2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/178

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408034340919 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Хамбын **** дугаар гудамжны замд “Тоёота приүс 41” маркын ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найзтайгаа уугаад гарч явтал гудамжинд цагдаа таараад баригдсан. Дуудлагын жолооч дуудсан ч олж ирэхгүй болохоор нь хажуу худаг дээр байж байя гэтэл баригдсан. Гэм буруугаа ойлгож байна” гэв.

Эрүүгийн 2408034340919 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Эрх бүхий албан тушаалтны “...***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хамбын ***** дугаар гудамжинд 100 метр машин барьсан, 2,16% буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон зөрчил үйлдсэнийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 01 цаг 30 минутад илрүүлж...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 4-6 дахь тал),

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.08-ны өдрийн 2024/ЗШ/1184 дүгээр шийтгэврийн “...2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17:40 цагийн орчим 3,41 хувийн согтолтын зэрэгтэйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар ***********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэх хуулбар (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “2024.05.08-ны өдрөөс 2025.05.08-ны өдрийг хүртэл 1 жил эрх хасагдсан” гэжээ (хавтаст хэргийн 14 дэх тал),

Гэрч ***********: “...2024 оны хавар 5 дугаар сард архи уусан байхдаа машин барьж байгаад цагдаад баригдсан байхад нь би очиж байсан. Тэр үед шүүхээр орж 1 жил жолоодох эрхээ хасуулж 7 хоног баривчилгаанд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-39), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-13), АСАП сангийн лавлагаа (хх-7-11), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (хх-12), “*********” ХХК-ийн “***********нь манай компанид ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-15) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын **** дугаар гудамжны замд “Тоёота приүс 41” маркын ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь эрх бүхий албан тушаалтны “**********************улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хамбын *** дугаар гудамжинд 100 метр 2,16% буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон зөрчил...” гэх тэмдэглэл (хх-4-6), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.08-ны өдрийн 2024/ЗШ/1184 дүгээр шийтгэврийн хуулбар (хх-42-44), Цагдаагийн ерөнхий газрын “2024.05.08-ны өдрөөс 2025.05.08-ны өдрийг хүртэл эрх хасагдсан” гэх жолоодох эрхийн лавлагаа (хх-14) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчжээ.

Шүүгдэгч ***********урьд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр согтуугаар (3,41%) тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.08-ны өдрийн 2024/ЗШ/1184 дүгээр шийтгэвэр (хх-42-44), жолоодох эрхийн лавлагаа (хх-14)-аар тус тус нотлогдлоо.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгох тул шүүгдэгч ***********тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дахин согтуу (амьсгал дахь спиртийн агууламж 2.16%)-аар тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч ***********бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь өмнө 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Хамбын *** дугаар гудамжны замд “Тоёота приүс 41” маркын ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн, жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Эрхэлсэн ажилгүй, орлогогүй, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй, хаяг тодорхойгүй...гэж,

шүүгдэгч “Эрхээ хасуулахгүй байж болохгүй юм уу. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн), дээрх гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Шүүгдэгчийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 2024.05.08-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан боловч 2024.07.30-ны өдөр буюу 2 сар 22 хоногийн дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон (2,16%), согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгааг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан доод хэмжээгээр хасах боломжгүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ********* овогт *****ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********5,500,000 төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР