Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0085/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* овогт************** (РД:******* ),******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн,******* настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр мэргэжилтэй, ажилтай, ам бүл , нөхөр хүүхдүүдийн хамт******* аймгийн сумын дүгээр баг дүгээр хороолол дүгээр байрны99 тоотод оршин суух хаягтай /******* аймгийн сумын7 дугаар баг баг дугаар хороолол6 дугаар байрны34 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, урьд ял шийтгэлгүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр******* аймгийн сумын2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улс худалдааны төвийн хойд талын хаалганы хажуугийн хими цэвэрлэгээний үүдэнд үйлчилгээний дараалал зөрчлөө гэх шалтгаанаар маргалдан улмаар эрүүл мэндэд нь дух, хамар, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2518000000095 дугаартай хэргээс:

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын7-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сумын2 дугаар багт байрлах Олон улс худалдааны төвийн хойд хаалга дээр байрлах хими цэвэрлэгээ дээр нөхрийнхөө хувцсыг өгөх гээд явж ортол тухайн газрын үүдэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн очерлож байгаагүй юм шиг зогсож байхаар нь би шууд урдуур нь яваад ортол тухайн үүдэнд зогсож байсан хоёр хүний эрэгтэй нь намайг очер дайрлаа гээд хэлэхээр нь би эргэж харан ямар ч очер байгаагүй шиг зогсож байгаа юм бэ, би анзаарсангүй гэж хэлэн тухайн хоёр хүний ард нь гараад зогстол эмэгтэй нь заавал жагсаж зогсох албатай юм уу, чи ганцаараа хувцсаа цэвэрлүүлдэг юм уу гэж хэлэн инээгээд байхаар нь би өөдөөс нь чи юу гээд байгаа юм, дуугүй бай гэж хэлтэл тухайн эмэгтэй намайг зайл гэж хэлэхээр нь би  тоохгүй зогсож байтал би нарын үйлчлүүлж байсан хүн гараад явсны дараа тэр үл таних эмэгтэй орох янзгүй хэрүүл маргаан хийж танхайраад болохгүй байхаар нь би яваад орох гэтэл эрэгтэй нь миний хажуугаар дайраад ороод ирэхээр нь би ард нь зогстол тухайн эмэгтэй миний хажууд ирээд чи зайлаач гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйг цэхийгээд чи хол байгаарай гэж хэлтэл тухайн эмэгтэй учиргүй над руу дайрч ирээд миний нүүрийг маажаад авахаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Миний нүүрний зүүн талын хөмсөгний дээр болон хамрын доод хэсэгт маажсан болохоор жаахан зовуурьтай байна. Миний гоо сайханд халдсан болохоор гомдолтой байна. ... Би тухайн эмэгтэйн биед халдаагүй. Маргалдаад хэл амаар бие биеэ доромжилсон зүйл байгаа. Би тухайн үед ганцаараа явж байсан. Надад сорвины тос авах0,000 төгрөг өгчихвөл өөр санал гомдол гээд байх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол дээр шинжээч томилуулахгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5,9 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн63 дугаартай “... биед дух, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн1-12 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 02 дугаар сарын2-ны өдөр мэдүүлсэн: “...Би тэр өдөр эхнэр*******ийн хамт Олон улс худалдааны төвд байдаг хими цэвэрлэгээнд хувцас өгч цэвэрлүүлэх гээд очерлоод зогсож байсан юмаа. Тэгсэн чинь нэг эмэгтэй бид хоёрыг очерлоод зогсож байхад гэнэт урдуур дайраад ороод ирсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандаж бид хоёр очерлож байна. Дарааллаараа ороорой гэхэд ингэж очерлодоггүй юм аа гэхээр нь наана чинь хүн зөрөх зай гаргаад өгч байгаа нь энэ гэсэн. Тэгтэл тэр эмэгтэй би эдний байнгын үйлчлүүлэгч байгаа юм. Ингэж ордог юмаа. Энд зогсдоггүй юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын ард очиж зогсоод цэхийсэн юм чинь гээд манай эхнэртэй ард маргалдаад байсан. Тэгээд маргалдаж байгаад нөгөө эмэгтэй шууд урдуур дайраад орох үед нь би  өөрөө урдуур нь орж зогссон. Тэр үед эхнэр маань тухайн эмэгтэйтэй дахин маргалдахад манай эхнэрийг пизда минь гээд хараагаад эхэлсэн. Тэгээд би хувцсаа өгч байх үед тэр хоёр хойно ноцолдох шиг болсон. Би эргэж хараад нөгөө хоёрыг салгахад нөгөө эмэгтэй манай эхнэрийг миний нүүрийг маажчихлаа шдээ цагдаа дуудна гэж байсан. Энэ үедээ манай эхнэр рүү гарын салаавч гаргаж байсан. Тухайн эмэгтэйн нүүр улайгаад бомбойсон байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

****** 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр холбогдогчоор, 02 дугаар сарын2-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сумын2 дугаар багт байрлах Олон улс худалдааны төвийн хойд хаалга дээр байрлах хими цэвэрлэгээ дээр нөхөр хамт очерлоод зогсож байтал бид хоёрын урдуур нэг эмэгтэй гүйгээд орохоор нь тухайн эмэгтэйд манай нөхөр хандан очерлож зогсож байна гэж хэлтэл тухайн эмэгтэй ингэж очерлож зогсдог юм уу, нэг эгнээнд орж зогсдог биздээ гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйд хандан хаалгаа таглаад зогсох юм уу, урд хүнээ гаргах гээд зайтай зогсож байна гэж хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэй намайг сэгсийсэн хачин юм чинь цэхийгээд чи юу вэ гэж хэлэхээр нь чи юу гээд хүн доромжлоод байгаа юм гэж хэлтэл өөдөөс маань дуугүй бай пизда минь гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйг маажсан. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн эмэгтэй миний биед халдаагүй. ...Тухайн эмэгтэй өөрөө очер дайрчхаад дараа нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд ийм үйлдэл гаргасан. Тухайн хүн миний биед халдаагүй. Хэл амаар л доромжлоод байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 26 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч биед учирсан дух, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар нь  нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сарын хугацаанд сар бүр 125,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4, 36.2 дугаар зүйлийн, 2,, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн,, 36.10 дугаар зүйлийн, 36.13 дугаар зүйлийн, 2,, 37.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 125,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР