| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/1118/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/436 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/436
2025 02 10 2025/ШЦТ/436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Ц.Амар, Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул, иргэдийн төлөөлөгч Г.Мөнхбаяр,
улсын яллагч Б.Урангоо, хохирогч Б.Ж,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310 00044 0280 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ****, **** хамтаар Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, ***** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
С овогт Б.Х /****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 6 дугаар сарын 07-ноос 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслээд өмчлөх орон сууцанд оруулж өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 18 хохирогчоос нийтдээ 223,174,000 төгрөгийг залилж авсан буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 435 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон хохирогч нарт хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Х.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг залилах гэмт хэрэг байнга үйлдсэн гэж ялласан бол,
1.2. Шүүгдэгч Б.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байна гэсэн бол түүний өмгөөлөгч зүйлчлэл хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай,
1.3. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Б.Хыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гарган уншиж сонсгожээ.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзээд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Хыг хохирогч нарын хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох хүсэл сонирхлыг ашиглан хуурч, түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд оруулна гэсэн зохиомол байдлыг бий болгон хохирогч нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ.
3. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтаар шүүгдэгч Б.Х нь 2019 оны 6 дугаар сарын 07-ноос 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслээд өмчлөх орон сууцанд оруулж өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 18 хохирогчоос нийтдээ 223.174.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн данс болон бусдын дансаар шилжүүлэн авах байдлаар залилах гэмт хэргийг үйлдсэн нь дараах байдлаар тогтоогдож байна.
4. Үүнд: хохирогч тус бүрийн мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудыг авч үзвэл,
4.1. Хохирогч З.Т “...2019 оны 6 дугаар сард Э худалдааны төвд худалдаа эрхэлдэг байсан Гэрлээ гэх танил дүүтэй ажил дээр нь уулзаж ярилцаж байхдаа байранд орох хүсэлтэй байдгаа хэлсэн. Тэгэхэд Гэрлээ Төрийн орон сууцанд оруулдаг хүн танина, та тэр хүнтэй холбогдоод уулзаарай, би байранд орох гээд бас мөнгө өгсөн байгаа" гэж хэлээд Б.Хын утасны дугаарыг өгсөн. Б.Х "та эхний ээлжид 5.000.000 төгрөг өгчих, дараа жилийн буюу 2020 оны 10 дугаар сард Буянт-Ухаа 2 хороололд ашиглалтад орох орон сууцанд оруулж өгнө, урьдчилгаа мөнгийг түрүүлж оруулах юм, миний таньдаг хүн байдаг юм гэж хэлсэн. ..Би танил дүү Гэрлээ өөрөө байранд орох гээд мөнгө өгсөн гэсэн, мөн Б.Х итгэл төрөхүйц зүйл ярьсан болохоор 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5.500.000 төгрөгийг Б.Хын данс руу шилжүүлээд баталгаа хэрэгтэй гээд 10 буудлын ойролцоо байх нотариатын газарт очиж зээлийн гэрээ байгуулсан. Дараа нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг өгсөн. 2019 оны 8 дугаар сард Б.Х байрны бичиг баримт бүрдүүлэхэд мөнгө хэрэгтэй гэсэн учир 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн. Байрны урьдчилгааны үлдэгдэл мөнгөнөөс бололцоогоор өгч байя гээд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1.550.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 400.000 төгрөг Б.Х руу шилжүүлсэн. Б.Хын хэлсэн 2020 оны 10 дугаар сар болох үед "барилга ашиглалтад ороогүй хүйтрээд ажил нь зогссон, дулаарахаар орно" гэж хэлсэн. Тэгээд би үлдэгдэл мөнгөнөөс 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 503.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны хавар Б.Х "байр 2021 ондоо багтаад ашиглалтад орно" гэж хэлээд хүлээлгэсэн. Би 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би 10 ширхэг хонины гулууз мах, массажны аппарат, гоо сайхны бүтээгдэхүүн зарж байснаас Б.Х би зараад өгье гэж 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2.500.000 төгрөгийн 10 ширхэг хонины гулууз мах, 5.500.000 төгрөгийн массажны аппарат, 270.000 төгрөгийн 30 ширхэг гоо сайхны багц бүтээгдэхүүн авсан. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б.Х өмнө нь авсан байрны мөнгөн дээр бараа бүтээгдэхүүний мөнгийг нэмээд нийт 13.500.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өгөхөөр бичиг хийж өгсөн. Тийм боловч Б.Х хэлсэн хугацаандаа мөнгөө өгөөгүй ба нэхэхээр таныг байранд орох үед үлдэгдэл мөнгөнөөс чинь хасаж тооцъё гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сард байр удахгүй бүтлээ та хэдэн төгрөг нэмээд өгчих гээд байсан учир 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 390.000 төгрөг шилжүүлсэн. Б.Х худлаа үнэн юм яриад хугацаа хойшлуулаад байсан ба яг одоо мөнгө өгвөл орох гээд байна гэсэн учир 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Хаас байранд орохыг байнга шаардаад байсан учир 2022 оны 5 дугаар сард "Буянт-Ухаа 2 хороололд байр бүтэхээ байсан, Яармагт өөр байранд оруулж өгье" гэж хэлсэн. Би байртай болж байвал хаана ч байсан яах вэ гэж бодоод зөвшөөрсөн. Б.Х яаралтай мөнгө нэхээд байхаар нь ах Нарангэрэлээр мөнгө шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б.Х байр бүтсэн гээд дуудахаар нь очиход Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ********* байранд очсон. Б.Х тухайн орон сууцанд ганцаараа байсан ба хоосон 2 өрөө орон сууц байсан. Б.Х "та одоо 6.000.000 төгрөг өгөөд энэ байранд орж болно, байрны гэрчилгээ гарах үед 30.000.000 төгрөг төлөөрэй" гэж хэлсэн. Тэгээд Б.Хтай цуг гараад түүний хэлсэн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Хын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчхээд буцаж ирэхэд 1 эмэгтэйгээс түлхүүр авсан. Тэр эмэгтэй "маргааш ирж гэрээгээ хийгээрэй" гэж хэлэхэд Б.Х "бид 2 очиж гэрээ хийнэ" гэж хэлсэн. Би түлхүүр аваад байрандаа ороод хэрэгтэй тавилга, хэрэгслүүд аваад амьдарч байсан. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байрны бичиг баримтын мөнгө хэрэгтэй гэхээр нь Б.Х руу 100.000 төгрөг шилжүүлсэн... 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт аав, ээж ирээд байж байхад тухайн байрны эзэмшигч гээд эмэгтэй хүн хүрч ирсэн. Тэр эмэгтэй "энэ байр миний байр, би түрээсэлсэн, төлбөр төлөгдөөгүй удсан" гэж хэлээд цагдаад хандсан.... гэсэн мэдүүлэг /1хх12-14/, Хохирогч З.Тийн дахин өгсөн “Б.Х намайг төрийн түрээсийн төлөөд өмчлөх байранд оруулж өгнө гэж 3 жилийн хугацаанд 18,574,000 төгрөг авсан гэж үзэхээр байна. Үүнээс би буцааж авсан 1,070,000 төгрөгийг хасахаар 17,504,000 төгрөгийн хохиролтой байна...” гэжээ. /1хх15-16/,
- гэрч Д.Г "...2019 оны 5 дугаар сарын үед Б.Х яриад "Буянт-Ухаа 2 хороололд байранд оруулж өгье, урьд таних болохоор хэлж байна" гэсэн. Тэр үед уулзахад Б.Х "эхлээд байранд ороод түрээсээ өгөөд яваад байна, төлж дууссаны дараа байр өмчлөх гэрчилгээ гарна, байрандаа орох үедээ надад 5.000.000 төгрөг өгөөрэй" гэж хэлсэн. Би эхлээд хэлсний дагуу бага багаар мөнгө өгч байсан. Би тухайн үед 5 шард байдаг Энхжин худалдааны төвд худалдаа эрхэлдэг байсан ба үйлчлүүлдэг Т гэж эгчтэй танилцаад юм ярьж байхдаа байрны талаар хэлж байсан. Тэгэхэд Т эгч сонирхоод Б.Хтай холбогдуулж өгсөн. Б.Х яаралтай мөнгө өг гээд нэхсэн байсан. Т эгчид нэхэх үед нь мөнгө байгаагүй болохоор надаас мөнгө асуухаар нь би 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны **** дугаартай данснаас 200.000 төгрөг шилжүүлж өгсөн. Дараа нь бичиг баримт бүрдүүлнэ гээд мөнгө нэхсэн учир 30.000 төгрөгийг Т эгчийн өмнөөс өгсөн. Тухайн 230.000 төгрөгийг Т эгчээс буцааж авсан. Б.Х анх мөнгө авч эхлэх үедээ 2019 оны 10 дугаар сард байранд оруулж өгнө гэж байсан боловч хэлсэн хугацаа нь болоход нэг шалтаг хэлээд хойшлуулсан. Тэгээд 2020 он гарсны дараа коронавирусаар шалтаглаад баахан хугацаа хэлж хойшлуулаад байхаар нь би дургүйцээд нэхсээр байгаад мөнгөө буцааж авсан... Т эгч болохоор бүтчих байх гээд Б.Хд хууртаад яваад байсан. Б.Х намайг блоклоод харьцаагүй ба хааяа Т эгчтэй таарахаар дахиад мөнгө өгсөн, удахгүй бүтнэ гэж байна" гэж ярьдаг байсан. Тэгээд 2022 оны хэлэхээр нь "эгч минь бичиг баримтыг нь сайн шалгаарай" гэж захиж байсан. Үүний дараа 10 дугаар сарын үед Т эгчтэй утсаар ярихад "эгч нь байранд орсон" гэж надад хэлж байсан боловч 2022 оны 12 дугаар сард Т эгчтэй утсаар ярихад нөгөө байр нь хүний байр байгаад залилуулсан талаар хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /1хх43-44/,
- гэрч Т.Д "...Би 2021 онд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн ам гэх газарт баригдаж эхэлсэн Шүншиг вилла хотхоноос 2 өрөө байр захиалж гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж дуусгаад 2022 оны 5 дугаар сард байрныхаа түлхүүрийг гардан авсан. ...Тэгэхээр нь түрээслэхээр болж зуучлалын **** ХХК-ийн ажилтан А.Э гэх хүнтэй 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж сард 1.300.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон юм. Гэрээ байгуулахын өмнө надад нэг хүн олчихлоо, ганц бие хөдөө явдаг ажилтай, илүү дутуу хүмүүс цуглуулаад байдаггүй гэж хэлээд гэрээг байгуулж байсан юм. Тэгээд Т гэх хүн түрээслэхээр болсон. Тухайн үед эхний 3 сарын төлбөр гэж 3.900.000 төгрөгийг миний Хаан банкны ******1 дугаартай данс руу шилжүүлсэн. Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Улаанбаатар хотод орж ирээд байран дээрээ очиход зөндөө танихгүй хүмүүс байсан ба ногоон дээлтэй хүн болох Т гэх хүн миний худалдан авсан байранд та нар орж ирдэг хэн бэ гээд хэрүүл маргаан болсон. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагаар шийдүүлье гээд цагдаагийн байгууллага дээр ирсэн... Т гэх хүнтэй уулзахад Хонгор гэх хүн энэ байрыг улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тал мөнгөөр нь буюу 50.000.000 төгрөгөөр өгч байгаа, одоо урьдчилгаа 20.000.000 төгрөгийг өгөөд оны өмнө гэрчилгээ нь гарахаар үлдэгдэл 30.000.000 төгрөгийг өгөх ёстой гэж хэлсэн болохоор нь худалдан авсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /1хх40/,
- гэрч А.Эн “...Би "*****" ХХК- д 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажиллаж байсан. ...Үүнээс өмнө манай ээжийн эгчийн охин болох үеэл эгч Б.Х нь надтай утсаар ярихдаа "манай найз ганц бие эмэгтэй байгаа, мах зардаг юм, гайгүй тавилгагүй байр байвал хэлээрэй, яаралтай түрээсэлнэ шүү" гэж захисан байсан. Тийм болохоор дээрх байрыг орж ирэхэд нь Б.Х руу ярьж хэлсэн. Б.Х тухайн байрыг үзье гэж байна гэсэн учир би эзэмшигч Далантайтай холбогдоод байрны түлхүүрийг авсан. Тэгээд орон сууцны байрыг үзүүлэх үед Б.Х ганцаараа ирж байр үзсэн ба "нөгөө хүн удахгүй ирнэ, хөдөөний хүн болохоор би байрыг нь үзүүлчихье, чи түр гадаа байж байгаарай" гэсэн. Нөгөө хүн нь ирээд Б.Х байраа үзүүлчихээд "энэ байрыг түрээсэлнэ гэж байна" гэхээр нь би Т гэж хүний иргэний үнэмлэхийн зургийг авсан. Би Т гэж хүнтэй байрны түрээсийн талаар огт юм яриагүй, Б.Х ярьсан. Тэгээд би орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг бэлдээд эзэмшигчээр гарын үсэг зуруулаад, Тээр зуруулах гэхэд Б.Х би зуруулаад өгье гэж хэлээд авч яваад гарын үсэг зуруулаад өгсөн. Далантайтай байгуулсан гэрээний дагуу би 1 жилийн хугацаанд түрээслэгчээс мөнгийг эзэмшигчид шилжүүлэхийг хариуцаж байсан. Эхний 3 сарын мөнгийг 1 сарын барьцааны хамт шилжүүлсэн. Дараагийн 3 сарын хугацаа болохоос өмнө би ажлаас гарсан болохоор уг асуудал яасан талаар огт мэдэхгүй байсан...." гэсэн мэдүүлэг /1хх47-48/,
- гэрч А.Өнөболдын "****" ХХК-д 2019 оны 3 дугаар сараас ажиллаж байна. ..Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн аманд байрлах ****** тоот 45.9 м/кв талбайтай 2 өрөө орон сууцны байрыг тухайн үед манайд ажиллаж байсан агент Э олоод эзэмшигч Т.Д 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 090Е2022 дугаартай гэрээ байгуулсан. Тэр өдрөө тухайн байрыг хөлслөх, хөлслүүлэх гэрээг эзэмшигч Т.Д, түрээслэгч 3.Т нарын хооронд байгуулсан байсан... Гэрээ байгуулах үед би байрны эзэмшигч, түрээслэгч нарыг огт хараагүй байсан. Компанийн удирдлагатай уулзах шаардлага байхгүй, агент Энхгэрэл хүмүүстэй уулзаад гэрээ байгуулсан... Гэрээ хүлээж авснаас хойш ямар нэгэн асуудал гарахгүй байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байрны эзэмшигч Далантай надтай утсаар холбогдоод "байран дээр өөр хүмүүс амьдраад байх шиг байна, олуулаа байгаад байна, анх гэрээ байгуулсан хүн биш байх шиг байна, анх гэрээ байгуулах үед байранд ганцаараа амьдарна гэж байсан. 10 орчим хүн амьдраад байх шиг байна, би өөрөө орон нутагт ажилтай байж байгаад охиноо явуулахад амьдарч байгаа хүмүүс нь залилан хийсэн гээд хөөж явуулсан байна" гэж хэлсэн. Би ажиллаж байсан Энхгэрэлтэй холбогдоход тухайн байрыг Б.Х гэдэг хүн өөрийн хамаатнууддаа түрээсэлж өгнө гэж анх холбогдсон гэсэн учир би Б.Х гэдэг хүнтэй ярьсан. Б.Х "би байранд амьдарч байгаа Тд 20.000.000 орчим төгрөгийн өртэй юм. 2-3 жил болж байна, тэгээд зээлийн төлбөртөө амьдруулах гээд оруулсан юм, би өөрөө түрээсийг нь төлөөд явж байгаа, дур мэдээд ийм юм хийсэн, би эзэмшигч Далантайтай ярьсан, бид 2 ярилцаад шийдэлд хүрээд хүлээж байна" гэсэн зүйл хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /1хх 53-54/,
- З.Тийн Хаан банкны *** тоот дугаарын депозит дансны хуулга, /1хх 24-36/, Ж.НХаан банкны 5***** тоот дугаарын депозит дансны хуулга, /1хх 37/, Т.Далантай болон З.Т нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 090Р2022 дугаартай “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” /хуулбар/ /1хх 68-73/, Мөрдөгчийн Б.Хын ********** тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх74-78/,
4.2. Хохирогч Г.А "... 2015 онд би газар худалдаж авахаар хөөцөлдөж байхдаа Б.Х гэх эмэгтэйтэй танилцсан. 2018 онд Б.Х нь НОСК-ын орон сууцанд хүн оруулж байгаа гэж надад хэлж байсан. ...Тэгээд намайг ятгаад байхаар нь байрны урьдчилгаа мөнгө болох 3,000,000 төгрөгийг хийчих гэж хэлсэн. Тэгээд би байрны мөнгө урьдчилгаа гэсэн утгатай 3,000,000 төгрөгийг Хаан банкны ***** гэх дугаарын Т, Б, С-Уул гэх нэртэй данс руу хийсэн. Тэгээд дахиад 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг Баянзүрх дүүрэгт байхдаа 6234580120193699 гэх дугаарын карттай Цэрэнлхам гэх хүний данс руу хийсэн. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ********** гэх дугаарын Б.Х гэх хүний данс руу 5,500,000 төгрөг хийсэн. Тэгээд сүүлд нь гэртээ байхдаа ********** гэх данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Б.Х гэх хүнд нийтдээ 10,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоо байгаа Хан- Уул дүүргийн 23 дугаар хороо Хангарьд сити 2 хотхоны 1555 дугаар байрны 97 тоот байрыг түрээслээд өмчлөх хэлбэрээр авахаар болсон. Тэгтэл Б.Хаас түрээслээд өмчлөх гэрээгээ хэзээ хийх вэ гэж хэлэхэд тэр гэрээг хийх арай болоогүй байгаа хүлээж бай болохоор нь дуудна гэж хэлсэн. Тэгээд миний иргэний үнэмлэхийг надаас авч яваад 3 хоногийн дараа надад өгсөн. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим нэг эрэгтэй хүн манай гэрийн хаалгыг тогшоод танай байрны түрээс 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дуусаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар юу яриад байгаа юм бэ гэхэд та манай байрыг түрээсэлж байгаа гэдгээ мэдэх үү гэж надаас асуусан. Тэгээд би Б.Х гэх хүнтэй гэрээ байгуулаад тухайн байрыг түрээслээд өмчлөх хэлбэрийн байр гэж би ойлгосон гэдгээ хэлэхэд тийм зүйл байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би Б.Х гэх хүн рүү залгатал миний утсыг авахгүй байна юм...” гэсэн мэдүүлэг /1хх220-221/,
- Э.А эзэмшлийн Хаан банкны ********** дугаарын данснаас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг Т.Б-Уулын Хаан банкны *****1 тоот дугаарын данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /1хх194/, Хохирогч Г.А Б.Хын ****4 дугаарын утаснаас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирсэн “*****1 B” гэсэн зурвас бичсэн хуулбар, /1хх199/, Хохирогч Г.А Б.Хын **** дугаарын утаснаас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн “****” гэсэн зурвас бичсэн хуулбар, /1хх199/, Г.Цэрэнлхамын ***** дугаарын карт бүхий данс руу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, /1хх 194/, Г.А эзэмшлийн Хаан банкны *****дугаарын данснаас 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 5,500,000 төгрөг Б.Хын Хаан банкны *****6 тоот дугаарын данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /1хх195/, Г.А эзэмшлийн Хаан банкны **** дугаарын данснаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг Б.Хын Хаан банкны *****тоот дугаарын данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /1хх195/, Иргэн С.Лхам болон Г.АлиманТ нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ************* 2 өрөө байрыг 1 сарын 1,000,000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай түрээслэх тухай 066Р2022 дугаартай “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх тухай гэрээ” /хуулбар/ /1хх196-197/,
4.3. Хохирогч Т.Т "...Би 2022 оны 5 дугаар сарын 20-ны үед манай Бишрэлт дүүгийн найз М гэх хүнээс 5,000,000 төгрөг өгөөд түрээслээд өмчлөх боломжтой байр байна гэж хэлсэн... Чи эртхэн мөнгө төгрөгийг нь өгөөд байранд орохгүй бол оройтно шүү гэж хэлээд Б.Х гэх хүний *****6 дугаартай Хаан банкны дансны дугаарыг өгсөн. Тэгэхээр нь би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Батдэлгэрийн Б.Х гэх хүний **************6 дугаартай Хаан банкны данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлээд би А *********** утас руу холбогдож мөнгө шилжүүлсэн талаараа хэлсэн. Тэгээд 2022 оны 7 сарын үед Б.Хын **** дугаар луу нь байнга залгаж байгаад нэг удаа Хангарьд сити хотхоны гадна уулзахад Б.Х "би найдвартай байранд оруулж өгнө, түр хүлээж бай, би одоо ажилтай байна" гэж хэлээд яваад өгсөн. Тэрнээс хэд хэдэн удаа Б.Х руу залгахад "байж бай болоогүй байна түр хүлээж бай" гэж хариу өгөөд утсаа тасалсан. Тэгээд би яахаа мэдэхгүй цагдаагийн байгууллагад хандаж байна...." гэсэн мэдүүлэг /1хх242/, Мөрдөгчийн Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх02/, Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 29/2739 дугаартай “...ЧР80070102 регистрийн дугаартай Батдэлгэр Б.Хын эзэмшдэг” гэсэн албан бичиг Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын дансны хуулга /2хх 3-10/,
4.4. Хохирогч Н.Г "...2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А яриад би Б.Хд хэллээ, чамайг оруулаад өгье гэнэ, дахиад 2 хүн байгаа юм. Одоо мөнгөө өгчихвөл тэр хоёроос өмнө оруулна гэж хэлээд Б.Хын *********** дугаартай данс өгөхөөр нь 5,200,000 төгрөгийг өөрийн ************ дугаартай данснаас интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Б.Х гэгчийн **** дугаарыг аваад 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ярихад чамайг хүмүүсийн урдуур оруулахаар болчхоод байна. Чи түлхүүр авахад бэлэн болсон болохоор үлдэгдэл 5,000,000 төгрөгийг бэлдэж бай, дахиад 2 хүн олоод байж байгаарай гэж хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр... би 5,000,000 төгрөгийг Б.Хын данс руу интернэт банкаар шилжүүлсэн... Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр АлиманТтай утсаар ярьж байрны талаар асуухад тэр чинь өнгөрсөн, бид нарыг залилсан байна. Манайх байрнаас хөөгдөөд гарсан. Цагдаад өргөдөл өг гэж хэлсэн. Эхлээд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ирээд 5,000,000 төгрөг шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг, /2хх31-32/,
- хохирогч Н.Г ******** тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 5,200,000 төгрөг, 10-ны өдөр 5,000,000 төгрөг Б.Хын ******* тоот дугаарын данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, /2хх 26-27/,
- Мөрдөгчийн Б.Хын эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх37-39/,
4.5. Хохирогч Г.Э "... 2022 оны 6 дугаар сарын 09-ний 20:00 цагийн үед найз Г утсаар яриад "манай ахын эхнэрийн дүү түрээслээд өмчлөх болзолтой байранд орсон байна, би бас орох гээд 5,200,000 төгрөг өгсөн, нэмээд 5.000.000 төгрөг өгнө, дахиад 2 хүн олоод өгвөл шууд байранд орох гээд байна, та хэд орохоор бол эхлээд 5,200,000 төгрөг өгөөд 1 жил орчим хүлээгдэж байгаад орно, чи ийм байранд орох уу" гэж асуусан. Би эхнэртэйгээ ярилцсан ба найз Г хэлсэн болохоор, мөн бэр эгч нь байранд орсон болохоор итгээд байртай болъё гэж бодоод орохоор шийдсэн. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Г-тэй холбогдоод байранд оруулаад байгаа гэх Б.Х гэгчийн ******** дугаартай дансыг аваад өөрийн 5954090958 дугаартай данснаас 5,200,000 төгрөг шилжүүлсэн. Би Б.Хтай гэгчтэй нь огт холбогдоогүй. Г миний өмнөөс яриад яваад байсан ба Ганхүүгээс асуухаар янз бүрийн зүйл хэлээд хойшлуулаад байна гэдэг байсан. Тэгээд 2023 оны 3 дугаар сард Г"нөгөө байранд орох асуудал худлаа болсон байна, манай бэр эгч тухайн үед цуг орсон хүмүүсийнхээ хамт байрнаасаа хөөгдөж гарсан байна, залилуулсан гээд цагдаад өргөдөл өгсөн байна. Б.Хтай ярьсан чинь энэ сард багтааж мөнгө өгнө гэнэ" гэж хэлсэн. Тэгээд бид 2 заасан хугацааг нь хүлээхэд мөнгө өгөөгүй учир цагдаад гомдол гаргаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2хх56-57/,
- хохирогч Г.Э эзэмшлийн Хаан банкны *********8 дугаарын данснаас 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Хын ***** тоот дугаарын данс руу 5,200,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /2хх52, 2хх07/,
- Хохирогч Н.Г “...Б.Х гэгчийн ***** дугаарыг аваад 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ярихад "чамайг хүмүүсийн урдуур оруулахаар болчхоод байна, чи түлхүүр авахад бэлэн болсон болохоор үлдэгдэл 5,000,000 төгрөгийг бэлдэж бай, дахиад 2 хүн олоод байж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Энхмагнай, ах Золбаяр нарт хэлэхэд орохоор болсон. Би Улаанбаатар хотод ирээд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Хтай яриад "байрны түлхүүр өгнө гэсэн юу болсон бэ" гэж асуухад "чи одоо 5,000,000 төгрөгөө хийчих, өөрийнхөө олсон 2 хүний мөнгийг хийлгүүлчих, тэгээд түлхүүрээ аваарай" гэсэн. Би 5.000.000 төгрөгийг Б.Хын дээрх данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Э, З нар тус тусдаа 5,200,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /2хх31-32/,
4.6. Хохирогч Д.Н "... Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ нөхөр хүүхдүүдтэйгээ байж байсан ба нөхрийн найз Л тэр хоёр утсаар хоорондоо түрээсийн байрны талаар яриад байсан. Тухайн үед манай нөхөр эхлээд Б.Х гэх хүний ******гэх утасны дугаараар холбогдож ярьсан ба 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 өрөө байр түрээсээр оруулж болно гээд хэлсэн. Тэгээд Б.Х гэдэг хүнтэй нэг ч уулзаагүй утсаар л холбогдож ярьдаг байсан. Тухайн үед манай нөхөр найзынхаа ярьсан ярианд итгээд өөрийн ******* дугаарын Хаан банкны данснаас Б.Хын данс болох ******* дугаарын данс руу Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас засварын газарт байх үедээ шилжүүлсэн. Тэгээд би цааш үргэлжлүүлэн Б.Хтай байнгын холбоотой байсан ба 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Хтай утсаар холбогдоод байр юу болж байна гэж асуусан чинь "шинэ оны өмнө хүмүүс байрнаасаа гарахгүй он гараад буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр айлуудаа гаргаад танайхыг оруулъя" гэсэн. Тухайн үед Дөнгөж айлууд нүүлгээд хэл ам ихтэй байна. Тус оны 01 дүгээр сарын 15-ны өдөр холбогдоорой гэж хэлсэн ба удалгүй 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр утсаар ярьсан чинь "за одоохон эгч нь Арцатын аманд явж байна. Өдөр яръя гээд утсаа тасалсан ба дараа нь утсаар мөн адил холбогдоход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба чиний мөнгийг өгье" гээд уурлаад байсан. ..Тэгээд байранд орсон юм байхгүй Б.Хаас мөнгө нэхсэн чинь буцаагаад нөхрийн ********* дугаарын данс руу 4,000,000 сая төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгийг цувуулаад өгье гэж хэлээд одоог хүртэл үлдэгдэл мөнгөө олж аваагүй.” гэсэн мэдүүлэг /2хх78-79/,
- гэрч Б. Аын "... Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байж байсан чинь багын найз Л надтай утсаар холбогдоод "надад түрээсийн байранд оруулдаг зүс таних хүн байна гэж хэлсэн ба 2023 он гарахаас өмнө нэг түрээсээр байр суларч байгаа байна. Чи түрээсээр байртай болохыг сонирхож байвал холбогдоорой" гэсэн. Тэгээд эхнэртэйгээ ярилцаж шийдээд найз Л-тэй дахин утсаар холбогдоод тухайн саналыг зөвшөөрсөн ба “Л” надад Б.Х гэх хүний **** гэх утасны дугаарыг өгсөн ба тухайн хүнтэй холбогдсон чинь "2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 өрөө байр түрээсээр чамайг оруулж болно" гээд хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /2хх82-83/,
- гэрч О.Л “...2022 оны 11 дүгээр сарын дунд үеэр гэж санаж байна. Багын найз болох О гэх залуутай утсаар холбогдсон чинь "найз нь 3 өрөө байранд орсон. Хан-Уул дүүрэг Арцатын аманд байгаа" гэж ярьсан. Тэгээд би итгэхгүй очиж харсан чинь гурван өрөө байранд байсан. Тэгээд би итгээд яаж орсон талаар асуухад "манай төрсөн эгч хөөцөлдөж байгаад энэ байранд оруулсан юм. Чи байр сонирхохгүй юм уу" гэхээр нь би "эгчтэй чинь уулзъя" гээд тухайн үед маргааш нь билүү нөгөөдөр нь эгч Б.Хтай нь Арцатын аманд уулзсан чинь "хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ядуу гэр бүл, байр олгогдож байгаа. Чи орох уу, орох бол бичиг баримтаа надад өгөөрэй. Тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө авдаг шүү" гэсэн. ...Тэгээд хажуу айлын багийн найз Ариунболд, Нарангэрэл нартай тухай үед уулзаад "Хан-Уул дүүрэгт Арцатын аманд байранд орох уу, манай найз Оюунбилэг гурван өрөө байранд орчихсон байна. Төрсөн эгч Б.Х нь хөөцөлдөж өгөөд оруулсан гэж байна. Та хоёр сонирхож байвал */**** гэх утасны дугаартай Б.Хтай холбогдоорой" гээд дугаарыг нь хэлж өгөөд явсан. Б.Х гэдэг хүнийг танихгүй хүн залилж яваад байгааг нь сүүлд мэдсэн юм..." гэсэн мэдүүлэг /2хх94-95/, Б.Ариунболдын Хаан банкны ****** тоот дугаарын данснаас 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Хын Хаан банкны ************* тоот дугаарын данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, /2хх99/, Б.Ариунболдын Хаан банкны 5***** тоот дугаарын дансанд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийн орлого Хаан банкны 5***** дугаарын данснаас орсон гүйлгээний хуулга, /2хх100/,
4.7. Хохирогч Д.Т “...2022 оны 9 дүгээр сард манай дүү Б.Ж түрээслээд өмчлөх боломжтой байр байна гэж хэлсэн. Тэгээд манай дүү Б.Ж нь түүний найз А тухайн байранд орсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би байранд орохоор Б.Х гэх хүнийг Хаан банкны ****** данс руу 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөг хийсэн. Тэгээд би Б.Хтай холбогдтол чиний бичиг баримт одоо асуудалгүй болсон. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрандаа орно шүү гэж надад хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэйн байранд оруулах хугацаа хойшлоод байхаар нь би түүнд залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг, /2хх 185/, Хохирогч Д.Тийн Хаан банкны 5******* тоот дугаарын данснаас 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Хын Хаан банкны 5**** тоот дугаарын дансанд 4,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /2хх182/,
4.8. Хохирогч Н.Э-н "... Би 2022 оны 11 дүгээр сард байранд орохоор 5720523083 гэх Хаан банкны данс руу 3.000.000 төгрөг хийсэн. Тэгэхдээ тухайн дансны эзэмшигч нь Эрдэнэбилэг гэх эрэгтэй хүн байсан. Би түүнтэй холбогдтол би энэ зарчмаар байранд орсон гэж хэлсэн. Тэгээд би Б.Х гэх хүнд нийт 2 удаагийн гүйлгээгээр 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Б.Х гэх эмэгтэйтэй уулзаад та яагаад ойрхон мөнгө нэхээд байна гэж асуутал энэ байранд орох асуудал намын шугамаар явагдаж байгаа асуудал учраас мөнгөө бөөнд нь авдаг юм. Би дээр нь хөл муу болсон учраас өөрөө сайн хөөцөлдөж чадахгүй байна. Ямар ч байсан 2022 оны 12 сарын сүүл хэсгээр байранд оруулна гэж хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэйн байранд оруулсан хугацаа хойшлоод байхаар нь би түүнд залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан..." гэсэн мэдүүлэг /2хх 201/, Хохирогч Н.Эрдэнэгэрэлийн Хаан банкны 5******** тоот данснаас н.Эрдэнэбилэгийн Хаан банкны 5720523083 тоот дугаарын дансанд 2022 оны 11 дүгээр сарын 11-нд 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-нд Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын дансанд 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг тус тус шилжүүлсэн гүйлгээний хуулга /2хх196-198/,
4.9. Хохирогч Д.Б-н "... 2021 оны 6 дугаар сарын эхээр манай баз хүргэний эгч Б.Х гэх эмэгтэй надад хандан та байр сонирхохгүй биз гэж хэлсэн. Тэгээд би судлаад үзээч гэж Б.Хд хэлсэн. Б.Х надад өрх толгойлсон эцэгт хямдхан 2-3 өрөө байр байна гэж хэлсэн. Тухайн байраа намын хамааралтай байр байна гэж надад хэлсэн. Тэгээд Б.Х нь надад та 20.000.000 төгрөг өгөх юм бол 2 өрөө байр авах боломжтой байна гэж хэлсэн. Удалгүй Б.Х нь надаас баахан бичиг баримт бүрдүүлж аваад явсан. Тэгээд удалгүй холбогдоод яаралтай 20.000.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна. Байр чинь бүтэх гээд байна гэж надад хэлсэн. Би 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ****** дугаартай Гүндалай гэх данс руу 20.000.000 төгрөг хийсэн. Тэгээд түүний дараа мөнгөний хэрэг гараад түүнээс 13.000.000 төгрөгийг буцааж авсан. Б.Х надаас дахин мөнгө нэхээд байхаар нь би 13.000.000 төгрөгийг дахин өгсөн. Тэгээд би 2021 онд нийтдээ 20.000.000 өгсөн. Би 2022 оны 8 сард Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо Хангарьд сити хороололд байранд орсон. Тэгээд байрандаа ороод байж байтал Б.Х надаас дахин 1.000.000 төгрөгийг ********** гэх дансаар авсан. Мөн түүний дараа ********** гэх данс руу 30.000 төгрөг авсан. Тэгэхдээ намайг 3 өрөө байранд оруулсан учраас надаас 30.000.000 төгрөг авна шүү гэж надад хэлсэн. Тэгээд 2022 оны 12 сард байрандаа байж байтал тухайн байрны эзэн гэх хүн ирээд та энэ байрыг түрээсэлж байгаагаа мэдэж байна уу, хэрэв та энэ байрыг худалдаж авахаар мөнгө өгсөн бол залилуулсан байна шүү та цагдаагийн байгууллагад хандаарай гэж надад хэлсэн. Тэгээд би энэ тухайгаа Б.Хд хэлтэл мөнгийг чинь олж өгнө чи жоохон хүлээж байгаач гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /2хх 223/,
- Хохирогч Д.Б-н Хаан банкны ****** тоот данснаас 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр С.Г гэх хүний ***** тоот дугаарын данс руу 20,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-нд Б.Хын Хаан банкны ********** тоот данс руу 30,000 төгрөг. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг зарлагаар гарсныг нотолсон дансны хуулга, /2хх212-214/,
4.10. Хохирогч Б.Жийн "...Би 2022 оны 8 дугаар сард манай найз А түрээслээд өмчлөх боломжтой байр байна гэж хэлсэн. Тэгээд А надад өөрийн орсон байраа харуулсан. Тэгээд би байранд орохоор Б.Х гэх хүний Хаан банкны ********** данс руу 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12.000.000 төгрөг хийсэн. Тэгээд би Б.Хтай холбогдтол чиний бичиг баримт одоо асуудалгүй болсон. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрандаа орно шүү гэж надад хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэйн байранд оруулах хугацаа хойшлоод байхаар нь би түүнд залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Б.Х гэх эмэгтэйтэй уулзаж байгаагүй. Б.Хыг манай найз А надад танилцуулсан. Мөн А нь өөрөө Б.Хд мөнгөө өгч залилуулсан. Би өмнө нь таньдаг байгаагүй. А гэх найзаараа дамжуулан танилцсан..." гэсэн мэдүүлэг /2хх238/, Хохирогч Б.Жийн Хаан банкны 5******** тоот дугаарын данснаас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн депозит дансны хуулга /2хх 235/,
4.11. Хохирогч Б.А-н "... Би 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн танил дүү болох А-с түрээслээд өмчлөх хэлбэрийн байранд орсон тухай сонссон. Тэгээд хэн гэж хүн ямар шугамаар оруулж байгааг асуухад Б.Х гэх намын шугамаар оруулж өгсөн, би байрандаа орсон гэж надад хэлсэн. Тэгээд би Б.Х гэх эмэгтэйтэй уулзахад тухайн эмэгтэй намайг 18.500.000 төгрөг яаралтай өгчих, тэгээд хотын төвд 3 өрөө байранд оруулаад өгөх боломж байна гэж надад хэлсэн. Тэгээд би Б.Х гэх эмэгтэйн ********** данс руу эхлээд 2022 оны 6 дугаар сарын 06-ны 5.200.000 төгрөгийг 88400601 гэх утгатай АТМ-р шилжүүлсэн. Түүний дараа 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр түүний Хаан банкны ********** гэх данс руу 13.000.000 төгрөгийг хийсэн. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3.700.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би нийт Б.Х гэх эмэгтэйд 29.600.000 төгрөг өгсөн. Тэгэхдээ би 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэгт 3 өрөө байранд орсон. Тэгээд байрандаа байж байтал 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байрны эзэн Н гэх эмэгтэй ирээд та энэ байрыг түрээсэлж байгаагаа мэдэх үү, миний байр байгаа юм. Та байр худалдаж аваад тухайн байранд орсон бол залилуулсан байна шүү гэж хэлсэн бөгөөд манай байрнаас гараарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Хтай холбогдтол би эзэнтэй тохиролцоогүй байгаа юм, өөр байранд оруулаад өгье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3хх14/,
- Хохирогч Б.ААА Хаан банкны *****3 тоот дугаарын данснаас 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын данс руу 28,600,000 төгрөг, Хаан банкны 5110002111 дугаарын данс руу 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн депозит дансны гүйлгээний хуулга, /3хх07-11/, Б.Б болон Б.Х нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, **** байрлах 3 өрөө орон сууцыг түрээслэх тухай “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх тухай” гэрээ /5хх 42-46/,
4.12. Хохирогч М.Бын “...Би 2022 оны 10 дугаар сард найз н.ЭНхээс "Манай хүргэн н.Эрдэнэбилэг Хан-Уул дүүрэгт Арцат апартмент 2 хотхонд байранд орсон, Эийн найзынх нь эгч Б.Х гэж эмэгтэй, төрийн санхүүжилтээр байранд оруулдаг юм байна, орохдоо 5.000.000-10.000.000 төгрөг өгдөг гэнэ, орж байгаа байрнаасаа шалтгаалаад үнэ нь өөр байдаг юм байна" гэж хэлсэн. Тэгээд би Н.Этэй холбогдоход "би 3 өрөө шинэ байранд орсон, манайх 3 хүүхэдтэй, эхнэр бид 2 гэрлэлтийн баталгаагүй учир өрх толгойлсон эх гээд эхнэрийн нэрээр орсон, орохдоо мөнгө өгөөгүй, цувуулж байгаад 10.000.000 төгрөг өгөхөөр болсон" гэж хэлсэн. ...Анх уулзахдаа “Э” надтай цуг очсон ба Б.Х "эгч оруулж өгнө, эхлээд ЭНхээс мөнгө авахгүй, байранд орсны дараа мөнгө өгөөрэй. Шинэ жилийн баяраас өмнө оруулж өгнө би ТОСК-д ажиллаж байгаад гарсан, дотор нь таньдаг том хүн байгаа" гэж хэлсэн. Түүнээс хойш Б.Х яриад та 2 байранд бүртгүүлэх 20 хүн олоодох, бүртгүүлэхэд 300.000 төгрөг байдаг юм хэлсэн. Тэгээд би хурдан байранд орчих гээд л хүн олж байгаа болоод өөрөөсөө 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 600.000 төгрөг шилжүүлсэн. Энэ хооронд Б.Х "байр чинь суларсан, ороход бэлэн боллоо, нүүлгэх, ашиглалтын зардал өгөх хэрэгтэй" гээд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 100.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөгийг ЭНхийн дансаар, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20,000 төгрөг авсан. Б.Хын хэлсэн хугацаа нь өнгөрсөн ба асуухаар "цаанаасаа хойшилсон, Цагаан сарын өмнө оруулахаар болсон" гэж хэлсэн ба дахиж янз бүрийн юм хэлж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 400.000 шилжүүлсэн. Дээрх 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Б.Хын ********** дугаартай данс руу шилжүүлсэн. Үүний дараа Б.Х байранд оруулсны дараа авна гэж байснаа ЭНхээс мөнгө нэхээд эхэлсэн. ЭНх мөнгөгүй байсан учир надаас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 40.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 40,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20.000 төгрөг гээд 220,000 төгрөгийг Э ****** дугаарын дансаар дамжуулж Б.Хд өгсөн. 2023 оны 02 дугаар сарын эхээр зээлсэн мөнгө нэхэгдээд байсан учир Б.Хд "байранд орохоо больё, мөнгөө авъя" гэхэд Б.Х удаахгүй өгье гэсэн...” гэсэн мэдүүлэг /3хх78-80/,
- Хохирогч М.Б-ын Хаан банкны ******* тоот дугаарын данснаас болон Н.ЭНхийн ****** тоот дугаарын дансаар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр 5,490,000 төгрөгийг н.Эрдэнэбилэгийн Хаан банкны ***** дугаартай данс, Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын данс руу гүйлгээ хийсэн депозит дансны хуулга, /3хх 84-91/,
4.13. Хохирогч Н.Б-гийн “...Манай хамаатны дүү Х надад ахаа би байранд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хэрхэн яаж байранд орсон талаар нь асуухад намын хамааралтай байранд хөнгөлөлттэй нөхцөлөөр орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би Хв дүүдээ хандан чи тэгвэл энэ байранд оруулсан хүнтэйгээ ахыгаа холбуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Хс Б.Х гэх хүний утасны дугаарыг аваад түүнтэй холбогдтол би намын хамааралтай байранд хүмүүсийг хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж байгаа та хэрвээ байранд орох сонирхолтой байвал эхлээд урьдчилгаа мөнгө болох 5.000.000 төгрөгийг өгөх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би Б.Хтай холбогдож байгаад Хаан банкны 5429480868 дугаартай Энхтайван Баянзул гэх хүний данс руу 5.000.000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Би түүнд итгэсэн шалтгаан бол манай дүү Ханджавыг байранд оруулсан байсан юм...” гэсэн мэдүүлэг /4хх17/,
- гэрч Э.Бын “...Тухайн үед манайх Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Мандала гарден хотхоны ***** тоот байраа түрээсэлдэг байсан. Тухайн үедээ манайх байраа 1 сарын 1.500.000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Тэгээд 3 сарын түрээсийн мөнгө гээд 4.500.000 төгрөг дээр нь барьцааны 500.000 төгрөгөө авсан юм. Тэгээд 5.000.000 төгрөг болсон юм... Тухайн үед манайх байраа Б.Х гэх эмэгтэйд түрээсэлдэг байсан. Тухайн эмэгтэй нь манай байрыг өөр хүнд зарсан гэж худлаа хэлсэн байсан. Би манай байрыг түрээсэлж байгаа хүн нь мөнгөө өгөхгүй удаад байхаар нь би түрээсэлж байгаа хүнтэй уулзахаар иртэл манай байранд байгаа хүн нь манай байрыг Б.Х гэх эмэгтэйгээс худалдаж авсан гэж хэлсэн байсан. Тэгээд би тухайн байранд байсан хүмүүст түрээсийн гэрээгээ үзүүлээд тэгээд та нар хүнд залилуулсан байна цагдаагийн байгууллагад хандаарай энэ манай байр байгаа юм. Би Б.Х гэх эмэгтэйд түрээсэлсэн юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /4хх 27/,
- Хохирогч Н.Бн Хаан банкны ****тоот дугаарын данснаас Э.Б-ын Хаан банкны ****тоот дугаарын данс руу 2022 оны 6 дугаар сарын 04-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /4хх13/,
4.14. Хохирогч Б.Т "... Ер нь бол намайг Хятад улсад байхад Ч гэх эмэгтэй над руу утасдаад эгчээ улсаас 50 хувийг нь төлөх орон сууцны хөтөлбөр явагдаж байна гэж хэлсэн. Тэгээд тухайн орон сууцанд орохын тулд эхлээд 7,000,000 хэрэгтэй байна. Та энэ мөнгийг шилжүүлэх юм бол би таныг бүртгүүлье гэж хэлсэн. Тэгээд би Чулуундолгорын ****** дугаартай данс руу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ***** дугаартай дансаар шилжүүлсэн. Дараа нь би хотод ирээд Ч-оос байрны талаар асуухад намайг Б гэх хүнтэй танилцуулсан. Тухайн эмэгтэй нь 50 хувийн хөнгөлөлттэй орон сууцанд оруулж өгөх хүн гэж надад хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэйтэй уулзтал надад мөн адил зүйл хэлж Б.Х гэх эмэгтэйг надтай танилцуулсан. Тэгээд би тухайн байранд намайг оруулж өгөх хүн нь Б.Х юм байна гэж ойлгоод түүнд 2022 оны 9 дүгээр сард бэлнээр 7,000,000 төгрөг, түүний данс руу би өөрийн дүү болох О-аас зээлээд Б.Хын данс руу 5,500,000 төгрөг, өөрийнхөө Төрийн банкны данснаас 7,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд би Б.Хд нийтдээ 20,000,000 төгрөг өгсөн. Дээр нь би тухайн байрны түрээс гэж 4,000,000 төгрөг өгсөн ба 1,000,000 төгрөгөөр нааш цааш нүүдэл суудал хийсэн. Тийм учраас би Б.Х-аас нийт 25,000,000 төгрөг нэхэмжилж байна. ...Б.Х өөрөө над руу залгаад "эгчээ та Ц.Баянжаргал гэх эмэгтэйтэй битгий харьц, та надтай л харьц, би танд бүгдийг нь хариуцаад хийж өгнө, та надад итгэх юм бол байрандаа орно шүү, та яг НОСК-д орох шалгуур хангасан хүн байна" гэж хэлсэн. Тэгээд би түүнд итгэсэн. Тухайн үедээ би байранд орох хэрэгтэй байсан учир Б.Хыг эгчийгээ байранд оруулаад өгөөч гэж хэлж гуйсан. Тэгтэл Б.Х нь намайг Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо Арцат-2 хотхонд байранд оруулсан. Тэр үедээ Б.Х нь одоо та энэ байрны өмчлөгч болно удахгүй байрны гэрчилгээг гаргаж өгнө та харин өөрийгөө байранд орсон гэж бусдад битгий хэлээрэй танай энэ орсон байрны 50 хувийн төлбөрийг манай байгууллага өгөх санаатай байгаа та хүнд хэлэхгүй л бай гэж хэлсэн. Тэгээд тухайн байрандаа би хэсэг хугацаанд амьдарсан. Тэгээд нэг л өдөр нэг хүн орж ирээд энэ түрээсийн байр байсан юм та мөнгөө өгөхгүй байгаа учраас байр суллаж өгнө үү гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар Б.Хаас асуутал эгчээ түр байж байгаарай гээд л байсан. Тэгсээр байгаад таг алга болсон. Сүүлд би түүнийг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байна гэж сонссон. Тухайн байранд байхдаа би 4.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн..." гэсэн мэдүүлэг /4хх79/,
- гэрч Ц.Б-ын “...Б.Х гэх эмэгтэй нь өөрийгөө НОСК-д хүн оруулж өгч байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэйтэй уулзаад Б.Т гэх хүнийг асуудалгүй байранд оруулж өгч чадна учир нь Б.Т нь гавьяат жүжигчин цолтой учраас асуудал байхгүй байх гэж хэлсэн. Тэгээд би тухайн эмэгтэйд хандан чи өөрийгөө НОСК-д ажилладаг гэсэн баримтаа аваад ир гэж хэлсэн. Тэгтэл над руу байнгын залгаад "за байр бэлэн болчихлоо мөнгөө өгөх хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэгтэл Чулуундолгор гэх эмэгтэйгээс надад 4,500,000 төгрөг орж ирсэн. Тэгээд тухайн мөнгийг тэр чигээр нь Б.Хын данс руу хийсэн. Тэгээд Б.Х гэх эмэгтэй нь надаас мөнгө аваад нэг хэсэг таг алга болсон. Тэгээд тухайн эмэгтэй нь "одоо байр болох гэж байна, дахиад мөнгө хэрэгтэй байна, яг байр нь гарч ирж байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Тд хандан таныг байранд оруулна гэж хэлсэн Б.Х гэх эмэгтэй нь худлаа яриад байх шиг байна. Би танаас авсан гэх 4,500,000 төгрөгөө өгөөд энэ асуудлаас холдлоо гэж хэлээд түүнд би 4,500,000 төгрөгийг өгсөн. Тэгээд мөн Ч нь Б.Т авсан гэх мөнгөө өгсөн гэсэн. Тэгтэл Б.Х нь шууд Б.Ттай харьцаж эхэлсэн. Тэгээд Б.Т мөнгө авсан байсан. Тэгээд би сүүлдээ Б.Т хандан "та энэ хүүхэнд залилуулаад байгаа юм биш үү, баримт бичгийг нь сайн үзээрэй" гэж зөндөө сануулсан. Тэгтэл Б.Т нь над руу нэг өдөр залгаад эгч нь байрандаа орчлоо би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцат-2 хотхонд байранд орчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үедээ за за гэж хэлээд өнгөрч байсан..." гэсэн мэдүүлэг, /4хх 81-82/,
- Хохирогч Б.Т Төрийн банкны 9****** тоот дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын данс руу 7,500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, /4хх68/, Б.Тн данснаас 2019.12.18-нд 7,000,000 төгрөгийг Б.Чулуундолгорын дансанд шилжүүлсэн баримт /4хх69/, О.Дашнямын 949613хххххх6953 тоот дугаарын картаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5,500,000 төгрөг Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /4хх70/,
4.15. Хохирогч Ж.Н "...2023 оны эхээр би Б.Х гэх эмэгтэйтэй танилцсан. Тухайн эмэгтэй өөрийгөө Хан-Уул дүүргийн газрын албанд ажилладаг хүн байгаа юм. Тэгээд төрийн хөнгөлөлттэй орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгшин настай хүмүүсийг оруулж өгдөг гэж хэлсэн. Би өөрөө 1 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй юм. Тэгээд би тухайн байрны асуудлыг сонирхож эхэлсэн. Тэгээд би Б.Х гэх эмэгтэйтэй уулзтал чи эхлээд миний Хаан банкны ********** дугаартай данс руу 1,000,000 хийчих, тэгээд тухайн байранд оруулж өгөх дараалалд оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд дараа нь над руу **** гэх дугаараас өөрөө залгаад тухайн байранд орох гэж байсан 2 хүн больчихлоо, чи одоо миний данс руу 15,000,000 төгрөг шилжүүлчих, тэгээд тухайн хүний оронд чамайг оруулаад өгье, байрныхаа түлхүүрийг 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр аваарай гэж хэлсэн. Тэгээд би тухайн эмэгтэйд итгээд 15,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5925204248 дугаартай данснаасаа шилжүүлсэн. ..Би байранд ороогүй. Тухайн эмэгтэй намайг 2023 оны 6 дугаар сард байранд оруулна гэж хэлж байсан. Тэгээд тухайн эмэгтэй намайг байрны түлхүүрээ аваарай гэж дуудсан боловч дуудсан газар нь очтол согтуу байсан бөгөөд худлаа хэлээд хүлээлгээд байсан. Тэгээд маргааш нь нөгөөдөр нь гэх зэргээр худал хэлж байгаад алга болсон..." гэсэн мэдүүлэг, /4хх111/,
- Хохирогч Ж.Н н Хаан банкны ****тоот дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, /4хх114/, Хохирогч Ж.Намуундарийн Хаан банкны ***** тоот дугаарын данснаас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 15,000,000 төгрөг Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын данс руу шилжүүлсэн шилжүүлгийн баримт, /4хх115/,
4.16. Хохирогч Ж.н-ын "...Б.Х гэх эгчтэй 2022 оны сүүлээр холбогдож уулзаад, Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Арцат-2 хотхонд Б.Хын хамт очиж байр үзсэн... Б.Х нь тэр үед надад хандаж хэлэхдээ “энэ 3 өрөө байранд урьдчилгаа 5,000,000 төгрөг өгөөд нүүгээд орчих, дараа нь байранд орсон хойноо үлдэгдэл 15,000,000 төгрөг өгчих, тэгээд байрны гэрээ хийе” гэж надад хэлсэн болохоор би Б.Хын тавьсан саналыг зөвшөөрөөд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны *****7 тоот данснаас Хаан банкны ********** тоот дугаартай Б.Х гэх нэртэй данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн юм..." гэсэн мэдүүлэг /4хх155/,
- гэрч Б.ААА "...Би Б.Х гэх эмэгтэйтэй 2022 оны 6 дугаар сард АлиманТ гэх хамаатнаараа дамжуулан танилцсан бөгөөд Б.Х нь АлиманТг Хан-Уул Дүүргийн нутаг дэвсгэрт байх Хангарьд сити-2 хотхонд 2022 оны 4 дүгээр сарын үеэр урьдчилгаа аваад байранд оруулсан байсан юм. Би 2022 оны 6 дугаар сард Б.Хтай биеэр уулзтал Б.Х нь надаас 18.500.000 төгрөгийн байрны урьдчилгаа аваад Баянгол дүүрэг*** 29 тоот байранд оруулахаар тохиролцсон. Тэгээд би тухайн өдрийн маргааш нь Б.Хын Хаан банкны ********** тоот дугаартай данс руу 18,500,000 төгрөг шилжүүлээд өөрөө байранд нүүж орсон бөгөөд тухайн үед би Б.Хтай ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй. Б.Х нь байрны гэрчилгээг 2022 оны 12 дугаар сард гаргаж өгнө гэм хэлсэн болохоор би итгэсэн байсан юм. Тухайн үед манай гэр бүл байрандаа орчхоод байж байтал 2022 оны 12 дугаар сарын үед Б.Х нь над руу холбогдоод дахин хоёр байр гарлаа чи ах, дүү нараасаа оруулах юм уу гэж асуухаар нь би үеэл дүү Н.Б, бэр дүү Ж.Нв нарт хэлтэл тухайн хоёр дүү Б.Хтай холбогдоод байрны урьдчилгаа болгож Н.Болортунгалаг нь 1,000,000 төгрөг. Ж.Намсрайжав нь 5,000,000 төгрөг тус тус Б.Хын Хаан банкны ********** тоот данс руу шилжүүлсэн гэж надад хэлж байсан юм..." гэсэн мэдүүлэг, /4хх156/,
- Ж.Нн Хаан банкны 5***** тоот дугаарын данснаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг Б.Хын Хаан банкны ********** тоот дугаарын данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /4хх152/,
4.17. Хохирогч Ц.Ц "... Би 2021 онд манай хуурай эгч АЗ, ОЧ гэх хүнийг ажлын шугамаар танилцуулж байсан. Тэгээд удаагүй АЗ, ОЧ 2 надад түрээсийн орон сууцны талаар ярьсан. Тэр 2 бүртгүүлсэн намайг бүртгүүлэх санал тавьсан. Тэгэхээр нь би сонирхоод бүртгүүлэхээр болсон. Тэгээд тэр 2 ярихдаа "Нийслэлийн захирагчийн албанд ажилладаг найдвартай хүн байна. Нэрийг нь Б гэдэг юм байна лээ, бид 2 уулзсан" гэхээр нь би бас бүртгүүлье гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би өөрөө Б.Хтай **** дугаарын утсаар ярьж, орон сууц юу болж байна, Б гэх хүнийхээ дугаарыг өгөөч ээ гэхэд "бид нараас шалтгаалахгүй байна" гэх зэрэг шалтгаан хэлж байсан. Тэгээд Бгийн дугаар гэж ************* гэсэн 2 дугаар өгсөн... Бтай телеграммаар харьцдаг болсон... Б нь телеграммаар нэрсийг нь дуудуулаад гэрээг хийгээд байранд нь оруулах гэж байна. Дарга нарт мөнгө өгөх хэрэгтэй байна. Би 3.000.000 төгрөг олчихлоо та 7.000.000 төгрөгийг нь шилжүүлчих гэхээр нь би 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр телеграммаар Б ирсэн /***** Бгэх хүний данс руу 6.950.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш байр юу болж байна гэж байнга телеграмм бичиж, утсаар ярьдаг байсан. Утсаа бол ихэнхдээ авдаггүй байсан ихэвчлэн телеграммаар харьцдаг, одоо бүтэх гэж байна, нэрийг нь дуудуулах гэж байна, маргааш 10 цагаас эхлээд дуудаад гэрээ хийгдэхээр болсон, би дарга нартай яриад сууж байна, за одоо дуудуулах гээд нэрсийг нь бариад сууж байна гэх мэтчилэн худлаа ярьж байсан. 2022 оны 5 дугаар сарын дундуур утсаа авахаа больж телеграммаа устгасан. Тэгэхээр нь Б.Хтай нь яриад "нөгөө Б гэх хүн чинь утсаа авахаа байлаа, яасан юу болсон" талаар асуухад Б-гийн ээж, аав нь нас барсан гэх мэт хариулт өгдөг байж байгаад Б.Х нь сүүлдээ утсаа авахаа больсон... 2023 оны 6 дугаар сараас Б.Хыг Хан-Уул дүүрэгт олон хүн залилсан хэргээр шалгагдаж байгааг мэдсэн... Би Б гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй нь уулзаж байгаагүй, царайг нь харж байгаагүй, утсаар болон телеграммаар харьцаж байсан, Б.Хтай хэд хэдэн удаа хотын төвд болон бусад газар уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг /4хх 191-193/,
- гэрч О.О "...Одоогоос 3-4 жилийн өмнө буюу 2019 оны үед манай найз Сэлэнгэ нь нөхөртэйгөө хамт надтай уулзах ажил байна гээд надтай ирж уулзсан... Сэлэнгэ нь миний төрсөн эгч байгаа юм нэрийг нь Б.Х гэдэг юм гээд нэг эмэгтэйг надтай танилцуулсан. Гэтэл Сэлэнгэ нь надад хандан бид нар түрээсийн орон сууц хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдэд гаргаж өгч байгаа юм. Нөхөр бид 2 ч гэсэн нэг байртай болох гэж байгаа юм. Чи Баянжаргал гэх хүнтэй уулзаад өг, тэр хүнд нэрээ битгий хэлээрэй Б гэж танилцуулаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 найздаа тусалъя гээд зөвшөөрөөд Баянжаргал гэх хүнтэй уулзсан. Б.Х нь намайг тэр хүнд өөрийгөө Төрийн орон сууц хариуцсан мэргэжилтэн Б байна гэж танилцуулаарай гэсний дагуу би Б-д Төрийн орон сууц хариуцсан мэргэжилтэн Б гэж танилцуулсан. Тэгээд би дуугүй сууж байсан. Харин Сэлэнгийн төрсөн эгч гэх Б.Х гэх эмэгтэй Б гэх хүнтэй байрны талаар ярилцаад байсан. Мөн Б.Х нь намайг "ажилтай байна, завгүй байна" гэж хэлээрэй гэсэн тул би завгүй ажилтай байна гээд явсан. 3-4 сар сураггүй байж байгаад манай гэрт Б.Х ирээд бас нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна. Оронд нь би чамайг түрээсийн орон сууцанд оруулж өгье гэхээр нь би мөн зөвшөөрч ОЧ гэх хүнтэй уулзсан. Тэр хүнд мөн адил төрийн орон сууцанд ажилладаг Б гэдэг хүн байна гэж танилцуулсан. Тэгээд би 2023 оны 02 дугаар сарын үед ОЧ гэх хүн рүү утсаар яриад "би тантай уулзах хэрэгтэй байна" гээд Замын цагдаагийн тэнд байх гэрт нь очиж "би тэр Б гэдэг хүн бишээ. Б.Х гэх хүн намайг та нарт тэгж хэлээрэй гэсэн" юмаа гээд өөрийнхөө иргэний үнэмлэхээ үзүүлсэн. Би бас Б.Х гэх хүнд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 26.000.000 төгрөг залилуулсан. 2023 оны 01 сард Б.Х надад 10.300.000 төгрөг буцааж өгсөн. Одоо 16.000.000 төгрөг өгөөгүй байгаа..." гэсэн мэдүүлэг /4хх 195-196/,
- Ц.Ц эзэмшигчтэй Хаан банкны ****** тоот дансны дугаарын данснаас 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 6,950,000 төгрөг Д.Б-ийн Хаан банкны ***** тоот дансанд шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга, /5хх 3-4/,
4.18. Хохирогч Н.Т “...Би 2021 онд Б.Х гэх эмэгтэйтэй танил ОЧийн танилцуулснаар Б.Хтай танилцсан бөгөөд Б.Х нь надтай танилцахдаа өөрийгөө түрээсийн орон сууцанд оруулж өгдөг хүн гэж танилцаж байсан юм. Би тухайн Б.Хаас түрээсийн орон сууц байгаа эсэхийг асуухад Б.Х нь түрээсийн орон сууц байгаа, надад урьдчилгаа болгож 4,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны ******** дугаартай данснаас 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг Б.Хын Хаан банкны ********** дугаартай данс руу О гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, мөн өөрийн ****** тоот данснаас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б.Хын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн, ингээд би өөрийн Хаан банкны ****дугаартай данснаас Б.Хын Хаан банкны ********** тоот данс руу нийт 1,700,000 төгрөг шилжүүлсэн юм. Мөн би өөрийн Хаан банкны ***** дугаартай данснаас 16-н удаагийн гүйлгээгээр нийт 30,200,000 төгрөг Б.Хын Хаан банкны ********** дугаартай данс руу шилжүүлсэн юм. Би нийт 31,900,000 төгрөг Б.Х руу шилжүүлчихсэн. Б.Х нь надад хэлэхдээ 2021 ондоо багтаад байранд оруулна гэж хэлэхээр нь би итгээд хүлээгээд байтал байранд оруулахгүй байгаад байхаар нь Б.Х руу залгахад утас нь холбогдохоо больсон байсан юм. Тэр үед би танил ОЧтэй холбогдоход ОЧ нь "би залилуулсан байна, Цагдаагийн газар өргөдөл, гомдлоо өгсөн гэж надад хэлсэн юм... Б.Х нь намайг түрээсийн байранд амьдруулсан зүйл байхгүй, байранд оруулж өгнө гэж хэлээд намайг байлгаад байсан юм...” гэсэн мэдүүлэг, /5хх23/,
- Хохирогч Н.Т Хаан банкны ***** тоот дугаартай данснаас 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 19 удаагийн гүйлгээгээр 31,900,000 төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга, /5хх100-115/,
- шүүгдэгч Б.Хын “...18 хүнд хохирол учруулан залилснаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлөхөө илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүгдэгчийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал бүрэн нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн.
5. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах, төөрөгдөлд оруулах зэрэг аргаар эд хөрөнгийг нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй гэсэн гэмт санаа агуулан хохирол учруулсан байх шинжтэй байдаг.
Шүүгдэгч Б.Х нь хохирогч нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна, түрээсэлж байгаад өмчлөлд шилжинэ, цөөхөн орон сууц үлдсэн байгаа, бусдад хэлж болохгүй, цөөхөн олдох боломж, өөрийгөө төрийн орон сууцны корпорацад ажилладаг байсан, бичиг баримтаа бүрдүүл зэргээр зохиомол байдлыг бий болгон хохирогч нарын орон сууцтай болох хүслийг нь ашиглаж, тэднийг хуурч, зарим хохирогч нарыг хувь хүмүүсийн түрээсэлж буй орон сууцанд оруулан итгэлийг төрүүлэн 18 хохирогчид нийт 223.174.000 төгрөгийн, их хэмжээний хохирол учруулжээ.
Дээр мэдүүлэгт дурдсан зарим хохирогч нарын хувьд шүүгдэгч Б.Хтай биечлэн уулзаагүй, түүний харилцаа тогтоогоогүй боловч төрөл садан, найз нөхдөөсөө түүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулдаг гэх мэдээлэлд итгэн мөнгөө шилжүүлж, мөнгө шилжүүлсний дараа Б.Хтай холбогдоход удахгүй орон сууцанд оруулна гэж хэлж байсан талаар мэдүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийг ... гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг... ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан. Энэ хэргийн тухайд хохирогч нар өөр хоорондоо харилцан хамааралтай хүмүүс бөгөөд шүүгдэгч Б.Хын бусдыг залилж байгааг мэдэхгүй өөрийн танил ах дүү, найз нөхдөдөө хөнгөлөлттэй орон сууцанд оруулах боломж байна, энэ хүнтэй холбогдож мөнгөө шилжүүл, манай танил тэр орон сууцандаа орсон байна гэсэн байдлаар нэгэндээ хэлж, дамжуулан бусдыгаа хохирогч болгожээ. Тиймээс энэ тохиолдолд гэмт хэргийн гүйцэтгэгч нь Б.Х болж буйг тодотгон дүгнэв.
6. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгч Б.Х нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 3 жил 7 сарын хугацаанд нэр бүхий 18 хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 223.174.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг тогтмол үйлджээ.
Гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгч этгээдийн амьдрах хэв маяг, тогтсон хэвшил болсон, тухайн үйлдлийнхээ үр шимээр амьдарч байгаа нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог. Хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч нь хөнгөлөлттэй нөхцөлөөр байртай болох гэсэн хүмүүсийн хүсэл сонирхлыг ашиглан, хохирогч нараас мөнгө шилжүүлэн авдаг, улмаар хохирогч нараар дамжуулан тэдний ойр, төрөл садны хүмүүсийг оролцуулан олон удаагийн давтамжтайгаар мөнгө шилжүүлэн авч байсан, зарим хохирогчийг түрээсийн байранд оруулан бусдад нь итгэл төрүүлэх үйлдлийн тогтсон аргатай, ийнхүү бусдыг залилах нь түүний хэвшил болсон гэмт зан үйл болж байжээ. Улмаар хохирогч нараас авсан мөнгийг өөрийн гэр бүлийн хүний данс руу шилжүүлэх зэргээр хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан нь амьдралын эх үүсвэр болгох шинжийг хангасан гэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй юм.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтдээ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж тогтоогдоогүй, мөнгийг хэрхэн амьжиргаандаа зарцуулж байсныг тогтоогоогүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хөдөлмөр эрхэлдэг байсан байдал тогтоогдоогүй харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарыг хуурч итгүүлэх, зохиомол байдал үүсгэж байгаа арга, олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авч байгаа зэргээс түүнийг залилах гэмт хэрэг тогтмол үйлдэх байдлаар амьдралаа залгуулж байсан гэж үзсэн.
8. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ. Шүүгдэгчийн залилах гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэдэг. Тиймээс тусгай давталтын шинжээр буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн онц хүндрүүлэх шинжээр зүйлчилж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй болно.
9. Иймд шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч нарыг хуурч “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан этгээд нь уг гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
11. Гэмт хэргийн улмаас 18 хохирогчид нийт 223,174,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс хохирогч З.Т нь 17,504,000 төгрөг нэхэмжилж байна /1хх15/, хохирогч Д.Нарангэрэл нь 4,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 6,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Бусад хохирогч нарын хохирол төлөгдөөгүй байна.
12. Иймд шүүгдэгч Б.Хаас 216,174,000 төгрөг гаргуулан З.Тид 17,504,000 төгрөг, Г.А 10,500,000 төгрөг, Т.Т 5,000,000 төгрөг, Н.Г 10,200,000 төгрөг, Г. 5,200,000 төгрөг, Д.Н 6,000,000 төгрөг, Д.Т 4,000,000 төгрөг, Н.Э 4,800,000 төгрөг, Д.Б 21,030,000 төгрөг, Б.Жид 12,000,000 төгрөг, Б.АААт 29,600,000 төгрөг, М.Б 5,490,000 төгрөг, Н.Батцэрэнд 5,000,000 төгрөг, Б.Т 20,000,000 төгрөг, Ж.Н 16,000,000 төгрөг, Ж.Н 5,000,000 төгрөг, Ц.Ц 6,950,000 төгрөг, Н.Т 31,900,000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
13.1. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хд 8 жилийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
13.2. Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Б.Х нь гэм буруугаа анхнаасаа хүлээж, буруу зүйл хийсэндээ гэмшиж, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, ялын хугацаа хэт урт байснаараа зохимжтой гэсэн гэж үзэхгүй тул 5 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх санал гаргасан.
14. Шүүгдэгч Б.Хыг гэмт хэргийг байнга үйлдэж гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох заалтаар хүндрүүлэн зүйлчилсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэхгүй ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг тус тус харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
16. Шүүгдэгчийн үйлдэлд “5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгч Б.Хын гэмт хэрэг үйлсэн шинж байдал, хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, гэм буруугаа хүлээн, гэмшиж байгаагаа илэрхийлсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
17. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног /2024.01.06-2024.01.08 3хх94/, мөрдөн байцаалтын шатанд 190 хоног /2024.01.08-2024.07.16/ цагдан хоригдсон, шүүхийн шатанд 74 хоног /2024.11.28-2025.02.10/ нийт 266 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зохиомол байдлыг зориуд бий болгон, хохирогч нарыг хуурч “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын цагдан хоригдсон 266 /хоёр зуун жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 216,174,000 төгрөг гаргуулан, З.Тид 17,504,000 төгрөг, Г.А 10,500,000 төгрөг, Т.Т 5,000,000 төгрөг, Н.Г 10,200,000 төгрөг, Г.Э 5,200,000 төгрөг, Д.Н 6,000,000 төгрөг, Д.Т 4,000,000 төгрөг, Н.Э 4,800,000 төгрөг, Д.Б 21,030,000 төгрөг, Б.Ж 12,000,000 төгрөг, Б.АААт 29,600,000 төгрөг, М.Б 5,490,000 төгрөг, Н.Б 5,000,000 төгрөг, Б.Т 20,000,000 төгрөг, Ж.Н 16,000,000 төгрөг, Ж.Н 5,000,000 төгрөг, Ц.Ц 6,950,000 төгрөг, Н.Т 31,900,000 төгрөг тус тус олгуулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАР
Б.БУЛГАНТАМИР