Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/103

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0077/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  ******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* -ны өдөр******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ХХК-д жолооч ажилтай, ам бүл , , хамт аймгийн сумын дугаар баг дугаар гудамж тоотод оршин суух хаягтай / аймгийн сумын дугаар баг дугаар хэсэг дүгээр гудамж тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, урьд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар00,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.   

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Архи уусан болохоор ийм үйлдэл гаргасан. Миний буруу.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “Миний хүүхдийн шүд нь гэмтсэн учраас хоол идэхэд хүндрэлтэй байгаа юм. Хичээл, номдоо сайн хүүхэд юм. Шүүгдэгчээс сая төгрөгийн хохирол төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал болох имплант шүдний төлбөр 2,500,000 төгрөг болон сэтгэл санаанд учирсан хохирлыг тус тус нэхэмжилнэ.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн орчимд аймгийн сум дугаар багийн 4 дүгээр гудамж тоотод биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж  гэрээс гар яв гэж хэлснийх нь төлөө цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг журамд зааснаар 2 дугаар зэрэглэлээр тооцож нөхөн гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь өөрийнхөө гэм буруутай үйлдэлтэй маргасангүй. Хохирол төлбөрт сая төгрөг төлсөн байна. Гэхдээ хүүхдийн сэтгэл зүйд тодорхой байдлаар нөлөөлсөн тул сэтгэцэд учирсан хохирлыг журамд зааснаар хамгийн бага хэмжээгээр гаргуулах саналтай байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ****** холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед аймгийн сумын дугаар багийн4 дүгээр гудамжны тоотод биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэрээс гар яв гэж хэлсний улмаас цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны2 дугаар сарын 30, 2025 оны 01 дүгээр сарын-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр хичээлдээ явсан. Хичээл2:30 гэж тараад би эгчийн гэрт очиж байж байгаад гэртээ:00 цагийн үед очиж цүнхээ тавьчхаад явсан. Тэгээд би эгчийнд байж байгаад 21:30 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэртээ ирэхэд эмээ , 80 настай буурай эмээ , хажуу айлын эгч , эмээгийн дүү ,******* , гэх хүмүүс байсан. Тэгээд би эмээтэйгээ амармаар байна гэж хэлтэл ах гараад явахаар нь би араас нь та энэ******* гэх хүнээ аваад яваач гэж хэлэхэд ах шууд яваад өгсөн. Би эмээгийн унтаж байсан орон дээр очиж суугаад ээж *******тай утсаар ярьсан. Би утсаар ярьж байхдаа гэртээ байсан******* гэх хүн рүү хандаад та яваач ээ, гэртээ харь гэж хэлэхэд тухайн хүн юм ярихгүй, чимээгүй суугаад байсан. Тэгээд би ээждээ явахгүй байна гэж хэлээд утсаар ярьж байхад манайд байсан******* гэх хүн над руу цамц шидээд, цамц нь миний нүүрийг оносон. Тэгээд би одоо та яваа, харь гэж хэлэхэд******* босоод над руу чиглээд ирсэн. Энэ үед би ээжтэйгээ яриад дата хийгээд өгөөч гэж чанга дуугаар хэлэхэд******* гэх хүн гараараа миний уруул буюу ам хэсэг рүү нэг удаа цохиод миний утсыг булааж аваад толгойн орой хэсэг рүү 2-3 удаа цохиход нь би  газар унаад уйлсан. Энэ үед миний амаас цус гараад шүд унасан. Тэгээд******* гэх хүн миний утсыг аваад гараад явсан. Би гараад цусаа цасаар угаахад миний уруул, шүд өвдөөд байсан. Тэгээд би хэсэг гадаа байж байгаад гэртээ орж ирээд гадуур хувцсаа өмсөөд амаа усаар зайлаад ээж рүүгээ утсаар ярьсан. Тэгээд ээж цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд******* гэх хүнийг авч явсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн1,6 дахь тал),

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын4-ний өдөр мэдүүлсэн: “...2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр аймгийн сумын дүгээр багт байдаг гэртээ байсан. Намайг гэртээ байхад миний төрсөн охин над руу цагийн үед залгаад би эгчийн гэрт ирчихсэн хичээлээ хийгээд байж байна гэж ярьсан. Тэгээд миний охин нь эмээгийнхээ дугаараас миний утас уу 20:40 цагт залгаж ярихдаа над руу хандан******* ах гарахгүй байна. Эмээ, ах хоёр унтаж байна гэж хэлэхээр нь би миний охин утсаа битгий салгаарай ээжтэйгээ утсаар яриад байгаарай, миний охиныг яачих ч юм билээ гэж хэлэхэд миний охин надад хандан миний утсанд дата хийгээд өгөөч гэхээр нь би за тэгье ээжийнх нь дансанд6,000 төгрөг байна. Миний охин наад******* гэх хүн гарах шинж байна уу гэж яриад айж байхад миний охин нь******* гэх хүн рүү хандаад би амармаар байна та гэртээ хариад амар гэж хэлэхэд тухайн хүн нь чимээгүй, юм ярихгүй байсан. Тэгээд охинтойгоо яриад байж байтал миний охин нь гэнэт ээжээ гэж хэлээд уйлаад орилох чимээ гарахаар нь би утсаа салгаад шууд цагдаагийн байгууллага руу утасдаж дуудлага өгсөн. Дуудлага өгөөд буцаагаад охиныхоо барьж байсан дугаар руу ярихад холбогдохгүй байсан. Тэгээд би охиныхоо дугаар руу 2-3 минутын хугацаатай дахин залгахад миний охин  утсаа аваад над руу хандан******* гэх хүн гараараа миний уруул буюу ам руу нэг удаа цохиод миний шүдийг хугалчихлаа гэж уйлаад байсан. Тэгээд удаагүй цагдаа ирчихлээ гэж хэлээд цагдаагийн алба хаагчийг надтай яриулахаар нь би юу болсон талаар асуухад цагдаагийн алба хаагч надад хэлэхдээ хүүхдийн чинь шүд аймар болчихсон байна. Та хаана байна. Хүүхдээ яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай байна гэж хэлэхээр нь би эгч рүү ярьж гуйсан. Тэгээд эгч манай гэрт очоод миний охин аваад эмнэлэг явж үзүүлэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн3-14 дэх тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...2024 оны2 дугаар сарын-ны өглөө зээ охинтай уулзахад миний зээ охин надад хандан намайг 2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр та нартай архи уусан******* гэх хүн гараараа миний уруул хэсэг рүү цохиод миний шүдийг хугалсан гэж хэлсэн. Манай зээ охин нь******* гэх хүн рүү хандан та одоо харьж амар, би унтмаар байна. Та яах гэж манайд архи дарс уугаад байгаа юм гэж хэлээд ээжтэйгээ утсаар ярьж байхад нь******* нь зээ охин руу разетка авч шидээд гараараа ам уруул хэсэг рүү нь нэг удаа цохиод шүдийг нь хугалсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын0-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны2 дугаар сарын 27-ны өдөрг авах гээд эгч гэрт очиж уулзахад манай гэрт хүмүүс ирээд архи уучихсан байна би архи уучихсан ах руу та одоо унтаж амар, гэртээ харь гэж хэлэхэд тухайн ах миний уруул, ам руу гараараа цохиод миний шүдийг хугалсан гэж хэлсэн. Тэгээд бигаас миний дүүг хэн гэдэг хүн яагаад цохисон юм бэ гэж асуухад намайг танихгүй ах цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын0-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр эгч хамтаар гэрт нь байж байтал ,******* нар 0,5 литрийн Хараа нэртэй архи барьчихсан орж ирээд бид хувааж уусан. 2024 оны2 дугаар сарын-ны өдөр сэрэхэд миний 9 настай дүү шүдийг******* цохиод хугалсан гэж эгч хэлсэн. Тэгээдтай уулзахад манай дүү надад хандан та нартай архи уусан******* гэх хүн гараараа миний уруул хэсэг рүү цохиод миний шүдийг хугалсан гэж хэлж ярьсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр жижүүрийн эмчээр гарч байсан. Намайг жижүүр эмчээр гарч байхад 2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед 9 настай гэх хүүхэд үзүүлсэн. Анх үзүүлэхэд биеийн байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, уруул амаар хавдсан, зулгарсан, язарсан ил шархтай, үүдэн шүд хугарсан байдалтай байсан. Мөн тухайн хүүхэд бусдад зодуулсан гэж эгчийн хамт ирсэн. Тухайн хүүхдэд  үзлэг зөвлөгөө өгч анхны тусламж үзүүлсэн. гэх охин анх үзүүлэхдээ намайг хүн зодоод цохиод миний шүдийг хугалчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

****** мөрдөн байцаалтад 2024 оны2 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...Би 2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр гэртээ2 цагийн үед Хараа нэртэй 200 граммын архи дэлгүүрээс худалдан аваад ганцаараа уусан. Тэгээд би4 цаг өнгөрөөд гэрээсээ гарч яваад найзтай тааралдаад бид хоёр дэлгүүр орж 0,5 литрийн Их монгол нэртэй архи 2 ширхгийг ундаатай аваадгийн эгч гэх айлд очсон. Тухайн айлд очиход гуай хэвтрийн хөгшин байсан. Тэгээд би , эгч нартай авсан архиа хувааж уусан. Тэгээд би явах гэтэл над руу хандан хоёулаа хуваагаад дахиад нэг шил архи авъя гэхээр нь би за гэж хэлээд дахиад  0,5 литрийн Хараа нэртэй архи нэг ширхгийг аваад хувааж уусан. Бид нар архи уугаад байж байхад гэх охин та нар яваач ээ, архичид минь яв, зайл, та нар манай эмээд архи өгчихсөн байна гэж хэлэхээр нь би одоохон явлаа, чимээгүй бай гэж хэлсэн. Тэгээд гэх охин дахиад хөөгөөд яв гээд байхаар нь би явлаа гэж хэлээд босоод гадуур хувцсаа авах гээд ор руу явж байснаа санаж байна. Тэгээд удаагүй гэх охин орилж хашхираад миний хажуугаар гүйгээд гараад явахаар нь би араас нь гараад яасан миний дүү гэж асуухад гэх охин та намайг цохичихлоо зайл, би цагдаа дуудчихсан байгаа шүү байж байгаарай гэж хэлэхээр нь би за гэж хэлээд гадаа үүдэнд нь зогссон. Тэгээд удалгүй цагдаа ирж намайг аваад явсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Бид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Эхлээд 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр00,000 төгрөгийг бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-37 дахь тал),

 

Насанд хүрээгүй хохирогч насыг тоолсон тухай: “... овогтой нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн байв. 2024 оны2 дугаар сарын 27-ны өдөр буюу гэмт хэрэгт өртөж хохирох үедээ 9 нас 9 сар 24 хоногтой байсан байна.” гэх нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 43 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн5 дугаартай: “... биед зүүн дээд дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан зүүн дээд дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хохирочгийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болон ирээдүйд шүдний эмчилгээ хийлгүүлэх зардлыг нэхэмжилсэн ба эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 240,000 төгрөгийг баримтаар гаргаж өгчээ.

Шүүдэгч нь,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,05 дугаар зүйлийн05.1,11 дүгээр зүйлийн11.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гаас насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд,500,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 20 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна...” гэв

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч*******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт************** хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******г000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу.000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000,000 төгрөгөөр торгох ялыг сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,05 дугаар зүйлийн05.1,11 дүгээр зүйлийн11.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гаас насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд,500,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР