Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0056/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000026 дугаартай эрүүгийн хэргийг025 оны 01 дүгээр сарын7-ны өдөр хүлээн авч025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт************** (РД:******* ),******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, -д ажилтай, ам бүл , хамт******* аймгийн******* сумын баг дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байхад , нар орж ирсэн. Манай дээд талын давхарт 3 хүүхэдтэй хүүхэн амьдардаг. Найз согтуу орж ирээд чанга яриад байсан. Би оройны1 цаг өнгөрч байсан учраасд хандан чимээгүй бай гэж хэлсэн. Намайг тоохгүй байхаар нь түүнийг яв гэсэн чинь явахгүй,г хүлээж байна гэсэн. Манайд байсан 0.5 литрийн хэмжээтэй архийг уусан. Биыг гар гээд цамцнаас нь татсан. Тэр үед хананд цохигдон хавсаргаад ус буцалгагчийг хагалаад шилээр зүсчихсэн. Миний буруу.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* ньын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээнд гарсан 1,680,316 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох саналыг тус тус шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн1 цагийн үед******* аймгийн******* сумын багийн дугаар байрны тоотод архи ууж чанга чанга ярилаа гэж шалтгаанаар маргалдан улмаас ус буцалгагчийн хагархай шилээр гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр,025 оны  01 дүгээр сарын-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр*******ийн гэр рүү буюу хамт орсон. Тухайн үед цаг  хэд болж байсныг мэдэхгүй байна. бид хоёргийнх рүү ороход гэртээ халамцуу байсан. Тэгээд тэднийд усанд  орох гээд угаалгын өрөө рүү нь орсон. Биг уснаас гарахаар нь усанд ордог юм уу гэж бодоод том өрөөнд нь сууж байсан. Тэнд нь 0,5 литрийн шилтэй Хараа гээд архи байсан. Тэр архинаас бид хоёр талыг нь ууж байхад угаалгын өрөөнөөс мах чинь гэсэж байна уу гэж асуусан. усанд орохын өмнө оройн хоол хийж идье гэж байсан юм. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнд нь ороод мах гэссэн байна уу гээд үзтэл гэсээгүй байсан. Тэгэхээр нь мах гэсээгүй байна гэж хэлчхээд гал тогооны өрөөнөөс гараад том өрөөнд орсон. Тэгсэн чинь надад хандан гэр орон доромжлоод байгаарай. Чамайг ална шүү  гэхээр нь бид хандан энэ чинь чамайг ална шүү, зайл гээд байна. Би явлаа шүү гээд хаалганых нь тэнд очиход за ахаа түр хүлээж бай. Би одоо гарлаа гэсэн. Тэгэхээр нь би зогсож байсан чинь өөрөө гал тогооны өрөө рүү орсон. Тэгэхээр нь би дагаад орох гэсэн чинь гал тогооны өрөөний хаалгаа хаахад миний баруун гар хавчигдсан. Тэгээд миний гарыг зүсчихсэн байсан. Би юугаар зүссэнийг хараагүй. Миний гар гал тогооны өрөөний хаалганд хавчигдаад би үүдний хэсэгт нь байж байсан болохоор харж чадаагүй. Ямар ч байсан гараас маш их цус гарсан. Тэгээд би үүдний хэсэгт нь суугаад миний гарыг нэг юмаар боосон. Тэгээд шалан дээр асгарсан цусыг бид хоёр цэвэрлэсэн. Тэгээд би цагдаа эмнэлэг гээд яах вэ гар боогоод өгчих гэсэн чинь миний гарыг боож өгсөн. Тэгэхээр нь би гэрээс нь гарсан чинь толгой эргээд орцонд уначихсан байсан. Миний гараас маш их цус алдсан болохоор би ухаан алдаад унасан байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь эмнэлэг дээр байсан. Миний баруун гарын ар хэсэгт зүсэгдээд 14 оёдол тавьсан байсан. Эмч шөрмөс тасарсан байна. явж шөрмөсөө оёул гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр байж байгаад хүн хэрэгт хийгээд яах вэ гэж бодоод 05 цагийн үед эмнэлгээс гараад гэр рүүгээ явсан. ...Миний гар одоо хэвийн болсон. Надад эмчилгээний мөнгө 1,400,000 төгрөгийг манай дүү тоот данс руу025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлэн өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би өөрийн сэтгэл санаанд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй. Миний биеийн байдал урьдын адил хэвийн байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10, 12 дахь тал),

 

*******гийн024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр,025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өчигдөр буюу024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ буюу******* сумын багийн дугаар байрны тоотод ганцаараа байж байхад цагийн орчим , эхнэр хамт манайд ирсэн. Тэгээд надаас пальто, костюмаа өгөөч гээд авахаар болчхоод авалгүй гараад явсан. Тэгж орж ирэхдээ надад 0.33 литрийн шилтэй Хараа гэх архитай ирсэн. Тэгээд бид 3 хувааж уугаад дууссан чинь, эхнэрийнхээ хамт гарч яваад 17 цагийн орчим миний пальто, костюмыг авах гээд ирсэн. Ирэхдээ 0.75 литрийн шилтэй Хараа гэх архи аваад ирсэн. Тэгээд бид 3 тэр архинаас нь 1, 1 хундага архи уусан. Тэгээд тэр гарахдаа надад ирвэл хэлээрэй гээд гараад явсан. Тэгээд гар утсаа харсан чинь буюу над руу залгачихсан байсан. Тэгэхээр нь би рүү залгасан чинь одоо очлоо гээд утсаа салгасан. Тэгээд би 30, 4б минут орчим унтчихсан байсан. Тэгээд намайг сэрчихсэн байж байсан чинь хаалга тогшсон. Би хаалгаа онгойлгосон чинь , буюуын хамт хоёулаа манай гэрт орж ирсэн. Тэгсэн чинь буюу чанга чанга орилж яриад байсан. Тэгэхээр нь би цаана чинь 1 юм байгаа гэж хэлсэн чинь надад хандан өөрөө аваад ирээч гээд орилоод байсан. Тэгэхээр нь би хойд өрөө рүү очоод нөгөө задалчихсан байсан архиа авчраад газар тавьсан чинь өөрөө аяганд тэр архинаас хийгээд уусан. Тэгээд би гал тогооны өрөө рүү ороод найз хувцсыг угаачихсан байснаа дэлгэж хатаах гээд хойд өрөөний пааран дээр дэлгэж тавьчхаад, том өрөө рүү ороход чанга чанга яриад байж байсан. угаалгын өрөөнд нүүр гараа угааж байсан. Тэгэхээр нь бид өгсөн архиа аваад цонхоор шидчихсэн юм. Тэгсэн чинь пизда архиа харамлалаа гээд орилоод байхаар нь бид гар гээд гараас татаад үүд хэсэг рүү чирсэн чинь надтай барилцаж аваад чи муу үхлээ юу гээд байсан. Тэгээд бид хоорондоо барилцаж аваад, бид шалан дээр унасан чинь та болиоч гэж хэлсэн. Тэгээд бид босоод, биыг үүд хэсэг рүү дахиад чирсэн. Тэгсэн чинь намайг араас түлхэхэд би гал тогооны өрөө рүү түлхэгдээд орсон. Тэгэхээр нь би гал тогооны өрөөний хаалгаа хаагаад хөлөөрөө тулсан. Тэгсэн чинь хаалганы цаанаас түлхэж орох гээд байхаар нь би хаалгаа тулаад зогсож байсан чинь баруун гараа хаалганы завсраар оруулсан. Тэгэхээр нь би хаалгаа хөлөөрөө тулангааын гарыг өвтгөх санаатай шилэн ус буцалгагч ширээн дээрээс аваад гар луу нь цохих гэсэн чинь миний барьж байсан шилэн ус буцалгагч хаалганы хажуу хананд цохигдоод хагарчихсан байсан. Тэр хагархай хэсгээр ньын баруун гарын ар хэсэг рүү цохиодын гар нь зүсэгдчихсэн юм. Би уул нь ус буцалгагчаар л гар луу нь цохихоор гараа татаад авах байх гэж бодсон юм. Тэгсэн чинь ус буцалгагч аваад цохих хооронд хананд цохигдоод хагарчихсан юм. Би тэгээд хаалганы завсраар оруулсан байсан гар луу харсан чинь цус гарч байсан. Тэгэхээр нь сандраад том өрөө рүү ороод хөвөн аваадын зүсэгдсэн гар нь дээр тавиад, дараад цусыг тогтоох гэсэн чинь цус нь тогтохгүй байсан. Тэгсэн чинь буюу би энэ асуудалд чинь оролцохгүй шүү гээд манай гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би босоод өөрийнхөө хүзүүний ороолтыг үүдний өлгүүрээс аваадын зүсэгдсэн гарыг боосон чинь гарынх нь цус гайгүй тогтохоор нь хөвөн шатааж гарынх нь шарх дээр тавьсан. Тэгээдын гарын цус нь гайгүй тогтсон. Тэгээд би эмнэлэг дуудъя гэсэн чинь хэрэггүй гээд эмнэлэг дуудуулаагүй. Манай гэрийн үүдний хэсэгт зүсэгдсэн гараа бариад суучихсан, би гарынх нь цусыг тогтоох гээд бараг 10 гаруй минут болсон. Тэгээд байж байсан чинь гарынх нь цус тогтчихсон хөгшин нь явлаа гэж хэлчхээд 5 6 минут орчим болсон. Тэр хугацаанд биын гараас гарсан цусыг буюу гэрийнхээ гал тогооны өрөө, үүдний хэсэгт болсон цусыг цэвэрлэсэн. Мөн хагарсан буцалгагчийн хагархайг цэвэрлээд гаргаад хаячихсан. Тэгээд намайг гэрээ цэвэрлэж хооронд манай гэрээс гараад явчихсан байсан. Тэгээд хаалга тогшихоор ньыг буцаад орж ирж байгаа юм болов уу гэж бодоод хаалгаа онгойлгоход эмч, цагдаа нар ирчихсэн, манай орцонд зогсож байсан. Тэгээдыг орцноос эмнэлгийн дамнуурган дээр тавиад аваад гарсан. Тэгээд намайг цагдаа аваад явсан. Эмнэлэгыг аваад явахад ухаангүй юм шиг байсан. Би өөрийн гаргасан гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16, 47 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 51 дугаартай: “... биед 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг хүчин зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан баруун 5 дугаар хурууны шөрмөсний тасрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан баруун 5 дугаар хурууны шөрмөсний тасрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д заасан хохирлын хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******гийн хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч нь хохирогчид 1,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох төлбөргүй байна.

Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсантай холбоотойгоор 1,680,316 төгрөгийн зардал гарсан байх тул шүүгдэгчээс 1,680,316 төгрөгийг гаргуулж Төрийн сан дахь эрүүл мэндийн даатгалын 100900020080 дугаарын дансанд олгож, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг, болон энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******д ял, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал хор уршиг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгож, 4 сарын хугацаанд сар бүр50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд сар бүр50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1,, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хассугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 1,680,316 төгрөг гаргуулан Төрийн сан дахь эрүүл мэндийн даатгалын 100900020080 дугаарын дансанд олгож, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг, болон энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсүгэй.

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР