Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 92

 

                                                                                                                                                             

                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,

          Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах С.Шинэбаяр,

          Шинжээч Э.Анхбаяр, Б.Батцэвэр,

                                Хохирогч М.Төгөлдөр, Ц.Цолмонтуяа, Л.Дашдулам,

                                Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганбат, Э.Эрдэнэбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000035  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, өрмийн туслах мэргэжилтэй, Монголросцветметийн нэгдлийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт өрмийн туслах ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сум 4 дүгээр баг Уурхайчдын 4-8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Хотгойд овогт Пүрэвсүрэнгийн Баяржаргал / МТ81043010 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч П.Баяржаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг 372/301 км-ын тэмдэгтийн орчимд Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар өөрийн эзэмшлийн 08-95 ДГО улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.7.а, 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж явган зорчигч А.Зулаа, М.Төгөлдөр нарыг мөргөж, А.Зулаагийн амь насыг хохироож, М.Төгөлдөрийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт:  “...тухайн өдөр би Говьсүмбэр аймаг ороод буцах замд энэ хэрэг болсон. Би Даланжаргалан сумын шатахуун түгээх станцаас эхлээд хурдаа сааруулсан. Тормос гишгэсэн. Нүдрүү шил ороод тэр чигээрээ урагшаа яваад зогссон. 2 дахь хүн болох Төгөлдөрийг дайрсан гэдгээ мэдээгүй. 1 хүн байна гэж л  бодсон. 2 дахь хүний талаар эмч надад осол болсноос хойш 2-3 цагийн дараа хэлсэн. Хохирогч Дашдулам, Цолмонтуяа нарт 15 100 000 төгрөгийн хохирол төлсөн. Төгөлдөрт 1 000 000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирлын мөнгөө  дансаар болон бэлэн мөнгөөр өгсөн гэв.

 

Хохирогч М.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт: ... Би машинаасаа буугаад хотоос ирэх чиглэлрүү харахад цаана машины гэрэл харагдаж байсан. Зам хөндлөн гарах гээд 3-4 алхсан, Бид 2 хоорондоо 3-4 алхмын зайтай байсан. Эргээд хартал машины гэрэл шууд ороод ирсэн. Цагаан зураас өнгөрөөд эргээд харахад л гэрэл шууд ороод ирсэн. 3-4 алхмын цаана байхдаа харахад Даланжаргалан сумын шатахуун түгээх станцын цаана харагдаж байсан машин маш хурдан ирсэн байсан. Би мөргүүлэхдээ талийгаачийг зам гарчихлаа гэж бодсон. Шидэгдээд эргээд харахад талийгаач замын голд хэвтэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод очоод эмчилгээ хийлгэсэн. Тэр үед Баяржаргал огт холбоо бариагүй. 2017 оны 02 дугаар сарын 10-ны үед Баяржаргалын гэр бүлийн хүн нь залгасан. Тухайн үед эмчилгээний зардал гэж 500 000 төгрөг шилжүүлсэн. Баяржаргал өөрөө огт яриагүй, эхнэр нь 1 л удаа ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшихгүй багаа юм болов уу гэж бодож байна. Надаас уучлалт гуйгаагүй. Хүнээс уучлалт гуйдаг, хийсэн хэрэгтээ гэмшдэг байх хэрэгтэй гэж бодож байна. Хэргийн материалтай танилцах гээд ирэхэд уучлаарай, харамсалтай байна гэсэн. Одоо хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байдалтай байгаад нь миний хувьд гомдолтой байна. Би сая 4 сард 2 суга таягтай ажилдаа орохоор болсон. ... Намайг ажилдаа орохгүй бол группт орох шаардлагатай гэсэн. Би дахин татвар төлөгчдийн мөнгийг зүгээр аваад суумааргүй байна. Ахиад хөлөндөө хагалгаа хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Яваандаа хөл нь ачаалал аваад хазгар болж магадгүй гэсэн. Тухайн үед хагалгаа хийхэд 800 мянган төгрөгийн зардал гарахаар болж байсан. Тэр үед надад мөнгө байгаагүй. Баяржаргалд хагалгаа хийлгэх шаардлагатай гэж байна, мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн боловч ямар ч хариу өгөөгүй. Үүнийг хэлснээс хойш 5 сар хүртэл мөнгө төгрөг явуулаагүй. Тэгээд 5 сард эмнэлэгт үзүүлэхэд энэ хагалгаа чинь манай дээр хийгдэхээ больсон, өндөр зэрэглэлийн хувийн эмнэлэгт эмчлүүл гэсэн. Би “Мөнгөн гүүр” гэдэг эмнэлэгт очоод зургаа авахуулаад үзүүлэхэд хагалгаа хийхэд 2 650 000 төгрөгийн зардал гарна гэж хэлсэн. Би тухайн үед нь Баяржаргалд удаа дараа мэдэгдсэн боловч одоо болтол ямар ч арга хэмжээ авахгүй байгаа. 1 000 000 төгрөг шилжүүлчихээд л байж байгаа. Энэ хүн зам дээр намайг дайрсан гэдгээ мэдээгүй гээд байгаа. Үүнийг нь би ойлгохгүй байгаа. Асар хурдтай явсан байгаа. Согтуугаар, хажуу талд сууж явсан хүнтэйгээ ярьж яваад л чигээрээ мөргөсөн байх гэж бодож байна. Миний  хувьд гомдолтой байна. Би хагалгааны 2 650 000 төгрөг, утасны мөнгө 350000, 3 удаагийн ирж очсон замын зардалууд 150 000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн зардалын 80000 гээд нийт 3 200 000 төгрөг нэхэмжилж байна. Сайхан ахыгаа алдсандаа маш их гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон. Тулгуур эрхтэн сайн байж ар гэрээ тэжээнэ, амьдарна, ажиллана. Миний хувьд гомдолтой байна гэв.

 

Хохирогч Ц.Цолмонтуяа шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед 19 цагийн үед болсон хэргийг надад 5 цагийн дараа мэдэгдсэн. Шүүх, цагдаа, прокурорт гомдолтой байна. Намайг хэргийн газрын үзлэг дээр аваачих ёстой байсан. Эмч намайг авч яваад эмнэлэгт ороход хэн ч нэг ч үг хэлээгүй, би нөхөртэйгээ уулзая гэхэд нэг нь ч хариу хэлээгүй. Гадаа зам дээр хөлдтөл нь гадаа байлгасан байсан. Төрийн хувцастай хүнийг гадаа удаан байлгасан байсан. Шуурхай арга хэмжээ авч болоогүй юм уу. Эсрэг талд нь Наранбат гэдэг цагдаа харж байсан. Би түрүүлээд гэртээ харьж бай гэхээр нь за гээд явсан. Энэ 2 хүнийг явж байхыг Наранбат гэх цагдаа харчихаад А цэгийг тогтоож болно шүү дээ. Гэтэл Баяржаргал гэдэг хүн тогтоосон байдаг. 50 км/цаг хурдтай явсан гэдэгт нь итгэхгүй байна, их л хурдтай явсан байх. Хажуугаар нь байсан хүмүүсээс А цэгийг тогтоолгож болоогүй юм уу. Ээжийнхээ ярьсантай ижил үзэл бодолтой байна. Хаанаас ч нөхөж олохгүй сайхан залуу байсан. Хохирлын мөнгө 668780 төгрөг дутуу байсан, одоо нэхэмжлэхгүй. Төлбөр тооцооны хувьд гомдолгүй. Сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна гэв.

 

Хохирогч Л.Дашдулам шүүхийн хэлэлцүүлэгт: 2017.01.20-нд осол болсон юм шиг байна лээ. Бид нар 2017.01.21-ний 02 цагт Баянчандмань сумаас гараад өглөө 8 цагт Сайншандад ирэхэд миний хүү нас барчихсан, задлан хийх гэж байна гэж байсан. Даланжаргаланд штабын орлогч даргаар томилогдож ирээд 1 сар ч болоогүй байсан. Хүү минь ахмад цолтой, 31 настай хүүхэд байсан. Манай хүүхэд архи дарс уугаад байдаггүй, их сургуульд 5 жил сурч 2 дипломтай төгссөн. Даланжаргалан суманд ирээд удаагүй байсан. Жолоочид маш их гомдож байна. Урдаа 2 хүн явж байхад яагаад харахгүй байгаа юм. Тормос гишгэсэн гээд байгаа боловч тормос гишгэсэн мөр байгаагүй. Би хэргийн газарт нь  өөрөө очиж үзсэн. Жолооч эрүүл явсан бол баруун тийшээгээ дараад гарчих байсан. Жолоочийн согтолтын хэмжээ 1,4 промилл гарсан гэхэд их гайхаж байна. Манай хүүхдийн согтолтын хэмжээ их гарсан байсан. 50 км/цагийн хурдтай явж байгаад мөргөхөд 13 метрийн зайд шидэгдэх үү. Холбогдогч 1 хүнээ дайрсанаа ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ хүн нилээн согтуу явсан болохоор л дайрсан. 31 настай, ахмад цолтой хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Айлын голомтыг самарч байна, үр хүүхдээ ч төлөвлөж чадаагүй байсан. Нэг хэсэг хүмүүсийг мэдрэмжгүй болгож байна. Би одоо ч шокноосоо гараагүй байна. Нэг айлын амьдралыг самарч байна. Харамсалтай байна. Үүнийг л хэлэх гэж энэ хүртэл ирсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Зарим зардлын баримтаа авчраагүй. Маш их гомдолтой байна. Хүний амь нас хохироогоод гэр бүл нь сүйрч, хань нь ганцаараа үлдэж байна. Хохирол төлсөн тал дээр санал хүсэлт алга. Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж чадахгүй. Эх хүний сэтгэлийн хохирлыг хэзээ ч төлж дийлэхгүй. Маш их гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч П.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...19 цаг өнгөрч байх үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хойгуур засмал зам дээр сум руу ордог уулзвар өнгөрөөд явж байх үед замын хажуу талын автомашин зогсдог зогсоол дээр хоёр автомашин зогсож байсан. Намайг дөхөөд ирэх үед ногоон хантааз гэрэлтэж байсан. Тэгээд би гэрлээ шилжүүлээд хурдаа сааруулаад ортол замын баруун талаас нэг юм үзэгдэх шиг болсон. Тэр үед би автомашиныхаа тоормосыг гишгэтэл автомашины баруун урд хэсгээр юм мөргөчих шиг болоод урд салхины шил хагарсан. Би тухайн үед барагцаагаар 40 метр хавьцаа яваад зогсоод автомашинаа замын хажуу тал руу шахаж зогсоочихоод буцаад би өөрөө явган гүйгээд иртэл зам дээр цэргийн хувцастай хүн хэвтэж байсан. Харин цагдаа оччихсон цаашаа, цаашаа хүн нь өнгөрчихсөн байна гэж байсан... Тэгээд Даланжаргалан сумын эмч нар ирээд надаас цусны дээж авна гээд ирсэн.... Би тухайн үед цагдаа хараад хурдаа сааруулаад гарах үед бол 50 км цагийн хурдтай л явж байсан байх... Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. ... надад үзэгдэх орчин ямар нэгэн нөлөө үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 143-144/,

 

Хохирогч М.Төгөлдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орлогч Зулаа цагдаагийн машинд суугаад бид нарын араас дагаад явсан. Тэгээд засмал замын урд талын автобусны зогсоол дээр зогссон ба бид нар цагдаагийн машины ард талд нь очиж зогссон юм.... Тэр үед орлогч цагдаагийн машинаас бууж ирээд миний талаар буюу машины зүүн гар талаар ирээд намайг гараад ир гэж дуудсан юм. Тэгээд би гараад очиход одоо машин зохицуулна гээд цаашаа буюу замын эсрэг тал руу цагдааг чиглээд ташуу хэлбэртэй алхсан ба би араас нь 4-5 алхмын хойно нь алхаж байхад гэнэт машин орж ирээд л мөргөх шиг болоод би саваад шидэгдээд цагдаагийн машины хажууд ойчсон. Харин орлогчийг яаж мөргөснийг нь бол хараагүй. Би босоод ирэхэд л орлогч засмал зам дээр доошоо харчихсан хэвтэж байсан. ... Миний баруун хөл шилбэний доогуур хугарсан гэж байсан, толгой доргисон гэж байсан. ... орлогч Зулаа машин зам руу ороод цагдааг чиглээд зүүн хойшоо чигтэй зам дагаад алхаж байсан. Харин би автобусны зогсоол болон засмал зам 2-ын тусгаарласан цагаан шугам дөнгөж даваад засмал зам руу орох үед л ийм зүйл болсон юм. ... Надад Баяржаргал гэх залуугийн эхнэр нь эмчилгээндээ хэрэглэ гээд 500.000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Удаан хугацаагаар эмчлүүлсэн эмчилгээний зардал, эм тарианы болон цаашид гарах зардлыг баримттай нэхэмжилнэ. Өмгөөлөгчийн мөнгөө нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30, 31-33 /,

 

Хохирогч Ц.Цолмонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын 20-ны өдрөөс 21-ний шилжих шөнө хэргийн талаар байгууламжийн эмчээс сонсоход танай нөхөр аваарт орчихож сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гээд шөнө 24 цаг өнгөрч байхад хэлсэн, би эмнэлэг дээр очсон юм. Эмнэлэгт очиход эмнэлгийн жижүүр өнгөрчихлөө гэж надад хэлсэн... Миний хувьд гомдолгүй гэж хэлж чадахгүй олон жил ханилсан ханиа алдахад хэцүү мөн маш их харамсалтай маш их сэтгэл өвдөж байна. Нэхэмжлэлийн хувьд 13.551.380 төгрөг болсон. Энэ нь 01 сарын 21-ний өдрөөс 01 сарын 27-ны өдөр болтол зарцуулсан мөн хоног хураалтын зардал багтсан байгаа үүнийг хадам ээжийнхээ хамт нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

Хохирогч Л.Дашдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хувьд гомдолгүй гэж хэлж чадахгүй эх хүний хувьд маш их сэтгэл эмзэглэж элэг эмтэрч байгаа учраас одоогоор энэ асуудлыг хөндөх ямарч сэтгэл зүйн чадваргүй байна. Би оршуулгын зардал гэж нийт 13.000.000 гаруй төгрөгний хохирлыг нэхэмжлэхээр баримтыг гаргаж өгсөн байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

Гэрч Д.Баттөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Даланжаргалан сумын хойд засмал зам дээр явж байхад өөдөөс машины гэрэл гялбахад тормос бага зэрэг гишгээд хурдаа сааруулж байгаа бололтой явж байсан. Яг тэр үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Тэгээд тэр гэрэл нь гялбаж байсан машин өнгөрөөд цагдаагийн ногоон хантааз харагдсан. Тэр үед засмал замын урд талын автобусны зогсоол дээр зогсож байсан 2 жижиг суудлын автомашины дундаас эрээн хувцастай 1 хүн гэнэт гараад ирэхэд нь хүн гараад ирлээ гэж хэлээд дуусаагүй байхад миний сууж явсан машины баруун урд талд мөргүүлээд баруун гар тал руу 1 хүн унаад өгөх шиг болсон. Тэгээд жолооч Баяржаргал тормос гишгээд ойролцоогоор 50-60 метр яваад замын баруун гар тал руу шороон дээр зогсоод Баяржаргал машинаас бууж гүйхээр нь би машинаас буугаад очиж байсан чинь Баяржаргал өөдөөс эргэж ирээд би хүн дайрчлаа гээд уйлаад гүйгээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 /,

 

Гэрч Ц.Ариунтунсагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орлогч ахмад А.Зулаа машинаас бууж миний машины зүүн гар талаар ирж салаан дарга дэслэгч Төгөлдөрийг буугаад ир гэж дуудахад Төгөлдөр буугаад тэр цагдаагийн машины хажуу талаас ертөнцийн зүгээр хойд талдаа засмал замын гол хэсэг рүү 2 метр орчим зайтай зогсож байгаа бололтой байсан. Тэгээд би машиныхаа хөгжмийг оролдоод доошоо хараад байж байтал түг гээд дуугарах шиг болтол Наран-Очир мөргөчихлөө гээд хэлэхэд нь хартал дэслэгч Төгөлдөр засмал зам дээр унаад босож байгаа харагдсан тэгтэл цаад талд нэг машины ар талын улаан гэрэл цагдаагийн машины цаагуур орсон. Тэгээд бид нар сандралдаад буугаад дэслэгч Төгөлдөр дээр очтол би зүгээрээ гэсэн тэгтэл цаад талд нь засмал зам дээр орлогч ахмад А.Зулаа ертөнцийн зүгээр урагшаа толгой нь харсан зүүн мөр доод талдаа баруун мөр нь дээд талдаа хагас доошоо харсан байдалтай хэвтэж байсан. ... тухайн машин ямар хурдтай явж байсанг мэдэхгүй байна. ... Бид нар тэр сүүлийн нэг шил архийг ууж дууссаны дараа орлогч ахмад А.Зулаа, дэслэгч Төгөлдөр, дэслэгч Энхзориг нар нилээн халамцуу байсан. Миний хувьд тухайн үед орлогч Зулаа, Төгөлдөр нарыг машинд мөргүүлснийг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 49-51/,

 

Гэрч Ц.Наран-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орлогч ахмад А.Зулаа машинаас бууж ирээд бид нарын сууж явсан машины зүүн гар талын урд сууж явсан Төгөлдөрийг дуудсан бололтой Төгөлдөр орлогч дуудаж байна гээд машинаас гараад зам дагаад ертөнцийн зүгээр зүүн хойшоо чигтээ ташуудуу алхаж байгаа харагдсан ба гэнэт араас гэрэл цацраад л Төгөлдөрийг мөргөөд Төгөлдөр мөргүүлээд шидэгдэж газар унаж байгаа харагдсан. Тэгээд бид нар сандраад буугаад гүйгээд очиход Төгөлдөр “би гайгүй ээ” гээд доголоод босоод ирсэн ба цаана чинь болохоо байлаа гэхэд цаад талд нь засмал зам дээр орлогч А.Зулаа ертөнцийн зүгээр урагшаа толгой нь харсан зүүн мөр доод талдаа баруун мөр нь дээд талдаа хагас доошоо харсан байдалтай хэвтэж байсан... Тухайн машин нилээн хурдтай явж байсан байх гэж би бодож байна тэр машин тухайн үед тормос гишгэсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56/,

 

Гэрч Г.Энхзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орлогч цагдаагийн машинд сууж байсан ба нэг харахад бууж ирээд манай машины зүүн гар талын урд талд сууж явсан Төгөлдөрийн талын цонхыг нь тогшоод дуудаад гараад ир гээд бид нарыг сууж бай гэсэн. Тэгээд Төгөлдөр гараад тэр 2 хамтдаа зам дагаад зүүн тийшээ алхсан ба тэр үед гэнэт машины гэрэл араас буюу баруун талаас гараад л тэр 2-г мөргөчихсөн. Гэхдээ би орлогчийг мөргүүлэхийг бол хараагүй ба миний харсанаар Төгөлдөр л мөргүүлээд үсрээд замын зүүн урд тал руу унаад өгсөн юм. ... Тухайн машин их л хурдтай орж ирэх шиг болсон. Гэнэт л гэрэл тусаад л тэгээд л мөргөчихсөн юм. Тухайн машин тормос гишгэсэн үгүйг нь бол мэдэхгүй байна, ямар ч гэсэн тормос гишгээд машин чахарч дуугарсан зүйл сонсогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61/,

 

Гэрч Б.Бумбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орлогч ахмад А.Зулаа машинаас бууж засмал замын гол хавьд зогсож байхад Төгөлдөр машинаас наанаас нь алхаж явтал араас машин нилээн хурдтай ирээд Төгөлдөрийг шүргээд цаана цаашаа хараад зогсож байсан орлогч ахмад А.Зулааг нилээн хүчтэй мөргөөд нилээн цаана засмал замын хажуу тал руу ороод зогссон...Талийгаач Зулаа, Төгөлдөр нарыг мөргөсөн тээврийн хэрэгсэл нилээн хурдтай орж ирсэн...Тухайн үед талийгаач Зулаа Төгөлдөр нар тээврийн хэрэгслийн голоор гарч явсан зүйл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65, 66-67/,

 

Гэрч Ч.Наранбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сайншанд сум талаас 4 автомашин шалгаад 4 дэх автомашинаа шалгаад эргээд хартал нэг автомашины гэрэл нүдний буланд харагдаад өнгөртөл хүн мөргөх шиг болсон. Тэр мөргүүлсэн хүн хөл дээрээ буугаад цаашаа хазганаад гүйгээд явлаа гэж харсан. Тэгсэн мөргөсөн автомашины араас харахад тэр машины наад талд нь нэг хүн зам дээр хэвтэж байсан. Тухайн үед би хэн дайруулсан гэдгийг бол мэдээгүй. Тэгээд зам дээр хэвтэж байсан хүн дээр очиход цус нь гоожсон хэвтэж байсан. Би тэгээд гүрээний судас болон гарын судсан дээр дарж үзэхэд судас нь цохилохгүй байсан. Харин тэр мөргөсөн автомашин нь ойролцоогоор 50 гаран метр яваад зогссон... Тухайн үед талийгаач Зулаа нилээн согтолттой байсан... тухайн үед хэргийн газар дээр сэжигтэн Баяржаргалын цусыг цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирээгүй байхад сумын сувилагч Жаргалмаагаар цус авахуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 71-74/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай дүгнэлтэнд: “...2017 оны 01 дүгээр сарын 21-ний Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн №001093 дугаартай өвчний түүхээс үзэхэд М.Төгөлдөрийн биед баруун 4, 5 дугаар шивнүүр, баруун шилбэний гадна хавчаар ясны зөрүүгүй хугарал, баруун шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 89 /,

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот дүгнэлтэнд: “...Тоёота Приүс-10 маркийн 08-95 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан П.Баяржаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а. тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9-2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. ... Автомашин жолоодож явсан П.Баяржаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. .... А.Зулаа, М.Төгөлдөр нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “ Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц буюу гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.9.а-д заасан “Явган зорчигчид явган хүний гарцтай ба гарамтай / үзэгдэх хүрээнд / хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, 3.9.г-д заасан “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөн..." гэсэн дүгнэлт /хх-ийн 99-100 /,

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай нэмэлт дүгнэлтэнд: “...Тоёота приүс 10 маркийн 08-95 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан П.Баяржаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “ Жолоочид согтууруулах ундаа..., хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 102/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1431 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн “П.Баяржаргал ЗЗн/эр 01,20 2120 гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. П.Баяржаргал ЗЗ нас / эр 01,20 2120 гэж хаягласан цусанд 1,4 промилли спиртийн агуулж илэрнэ. Цусанд илэрсэн 1,4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 112 /,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэнд: “...Амь хохирогч А.Зулаагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр дагзны баруун доод хэсгийн суурь яс руу чиглэсэн цууралтаас баруун чулуулаг ясны дээд хэсгээр үргэлжлэн турк эмээлийн дунд хэсгээр орж зүүн чулуулаг ясны дээд хэсгээр үргэлжлэн дагзны зүүн хэсгийн суурь яс руу чиглэсэн цууралттай нийлсэн үргэлжилсэн хугарал. Тархины баруун тал бөмбөлөгийн дагз хэсэг зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Өвчүүний баруун 1-р хавиргатай холбогдох хэсгийн мөгөөрс ясны хугарал. Дух, баруун, зүүн хөмсөг, баруун, зүүн шанаа, хамрын нуруу, баруун сарвуу, зүүн алга, ар хэсгийн олон тооны цэгнилсэн, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь нас барах үед хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна... Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч А.Зулаа нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 124-125 /,

 

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/

Задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-13-24/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-178/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч П.Баяржаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг 372/301 км-ын тэмдэгтийн орчимд Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар өөрийн эзэмшлийн 08-95 ДГО улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна, 2.1.а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “ Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч А.Зулаа, М.Төгөлдөр нарыг мөргөж, А.Зулаагийн амь насыг хохироож, М.Төгөлдөрийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч П.Баяржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  тухайн өдөр би Говьсүмбэр аймаг ороод буцах замд энэ хэрэг болсон. Би Даланжаргалан сумын шатахуун түгээх станцаас эхлээд хурдаа сааруулсан. Тормос гишгэсэн. Нүдрүү шил ороод тэр чигээрээ урагшаа яваад зогссон. 2 дахь хүн болох Төгөлдөрийг дайрсан гэдгээ мэдээгүй. 1 хүн байна гэж л  бодсон. 2 дахь хүний талаар эмч надад осол болсноос хойш 2-3 цагийн дараа хэлсэн. Хохирогч Дашдулам, Цолмонтуяа нарт 15 100 000 төгрөгийн хохирол төлсөн. Төгөлдөрт 1000 000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирлын мөнгөө  дансаар болон бэлэн мөнгөөр өгсөн гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Төгөлдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би машинаасаа буугаад хотоос ирэх чиглэлрүү харахад цаана машины гэрэл харагдаж байсан. Зам хөндлөн гарах гээд 3-4 алхсан, Бид 2 хоорондоо 3-4 алхмын зайтай байсан. Эргээд хартал машины гэрэл шууд ороод ирсэн. Цагаан зураас өнгөрөөд эргээд харахад л гэрэл шууд ороод ирсэн. 3-4 алхмын цаана байхдаа харахад Даланжаргалан сумын шатахуун түгээх станцын цаана харагдаж байсан машин маш хурдан ирсэн байсан. Би мөргүүлэхдээ талийгаачийг зам гарчихлаа гэж бодсон. Шидэгдээд эргээд харахад талийгаач замын голд хэвтэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод очоод эмчилгээ хийлгэсэн. Тэр үед Баяржаргал огт холбоо бариагүй. 2017 оны 02 дугаар сарын 10-ны үед Баяржаргалын гэр бүлийн хүн нь залгасан. Тухайн үе эмчилгээний зардал гэж 500 000 төгрөг шилжүүлсэн. Баяржаргал өөрөө огт яриагүй, эхнэр нь 1 л удаа ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшихгүй багаа юм болов уу гэж бодож байна. Надаас уучлалт гуйгаагүй. Хүнээс уучлалт гуйдаг, хийсэн хэрэгтээ гэмшдэг байх хэрэгтэй гэж бодож байна. Хэргийн материалтай танилцах гээд ирэхэд уучлаарай, харамсалтай байна гэсэн. Би “Мөнгөн гүүр” гэдэг эмнэлэгт очоод зургаа авахуулаад үзүүлэхэд хагалгаа хийхэд 2 650 000 төгрөгийн зардал гарна гэж хэлсэн 1 000 000 төгрөг шилжүүлчихээд л байж байгаа. Энэ хүн зам дээр намайг дайрсан гэдгээ мэдээгүй гээд байгаа. Үүнийг нь би ойлгохгүй байгаа. Асар хурдтай явсан байгаа. Согтуугаар, хажуу талд сууж явсан хүнтэйгээ ярьж яваад л чигээрээ мөргөсөн байх гэж бодож байна. Миний  хувьд гомдолтой байна. Сайхан ахыгаа алдсандаа маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Цолмонтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед 19 цагийн үед болсон хэргийг надад 5 цагийн дараа мэдэгдсэн. Шүүх, цагдаа, прокурорт гомдолтой байна. Намайг хэргийн газрын үзлэг дээр аваачих ёстой байсан. Эмч намайг авч яваад эмнэлэгт ороход хэн ч нэг ч үг хэлээгүй, би нөхөртэйгээ уулзая гэхэд нэг нь ч хариу хэлээгүй. Гадаа замтай хавсартал нь хөлдтөл нь гадаа байлгасан байсан. Төрийн хувцастай хүнийг гадаа удаан байлгасан байсан. Шуурхай арга хэмжээ авч болоогүй юм уу. Ээжийнхээ ярьсантай ижил үзэл бодолтой байна. Хаанаас ч нөхөж олохгүй сайхан залуу байсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Дашдуламын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.01.20-нд осол болсон юм шиг байна лээ. Бид нар 2017.01.21-ний 02 цагт Баянчандмань сумаас гараад өглөө 8 цагт Сайншандад ирэхэд миний хүү нас барчихсан, задлан хийх гэж байна гэж байсан. Даланжаргаланд штабын орлогч даргаар томилогдож ирээд 1 сар ч болоогүй байсан. Хүү минь ахмад цолтой, 31 настай хүүхэд байсан. Манай хүүхэд архи дарс уугаад байдаггүй, их сургуульд 5 жил сурч 2 дипломтай төгссөн. ... хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Айлын голомтыг самарч байна, үр хүүхдээ ч төлөвлөж чадаагүй байсан. Нэг хэсэг хүмүүсийг мэдрэмжгүй болгож байна. Би одоо ч шокноосоо гараагүй байна. Нэг айлын амьдралыг самарч байна. Харамсалтай байна. Үүнийг л хэлэх гэж энэ хүртэл ирсэн. Маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч П.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 19 цаг өнгөрч байх үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хойгуур засмал зам дээр сум руу ордог уулзвар өнгөрөөд явж байх үед замын хажуу талын автомашин зогсдог зогсоол дээр хоёр автомашин зогсож байсан. Намайг дөхөөд ирэх үед ногоон хантааз гэрэлтэж байсан. Тэгээд би гэрлээ шилжүүлээд хурдаа сааруулаад ортол замын баруун талаас нэг юм үзэгдэх шиг болсон. Тэр үед би автомашиныхаа тоормосыг гишгэтэл автомашины баруун урд хэсгээр юм мөргөчих шиг болоод урд салхины шил хагарсан. Би тухайн үед барагцаагаар 40 метр хавьцаа яваад зогсоод автомашинаа замын хажуу тал руу шахаж зогсоочихоод буцаад би өөрөө явган гүйгээд иртэл зам дээр цэргийн хувцастай хүн хэвтэж байсан. Харин цагдаа оччихсон цаашаа цаашаа хүн нь өнгөрчихсөн байна гэж байсан. ... гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Төгөлдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ....... Тэр үед орлогч цагдаагийн машинаас бууж ирээд миний талаар буюу машины зүүн гар талаар ирээд намайг гараад ир гэж дуудсан юм. Тэгээд би гараад очиход одоо машин зохицуулна гээд цаашаа буюу замын эсрэг тал руу цагдааг чиглээд ташуу хэлбэртэй алхсан ба би араас нь 4-5 алхмын хойно нь алхаж байхад гэнэт машин орж ирээд л мөргөх шиг болоод би саваад шидэгдээд цагдаагийн машины хажууд ойчсон. Харин орлогчийг яаж мөргөснийг нь бол хараагүй. Би босоод ирэхэд л орлогч засмал зам дээр доошоо харчихсан хэвтэж байсан. ... Миний баруун хөл шилбэний доогуур хугарсан гэж байсан, толгой доргисон гэж байсан. … гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Цолмонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эмнэлэгт очиход эмнэлгийн жижүүр өнгөрчихлөө гэж надад хэлсэн... Миний хувьд гомдолгүй гэж хэлж чадахгүй олон жил ханилсан ханиа алдахад хэцүү, мөн маш их харамсалтай маш их сэтгэл өвдөж байна. ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Дашдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хувьд гомдолгүй гэж хэлж чадахгүй эх хүний хувьд маш их сэтгэл эмзэглэж элэг эмтэрч байгаа учраас одоогоор энэ асуудлыг хөндөх ямарч сэтгэл зүйн чадваргүй байна. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Баттөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... тэр гэрэл нь гялбаж байсан машин өнгөрөөд цагдаагийн ногоон хантааз харагдсан. Тэр үед засмал замын урд талын автобусны зогсоол дээр зогсож байсан 2 жижиг суудлын автомашины дундаас эрээн хувцастай 1 хүн гэнэт гараад ирэхэд нь хүн гараад ирлээ гэж хэлээд дуусаагүй байхад миний сууж явсан машины баруун урд талд мөргүүлээд баруун гар тал руу 1 хүн унаад өгөх шиг болсон. Тэгээд жолооч Баяржаргал тормос гишгээд ойролцоогоор 50-60 метр яваад замын баруун гар тал руу шороон дээр зогсоод Баяржаргал машинаас бууж гүйхээр нь би машинаас буугаад очиж байсан чинь Баяржаргал өөдөөс эргэж ирээд би хүн дайрчихлаа гээд уйлаад гүйгээд ирсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Ариунтунсагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... би машиныхаа хөгжмийг оролдоод доошоо хараад байж байтал түг гээд дуугарах шиг болтол Наран-Очир мөргөчихлөө гээд хэлэхэд нь хартал дэслэгч Төгөлдөр засмал зам дээр унаад босож байгаа харагдсан. Тэгтэл цаад талд нэг машины ар талын улаан гэрэл цагдаагийн машины цаагуур орсон. Тэгээд бид нар сандралдаад буугаад дэслэгч Төгөлдөр дээр очтол би зүгээрээ гэсэн, цаад талд нь засмал зам дээр орлогч ахмад А.Зулаа ертөнцийн зүгээр урагшаа толгой нь харсан зүүн мөр доод талдаа баруун мөр нь дээд талдаа хагас доошоо харсан байдалтай хэвтэж байсан. ....” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Наран-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орлогч ахмад А.Зулаа машинаас бууж ирээд бид нарын сууж явсан машины зүүн гар талын урд сууж явсан Төгөлдөрийг дуудсан бололтой Төгөлдөр орлогч дуудаж байна гээд машинаас гараад зам дагаад ертөнцийн зүгээр зүүн хойшоо чигтээ ташуудуу алхаж байгаа харагдсан ба гэнэт араас гэрэл цацраад л Төгөлдөрийг мөргөөд Төгөлдөр мөргүүлээд шидэгдэж газар унаж байгаа харагдсан. Тэгээд бид нар сандраад буугаад гүйгээд очиход Төгөлдөр “би гайгүй ээ” гээд доголоод босоод ирсэн ба цаана чинь болохоо байлаа гэхэд цаад талд нь засмал зам дээр орлогч А.Зулаа ертөнцийн зүгээр урагшаа толгой нь харсан зүүн мөр доод талдаа баруун мөр нь дээд талдаа хагас доошоо харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Энхзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төгөлдөр гараад тэр 2 хамтдаа зам дагаад зүүн тийшээ алхсан ба тэр үед гэнэт машины гэрэл араас буюу баруун талаас гараад л тэр 2-г мөргөчихсөн. Гэхдээ би орлогчийг мөргүүлэхийг бол хараагүй ба миний харсанаар Төгөлдөр л мөргүүлээд үсрээд замын зүүн урд тал руу унаад өгсөн юм. ... Тухайн машин их л хурдтай орж ирэх шиг болсон. Гэнэт л гэрэл тусаад л тэгээд л мөргөчихсөн юм....” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бумбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орлогч ахмад А.Зулаа машинаас бууж засмал замын гол хавьд зогсож байхад Төгөлдөр машинаас наанаас нь алхаж явтал араас машин нилээн хурдтай ирээд Төгөлдөрийг шүргээд цаана цаашаа хараад зогсож байсан орлогч ахмад А.Зулааг нилээн хүчтэй мөргөөд нилээн цаана засмал замын хажуу тал руу ороод зогссон... Талийгаач Зулаа, Төгөлдөр нарыг мөргөсөн тээврийн хэрэгсэл нилээн хурдтай орж ирсэн. ... Тухайн үед талийгаач Зулаа Төгөлдөр нар тээврийн хэрэгслийн голоор гарч явсан зүйл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Наранбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сайншанд сум талаас 4 автомашин шалгаад 4 дэх автомашинаа шалгаад эргээд хартал нэг автомашины гэрэл нүдний буланд харагдаад өнгөртөл хүн мөргөх шиг болсон. Тэр мөргүүлсэн хүн хөл дээрээ буугаад цаашаа хазганаад гүйгээд явлаа гэж харсан. Тэгсэн мөргөсөн автомашины араас харахад тэр машины наад талд нь нэг хүн зам дээр хэвтэж байсан. Тухайн үед би хэн дайруулсан гэдгийг бол мэдээгүй. Тэгээд зам дээр хэвтэж байсан хүн дээр очиход цус нь гоожсон хэвтэж байсан. Би тэгээд гүрээний судас болон гарын судсан дээр дарж үзэхэд судас нь цохилохгүй байсан. Харин тэр мөргөсөн автомашин нь ойролцоогоор 50 гаран метр яваад зогссон....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай дүгнэлтэнд: “...2017 оны 01 дүгээр сарын 21-ний Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн №001093 дугаартай өвчний түүхээс үзэхэд М.Төгөлдөрийн биед баруун 4, 5 дугаар шивнүүр, баруун шилбэний гадна хавчаар ясны зөрүүгүй хугарал, баруун шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот дүгнэлтэнд: “...Тоёота Приүс-10 маркийн 08-95 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан П.Баяржаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а. тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9-2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. ... Автомашин жолоодож явсан П.Баяржаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. ... А.Зулаа, М.Төгөлдөр нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “ Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц буюу гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.9.а-д заасан “Явган зорчигчид явган хүний гарцтай ба гарамтай / үзэгдэх хүрээнд / хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, 3.9.г-д заасан “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөн..." гэсэн дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай нэмэлт дүгнэлтэнд: “...Тоёота приүс 10 маркийн 08-95 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан П.Баяржаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “ Жолоочид согтууруулах ундаа..., хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1431 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн “П.Баяржаргал ЗЗн/эр 01,20 2120 гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. П.Баяржаргал ЗЗ нас / эр 01,20 2120 гэж хаягласан цусанд 1,4 промилли спиртийн агуулж илэрнэ. Цусанд илэрсэн 1,4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэнд: “...Амь хохирогч А.Зулаагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр дагзны баруун доод хэсгийн суурь яс руу чиглэсэн цууралтаас баруун чулуулаг ясны дээд хэсгээр үргэлжлэн турк эмээлийн дунд хэсгээр орж зүүн чулуулаг ясны дээд хэсгээр үргэлжлэн дагзны зүүн хэсгийн суурь яс руу чиглэсэн цууралттай нийлсэн үргэлжилсэн хугарал. Тархины баруун тал бөмбөлөгийн дагз хэсэг зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Өвчүүний баруун 1-р хавиргатай холбогдох хэсгийн мөгөөрс ясны хугарал. Дух, баруун, зүүн хөмсөг, баруун, зүүн шанаа, хамрын нуруу, баруун сарвуу, зүүн алга, ар хэсгийн олон тооны цэгнилсэн, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь нас барах үед хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна... Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч А.Зулаа нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт, Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Хотгойд овогт Пүрэвсүрэнгийн Баяржаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч П.Баяржаргалын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна, 2.1.а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “ Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж замын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарч явган зорчигч А.Зулаагийн амь нас хохирч, М.Төгөлдөрийн биед хүндэвтэр гэмтэл учирсан үйлдэлд шууд шалтгаант холбоо тогтоогдсоноос гадна осол гарахад явган зорчигч А.Зулаа, М.Төгөлдөр нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “ Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц буюу гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.9.а-д заасан “Явган зорчигчид явган хүний гарцтай ба гарамтай / үзэгдэх хүрээнд / хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, 3.9.г-д заасан “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөн нь осол гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот дүгнэлт, шинжээчийн 2017-02-24-ны өдрийн 19 дугаарт нэмэлт дүгнэлт, шинжээчийн 2017-01-31-ны өдрийн 1431 дугаарт “П.Баяржаргалын цусанд илэрсэн 1,4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, Шинжээчийн 2017-01-31-ны өдрийн 1435 дугаарт “М.төгөлдөрийн цусанд илэрсэн 3,8 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, Шинжээчийн 2017-02-07-ны өдрийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 09 дугаарт “...амь хохирогчийн цогцосноос илэрсэн 2,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...А цэгээс баруун тийш 41 м 10 см зайд явган хүний гарц байв...” гэсэн тэмдэглэл, гэрч Ц.Наран-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төгөлдөр, орлогч дуудаж байна гээд машинаас гараад зам дагаад ертөнцийн зүгээр зүүн хойшоо чигтээ ташуудуу алхаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Энхзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэгээд Төгөлдөр буугаад талийгаач Зулаа тэр хоёр зам дагаад алхаж байгаад удаа ч үгүй нэг хурдтай гэрэл орж ирээд миний харахад Төгөлдөрийг мөргөчих шиг болсон...” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Хохирогч М.Төгөлдөр нь нийт 4 431 640 төгрөг нэхэмжилснээс

хх-123-127 дугаар хуудсанд авагдсан дуудлагын таксины төлбөрийн 81 640 төгрөгний баримт нь хохирогч М.Төгөлдөр уг үйлчилгээг авсан эсэхийг нотлоогүй,

 хх-128 дугаар хуудсанд авагдсан үнийн дүн тодорхойгүй цахилгаан соронзон гэсэн баримт,

хх-129-130 дугаар хуудсанд авагдсан ХААН банкны АТМ-аас 250 000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдгийг нотлоогүй, хэн гэх этгээдийн данснаас хэнд мөнгө шилжүүлээд байгаа нь тодорхойгүй,

хх-131 дүгээр хуудсанд авагдсан Худалдаа хөгжлийн банкны АТМ-аас 55 000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдгийг нотлоогүй, Мангалжав Нямдаваа гэх этгээд энэхүү гэмт хэрэгт ямар хамаарал бүхий нь тодорхойгүй,

 хх-180 дугаар хуудсанд авагдсан Голомт банкны АТМ-аас 35000 төгрөг авсан баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан гэдгийг нотлоогүй, М.Төгөлдөр данснаасаа мөнгө авсан болохыг л нотолж байна,

хх-177 дугаар хуудсанд авагдсан  шинээр гар утас худалдан авсан 350 000 төгрөгний баримт нь гэмт хэргийн улмаас хохирогч М.Төгөлдөрийн гар утас эвдэрч ажиллагаагүй болсон тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг гар утас нь эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаагүй, хэрэгт авагдсан гар утасны баталгааны хуудас нь хохирогч М.Төгөлдөр гар утас худалдан авсан гэдгийг нотлоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шатахууны 45000  төгрөгний баримт нь хохирогч Төгөлдөр шатахуун авсан гэдгийг нотлоогүй, хэн авсан нь тодорхойгүй зэрэг нийт 816 640 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгсэхгүй болгож, харин цаашид хагалгааны төлбөр 2 650 000 төгрөгийг нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж хэлэлцэхгүй орхин, нотлох баримтын шаардлага хангасан 965 000 төгрөгний хохирлыг шүүгдэгч П.Баяржаргалаас гаргуулвал зохих ба шүүгдэгч П.Баяржаргал нь 1 000 000 төгрөгийн хохирлийг төлсөн байх тул хохирогч М.Төгөлдөрт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Баяржаргал нь хохирогч Л.Дашдуламд 13 400 000 төгрөгийн хохирлыг, хохирогч Ц.Цолмонтуяад 1 700 000 төгрөгийн хохирлыг, нийт 15 100 000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Хохирогч Л.Дашдулам нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Хохирол төлсөн тал дээр санал хүсэлт алга...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Цолмонтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Төлбөр тооцооны хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч П.Баяржаргал нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Баяржаргал нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эрүүл мэндийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

         Шүүгдэгч П.Баяржаргалын бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Баяржаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Хотгойд овогт Пүрэвсүрэнгийн Баяржаргалыг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баяржаргалд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 / гурав / жил 1 /нэг / сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баяржаргалд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч П.Баяржаргал нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Төгөлдөр нь цаашид гарах эмчилгээний зардалын талаар нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 08-95 ДГО приус-10 маркийн автомашиныг шүүгдэгч П.Баяржаргалд буцаан олгосугай.

 

           7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баяржаргалд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан П.Баяржаргалд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баяржаргал нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баяржаргал нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Баяржаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

12. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баяржаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.   

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА