2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/290

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Д.Агар,

насанд хүрээгүй хохирогч *******, хууль ёсны төлөөлөгч ***********,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000001036 дугаар хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********нь Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, “***********” хотхоны хойд замд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 10 минутын орчимд “Lexus RX 450h” маркын ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан скүүтертэй насанд хүрээгүй хохирогч г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Зогсоод гарцаар явж байсан хүмүүсийг гаргасан. Хөдөлж эхэлтэл цаанаас скүүтер их хурдтай гараад ирсэн. Хохирогчийн шинжилгээний мөнгийг би төлсөн. Хохирлыг төлнө” гэв.

Насанд хүрээгүй хохирогч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр скүүтерийн ажил хийх гээд явж байсан. 4 эгнээтэй замын 2 эгнээг өнгөрсөн. Урд байсан эгчийг гаргачихаар нь намайг гаргачих байх гэтэл мөргүүлсэн. Одоо биеийн байдал хэвийн, хааяа хааяа хөл өвдөж байгаа. Хохирлоо авмаар байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүүхдээ мөргүүлснийг 2 цагийн дараа мэдээд жолоочтой ярьсан. 547,000 төгрөгийн шинжилгээ хийлгэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохиролд 4 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Эрүүгийн 2403000001036 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч н: “Хан-Уул дүүргийн **** дугаар хороо, “***********” хотхоны ард замаар скүүтертэй явж байгаад замын зорчих хэсгийн урд талаас хойшоо гарах явган хүний гарцаар гарч байхад тухайн үед гарцны хойд талд зогсож байсан цагаан өнгийн “***********” улсын дугаартай “Lexus RX 450h” загварын машин гэнэт огцом хөдлөөд намайг мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний урд явсан явган зорчигчид зам тавьж өгсөн. Надад бас зам тавьж өглөө гэж бодоод чигээрээ хөдлөөд явсан. Тэр үед л гэнэт урагш хөдөлж мөргөсөн. 1 метр гаран газар шидэгдээд газар унасан. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.11.08-ны өдрийн 14463 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. н биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт урагдал, урд чагтан холбоосны суналт, хагас хальслаг булчингийн шөрмөсний суналт, зүүн 4-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэжээ (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********гийн: “2024 оны 10 дугаар сарын 27-ны 22 цагийн орчим хүү *********** “ээжээ би машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. “Мөргөсөн жолооч хаана байна” гээд хүүгээсээ жолоочийн дугаарыг аваад “миний хүүг яагаад мөргөчихөв өө, жолооч хүн явган хүний гарцаар эхний хүн гарч байхад үлдсэн хүмүүсийг нь гаргадаггүй юм бэ, яагаад эмнэлэгт үзүүлээгүй юм бэ” гэж асуухад “эгчээ би харахгүйгээр мөргөчихлөө, танай хүүхдийг эмнэлэгт үзүүлье” гэхэд “гайгүй байна маргааш үзүүлье” гэж хэлсэн. Маргааш өглөө жолооч залуутай ярилцаж байгаад хүүхдээ аваад ГССҮТ-т очиж үзүүлж, “Мэд траума” гэх хувийн эмнэлэгт томографи зураг, маргааш нь МРI зураг авахуулсан түүний төлбөрийг жолооч ***********төлсөн. Цаашид эмчилгээний бодит төлбөр зардлаас гадна сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024.11.18-ны өдрийн 1886 дугаар магадлагаанд: “1. Жолооч ***********нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоон хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6. “Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэх заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна” гэжээ (хавтаст хэргийн 44 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***********: “Би “Lexus RX 450h” маркын ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ББСБ-аас зээлээр авсан. 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз ***********гэрийн гадаа очоод найзтайгаа уулзсан. ***********“дүүгийн хүүхэд маргааш хичээлтэй” гээд миний машиныг түр гуйгаад 19 цаг өнгөрч байхад унаад гарсан. 20 цаг 40 минут болж байхад “*********** хотхоны хойно скүүтертэй хүүхэд мөргөчихлөө” гээд ороод ирсэн. Бид хоёр хохирол, эвдрэл гэмтлээ тохиролцсон тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 23 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2024.10.27-ны өдрийн 20 цаг 15 минут 27 секундэд ***********улсын дугаартай Lexus RX450h маркын автомашин ертөнцийн зүгээр зүүн чиглэлтэй явж байна. 20 цаг 15 минут 32 секундэд хохирогч г ***********улсын дугаартай “Lexus RX 450h” маркын автомашин мөргөж байгаа нь бичлэгт харагдаж байна” тэмдэглэл (хавтаст хэргийн 95 дахь тал),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-8), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “...д сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлээр тогтоов. ...зөвшөөрч байна” гэх бичиглэл бүхий загвар (хх-73), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-75), эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (хх-76), шүүгдэгч ***********Эрүүл мэндийн даатгалын санд 144,762 төгрөг төлсөн баримт (хх-77), мөрдөгчийн “хохирогч н автомашинд шаардагдсан шатахуун болон эмчилгээний зардалд баримтаар 801,987 төгрөг нэхэмжилсэн, төлөгдөөгүй” гэх магадлагаа (хх-83),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-62), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-63) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон компакт диск дэх бичлэгийг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, “***********” хотхоны хойд замд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 10 минутын орчимд “Lexus RX 450h” маркын ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан скүүтертэй насанд хүрээгүй хохирогч г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн 801,987 төгрөгийг гаргуулах саналтай. Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлж 8,580,000 төгрөг гаргуулахаар хуульчилсан. Хохирогч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл байгаа тул сэтгэл санааны хохирлын 50 хувийг буюу 4,290,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэж,

насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар “Хэлэх зүйлгүй” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж гэм буруугийн дүгнэлтээ тус тус танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “***********” хотхоны хойд замд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 10 минутын орчимд “Lexus RX 450h” маркын ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан скүүтертэй зорчигч г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч н “...тухайн үед гарцны хойд талд зогсож байсан цагаан өнгийн ***********улсын дугаартай “Lexus RX 450h” загварын машин гэнэт огцом хөдлөөд намайг мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний урд явсан явган зорчигчид зам тавьж өгсөн. Тэгээд би надад бас зам тавьж өглөө гэж бодоод чигээрээ хөдлөөд явсан. Тэр үед л гэнэт хөдөлж мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-11), шүүх эмнэлгийн 14463 дугаар “1. н биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт урагдал, урд чагтан холбоосны суналт, хагас хальслаг булчингийн шөрмөсний суналт, зүүн 4-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-28-29), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1886 дугаар “1. Жолооч ***********нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоон хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна гэх заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна” гэх магадлагаа (хх-44), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-11), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-95) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.***********тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих,  зам хөндлөн гарч байсан скүүтертэй зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас зорчигч насанд хүрээгүй хохирогч г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын 801,957 төгрөгийн баримт гаргаж өгснөөс 2024.11.24-ний өдрийн 52,150+76,719 төгрөг, 2024.11.13-ны өдрийн 45,918 төгрөг буюу нийт 174,787 төгрөгийн шатахууны баримтыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байна гэж дүгнээд хасаж, гэмт хэргийн улмаас учирсан баримтаар тогтоогдсон хохирлыг 627,200 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага аван төлж барагдуулсан.

Насанд хүрээгүй хохирогч д “Сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн” маягтын загварыг танилцуулж, сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн нь баримт (хх-73)-аар тогтоогдлоо. 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар гуравдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор заасан.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж, дээрх аргачлалын 1.2-т “Гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч ***********хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, насанд хүрээгүй хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсон нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан насанд хүрээгүй хохирогч н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу (660,000х13) 8,580,000 төгрөгөөр тогтоож, уг хохирлыг гаргуулахдаа дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан 50/50 хувийн харьцаагаар тооцож 8,580,000 төгрөгийн 50 хувь болох 4,290,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ. Насанд хүрээгүй хохирогч  нь гэмт хэргийн улмаас нийт 144,762 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь баримт (хх-75)-аар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч уг төлбөрийг төлж барагдуулсан болохыг тэмдэглэж байна.

Насанд хүрээгүй хохирогч , хууль ёсны төлөөлөгч *********** нар гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хохиролд 4,9 сая төгрөг авсан, ингээд дуусгая гэж бодож байна” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй газраар зам хөндлөн гарч явсан скүүтертэй зорчигчийг мөргөж гэмтэл учруулсан, насанд хүрээгүй хохирогч скүүтертэй хөдөлгөөнд оролцохдоо мөн дүрмийн заалт зөрчсөн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд 4,900,000 төгрөг төлөгдсөн, хохирогч, хууль ёсны төлөөлөгч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилгүй, орлогогүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ********** овогт *********йн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Насанд хүрээгүй хохирогч , хууль ёсны төлөөлөгч *********** нар гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР