| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2025/0058/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000003 дугаартай хэргийг025 оны 01 дүгээр сарын9-ний өдөр хүлээн авч025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хамт******* аймгийн******* сумын дугаар баг дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд******* аймгийн сум дундын шүүхийн010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг жилийн хугацаагаар тэнссэн,
2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил сарын хорих ялыг жилийн хугацаагаар тэнссэн,
2017 оны 04 дүгээр сарын5-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зарим ялыг нэмж жилийн хорих ялаар шийтгүүлснийг Улсын дээд шүүхийн017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн00 дугаартай тогтоолоор нийт эдлэх ялыг жил 10 хоног болгон өөрчилж шийдвэрлэсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байхгүй. Тухайн үед архи уусан байсан болохоор хүний гар утсыг аваад гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж алдахгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим******* аймгийн******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэртэй караокены газар хохирогч халааснаас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан0,000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.” гэв.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед******* аймгийн******* сумын дугаар багт байрлах “ ” караокены газар иргэн цамцны халааснаас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогч мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр,025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг гэх нэртэй караоке баар руу үйлчлүүлэхээр ганцаараа орсон. Намайг орох үед хэн нэгэн байгаагүй. Тэгээд намайг сууж байтал гаднаас 16 цагийн үед манай төрсөн дүү ажлын газрын 3 залуу болох , ,******* нар гаднаас ороод ирсэн. Тэр залуучууд миний хажууд ирж сууцгаасан. Бид нар хамт пиво ууцгаасан. Тухайн үед миний өмсөж байсан куртикны зүүн талын халаасанд миний гар утас байсан. Бид нар цуг суугаад цаг гаран болж байхад******* босоод гараад явсан. Би тэгээд гар утсаа үзэхэд байгаагүй. Би утсаа тэр хавиар хайгаад олохгүй байхаар нь зөөгч эмэгтэйгээс асуухад таны хажууд сууж байсан ах авсан байх гэж бодож байна. Тантай их ойрхон сууж байсан шдээ гэж хэлсэн. Тэгээд баарнаас 18 цагийн үед гараад*******ийн байгаа газрыг олоод очтол би утсыг чинь танихгүй хүнд 100,000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй. Миний гар утас бол ****** кодтой, цагаан цэнхэр өнгийн гадартай, цэцэгтэй хар өнгийн кейстэй, ямар нэгэн сэв зураасгүй, шилэн наалт нь баруун дээд буландаа салсан, маркийн гар утас байсан. Би өөрийн гар утсаа 659,000 төгрөгөөр худалдан авч байсан.******* миний хохирол гэж0,000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршигт шинжээч томилуулахгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
****** мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед******* сумын дугаар багт байдаг дэлгүүрийн үүдэнд ,******* нартай таарсан. Тэгээд надад хандаж ахаа манайд очиж хоол хийж идье гээд******* бид гурав тэдний гэр рүү явсан. Тэндээ очиж хоол хийж идэнгээ 1 шил архи хувааж уусан. Архи нь 0,75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи байсан. Үүнийг ууж дуусаад бид гурав Арбат орж караоке орно гээд явсан. Би жаахан согтчихсон байсан. Ямарч байсан караоке орсон. Тэгээд тэнд болсон явдлыг бүдэг бадаг санаад байгаа юм. Ямар ч байсан архи уусан. Ингээд нэг сэрэхэд гэртээ байсан ба өглөө болчихсон байсан. Би дүүгээ яаж ирсэн талаар асуухад цагдаа хүргэж ирсэн. Наад******* чинь та нартай хамт уусан гээд эгчийн гар утсыг хулгайлаад зах дээр аваачаад 100,000 төгрөгөөр зарчихсан юм биш үү. Өчигдөр орой эгч, хоёр ирээд******* дагуулаад гараад явах үедээ тийм юм ярьж байсан гэж хэлсэн. Тэгээд орой нь******* буцаж манайд ирэх үед нь би юу болсон талаар асуухад харин би согтуудаа хамт караокед уусан. Тэр эгчийн утсыг аваад нэг танихгүй нөхөрт 100,000 төгрөгөөр зараад зах дээр ууж идсэн байна лээ гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
Гэрч мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “... Би024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн******* сумын дугаар багт байдаг хүнсний дэлгүүрийн урд байрлах гүүрэн гарц дээр ,******* нартай таарсан. Тэгээд би тэр хоёрт хандаж манайд очиж хоол идье гээд дагуулаад явсан. Тэндээ очиж хоол идэнгээ 1 шил архи хувааж уусан. Ууж дуусаад бид гурав Арбат орж караоке орно гээд явсан. Караокед ороод би нэг шил архи, хоёр устай аваад тэрийгээ бид гурав уугаад сууж байтал ах цаад талын ширээнд сууж байсан нэг эгчийг дуудаад манай ширээнд суугаач гээд суулгасан. Уг хүнийг ах таньдаг юм билээ. Тэгээд нэлээн сууж байгаад манай найзууд хажууханд ирчихсэн байна гэхээр нь би тэд нарыг үлдээгээд түрүүлээд гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй.024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ах руу залгахад надад хандаж нөгөө******* чинь бид нартай хамт сууж байсан эгчийн утсыг хулгайлаад аваад явчихсан байна. Энэ талаараа надад өөрөө хэлсэн гэж хэлсэн. Тэгж л би тэр өдөр ийм юм болсныг мэдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн1 дэх тал),
Гэрч мөрдөн байцаалтад025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр*******ы зах дээр явж байхад нэг ажлын хувцастай согтуу залуу эгчээ та утас авах уу. Надад нэг ийм утас байна гээд харуулсан. Тэгэхээр нь би юун утас юм бэ гэсэн. Тэгсэн миний утас байгаа юмаа. 100,000 төгрөгөөр та ав гэсэн. Тэгээд би утсыг нь аваад үзтэл ямар нэгэн кодгүй утас байсан ба эргүүлж тойруулж үзээд гайгүй утас шиг болохоор нь 100,000 төгрөг бэлэн өгөөд утсыг нь авсан. Хэд хоногийн дараа нөгөө утасны дэлгэц нь харлаад ашиглах боломжгүй болсон. Тэгээд би тэр утсыг ашиглахаа больсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн3 дахь тал),
*******ийн024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр,025 оны 02 дугар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тэр өдөр өөрийн найз болох , гэх хоёр найзтайгаа уулзаад 18-ын буудал, Арбатын гудамжинд байдаг караоке орсон. Тэд ороод нэг шил архи хувааж уугаад сууж байтал манай найз тэнд нэг таньдаг эгч сууж байна гээд очиж уулзаад тэр эгч нь бид гурвын ширээн дээр ирж суугаад хамт архи уусан. Тэгээд уух юм дуусаж караокены цаг дуусах үед би тэр хажууд сууж байсан эгчийн цамцны халааснаас нь гар утсыг нь мэдэгдэхгүй аваад гараад явсан. Ингээд гарахдаа би ганцаараа гарсан. Тэгээд захын тийшээ явчхаад буцаад Арбат уруудаад алхаж байхад нэг зүс мэдэх эмэгтэй таараад надад нэг утас байна. Чи авах уу гэхэд би авахгүй. Энд энг ах байна шдээ. Тэрнээс асуу гэхэд нөгөө ах нь эхлээд 30,000 төгрөгөөр авъя гэхээр нь би юу гэж 30,000 төгрөгөөр зарах вэ 100,000 төгрөгөөр авбал ав гэхэд заза авъя гэж хэлээд авсан. Ингээд зарах үедээ би тухайн утсыг хулгайн утас гэж хэлээгүй. Миний өөрийн утас гэж хэлсэн. Мөн мөнгөө бэлнээр тэр хүнээс авсан. Би тэр утас зарсан эрэгтэй хүнийг мэдэхгүй. Миний авч гарсан утас загварын, хар өнгөтэй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн5,6 дахь тал),
Ашид билгүүн ХХК-ийн “... маркийн 1 ширхэг гар утас нь зах зээлийн дундаж үнээр0,000 төгрөг байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-37 дахь тал),
Smile караокены камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн3-44 дэх тал) зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан0,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага оногдуулахад түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг бүсийг******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч ээжийнхээ дэмжлэгтэйгээр хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Ял эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь найзынхаа уурхайд ажиллах санаа бодолтой байх тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулалгүйгээр нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэж, хугацааг хамгийн багаар тогтоож өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 3 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******ид ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГазарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид өдөрт наймаас дээшгүй цагаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч *******ид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГазарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн-д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР