2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/281

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.************,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

хохирогч ************өмгөөлөгч Б.Галхүү,

шүүгдэгч ************, өмгөөлөгч Д.Алтангэрэл,

шүүгдэгч ************, өмгөөлөгч Г.Сүхээ,  

шүүгдэгч ************, ************, өмгөөлөгч Б.Чинбат,

шүүгдэгч ************, ************, ************, өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ************, ************ нарыг,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************, ************ нарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ************, ************, ************ нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208019250013 дугаартай 4 хавтас хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *************

Шүүгдэгч: ***********

Шүүгдэгч: ***********

Шүүгдэгч: ***********

Шүүгдэгч: **********

Шүүгдэгч: ***********

Шүүгдэгч: ***********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************, ************, ************, ************ нар бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “************”-ийн автобусны буудлын урд байрлах “************” дэлгүүрийн гадаа хохирогч ************зодож эрүүл мэндэд “зүүн хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрч сэлтэрч зөрсөн хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дух, зүүн хацар дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч ************, ************ нар бүлэглэн хохирогч ************эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, зулай, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч ************, ************, ************ нар бүлэглэн хохирогч ************ийг зодож эрүүл мэндэд “дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирогч ************5,870,000 төгрөг төлсөн. 6 дугаар сарын 03-ны үүр цайж байхад шээх гээд хашаа давахдаа зүүн гараа зүссэн. ************ бид 2 “************” орсон. Шууд ************ыг үгийн зөрүүгүй цохисон, дараа нь намайг цохисон. Тэгээд би тэд нарт түргэдээд гарсан. Гадаа гараад зодолдсон. Коридорт зодуулж эхэлсэн. ************дагз хэсэг рүү цохисон, ************дагз руу, нэг нь хажуунаас цохисон. ************нүүр лүү өшиглөсөн, би хойшоо унасан байхад дээрээс ирж зодсон. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, уучлаарай” гэв.

Шүүгдэгч, хохирогч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. ************ ахыг доромжлоод байхаар нь өшиглөх гээд чадаагүй. Би ************ыг гадаа байхад нь 1 цохисон. ************ гар зүсэгдсэн байсан. ...“************”-д гоймон идээд сууж байсан. ************, ************ гаднаас орж ирсэн. ************ гараа гэмтэлд очиж үзүүл гэхэд ************ хэл амаар доромжлоод байсан. Би босож ирээд 2 удаа өшиглөх гээд чадаагүй. ************намайг араас татсан. ************ нүүр лүү өшиглөсөн. ************ байсан. Харамсаж байна. Бүгдээс нь уучлалт гуйя” гэв.

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь шүүхэд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Би ганцаараа л салгасан, зодоонд оролцоогүй. Түлхсэн, амбаардсан өөр үйлдэл хийгээгүй. ************ыг өшиглөсөн. Ийм зүйл болсонд харамсаж байна. Найз нарыгаа аврая гэж үнэхээр их хичээсэн, болиулсаар байгаад л дууссан. Би байгаагүй бол энэ асуудал арай өөрөөр дуусах байсан байх” гэв.

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. ************2,5 сая төгрөг өгсөн. Үлдэх 2,370,000 төгрөгөө төлнө. Хохирогчоос уучлалт гуйя. Маш их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Намайг 2 цохихоор нь болиулах гэж ************ийг хавсарч унагаасан. Хэл амаа ололцож чадаагүйдээ маш их харамсаж байна” гэв.

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч ************нийт 8,284,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бүгдээс нь уучлалт гуйя” гэв.

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Би эхлээд нэг залууг цохисон. Салгах гээд очсон. Хохирогч ************8,284,000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ************салгах ямар ч оролдлого хийгээгүй. Намайг өшиглөж ухаан алдуулсан. Тэгээд би босож ирээд дайрсан. ************, ************ нараас уучлалт гуйж байна” гэв.

Эрүүгийн 2208019250013 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

  Хохирогч Э.************гийн: “Би өөрийн найз ************буюу ************, ************, ************нэг найз бид 4 хамт 2022 оны 6 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд 127 дугаар цэцэрлэгийн урд уулзаад 2 ширхэг 2,5 литрийн пиво уугаад, гоймон идэх санаатай “************” орж гоймонгоо дэвтээж байхад гаднаас 2 залуу орж ирээд бие биетэйгээ “мань гараа хэрччихлээ” гэхээр нь би тэр дүүд хэлтэл маргаан үүсэж улмаар найз ************г “************”-ийн гадаа гаргаж унагаагаад зодсон. Би түүнийг салгах гээд очтол нийт 5,6 залуу нийлж байгаад бид 4-ийг зодсон...

  ...“************” орж гоймон идэх гээд дэвтээж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Нэгнийх нь гар зүсэгдчихсэн гэсэн утгатай зүйл хоорондоо ярьж байхаар нь би “хүүе гар чинь аймаар болчихсон байна. Явж оёулсан нь дээр байх аа” гэтэл тэр 2 залуу “чи юу юм бэ” гээд зандрангуй байдлаар хэлээд байсан. Тэгсэн чинь ************ босож ирээд маргалдаад нөгөө 2 залуу подволкоо тайлж шидээд “наашаа гараад ир” гээд тэгээд “************”-ийн гадна гарч зодоон эхэлсэн. Бөөн бужигнаан болоод би салгах гэж хичээсэн. Намайг нэг харахад ************газар чирчихсэн үснээс нь зулгааж байсан. Би салгах гээд очтол тэнд байсан 4 залуу бүгдээрээ зодсон. Нүүр хэсэг рүү мөргөсөн, цохисон. 2, 3 удаа толгой руу өшиглөсөн. Би ер нь салгах гэж байгаад зодуулсан. Хэлээрээ учраа олно гэж бодсон. Миний биед учирсан гэмтлийг тухайн үед байсан 4 залуу учруулсан. Нэг залуу цээжин хэсэгтээ шивээстэй, намхан, жаахан махтай шардуу царайтай, өөр нэг залуу нь махлагдуу, шивээстэй аль хэсэгт нь шивээс байсныг санахгүй байна. Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн төлбөрийн баримт байгаа. Би 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “МВG” гэмтэл согог судлалын эмнэлэгт хэвтээд хацрын яс цөмөрсөн учраас нүүрний хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гараад эмнэлгийн хяналтад байгаа...

...Маргаан болоод эхлэх үед манай танил дүү хүрэн өнгийн цамцтай ************ бусдад зодуулж байхад би очоод салгатал цагаан ханцуй хар өнгийн бэлтгэлийн цамцтай залуу намайг заамдаж аваад баруун гараараа миний зүүн нүд хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон. Би салаад юм ярьж байтал тэр залуу ахин манай танил дүү ************хойноос татаад газраар чирээд байсан. Би ахин салгах гэтэл цээж хэсэгт шувууны далавчны шивээстэй залуу миний араас баруун хацар, хавирга мөр хэсэг рүү тус бүр 1 удаа нийт 3 удаа цохисон. Тэгээд ахиад зодоон болж би салгах гээд цаашаа явж байхад өөр нэг шивээстэй залуу эхлээд нэг удаа баруун гараараа, дараа нь зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохиход би газарт унасан. Ахиж намайг татаж босгон 2 гараараа ээлжлэн цохисон. Цаанаас цээжин дээрээ шувууны дүрс бүхий шивээстэй залуу гүйж ирээд ахиж хэд хэдэн удаа өшиглөж хайс руу шахаж 4-5 удаа нүүр, цээж рүү өшиглөсөн. Арайхийж салаад цааш алхаж байтал эхлээд намайг цохидог цагаан канттай хувцастай байсан залуу дээгүүрхээ тайлчихсан гүйж ирээд миний баруун талын шанаа руу нэг удаа цохиж өшиглөсөн. Тэгээд салаад “************”-ийн үүдны ойролцоо ирэхэд цээжин дээрээ шувууны дүрстэй залуу хойноос ирээд юм ярьж байгаад зүүн талын нүүр нүдний доод талд 1 удаа мөргөхөд би унасан. Тэдгээр маргаан хийсэн залуучууд автобусны буудал руу яваад өгсөн. Манай танил дүү яваад байхаар нь би дагаад явтал зодоон хийсэн залуучууд буцаад ирсэн. Энд мөн хэсэг маргаан болсон намайг ахиж цээжин дээрээ шувууны дүрстэй залуу хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13, 17-18, 20-21 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.08-ны өдрийн 8065 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ************биед зүүн хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрч сэлтэрч зөрсөн хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дух, зүүн хацар дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх тал),

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.08-ны өдрийн 578 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.************биед зүүн хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрч сэлтэрч зөрсөн хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дух, зүүн хацар дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 92-94 дэх тал),

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “************гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш олон удаагийн цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. Нүүрний зүүн дээд хэсэг буюу зүүн нүд хацрын төвгөр хэсэгт хүч үйлчилсний улмаас дээрх хугарал болон зөөлөн эдийн няцралууд үүссэн. Дээрх гэмтэл нь олон цохилтын улмаас үүссэн байх боломжтой ба яг аль цохилтын үед үүссэнийг шүүх эмнэлгийн үзлэгээр тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийн үед хагалгаа буюу пластикаар нөхөлт хийхэд бүрэн эдгэх боломжтой...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 136-137 дахь тал),

Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт (1 дэх хавтаст хэргийн 234-239 дэх тал), “Эм Би Жи Мед” ХХК-ийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 241-242 дахь тал), хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас (1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал), өвчний түүх (1 дэх хавтаст хэргийн 168-195 дахь тал),

Хохирогч ************ийн: “...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 23 цаг өнгөрч байхад ажлын газрын ах ************, ************, ************ нарын хамт караоке баар ороод 15, 16 шил пиво ууцгаасан. 03 цаг өнгөрч байхад гараад ************ хүн дуудаад машинаа бариулсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн Авто сургуулийн буудлын “************”-ийн урд зогсоод би ************ын хамт архи авах гээд ортол 4-5 танихгүй залуучууд сууж байсан. ************ бид 2 юм ярьж байхад 1 залуу нь яриан дундуур ороод иртэл ************ “чамд ямар хамаатай юм бэ, ямар ч хамаагүй” гээд хоорондоо маргалдаад эхлээд тэр залуу бид хоёрыг өшиглөөд маргалдаж байгаад ************ыг салгаж аваад гарсан чинь нөгөө залуучууд араас гарч ирээд зодолдоод эхэлсэн. ************ бид 2 зодолдож байтал ************, ************ 2 ирээд бид 4 зодолчихоод байж байтал ************ын дуудсан машин барьж байсан ************ирээд салгасан. Бид нар зодолдохоо болиод ************, ************ 2 салаад явсан. Би машиндаа орж суусан. ************ ах, жолооч ************нар “************” руу буцаж очоод тэр залуучуудаас уучлалт гуйна гээд явсан. Удалгүй ************буцаж ирээд ************ цагдаад баригдаад явсан гэж хэлсэн... Зүүн гарын алганд няцарсан шарх нь тухайн зодоон болохын 2-3 цагийн өмнө нь зүүн гарын алгаа санаандгүй байдлаар хашааны өнцөгт урчихсан байсан. ************ миний эрүү рүү, шанаа руу өшиглөсөн. ************хэвлий рүү өшиглөж, баруун шуу руу дэвсээд, дух хэсэг рүү 4, 5 удаа цохисон. Намайг ************г цохиж байхад ************хүрч ирээд дагз руу цохиод, нүүр рүү өшиглөсөн. ************, ************, ************ 3 намайг зодсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.08-ны өдрийн 8226 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ************ийн биед дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын алганд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал),

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн: “Зүүн гарын алганд шарх нь дангаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, үрэгдэх, чирэгдэх үйлчлэлийн улмаас үүснэ. Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл ба хохирогч үзүүлж байхдаа унахдаа гараа дарж унасан гэж өгүүлсэн ба гараа дарж унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал),

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024.05.15-ны өдрийн 228 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ************ийн биед дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын алганд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Зүүн гарын алганы няцарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. ************ийн биед учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэний зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба дээрх гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 156-158 дахь тал),

Хохирогч ************: “Ах ************, ************, ************бид дөрөв 2022 оны 6 дугаар сарын 02-ны 22 цагийн орчимд уулзаад 2 ширхэг 2,5 литрийн пиво уугаад гоймон идэх санаатай “************” орж гоймонгоо дэвтээж байхад гаднаас 2 залуу орж ирээд “мань нь гараа хэрччихлээ” гэхээр нь би тэр дүүд хэлтэл маргаан үүсэж улмаар намайг “************”-ийн гадаа гаргаж унагаагаад зодсон. 5, 6 залуу нийлж байгаад бид дөрвийг зодсон...

...гоймон идэх гээд дэвтээж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Нэг харсан чинь ************ рүү дайраад байхаар нь би босоод “яагаад байгаа юм бэ” гэсэн чинь нэг үл таних залуу нь өөдөөс хараагаад байхаар нь уур хүрээд нэг залууг нь өшиглөсөн. Тэгээд бид нар гадаа гараад ************, ************нар нөгөө үл таних 2 залууд “одоо больцгооё хэн хэн нь согтуу байгаа юм чинь больсон дээр байх” гэтэл цаана машинаас 3 залуу гараад ирсэн. Тэгсэн чинь нэг нь ************ыг цохиод авсан. Тэгээд л зодоон эхлээд бужигнаад эхэлсэн. Нэг мэдсэн чинь нэг үл таних залуу араас өшиглөж унагаасан. Цамцнаас боогоод цохиод байсан. Босож ирээд нэг залууг нь барьж аваад газар унагаасан. Би зарим үйл явдлыг санахгүй байна, нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн намайг болон бид нартай зодолдсон нэг залууг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Надтай хамт цагдаагийн машинаар ирсэн хар өмд, adidas-н хар цамцтай залуу намайг газар унагааж цохисон, бас эхлээд “************” дотор орж ирсэн хар өмдтэй, саарал яактай залуу намайг газар унагааж цохисон, өшиглөсөн, цамцнаас чирсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24, 27-29 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.08-ны өдрийн 8064 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ************биед баруун нүдний дээд доод зовхи, зулай, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 106-107 дахь тал),

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “Баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зулай, хүзүү, духанд үүссэн гэмтэл тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн цохих цохиулах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт нь хөхөлбөр өнгийн бусад цус хуралт улаан өнгийн байсан учир шинэ гэмтэл буюу хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 141-142 дахь тал),

Гэрч ************: “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 05 цаг өнгөрч байхад гаднаас 5 залуу орж ирээд гоймон аваад идэх гээд суусан. Удалгүй гаднаас хар бараан хувцастай 2 залуу орж ирээд 0.5 литрийн архи авъя гэхээр нь би “за түр хүлээгээрэй” гээд хэлсэн. Тэр 2 залуу гоймон идэж байсан 5 залуугийн улаан гадуур хувцастай туранхай 1 залуутай хэрэлдээд эхэлсэн. Сууж байсан улаан хувцастай залуу “пизда минь” гээд орилж босож ирээд нэг залууг нь өшиглөсөн. Тэгтэл найзууд нь салгасан. Буцаж барьцалдаж аваад дэлгүүрээс гарсан. Би хамгаалалтын алба дуудсан. Тэр залуучууд барьцалдаж байхдаа дэлгүүрийн самбарыг эвдчихсэн, нэг залуу нь орж ирээд цагдаа гээд хэрэггүй ээ хохирлыг чинь барагдуулаад өгнө гээд дугаараа үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал),

Гэрч ************: “2022 оны 6 дугаар сарын 03-ны 05 цагийн үед хадам ах ************ “ах нь уучихсан байна, ирээд машин бариад өгөөч” гэхээр нь очтол ************ ах 3 найзтайгаа байхаар нь аваад Сонгинохайрхан дүүргийн Авто сургуулийн автобусны буудлын ард байх “************” дэлгүүрийн урд зогстол ************ ахын 2 найз нь архи авна гээд буусан. Ороод удалгүй орилолдоод танихгүй 4 залуугийн хамт гарч ирээд зодолдох гээд байхаар нь ************ ах бид 2 болиулах гээд очтол юу юугүй зодолдоод эхэлсэн. Зодолдож байсан нэг залууг салгах гээд өргөж аваад байж байтал нэг залуу үсдүүлчихсэн байхад ************ ах салгах гээд очтол хажуу талаас нь нэг залуу ************ын нүүр лүү өшиглөсөн чинь ************ газарт унаад босч ирээд зодолдсон. Би зодуулж байсан хүн болгоныг салгах гэсэн боловч дийлээгүй. Тэгээд “************” руу ороод худалдагчаас нь “танайд хамгаалагч байдаггүй юм уу” гэж асуусан чинь “хамгаалагч байхгүй” гэхээр нь гараад тэд нарыг айлгаад зодооныг болиулах гээд “цагдаа дуудчихлаа” гээд тэр залуучуудыг салгаад ************ болон 3 найзыг нь аваад тэндээс холдсон. ************ “хүмүүсээс очиж уучлалт гуйя” гээд намайг дагуулаад буцаад “************” руу орж уулзаад “танайд эвдэрч гэмтсэн зүйл байна уу” гэхэд “нэг модон самбар эвдэрсэн байна, өөр эвдсэн юм алга” гэхээр нь утасны дугаараа үлдээгээд гарч ирэхэд цагдаа нар ирж таараад ************ыг аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Гэрч ************: “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт ажил дээрээ ирэхэд худалдагч ************, ************ нар үүдний самбар эвдэрчихсэн, түрүүхэн зодоон болсон гэж хэлсэн. Тэр залуучуудын нэг нь холбогдох утасны дугаараа үлдээсэн гэхээр нь би залгаад “өчигдөр юу болсон юм бэ, би дэлгүүр хариуцсан менежер байна, дэлгүүрийн самбарыг эвдсэн байна” гэхэд тэр залуу “аан тийм ээ, би одоо цагдаа дээр байна, эргээд холбогдъё” гээд үдээс хойш намхан туранхай залуу ирээд эвдсэн самбараа авч яваад 2022 онь 6 дугаар сарын 09-ний өдөр шинэ самбар авчирч өгсөн. Надад гомдол, санал байхгүй, эвдсэн самбараа төлсөн учраас нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...оролцогч Э.************, ************, ************, ************, ************ 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 05 цаг 34 минутад “************” дэлгүүрт орж ирж байна. 05 цаг 37 минутад гоймон авч идэх гэж байна. Оролцогч ************, ************ нар 05 цаг 43 минутад “************” дэлгүүрт орж ирж байна. ************ цус болсон гараа харж байгааг харуулав. 05 цаг 44 минутад ************ ************ийг өшиглөж байгааг харуулав. ************ ************ыг өшиглөж байгааг харуулав. ************************нар салгах гэж байгааг харуулав. 05 цаг 57 минутад ************ нүдээ дарсан байдалтай гаднаас орж ирж байна. ************гийн гадуур хувцас цус мэт зүйлээр бохирлогдсон байгааг харуулав. 06 цаг 00 минутад ************ 00 өрөөнөөс нүдээ дарсан байдалтай гарч ирж байна. 05 цаг 44 минутад ************************, ************ нарыг өшиглөхөөр босож байна. 05 цаг 53 минутад ************утсаа аваад гарч байна. 05 цаг 57 минутад ************гийн гадуур хувцас цус мэт зүйлээр бохирлогдсон хамар хэсгээ гараараа барьсан байна. 06 цаг 02 минутад ************гоймон идэхээр сууж байна. 06 цаг 03 минутад ************ гоймон идэхээр зогсож байна. 4. ...************ 05 цаг 44 минутад, ************ 05 цаг 44 минутад “************” дэлгүүрээс гарч ирж байна. ************, ************, ************, ************нар дэлгүүрээс гарч ирж байна. ************, ************ нар маргалдаж байна. ************, ************ нар ирж байна. ************ ************ыг цохиж байна. ************ ************ыг цохих гэж байгааг харуулав. ************ ************ыг цохиж байгааг харуулав. ************ ********* цохиж, ************тай зодолдож байна. ************************ дээр гарч цохиж байна. ************ ************газар унагаан цохиж байна. ************ ************, ************ нарыг салгах гэж оролдож байна. ************ ************г цохиж байна. ************ ************газар унагаан зодож байна. ************ ************ыг цохиж байна. ************************ийг баруун хөлөөрөө өшиглөж байна. ************ ************өшиглөж байна. ************ ************ нуруу хэсэг рүү цохиж байхад ************ салгах гэж оролдож байна. ************ ************г орилж ирээд нуруу руу нь цохиж байна. ************ ************г цохиж унагааж байна. ************ ************г саарал хайсны цаана өшиглөж цохиж унагааж байна. ************ ************ыг цохиж цамцаас нь татаж байна. ************, ************ нар ************ыг зодож байна. ************ ************газар унагаан чирч байна. ************ ************г цохиж байна. ************ ************өшиглөж байна. ************ ************г цохиж унагааж байна. ************ ************г цохиж байна. 05 цаг 50 минутад ************, ************зогсож байгаа, ************ газар хэвтэж байна. ...05 цаг 53 минутад ************г ************ цохиж газар унагааж, ...нүүр лүү нь өшиглөж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 198-227 дахь тал),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, төлбөрийн мэдээлэл (1 дэх хавтаст хэргийн 164-166),

Шүүгдэгч ************ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-120),

шүүгдэгч ************ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 110), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-121),

шүүгдэгч ************эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-122), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-116),

шүүгдэгч ************гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-123), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (2 дахь хавтас, хх-48-49),

шүүгдэгч Э.************эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-125), шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтас, хх-128-141),

шүүгдэгч ************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-142), шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтас, хх-145-148),

шүүгдэгч ************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-151), шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтас, хх-154-157) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэлээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “хохирогч Э.************шүүгдэгч ************аас 785,000 төгрөг” төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, Эрүүл мэндийн даатгалын санд 24,000 төгрөг, 69,667 төгрөг тус тус төлсөн нийт 4 хуудас,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “хохирогч Э.************шүүгдэгч ************ээс 2,375,000 төгрөг” төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, Эрүүл мэндийн даатгалын санд 69,667 төгрөг төлсөн баримт нийт 2 хуудас,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Ж.************аас Эрүүл мэндийн даатгалын санд 24,000 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч ************гээс Эрүүл мэндийн даатгалын санд 69,667 төгрөг төлсөн нийт 2 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч ************, ************, ************ нарын гэрчээр өгсөн (1 дэх хавтас, хх-36-37, 45-46, 59-60) мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ************, ************, ************ нар бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “************”-ийн автобусны буудлын урд талын “************” дэлгүүрийн гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ************ийн эрүүл мэндэд “дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын алганд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан,

энэ үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч ************, ************, ************, ************ нар бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “************”-ийн автобусны буудлын урд талын “************” сүлжээ дэлгүүр гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ************эрүүл мэндэд “зүүн хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрч сэлтэрч зөрсөн хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дух, зүүн хацар дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи зүүн хацар, дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ************, ************ нар бүлэглэн ************эрүүл мэндэд “баруун нүдний дээд доод зовхи, зулай, хүзүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч ************, ************, ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч ************, ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгч нар дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, камерын бичлэгээр аргагүй хамгаалалт, өөрөөсөө зайлуулж байгаа үйлдэл гэж үзэхгүй байгаа. Шүүгдэгч ************хувьд идэвхтэй үйлдэл дууссан үед нөгөө талаас таслан зогсоох нэрийдлээр хийсэн үйлдэл санаатай гэж үзэж байна. Шүүгдэгч ************ өөрийгөө хамгаалж буй үйлдэл биш, биед нь гэмтэл учраагүй, идэвхтэй, санаатай үйлдэл. Шүүгдэгч ************ анхнаасаа үйлдэл хийсэн, коридор хэрэгт цохисон гэсэн, уг газарт гэмтэл илэрсэн. “************”-ийн үйл ажиллагааг тасалдуулсан. ************, ************ нар нэхэмжлэх зүйлгүй тул тэдэнд төлөх төлбөргүй. Хохирогч Э.************27,352,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч ************аас 2,370,000 төгрөг гаргуулж, хохирогч Э.************олгуулах саналтай. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг мөн шүүгдэгч нараас гаргуулах саналтай...” гэж,

хохирогч ************өмгөөлөгч “Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй тул улсын яллагчтай санал нэг байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “Анхнаасаа гэм буруугаа хүлээж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлыг одоо төлнө. ************, ************, ************ нар хэтэрхий биеэ өмөөрөөд байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “Гэм буруугаа хүлээж байгаа, тогтоогдсон. 2,370,000 төгрөгийг төлөх дутуу байгаа. Улирлын чанартай ажил хийдэг тул одоогоор төлөх боломжгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлоо төлнө. ************ 8,284,000 төгрөгийн хохирлоо бүрэн төлсөн...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.************“Гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. 8,284,000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогчийн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс “************, ************, ************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж буруутгаж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн хүрээнд хэд хэдэн ялгамжтай асуудал байна. Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарын гэм буруутай нь хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдох ёстой. Эргэлзээтэй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг. ************ биед учирсан гэмтэл нь 2 төрлийн байгаа эсэхийг улсын яллагчийн зүгээс дурдахгүй байна. Эхний гэмтэл нь “************” дэлгүүрт орж ирэхээс өмнө хашаа төмөрт урчихсан, тэрнээс үүдээд цустай дэлгүүрт орж ирэхэд нь гараас чинь цус гараад байна, гараа боогооч гэхэд чамд ямар хамаатай юм гэж маргаан үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл ************ биед учирсан гэмтэл нь өөрийн үйлдлээс болон бусдын нөлөөллөөс болж гэмтсэн гэж 2 ялгамжтай байдлаар авч үзэх ёстой. Гэтэл бүх гэмтлийг бүлэг зодооны явцад авсан мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл. ************эд учирсан гэмтлийг хэн яаж учруулсан талаар маргаан өрнөхгүй байна. Энэ тухай 1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дугаар талд шинжээч эмч Сарангэрэлийн мэдүүлэг авагдсан. Шинжээч эмчээс тухайн бэртэл гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг хамаарагдах уу гэдгийг тодруулсан. Гарын алганд авсан бэртэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлсэн. Маргаан болох үед үүссэн гэмтэл хөнгөн зэрэгт хамаарахгүй, маргаан болохоос өмнө хашаа давж байгаад гараа урсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Мэргэжлийн шинжээч эмчийн дүгнэлт ингэж гарсан байхад миний үйлчлүүлэгч нарыг гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож яллаж байгааг ойлгохгүй байна. Хавтас хэрэгт уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, эсхүл дахин шинжээч томилсон баримт байхгүй. Хоёрдугаарт аливаа зүйлд шалтгаант холбоо гэж байдаг. ************ зууралдсан нь ************эд гэмтэл учруулсан гэсэн үг биш. Хөл рүү өшиглөсөн байхад толгой гэмтсэн байх ёсгүй гэх зүйлийг шалтгаант холбоо гэнэ. ************хохирогчийг тийрч унагаасан, ************газарт унагаасан, тэгвэл аль үйлдэл нь ************эд гэмтэл учруулаад байна вэ, эсхүл хэн нэгнийх нь нэг үйлдлүүдээс энэ бэртлийг авчихсан уу гэдэг нь ойлгомжгүй байна. Гуравдугаарт аргагүй хамгаалалт гэх зүйлийн талаар яръя. ************ гэх хүн хүнд хохирол авсан хохирогчийг төмөр хашааны ард оруулж байгаад 10 гаруй удаа цохиод, ахиж нийлж бүлэглэж зодоод байж байхад хараад зогсож байх ёстой юм уу, ************ босох ч сөхөөгүй байхад нь цохиж, зодоод байж байсан хүмүүсийн нэгийг өшиглөсөн. Өөрөөр шүүгдэгч нарыг болиулах арга байсан юм уу, харж зогсоод алуулах байсан юм уу, би уг үйлдлүүдийг арга хамгаалалт байсан гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ************, ************, ************, ************ нар бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “************”-ийн автобусны буудлын урд талын “************” дэлгүүрийн гадаа хохирогч ************зодож, эрүүл мэндэд “зүүн хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрч сэлтэрч зөрсөн хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дух, зүүн хацар дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч ************, ************ нар бүлэглэн хохирогч ************эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, зулай, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч ************, ************, ************ нар бүлэглэн хохирогч ************ийг зодож эрүүл мэндэд “дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ************ийн “...************ бид хоёрыг өшиглөөд маргалдаж байгаад ************ыг салгаж аваад гадаа гарсан чинь нөгөө залуучууд араас гарч ирээд зодолдоод эхэлсэн. ************ бид 2 тэр залуучуудтай зодолдож байтал араас ************, ************ 2 ирээд бид 4 тэр залуучуудтай зодолчихоод байж байтал ************ирээд салгасан. ...Зүүн гарын алганд няцарсан шарх гэдэг нь тухайн зодоон болохоос 2-3 цагийн өмнө санаандгүй байдлаар хашааны өнцөгт урчихсан байсан. ************ миний эрүү рүү, шанаа руу өшиглөсөн. ************миний хэвлий рүү өшиглөж, баруун шуу руу дэвсээд дух хэсэг рүү 4, 5 удаа цохисон. Намайг ************г цохиж байхад ************хүрч ирээд дагз руу цохиод, нүүр рүү өшиглөсөн. ************, ************, ************ 3 намайг зодсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-33-34), шүүх эмнэлгийн 8226 дугаар “1. ************ийн биед дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын алганд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (1 дэх хавтас, хх-113-114), хохирогч ************“...“************”-ийн гадна гарч зодоон эхэлсэн. Би салгах гээд хичээсэн. Нэг харахад ************газар чирчихсэн үснээс нь зулгааж байсан. Би салгах гээд очтол тэнд байсан 4 залуу бүгдээрээ зодсон. Нүүр хэсэг рүү мөргөсөн, цохисон. 2, 3 удаа толгой руу өшиглөсөн. Би ер нь салгах гэж байгаад л зодуулсан. Хэлээрээ учраа олно гэж бодсон. Миний биед учирсан гэмтлийг тухайн үед байсан 4 залуу учруулсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-13, 17-18, 20-21), шүүх эмнэлгийн 8065 дугаар “1. ************биед, зүүн хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрч сэлтэрч зөрсөн хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дух, зүүн хацар дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (1 дэх хавтас, хх-100-101), гэрч ************ “...************ ах салгах гээд очтол хажуу талаас нь нэг залуу ************ын нүүр лүү нь өшиглөсөн чинь ************ газарт унаад босч ирээд зодолдсон. Би зодуулж байсан хүн болгоныг салгах гэсэн боловч дийлээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-48-49), хохирогч ************“...************ыг цохиод авсан. Тэгээд зодоон эхлээд бужигнаад эхэлсэн. Нэг мэдсэн чинь нэг үл таних залуу араас ирээд өшиглөж унагаасан. Малгайтай цамцнаас боож байгаад цохиод байсан. Тэгээд босож ирээд нэг залууг нь барьж аваад газар унагаасан. ... Надтай хамт цагдаагийн машинаар ирсэн хар өмд, adidas-н хар цамцтай залуу намайг газар унагааж цохисон, бас эхлээд “************” дотор орж ирсэн хар өмдтэй, саарал яактай залуу намайг газар унагааж цохисон, өшиглөсөн, цамцнаас чирсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-24, 27-29), шүүх эмнэлгийн 8064 дүгээр “1. ************биед баруун нүдний дээд доод зовхи, зулай, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (1 дэх хавтас, хх-106-107), гэрч Э.************ийн “...тэр 2 залуу гоймон идэж байсан 5 залуугийн улаан гадуур хувцастай туранхай 1 залуутай хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл нөгөө сууж байсан улаан хувцастай залуу “пизда минь” гээд орилж босож ирээд нэг залууг нь өшиглөсөн. Тэгтэл найзууд нь салгасан, буцаж барьцалдаж аваад дэлгүүрээс гараад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-67-68), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-198-227) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн “Шүүгдэгч ************, ************, ************ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн “...suuh heseg гэх бичлэгийн 05:44:00 минутад шүүгдэгч ************ босож шүүгдэгч ************ийг хальт өшиглөж, дахин өөр нэг хүнийг өшиглөж, ************ араас татаж болиулж байна. Цааш бөөгнөрөн камер хэсгээс гарсан байна. ...05:44:42 секундэд шүүгдэгч ************ шүүгдэгч ************ыг өшиглөж, гэрч ************, ************нар хойноос татаж байна. ...gadna 2 гэх бичлэг байх ба 05:45:10 секундэд шүүгдэгч ************, шүүгдэгч ************, ************ нар муудалцаж байна. 05:45:35 секундэд шүүгдэгч ************ ************ын нүүр хэсэгт цохиж байна. 05:45:45 секундэд шүүгдэгч ************ шүүгдэгч ************ыг цохих гэсэн боловч оноогүй, шүүгдэгч ************ барьж аван ноцолдож газар унаган дороо хийн цохих үед шүүгдэгч ************ салгаж холдуулж байна. 05:46:07-05:46:34 секунд хүртэл шүүгдэгч ************, ************ нар дахин маргалдаж, ноцолдож, дундуур нь шүүгдэгч ************ орж ************ыг тэвэрч авахад ************ ************ийг жийж унаган, ************г өөрөөсөө холдуулан ************ийг цохиж, өшиглөн араас нь хөөж байна. Дахин ************ барьж авч газар унагахад ************ өшиглөж байхад шүүгдэгч ************ ирж өшиглөж ************, ************ нарыг холдуулж байна. 05:46:14 секундэд шүүгдэгч ************ шүүгдэгч Ж.************газар цохиж, өшиглөхөд ************ хөлөөс нь татаж газар унаган цохих үед шүүгдэгч ************ татаж газар чирж, ************ босож ирэн шүүгдэгч ************ыг цохихыг оролдох үед бултаж, дахин ************тэй ноцолдож байхад шүүгдэгч ************ ************ыг өшиглөж байна. 05:47:16 секундээс шүүгдэгч ************ шүүгдэгч ************ рүү дайрч барилцаж аван ноцолдож байхад хажуугаас нь ************ ************ыг цохиж, ************ газар унаган ************ цааш гүйж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-198-227)-ээр шүүгдэгч ************, ************, ************ нарын дээрх үйлдэл нь ямар нэг байдлаар тухайн зодооныг салгах, өөрт тулгарч ирсэн довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж үзэхээргүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч ************, ************, ************ нар өөрт нь тулгарч ирсэн довтолгооны эсрэг гэхээс илүү тухайн зодоонд оролцон харилцан зодолдож байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нар хэдийгээр тухайн зодооныг салгах гэж цохисон гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч ************  “...************ цохихыг оролдох үед барилцаж аван, ноцолдож, газар унаган доороо хийн нүүрэн хэсэгт цохиж, ...жийж унаган, цохиж, өшиглөж араас хөөж...” гэх мэт үйлдлээр, шүүгдэгч ************ “...“************” дэлгүүр дотор довтолгоон эхлүүлж ************ийг өшиглөхийг оролдож, дайрч, ************ыг өшиглөж, гадаа дахин цохиж, ************ыг цохиж...” гэх мэт үйлдлээр, шүүгдэгч ************ “...************, ************, ************ нарыг өшиглөж, цохиж, жийх, барилцаж аван ноцолдож...” гэх мэт үйлдлээр бусдад халдаж байгаа нь тухайн шууд довтолгооны эсрэг хийгээгүй, харилцан цохиод байгаа, зодоон тасралтгүй үргэлжлээд байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй, тодорхой хугацаанд хоорондоо маргалдаад, дахин бие бие рүүгээ дайрч, зодолдоод байгаа дээрх үйлдлүүдийг салгасан гэж үзэх үндэслэлгүй юм. Зодооныг салгах нэрийдлээр бусдын эрүүл мэндэд халдаад байгаа үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч ************хувьд маргалдаж байгаа болон барилцаж авсан хүмүүсийг болиулах, таслан зогсоох оролдлого хийхээс илүү хөндлөнгөөс цохиж, өшиглөх, жийх байдлаар халдаад байгаа үйлдлийг өөрийгөө болон бусдыг хамгаалан аргагүй хамгаалалт хийсэн, зодооныг салгасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ************, ************, ************ нарыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл хэрэгт авагдсан хохирогч ************ийн “...************ миний эрүү рүү, шанаа руу өшиглөсөн. ************миний хэвлий рүү өшиглөж, баруун шуу руу дэвсээд дух хэсэг рүү 4, 5 удаа цохисон. Намайг ************г цохиод байж байхад ************хүрч ирээд миний дагз руу цохиод, нүүр рүү өшиглөсөн тэгэхэд би зүүн тохойгоороо газар тулаад унасан тэгэхэд миний тохой зулгарсан байх, ************, ************, ************ 3 намайг зодсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-33-34), шүүх эмнэлгийн 228 дугаар шинжилгээний “…3. ************ийн биед учирсан дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэндий зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба дээрх гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэх дүгнэлт (3 дахь хавтас, хх-156-158) зэрэг нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч ************эд учирсан дээрх гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа нь шүүгдэгч нарын үйлдэлтэй харилцан хамааралтай байх ба хохирогчид учирсан олон тооны шарх, гэмтэл тус бүрээр зааглан шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас энэ гэмтэл учирсан гэж тогтоох боломжгүй. Шүүгдэгч нарын бүлэглэн хохирогч ************эд халдсан үйлдлүүдийн харилцан үйлчлэлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй. Харин хохирогч ************ийн зүүн гарын алганд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь энэ гэмт хэргээс өмнөх цаг хугацаанд өөртөө учруулсан болох нь тогтоогдсон ба тухайн гэмтлийн зэргээр шүүгдэгч нарыг буруутгаагүй болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шинжээч эмч Сарангэрэл гарын алганд учирсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар мэдүүлэгтээ дурдсан тул гэмт хэргийн шинжийг хангахгүй...” гэх дүгнэлтийн тухайд: Хэрэгт шүүх эмнэлгийн 2022.06.08-ны өдрийн 8226 дугаар дүгнэлтийг шинжээч эмч Ө.Сарангэрэл, мөрдөгчийн 2023.12.22-ны өдрийн “Нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор шүүх эмнэлгийн 2024.01.03-ны өдрийн 88 дугаар дүгнэлтийг шинжээч эмч Т.Номинцэцэг гаргасан байх ба тухайн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг эцэслэх зорилгоор мөрдөгчийн 2024.02.01-ний өдрийн “Дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан бусад гэмтлүүд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа нь нотлогдон тогтоогдож байна. Иймд дээрх зөрүүтэй байдлыг эцсийн байдлаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг баримтлах нь зүйн хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд халдаж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан идэвхтэй үйлдэл байхыг ойлгоно.

Иймд шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ нарын согтуурсан үедээ, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.************, ************, ************ нарт хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч ************, ************, ************, ************ нарын согтуурсан үедээ, бүлэглэн хохирогч ************нүүр лүү цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож, хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,   

шүүгдэгч ************, ************, ************ нарын согтуурсан үедээ хохирогч ************ийн эрүү, нүүр, шанаа, хэвлий, баруун шуу, дагз хэсгүүд рүү цохиж, өшиглөн хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч ************, ************ нарын согтуурсан үедээ, бүлэглэн хохирогч ************нүүр, толгой, бие рүү цохих, өшиглөх, дэвсэх, чирэх зэргээр зодон хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч бүрийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.   

Гэмт хэргийн улмаас хохирогч ************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч ************, ************ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч ************нэхэмжлэлийн шаардлагаас 2 удаа мэс засал хийлгэсэн төлбөр 13,500,000 төгрөг, эмчилгээтэй холбогдох гарсан зардал 510,000 төгрөг, мэс засалд орох зорилгоор авсан зээлийн хүүд төлсөн зардал 2,702,000 төгрөг, гэм хорын төлбөрт 10,640,000 төгрөг, нийт 27,352,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч ************, ************ тус бүр 8,284,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч ************ 5,870,000 төгрөгийг төлсөн, ************ 2,500,000 төгрөг (3 дахь хавтас, хх-47, 108-110) төлж, 2,370,000 төгрөгийн төлбөртэй байна. Шүүгдэгч ************, ************, ************ нарыг энэ тогтоолоор хохирогч Э.************төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч ************аас 2,370,000 төгрөг гаргуулж, хохирогч Э.************ (**********)-д олгохоор шийдвэрлэв. 

Хохирогч ************, ************ нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч ************, ************, ************ нар хохирогч ************эд төлөх төлбөргүй, шүүгдэгч ************, ************ нар хохирогч ************д төлөх төлбөргүй гэж үзлээ.     

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ. Хохирогч Э.************ нь гэмт хэргийн улмаас нийт 209,000 төгрөг, хохирогч ************ нь гэмт хэргийн улмаас нийт 48,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь хэрэгт авагдсан баримт (2 дахь хавтас, хх-172)-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ************, ************, ************, ************ нар уг төлбөрийг төлж барагдуулсан байх тул тэднийг төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Э.************ гэмт хэргийн улмаас учирсан цаашид хийгдэх эмчилгээ, хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ************, ************, ************, ************ нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ************ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

шүүгдэгч ************эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

шүүгдэгч ************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

шүүгдэгч ************, ************, ************ тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэж,

хохирогч ************өмгөөлөгч Б.Галхүү “Цаашид хийгдэх эмчилгээний зардлын баримтаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “Миний үйлчлүүлэгч ажил хийдэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Бага хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбат “Шүүгдэгч ************ “Нарантуул” худалдааны төвд лангуу түрээслэж ажилладаг. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр гэхээр ажлаа хийж болохгүй. Тиймээс торгох ял оногдуулж, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ************ бас ажилтай тул 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 450,000 төгрөгөөр торгох, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.************“Зорчих эрхийг хязгаарлах ялыг дэмжиж байна. “Пицца хат”-д 3 жил ажиллаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, нөгөө 2 дээр нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс “Хамгийн доод хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Улаанбаатар хотоор тогтоож өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүгдэгч ************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ нар аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан гудамж, талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан, мөн шалтаг шалтгаангүйгээр үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, хохирогч нарын эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эд хөрөнгийг гэмтээсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч ************, ************ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, нэхэмжилсэн зүйлгүй, төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч ************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 27,352,000 төгрөгийн нэхэмжлэлийн хангаж, шүүгдэгч нар өөрт ноогдох хохирлыг төлсөн, шүүгдэгч ************ 2,370,000 төгрөг төлөөгүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгч ************ын хувийн байдал (үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой), шүүгдэгч ************ийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой), шүүгдэгч ************гийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой), шүүгдэгч ************ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой), шүүгдэгч ************хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн ажилтай, орлоготой), шүүгдэгч ************ын хувийн байдал (үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн хэрэгтээ хандаж буй хандлага), шүүгдэгч ************хувийн байдал (үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн хэрэгтээ хандаж буй хандлага)-ыг болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог дээрх байдлаар нотлогдон тогтоогдсоныг тус тус харгалзан ялыг ялгамжтай оногдууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ************, ************ тус бүрийг 10 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч ************, ************ тус бүрийг 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ************, ************, ************ тус бүрийг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ************, ************ тус бүрийг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч ************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 45 хоног буюу 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 15 (арван тав) хоногоор тогтоож,

шүүгдэгч ************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 45 хоног буюу 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 9 (ес) сар 15 (арван тав) хоногоор тогтоож,

шүүгдэгч ************эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 10 (арав) сараар тогтоож,

шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 8 (найм) сараар тогтоож,

шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 35 хоног буюу 1 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 5 (тав) хоногоор тогтоож,

шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 35 хоног буюу 1 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 5 (тав) хоногоор тогтоож,

шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 45 хоног буюу 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 15 (арван тав) хоногоор тус тус тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, торгож өгнө үү, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотоор тогтоож өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасанчлан шүүгдэгч нарт тухайн зүйл ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт ажил хөдөлмөр эрхэлдэг гэж байгаа боловч холбогдох баримтгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт дээрх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тэдний гэм бурууд тохирно гэж дүгнэсэн болно.

Мөн зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах боломжийг хязгаарладаг онцлогтой бөгөөд шүүгдэгч нарын зорчих бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр хязгаарлах нь тухайн ялын зорилгод нийцэхгүй болохыг дурдаж байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ************гийн ************, *********** овогт **********ын ************, ************* овогт *********гийн ************, ******** овогт ********ын ************ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч ****** овогт ******ын ************, ******** овогт *********ийн ************, ********** овогт **********ы ************, *********** овогт ********ийн ************, ******** овогт **********ын ************ нарыг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ************, ************ тус бүрийг 10 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч ************, ************ тус бүрийг 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ************, ************, ************ тус бүрийг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ************, ************ тус бүрийг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ тус бүрийг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 45 хоног буюу 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 15 (арван тав) хоногоор тогтоож,

шүүгдэгч ************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 45 хоног буюу 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 9 (ес) сар 15 (арван тав) хоногоор тогтоож,

шүүгдэгч ************эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 10 (арав) сараар тогтоож,

шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 8 (найм) сараар тогтоож,

шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 35 хоног буюу 1 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 5 (тав) хоногоор тогтоож,

шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 35 хоног буюу 1 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 5 (тав) хоногоор тогтоож,

шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 45 хоног буюу 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 15 (арван тав) хоногоор тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************ нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************аас 2,370,000 төгрөг гаргуулж, хохирогч Э.************ (************)-д олгосугай.

7. Хохирогч Э.************ гэмт хэргийн улмаас учирсан цаашид хийгдэх эмчилгээ, хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ************, ************, ************, ************ нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************, ************, ************, ************, ************, ************ нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                               Л.БААТАР