Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:66/2025/0015/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* , түүний өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000735 дугаартай эрүүгийн хэргийг024 оны2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ,******* аймгийн******* сумын дүгээр баг дугаар хороолол04 / - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч нь024 оны0 дугаар сарын 06-ны орой1 цагийн үед******* аймгийн******* сумын дугаар багт байрлах худалдааны төвийн баруун талын төв зам дээр770 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн6.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Би тухайн үед 50-60км цагийн хурдтай явж байсан. Тээврийн хэрэгслийн урд Хово машины дундуур гарч ирсэн. Тэгээд баруун тийш шахаад зогссон. Тухайн үед Шинэ хорооллын6 дугаар байрнаас эмэгтэй хүн суугаад уйлаад ахаа ээж ухаан алдчихлаа гэхээр нь жаахан хурдаа нэмсэн. Би талийгаачийн ажил явдлын зардлыг төлсөн. Мөн хууль ёсны төлөөлөгчийн ирж очих зардлыг төлсөн. Би хохирол төлбөрийг боломжоороо төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь замын зардал болох37,167 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол болох 99,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь үүнээс 500,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нийт 99,137,617 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй...” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “... буруутай үйлдлээс амь нас хохирсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Сэтгэцэд учирсан хохирол болох 99,000,000 төгрөг болон баримтаар нэхэмжилж буй37,617 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээдэг. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн санаатай хэлбэр байна гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл. Хохирогч тал нь хохирол төлбөртэй холбоотой бичгээр гаргасан байгааг шүүх бүрэлдэхүүнд өгч байна. Хохирогч нас барсан бол түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан байдаг. Тийм учраас өв залгамжлагчийг тогтоох нь зүйтэй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар нас барсан бол насанд хүрээгүй иргэний хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх эрхтэй. Сэтгэл санааны хохирлыг одоогийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болж байгаа юм. Сэтгэл санааны хохирлыг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Энд бол талийгаачийн насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагчийн асуудлыг жич нэхэмжлэхийг ойлгочихсон. Насанд хүрээгүй хүүхэд өөр хүн дээр байгаад байна. Энэхүү асуудлыг шийдэгдсэний дараа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөч гэж хүсэж байгаа юм...” гэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Батжаргал нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч нь024 оны0 дугаар сарын 06-ны орой1 цагийн үед******* аймгийн******* сумын дугаар багт байрлах худалдааны төвийн баруун талын төв засмал зам дээр770 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн6.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн-4, 5-11 дэх тал),

 

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн дахь тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “... худалдааны төвийн гаднах камерын бичлэгт үзлэгийг хийхэд024 оны0 дугаар сарын 06-ны өдрийн0 цаг1 минутад тус худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын асфальтан замын явган хүний гарцаар хар өнгийн хувцастай хүн худалдааны төв рүү чиглэлтэй буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй гарч ирж байх үед урдаас хойд зүгт чиглэлтэй явсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл түүнийг мөргөж байгаа бичлэг байх ба уг бичлэгийг эд  мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар хуулбарлан авч үзлэг хийх ажиллагааг5 цаг0 минутад дуусгав.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн6 дахь тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад024 оны0 дугаар сарын7-ны өдөр мэдүүлсэн: “...Талийгаач болох нь миний төрсөн ганц охин байсан. ...2024 оны0 дугаар сарын 05-ны өдөр миний охин над руу утсаар яриад маргааш төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь буюу024 оны0 дугаар сарын 07-ны өглөө манай худ манай ээж рүү утсаар залгаж юу болсон талаар хэлж би аймгаас******* аймаг руу гарсан. Миний зүгээс гомдолтой байна. Ганц төрсөн охиноо алдсан учраас их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо төлүүлж авна. Харин ажил явдлын зардлыг******* гэх залуу гаргаж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн0 дахь тал),

 

Гэрч024 оны0 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны0 дугаар сарын 06-ны орой2 цагийн үед гэр бүлийнхээ хамт худалдааны төв рүү  орж хоол идчихээд түрүүлж гарч ирээд машин руугаа алхаж явтал хуучны танил залуутайгаа таасан. Нэрийг нь одоо сайн санахгүй байна. Тэрэнтэй уулзаад зогсож байгаад нөгөө залуу удалгүй явж таараад би замын эсрэг талд зогсож байсан машиныг хараад зогсож байтал цагаан өнгийн приус0 маркийн авто машин ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй маш хуртай давхиж ирээд засмал замын явган хүний гарцаар гарч байсан эмэгтэйг мөргөж унагаасан. Тухайн мөргүүлсэн эмэгтэй мөргөсөн машиныхаа дээр нь хийсээд явж байсан ба хөл, гар нь эргэлдээд аймар юм болсон. Тэгтэл замын цаана зогсож байсан хоёр цагдаагийн алба хаагч гүйгээд тэр дороо ирсэн. Тэр мөргөсөн машин дотроос миний харснаар жолооч түрүүлж бууж ирээд нөгөө мөргүүлсэн хүн рүү гүйгээд очиход цагдаа нар цаанаас нь түүнийг холдуулж байгаа харагдсан. Бас тэр машины арын хаалгаар нэг эмэгтэй хүн бууж байхыг харсан. Миний сонссоноор тоормозны чимээ огт сонсогдоогүй. Харин тухайн хүнийг мөргөснийхөө дараа цаанаа очоод зогссон. Миний харснаар их хурдтай орж ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн2 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад024 оны0 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “... нь миний бэр байгаа юм. Манай хүү амьдраад жил орчим болж байгаа. Энэ хугацаанд манай гэрт амьдардаг байсан бөгөөд өөрийнх нь аав, ээж нь хотод амьдардаг. Өнөөдөр талийгаачийн төрсөн өдөр болж байсан бөгөөд аав, ээж нь хотоос ирнэ гээд гэрт ширээ зассан байсан. Би өөрөө ажлаасаа0 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд бэр маань ээв, ээжийгээ тосох гээд гараад явчихсан байхаар нь түүний аавтай утсаар ярьсан чинь худалдааны төв дээр ирчихсэн байна. Харин охин одоо хүртэл ирээгүй байна гэхээр нь би өөрийнхөө машиндаа худаа тосох гээд худалдааны төв дээр ирсэн. Намайг ирэхэд худууд маань ирчихсэн хүлээж байсан бөгөөд Орил худалдааны төвийн харалдаа зам дээр зам тээврийн осол гарсан байгааг би анзаарч харсан. Тэгэхдээ бэрийгээ тэнд байна гэж огт санаагүй. Худуудаа аваад гэр рүүгээ явж араас бэр маань ирэх байлгүй гэж бодоод гэртээ очоод худуудаа цай унд уулгаад сууж байхад хамт машинтай ирсэн хүмүүс нь буцах болж худууд охиноо хүлээж чадалгүй буцаад явсан. Тэгтэл худ маань гэрт гар утсаа үлдээгээд явсан байхаар нь араас нь гарч гар утсыг нь хүргэж өгөөд буцаад гэртээ орох гэж явтал цагдаа нар таараад та Цагдаагийн газар дээр хүрээд ирээч гэхээр нь дагаад ирж байгаа юм. Талийгаач архи дарс огт уугаагүй байсан. Аав, ээж нь ирж байгаа гээд өдөржингөө хоол, цай хийгээд завгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн4 дэх тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад024 оны1 дүгээр сарын2-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны0 дугаар сарын 06-ны орой Үйлчилгээний төв дээр найзтайгаа уулзчихаад явж байхад миний ах над руу утсаар залгаад ээжийн бие муу байна. Хурдан гэртээ оч гэсэн. Тэгэхээр нь сандраад зам дагаж гүйж байгаад уулзвар дээрээс цагаан өнгийн приус0 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад гэр рүүгээ буюу хуучин******* руу явсан. Тухайн үед би амьсгаадчихсан машинд суусан болохоор жолооч ах надаас яасан зүгээр үү гэхээр нь би түүнд хүний бие муудаад байна гэж хэлсэн чинь за тэгвэл ах нь жаахан хурдан яваад өгье гээд явсан. Ингэж явж байхдаа замдаа ээж рүүгээ хэд хэдэн удаа залгаад утас руугаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд явж байтал гэнэт тас хийх чимээ гарч машины шил хагарсан. Тэгэхээр нь юу болчхов гээд гайхаад хартал машины урд нэг хүн дайруулсан байдалтай хэвтэж байсан. Энэ үед замын эсрэг талаас хоёр цагдаа гүйж ирсэн бөгөөд жолооч ах намайг миний дүү түрүүлээд явж бай гэхээр нь би за гэж хэлээд өөр машинд суугаад гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн8 дахь тал),

 

****** мөрдөн байцаалтад024 оны0 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр,024 оны1 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би хааяа******* дотор таксинд явж хэдэн төгрөг олдог юмаа. Тэр утгаараа өнөөдөр бас явах санаатай орой0 цаг өнгөрч байхад найз эмэгтэй болох ээжийн нэр дээр зээлээр авсан приус0 маркийн770 улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж гараад шинэ*******д байдаг төв Хаан банкны орчмоос хоёр хүн аваад хуучин******* орох санаатай явсан. Тэгээд тойргоор өгсөөд худалдааны төвийн ойролцоо хүрээд ирэхэд замын эсрэг талд том оврын машинууд осол гаргасан бололтой хажууд нь цагдаа нар ирчихсэн зогсож байсан. Тэгээд би явган хүний гарц дөхөөд ирэхэд замын хоёр тал руу харахад явган хүний гарц дээр ямар нэгэн хүн байгаагүй. Тэгэхээр нь шууд нэгдүгээр эгнээгээр чигээрээ явтал гэнэт замын зүүн талаас явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн маш хурдан гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь түүнийг мөргөхгүйн тулд тоормозоо гишгэж замынхаа баруун тал руу жолооны хүрдээ дарж хашилт руу шахсан боловч тэр эмэгтэй хүнийг машиныхаа булангаар мөргөтөл цаашаа гулсаад явчихсан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад яаралтай тусламж үзүүлэх гэсэн боловч цагдаа нар ирээд намайг ойртуулаагүй. Учир нь замын эсрэг талын осол дээр очсон цагдаа нар хараад тэр дороо гүйгээд ирсэн. Тэгээд нэг харсан чинь миний машинд сууж явсан танихгүй хоёр хүн буугаад явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн0,2 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн024 оны0 дугаар сарын1-ний өдрийн31 дугаартай: “...Талийгаачид гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтэл-дух, ухархайн ар хананы цөмөрсөн хугарал, турк эмээлийн зүүн хэсэг, зүүн чамархайн шугаман хугарал, дух хэсгийн хуйханд цус хуралт, их, бага тархины орой, суурийн аалзан хальсны цус харвалт, баруун, 7,, 9,0,1-р хавирганы хугарал, элэгний урагдал, баруун бөөрөнд цус хуралт, цээж, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /1500мл/, духанд язарсан шарх, дух, хамар, дээд уруулын зүүн тал, доод эрүүний зүүн тал, баруун мөр, баруун суга, баруун бугалга, баруун шуу, хоёр гарын сарвуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, бүсэлхийд цус хуралт, баруун бугалга дунд/3 хэсгээр хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаачийн биед үүссэн гэмтэл шарх нь нас барах үедээ үүссэн үхэлд нөлөөлсөн гэмтэл байна. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цусны бүлэг АВО системээр OI бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн гэмтлийн улмаас нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн3-37 дахь тал),

 

Шинжээч Ш.Бямбажавын024 оны0 дугаар сарын1-ний өдрийн 50 дугаартай: “...Тоёота приус0 маркийн цагаан өнгийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн7 дахь тал),

 

Шинжээч С.Саруулболдын024 оны0 дугаар сарын2-ны өдрийн97 дугаартай: “... нь770 улсын дугаартай Тоёота приус0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. нь770 улсын дугаартай Тоёота приус0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн6.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.770 улсын дугаартай Тоёота приус0 маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн6.1 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56 дахь тал),

 

Шинжээч С.Саруулболдын024 оны1 дүгээр сарын4-ний өдрийн01 дугаартай: “...Оргил худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг үндэслэн770 улсын дугаартай Тоёота приус0 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргах үеийн хурдыг тогтоох боломжгүй. нь770 улсын дугаартай Тоёота приус0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн6.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болох гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болгоомжгүй үйлдэл, талийгаачийн амь эрсэдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь замын зардалд баримтаар37,617 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 төгрөг буюу нийт 99,637,617 нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 500,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 505 дугаар зүйлийн 505.1,1 дүгээр зүйлийн1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 төгрөг, замын зардалд37,617 төгрөг, нийт 99,137,617 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авсан хугацаандаа,700,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс 97,437,617 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд,294,500 төгрөг төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь020 оны 06 дугаар сарын1-ний өдөр төрсөн асран хамгаалагчийн асуудлыг шүүхээр тогтоолгосны дараа тэжээгчээ алдсаны тэтгэмжийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,  мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж жил сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчээс хохирогчид,700,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн ирж очих зардал болон өчигдөр буудалд байсан зардлыг төлж барагдуулсан...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Б.Ганжигүүр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг******* аймгийн******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, хяналт тавихыг******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн,, дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн, дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн,, дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Эрүүгийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй. 

 

3.Шүүгдэгч шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг******* аймгийн******* сумаас гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн67 дугаар зүйлийн67.2,73,74 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

                                                            

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7.Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 505 дугаар зүйлийн 505.1,1 дүгээр зүйлийн1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нийт 97,437,617 төгрөгийг  гаргуулж аймгийн сумын дугаар баг дугаар гудамжны0 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / утас-9850715 , РД: /-д олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, 283690 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР