| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0337/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/478 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/478
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,
шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408047500082 дугаар хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагаравын урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 54 минутын орчимд “Тоёота кроун” маркын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэмшиж байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, алдаагаа засах болно” гэв.
Эрүүгийн 2408047500082 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Эрх бүхий албан тушаалтны: “...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Цамбагаравын урд замд *********нь 2024.12.17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 1,48% согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 54 минутад илрүүлж...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь тал),
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан “*********спиртийн агууламж 1,48%...” гэх хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 2024/ШЦТ/743 дугаар шийтгэх тогтоолын “...2024.07.21-ний өдрийн 03 цаг 00 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *********дугаартай автомашиныг жолоодсон (1,16 хувийн согтолттой). Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй...” гэх хуулбар (хавтаст хэргийн 31-34 дэх тал),
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл: “2024.11.11-ний өдрөөс 2026.11.11-ний өдрийг хүртэл 2 жил эрх хасагдсан” гэжээ (хавтаст хэргийн 5, 6 дахь тал),
Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын “Тус хорооны **** тоотод амьдардаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-8), “*********” ХХК-ийн “*********нь манай компанид Техникч албан тушаалтай ажилладаг нь үнэн...” гэх тодорхойлолт (хх-11), шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт (хх-14), гэрч ********* мэдүүлэг (хх-46) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “*********нь 2,700,000 төгрөгийн торгох ялыг бүрэн төлж барагдуулсан...” гэх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2025.02.10-ны өдрийн 10-01/465 дугаар албан бичиг зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагаравын урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 54 минутын орчимд “Тоёота кроун” маркын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь эрх бүхий албан тушаалтны “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Цамбагаравын урд замд *********нь 2024.12.17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 1,48% согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх тэмдэглэл (хх-1-2), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 2024/ШЦТ/743 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-31-34), Цагдаагийн ерөнхий газрын “2024.11.11-ний өдрөөс 2026.11.11-ний өдрийг хүртэл 2 жил эрх хасагдсан” гэх жолоодох эрхийн лавлагаа (хх-5, 6) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчжээ.
Шүүгдэгч *********нь урьд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, улмаар 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр согтуугаар (1,16%) тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 2024/ШЦТ/743 дугаар шийтгэх тогтоол (хх-31-34), жолоодох эрхийн лавлагаа (хх-5, 6)-аар тус тус нотлогдлоо.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.
Шүүгдэгч *********тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин согтуу (амьсгал дахь спиртийн агууламж 1,48%)-аар тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч *********бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагаравын урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 54 минутын орчимд “Тоёота кроун” маркын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэмшиж, дүгнэлт хийж байгаа. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл дахин жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн), дээрх гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 (есөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“*********” ХХК-д техникч ажилтай, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч *********9,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч *********урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/743 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлжээ.
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны “*********нь 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг бүрэн төлж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025.01.21-ний өдрийн 25/170 дугаар тогтоолоор дуусгавар болгосон байна” гэх албан бичгээр дээрх торгох ялыг бүрэн эдэлж дууссан болох нь тогтоогдож байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *********** овогт **********ын **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 (есөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********9,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР