Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0067/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000056 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* -ний өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , , нарын хамт******* аймгийн******* сум 14 дүгээр баг тоотод оршин суух хаягтай, урьд******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр сарын хугацаагаар тэнссэн,

Сонгинохайрханргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сарын хугацаагаар******* аймгийн******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тооцон нийт 30 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосон,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчийн данснаас өөрийн данс руу00,000 төгрөг шилжүүлсэн. Би хохирогчид 80,000 төгрөг төлсөн байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өглөө аймгийн сум дугаар баг тоотод оршин суух гэрээс гарахдаа түүний гар утаснаас мобайл банк руу нь нэвтэрч өөрийн данс руу00,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өглөө аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух иргэн гэрээс гарахдаа гар утаснаас нь мобайл банк руу нь нэвтэрч өөрийн эзэмшлийн данс руу00,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хаан банк дахь эзэмшлийн ****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 24, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “... 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө гэртээ нөхөр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд өглөө 06 цагийн үед архи авахаар гэрээсээ гарч замаас такси бариад дэлгүүр орохоор явсан. Намайг таксинд суухад дотор нь нэг үл таних залуу байсан ба тухайн үед би суусан таксигаа хүлээгээд дэлгүүр ороод архи авч гарч ирээд гэртээ хүргүүлээд таксинд явсан үл таних залуу манайх руу хамт ороод нөхөр бид гурав дэлгүүрээс авсан архиа уугаад унтсан. Үүнээс хойш би дансаа шалгаагүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дансаа шалгасан чинь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 17 минутад миний Хаан банкны ****** тоот данснаас Хаан банкны ****** гэх данс руу W гэх утгатай шилжүүлэг хийсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт архи уусан үл таних залууг сэжиглэж байна. Миний данснаас мөнгө гарсан хугацаанд манайд манай нөхөр, тухайн үл таних залуу л байсан. Өөр хүн байгаагүй. Нөхөр бид хоёр унтаад 11 цагийн үед сэрсэн. Би тухайн үед их согтуу муудсан байсан. Одоо сайн санахгүй байна. Ямарч байсан танилцаад орж ирсэн байх. Би интернэт банк ашигладаггүй. Тухайн миний данснаас гарсан мөнгө нь мобайл банкаар гүйлгээ хийгдсэн. Миний санаж байгаагаар одоо бодоход би гэрийн гадаа таксинаас буухдаа мобайл банкаар тооцоо хийсэн. Тухайн үед надтай таксинаас буусан үл таних залуу хажууд хараад байж байсан. Хуулийн дагуу шалгуулмаар байна. Тухайн залуугийн талаар би юу ч мэдэхгүй байна. Ямар ч байсан миний санаж байгаагаар захын хажууд Гялс нэртэй авто угаалгын газарт ажилладаг гэж хэлж байсан. ... Би өөрийн данснаас алдсан00,000 төгрөгөө буцаагаад авчихвал надад гомдол санал гээд байх зүйл байхгүй. Буруутай хүн нь тэгээд хуулийн дагуу хариуцлага хүлээх байлгүй. Сэтгэцэд учирсан хохирол дээр шинжээч томилуулахгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 12 дахь тал),

 

*******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр, 02 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө цагийн үед ажил руугаа явах гээд захын урд явж байтал замын хажууд үл таних эмэгтэй уйлаад явж байсан. Тэгэхээр нь би очоод юу болсон эгч зүгээр үү гээд очтол эгч нь охиноо алдчихлаа хайгаад явж байна. Утсаараа нэг яриулаач гэхээр нь би бас утасгүй байсан болохоор бид хоёр Хүслэн төвийн хажууд байрлах Эрхэс төвийн гаднаас таксинд суугаад таксины жолоочийн утсаар эгч охин руугаа залгасан чинь охин нь утсаа авахгүй байсан. Гэтэл эгч манайд очоод би гар утсаа аваад хоёулаа нэг шил архи авч ууя гэхээр нь тэгье гээд тухайн барьсан такситайгаа гэрээс нь утсыг нь очиж аваад дэлгүүр орж нэг шил архи аваад гэрт нь очиж уугаад өглөө 08 цагийн үед гэрээс нь гарч явсан. Би Хаан банкны098180276 данс эзэмшдэг. Надаас өөр хүн ашигладаггүй. Тухайн өдөр танилцаж гэрт нь очиж архи уусан эгчийн гар утасны мобайл банкаар орж өөрийн данс руу мөнгө шилжүүлж авсан. Эгч бид хоёр таксинд суугаад гэрийнх нь гадаа буухад эгч мобайл банкаар тооцоо хийсэн. Тэгэхэд нь би банкны кодыг нь хараад өглөө эгчийн гэрээс гарч явахдаа0,000 төгрөг шилжүүлж авах гэж байгаад00,000 төгрөг шилжүүлээд авсан юм. Тухайн үед эгч унтчихсан байсан. Би өөрийн гар утсаа0,000 төгрөгт барьцаанд тавьсан байсан болохоор тухайн мөнгийг л аваад явъя гэж бодсон. Би авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би гэх хүний данснаас авсан00,000 төгрөгөө төлж барагдуулна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, дахь тал),

 

Хаан банк дахь *******гийн ****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20 дахь тал) зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан00,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн орлогын баримт, Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн зүгээс хохирогчид00,000 төгрөгийг төлж барагдуулсан тул  бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг арилгасан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн  хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгуулах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэх  саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 3 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д  8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг******* аймгийн******* сумаас гарахыг хориглохоор тогтоож, хяналт тавихыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг******* аймгийн******* сумаас гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөслэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР