Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:07/2025/0053/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2518000000028 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ), ******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, -ын өртөөнд ажилтай, ам бүл , , , нарын хамт******* аймгийн******* сумын дүгээр баг дугаар байрны6 тоотод оршин суух хаягтай ( аймгийн сумын дугаар баг оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр******* аймгийн******* сумын дүгээр багт байрлах ХХК-ийн урд зам дээр улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Миний буруу. Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж мэтгэлцэх зүйл байхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2518000000028 дугаартай хэргээс:

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай: “...1,23% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.“ гэх тэмдэглэл (хавтаст хэргийн6 дахь тал),

 

*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр, 2025 оны 01 дүгээр сарын-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... 2024 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө цагийн үед******* сумын дугаар баг Үйлчилгээний төв дотор оюутан ангийн хүүхэд уулзаад бааранд орж 0,5 литрийн хоёр пиво уугаад сууж байхдаа 10 жилийн хүүхэд болох таарсан. Ингээд бид нар вискиний багц аваад тэд нар виски уусан бөгөө би пиво уугаад бүжиглэж байгаад баар хаагаад бид нар гасан. Найз тухайн үед баарны гадна хүмүүстэй маргалдсан. Тэгээд байж байтал цагдаа ирээдийг авч явна гэж гэж хэлсэн болохоор би очоод цагдаа нараас гуйж байгаадийг машин дотор нь суулгасан. Ингээд биийн улсын дугаартай хар өнгийн маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод баарны урд талаас хөдөлгөөд хүнгүй газар очъё гэж бодоод хүртэл тээврийн хэрэгсэл жолоодоод явж байтал машин дээр цагдаа нар ирээд намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлээд миний согтолтыг шалгасан. Миний согтолтын хэмжээ 1,23% гарсан. Би тухайн үед согтуугаар тээврийн хэрэгслийг 50-60метр орчим жолоодсон. Би 2024 оны 05 дугаар сарын0-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж 7 хоног баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд00,000 төгрөгөөр торгуулж байсан. Би жолоочийн сургалтад сууж жолооч болж байгаагүй. Би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 15 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын1-ний өдөр мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 01 цагийн үед баарны урд хүмүүс хоорондоо маргалдаад байсан бөгөөд уг хүмүүс дээр очиж гудамж талбай олон нийтийн газар танхайрах үйлдэл гаргаж байна. Чимээгүй байна уу гэх шаардлага тавих үед******* гэх залуу уучлаарай би найзыгаа аваад явж чадна гэж хэлээд улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд найзыгаа суулгасан бөгөөд тухайн залуу нь бид нар UB CAB дуудчихсан байгаа гэж хэлсэн. Ингээд би замын эсрэг талд маргалдаад байсан хүмүүс рүү очоод шаардлага тавьж байхад ХХК-ийн урд талд улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл хаазлаад байсан болохоор нь очиж шалгах үед тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард******* гэх залуу сууж байсан бөгөөд чи яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа юм бэ гэж хэлэхэд намайг уучлаарай гэж хэлэхээр нь би замын цагдаад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын0-ны өдрийн 2024/ЗШ/30 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн1-33 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/ дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн1-33 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөслэн 10 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх  хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэслэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.4,6.2 дугаар зүйлийн 1, 2,,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн 1,,6.10 дугаар зүйлийн,6.13 дугаар зүйлийн 1, 2,,7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөслэн сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэслэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР