Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч С.Уянга, шүүгдэгч Б.Отгонсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Отгонсүрэнд  холбогдох эрүүгийн 2017 2501 1107 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 4-54 тоотод оршин суух хаягтай урьд,

          1998 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231  дүгээр зүйлийн 1231 .2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

          2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялд 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1 жил 2 сар 19 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдасан,

          2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 19 хоногийн зарим ял болох 1 жилийг нэмж нэгтгэн, нийт 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс 3 жилийн хорих ялыг өршөөн хассан, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 5 сар 5 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Харчин овгийн Бямбадоржийн Отгонсүрэн. /РД: ТГ82101974/

 

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.Отгонсүрэн нь урьд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104.7 радио байрлах байрны хойно байх под станцын хажууд хохирогч Б.Пүрэвсүрэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон, самсунг эс 1 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, бэлэн 12.000 төгрөг зэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэж 112.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр хохирогч Б.Пүрэвсүрэнгийн хоолойд үзүүртэй зүйл тулган хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж дээрх под станцын ойролцоох жалга руу чирж оруулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

  

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонсүрэн мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрийн хуруугаар хохирогчийн хүзүүнд хүрсэн. Харин хохирогчид мэс хэрэглэсэн зүйл байхгүй. Дээрмийн хэрэг дээр надад маргах зүйл байхгүй. Хохирогчтой хурьцал үйлдсэн нь үнэн гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн оройн 22 цагт ажлаа тараад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо руу хойшоо 104.5 радиогийн байрны хажуугаар гэр лүүгээ алхаад под станцын дэргэж явж байтал араас танихгүй эрэгтэй хүн ам дараад хоолой боогоод хүзүүний зүүн шанаанд үзүүртэй зүйл тулгаад 1 гараараа хэвлийгээр тэврээд “...мөнгө байна уу, утсаа гаргаад ир” гэхээр нь би шууд тэр дороо “...мөнгө алгаа” гэж хэлээд халаасаа уудлаад самсунг эс 1 маркийн ягаан өнгийн гар утсаа өгөөд мөн 12.000 төгрөг гаргаж өгсөн. “Энүүгээр хүн амьтан явахаар орилох юм бол ална шүү” гэхээр нь би “...эгч нь хамаг юмаа өгсөн шүү, одоо өгөх юм 2 бөгж л байна” гэж хэлэхэд тэр залуу 2 ширхэг мөнгөн бөгжийг маань аваад явсан. Тэр залуу намайг өмдөө тайл гэхээр нь би “...эгч нь 52 настай, чи бас эмэгтэй хүнээс төрөө биз дээ эгчийгээ явуулчих, эгч нь байдаг юмаа өглөө” гэж хэлээд тавиулах гээд ноцолдож гарыг нь тавиулах гээд дийлээгүй. Тэр залуу намайг “...гичий минь ална шүү, дуугарах юм бол алчихаад явна” гэж хэлээд толгойтой үснээс зулгаагаад “чи юм үзсэн л юм байна ш дээ 5 хүүхэдтэй юм чинь, тэр ямар хамаатай юм бэ” гээд зогсож байтал замаар эрэгтэй хүн доошоо уруудаад алхаж байхаар нь би “...эгчийгээ амь авраарай миний дүү” гээд гараас нь татахад миний хоолойд үзүүртэй зүйл тулгасан залуу “...бид хоёр гэр бүлийн хүмүүс яв яв” гэж хэлээд тэр залуу “...гэр бүлийн хүмүүс юм чинь өөрсдөө зохиц” гэж хэлээд надаас зайтай зогсоод “...цагдаа дуудах уу” гэж хэлэхээр нь би “дууд” гэж хэлэх гэтэл намайг хүчиндсэн залуу “ална шүү гичий минь орилох юм бол ална шүү” гээд цагдаа дуудаж өгөх гэж байсан залуу яваад өгсөн. Үл таних 20 орчим насны залуу намайг нуруунаас түлхээд под станцын ойролцоо байх жалга руу оруулаад намайг өөрөө өмдөө тайл гээд хүзүүнд үзүүртэй зүйл тулгасан хэвээрээ байхаар нь би өмдөө тайлахад тэр залуу бэлэг эрхтнээ гаргаад өөрөө эхлээд газар хэвтээд намайг дээрээ гаргаад “...цогиод бай, цогиод бай” гэхээр нь би хөдлөөд байж байтал бос гэхээр босоход бэлэг эрхтэн дээр нь үрийн шингэн асгарсан байсан…” /хх-23-25/ гэх мэдүүлэг,      

          Эд зүйлийн үнэлгээ /хх-8/, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-15-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-21/, Б.Отгонсүрэнгийн ял шалгах хуудас /хх-75/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75/, хохирогчийн “...нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцох боломжгүй” гэх хүсэлт /хх-125/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонсүрэн нь урьд бусдын эд хөрөнгийн дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104.7 радио байрлах байрны хойно байх под станцын хажууд хохирогч Б.Пүрэвсүрэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон, самсунг эс 1 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, бэлэн 12.000 төгрөг зэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэж, нийт 112.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр хохирогч Б.Пүрэвсүрэнгийн хоолойд үзүүртэй зүйл тулган хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж дээрх под станцын ойролцоох жалга руу чирж оруулан хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Отгонсүрэн нь 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийн дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104.7 радио байрлах байрны хойно байх под станцын хажууд хохирогч Б.Пүрэвсүрэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон, самсунг эс 1 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, бэлэн 12.000 төгрөг зэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэж, нийт 112.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр хохирогч Б.Пүрэвсүрэнгийн хоолойд үзүүртэй зүйл тулган хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж дээрх под станцын ойролцоох жалга руу чирж оруулан хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, гараа ард нь тулгасан гэж татгалзаж байгаа хэдий ч хохирогчийн БЗД-ийн цагдаад гаргасан өргөдөл, тайлбар /хх3-4/, хохирогчийн мэдүүлэг /хх23-24/, шүүгдэгч Б.Отгонсүрэн “...хашааны үзүүрт байсан жижиг үзүүртэй модыг аваад эмэгтэйгийн хуруунд нь араас нь тулгаад...” гэх яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх69/ зэргээр үгүйсгэгдэж байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Отгонсүрэнг урьд бусдын эд хөрөнгийн дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон самсунг эс 1 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн бөгж, бэлэн 12.000 төгрөг зэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэж, нийт 112.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр хохирогч Б.Пүрэвсүрэнгийн хоолойд үзүүртэй зүйл тулган хүч хэрэглэхээр заналхийлэн айлган сүрдүүлж хурьцал үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг заасан, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.                                

          Шүүхээс шүүгдэгч Б.Отгонсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа дахин хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

          Шүүгдэгч Б.Отгонсүрэн нь 60 хоног цагдан хоригдсон, хохирол төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Харчин овогт Бямбадоржийн Отгонсүрэн нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдад хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Отгонсүрэнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын ял дээр нэмж нэгтгэн,  нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/  жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/  жил 1 /нэг/ сарын хорих ял дээр 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 5 /тав/ хоногийн зарим болох 5 /тав/ сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6/ зургаа/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.   

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонсүрэнд оногдуулсан 6 /зургаа/  жил 6 /зургаа/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонсүрэнгийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Б.Отгонсүрэн бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отгонсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ

                                ШҮҮГЧИД                                Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                        С.ӨСӨХБАЯР