Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/02668

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, *******, тоот хаягт оршин суух, Боржигон О*******ын Т******* //-гийн

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын *******,******* тоот хаягт оршин суух, Төв боржигин овогт Г*******гийн Д******* //- холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай иргэний .

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 104 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дүүргийн газрын албаны дугаартай гэрчилгээний зөвшөөрлөөр амины орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа юм. Энэ газрын миний төрсөн дүү О.Оын эхнэр байсан Г.Д******* нь Капитал банкинд барьцаанд тавьж 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот гэрээгээр 15 сая төгрөг зээлж аваад Солонгос улс руу зугтан алга болсон юм. Ингээд уг зээл төлөгдөөгүй тул Капитал банк Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1487 дугаар шийдвэрээр уг зээлийн О.Ооор төлүүлэхээр болсон. О.Оын төрсөн эгч ******* би уг банкин зээлийн хүү, хүүгийн торгуульд нийт 24,008,957 төгрөгийг төлж барагдуулсан юм. Уг газра зээлээс чөлөөлөгдөж миний нэр дээр шилжиж ирсэн юм.

Миний эзэмшлийн газар дээр О.О, Г.Д*******, О.Бямбадорж, О.Мягмардорж, О.Амаржаргал нарын эзэмшлийн тоот гэрчилгээтэй 1948 онд баригдсан, хугацаа дуусч тагз болсон хүн амьдрах аргагүй байшин нь байгаа юм. Би, Г.Д*******д энэ байшингаа авч газар чөлөөлж өг гэхэд тэр надаас зугтаж надад 1 өрөө орон сууц авч өгвөл газрыг чөлөөлж өгнө гэж биелүүлэх аргагүй муйхар шаардлага тавьж байна.

Миний эзэмшлийн газар байгаа энэ нурмал тагз болчихсон байшингаа яаралтай буулгаж авахыг би Г.Д*******гаас хүсч байна.

Иймд газрыг чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******гийн нурмал тагз гэж нэрлээд байгаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Төмрийн заводын 8-6 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болон түүний байрлах газар нь миний эзэмшлийн газар юм.

Энэхүү газрыг би 2007 оны 10 дугаар сарын 10-наас хойш Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 тоот шийдвэрээр дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа болно.

Иймээс миний эзэмшлийн газраас миний байшинг буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ТҮЦ машины лавлагаа болон Г.Д*******д газар эзэмшүүлэх тухай гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын төлбөр төлсөн баримтууд байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.Д*******д холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 000508985 дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ болон Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаар захирамж зэргээс үзэхэд, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нэгж талбарын 136003/0404, 18644311455024 дугаар бүхий 104 м.кв талбайтай, Баянзүрх, Төмрийн заводын 8 айл, 6 дугаар хороо хаягт байрлах газрыг Боржигин овогт О*******ын Т*******д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгожээ.

 

Тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь дээр дурдсанаар тодорхой байгаа этгээд болох *******г шударга эзэмшигч гэж үзнэ. Тэрээр өөрийн газар эзэмших эрхийг зөрчсөн этгээдийн үйлдлийг таслан зогсоох, саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хэвлэгдсэн, иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт /ТҮЦ машины лавлагаа/-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Төмрийн завод гудамж, 8-6 тоот хаягт байрлах 104 м.кв талбайтай, г-2204008577 дугаартай газрын эзэмшигчээр Г.Д******* /цг70010801/ бүртгэлтэй байна. Гэвч уг бүртгэл 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байгаагийн дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаар захирамжаар уг газрыг *******д эзэмшүүлэх эрхийг олгосон байх тул уг лавлагаа нь *******г тухайн газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

 

Мөн түүнчлэн, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрт 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3640 төгрөг, 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх газрын төлбөрт 75,504 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлсөн хэмээн тэмдэглэсэн, газрын төлбөр тооцоог барагдуулсан тухай тэмдэглэл, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дариймаа гэгч 75,504 төгрөгийг Баянзүрх дүүргийн газрын албаны 2609005981 дугаар дансанд газрын төлбөрт төлсөн баримт хэрэгт авагдсан боловч хариуцагч Г.Д******* тухайн газрын эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн дугаар зүйлийн.1-д заасныг баримтлан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нэгж талбарын 136003/0404, 18644311455024 дугаар бүхий 104 м.кв талбайтай, Баянзүрх, Төмрийн заводын 8 айл, 6 дугаар хороо хаягт байрлах газрыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээ, Г.Д*******гаас 70.200 , *******д .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА