспортолсон этгээд мөн тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч мөн байна.
3.2.Нэхэмжлэгчийн гаргасан “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан” гэх үндэслэлийн тухайд:
3.2.1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө” гээд мөн зүйлийн 47.16.1-т “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2-т “экспортолсон”, 47.16.3-т “өөрийн хэрэгцээнд ашигласан” гэж тус тус заажээ.
3.2.2.Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрөл эзэмшигч “****************” ТӨХХК олборлосон ашигт малтмалдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлчихсөн, ийнхүү татвар төлөгдсөн ашигт малтмалыг манай компани худалдан авч боловсруулан төмрийн хүдрийн хорголжин болгосон бүтээгдэхүүнд дахин ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулсан нь татварыг давхардуулан ногдуулсан” гэж маргасан нь үндэслэлгүй байна.
3.2.3.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.16-д зааснаар ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолсон бол төлбөрийг давхардуулан ногдуулахгүй гэж хуульчилсан тул хариуцагчаас тус компанид энэхүү төрлийн татварыг давхардуулан ногдуулсан үйлдэл гаргаагүй байна.
3.2.4.Дээр дурдсанаар Т***********-аас ”Г********” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төлүүлэхээр “татварын акт” үйлдээгүй байгаа байна.
3.2.5.Харин нэхэмжлэгч “Г********” ХХК нь 2019-2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны татварыг давхардсан гэж үзэж байгаа бол өөрөө ийнхүү тайлагнасан байгаа учраас хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй байна.
3.2.6.Эндээс үзвэл хариуцагч нь “тус компанийн татварыг давхардуулан ногдуулсан шийдвэр гаргаагүй” тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл баримт тогтоогдоогүй учраас нэхэмжлэгчийн энэ үндэслэл хуульд бус болно.
3.3.Нэхэмжлэгчийн гаргасан “Татварын ерөнхий газрын 2019 оны А/164 дугаар тушаалаар баталсан ТТ-15 дугаартай маягтаар тайланг гарга гэж албадсан, уг тушаал хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэх үндэслэлийн тухайд:
3.3.1.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тайлангийн маягт батлах тухай” А/164 дугаар тушаалын хавсралтаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт /ТТ-15/-ыг шинэчлэн баталсан байна.
3.3.2.Энэхүү тушаал нь мөн даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар хүчингүй болсон байна.
3.3.3.Иймд “Г********” ХХК-ийг 2019, 2020, 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны татварын тайланг гаргах үед дээрх Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тайлангийн маягт батлах тухай” А/164 дугаар тушаал хүчин төгөлдөр байсан байгаа учраас тус компанийг хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардсан гэдэг нь эрх зүйн үндэслэлгүй гэдэг нь тогтоогдлоо.
3.3.4.Шүүхэд тогтоогдсон үйл баримтаар Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар нь ”Г********” ХХК-ийг албадаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг албадан, давхар ногдуулсан тайлан гаргуулсан гэж үзэх боломжгүй юм.
3.3.5.Учир нь төрийн байгууллага, албан тушаалтнаас хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг иргэн, хуулийн этгээдээс шаардах эрхгүй бөгөөд хууль бус албадлага хэрэглэсэн, шаардсан тохиолдолд биелүүлэхгүй байх эрхтэй болохын хамт, ийм тохиолдолд түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл бусад эрх бүхий этгээдэд хандаж эрхээ хамгаалуулах боломжтой байсан.
3.3.6.Нөгөө талаас хариуцагч Т************************* нь ”Г********” ХХК-ийг давхар татвар ногдуулсан тайлан гаргахыг даалгасан, албадсан, шаардсан үйл баримт нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн энэхүү үндэслэлгүй гэж дүгнэв.
3.3.7.Харин татварын алба нь татвар төлөгчийг хуульд заасан хугацаанд тайлангаа гаргаж ирүүлэхийг шаардах бүрэн эрхтэй бөгөөд ийнхүү шаардсанаар татвар төлөгч өөрөө 2019-2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны татварын тайланг ямар нэг албадлагагүйгээр үйлдэж хүргүүлсэн байгаад тус татварын албыг буруутгах хууль зүйн үндэслэл биш байна.
3.3.Нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий газраас Засгийн газрын 502 дугаар тогтоолд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байгаа гэсэн боловч энэ тогтоол нь нэмэгдсэн өртгийн албан татварын 12.5-т заасныг үндэслэн Засгийн газраас тогтоосон тогтоол, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар зохицуулсан тогтоол биш” гэх үндэслэлийн тухайд:
3.3.1.Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн”Жагсаалт батлах тухай” 502 дугаар тогтоолоор Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байна.
3.3.2.Энэ жагсаалт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон зохицуулалт биш тул хариуцагчийг “Г********” ХХК-иас уг тогтоолын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн энэ тайлбар илт үндэслэлгүй байна.
3.3.3.Харин Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын Гурав дугаар зүйлийн 3.4-т “Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход зөвхөн тухайн ашигт малтмалд, эсхүл тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор худалдан авсан ашигт малтмалын бүтээгдэхүүнд өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно” гэжээ.
3.3.4.Энэ журмаас үзвэл нэхэмжлэгч ”Г********” ХХК өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө тодорхойлохдоо татвараа давхардуулж тайлгасан бол энэ алдаагаа өөрөө засах хүсэлтээ Том татвар төлөгчийн газарт гаргах, ингэснээр татварын албаны бүртгэлд гарсан алдаа, зөрүүг засах боломж нээлттэй байна.
3.3.5.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулж төлөхөөр тайлагнасан байх тул уг тайлангаа зөвтгөж, зөвтгөсөн тайлангийн дагуу татвар төлөх эрх нь “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын Гурав дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу хязгаарлагдаагүй, хариуцагч Том татвар төлөгчийн газраас энэ журмын дагуу зөвтгүүлэх хүсэлт гаргаж гаргасан тохиолдолд хууль, журамд нийцүүлэн татварын ногдлыг шийдвэрлэх боломжтой байгаа нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдсон болно.
3.3.6.Иймд “маргаан бүхий захиргааны акт” нь хууль зүйн үр дагавраараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
3.4.Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн D********* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн D********* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх гэх энэ баримтыг өөрт татварын ногдуулсан захиргааны акт гэж үзэж, хариуцагчаас энэ бол “татварын төлбөр ногдуулсан захиргааны акт биш” гэж маргасан.
3.5.Гэвч шүүх хуралдаанд дээр хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Ган хүдэр орд” ХХК-ийг шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа төлбөрийн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлөхгүй бол дараагийн шатны төлбөр төлүүлэх ажиллагааг албадан явуулна гэх агуулгатай тайлбар гаргасан байгаа нь уг төлбөрийн нэхэмжлэх нь захиргааны албан тушаалтнаас явуулсан албадлагын арга хэмжээний эхний үе шатны ажиллагаа /үйлдэл/ буюу хууль зүйн үр дагавар үүсгэсэн, заавал биелүүлэх шинж агуулсан захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг бичгээр илэрхийлсэн байгаа тул шүүх хянан шийдвэрлэх боломжтой захиргааны акт гэж үзэж, хуралдаанаар хэлэлцсэн болно.
Дөрөв. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарна.
4.2.Анхан шатны шүүх талуудын мараагүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, ийм баримтыг цуглуулахаар хэргийн оролцогчоос шаардаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.7, 47.16, 47.16.2-т заасныг баримтлан “Ган хүдэр орд” ХХК-ийн гаргасан “Т***********-аас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн D********* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн D********* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ