| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0037/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
2025 02 12 2025/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2530000000009 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1984 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Дэнж байр гэх газарт ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
үүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Би ангийнхантайгаа ******* гэх хүний байрны найранд уригдаж очсон. Өмнө нь ******* намайг байхгүй үед манайхаар ирээд байгаа юм шиг сандагдсан. Би эхнэрийнхээ дэргэд *******т хандаж намайг байхгүй үед яагаад манайхаар ирээд байгаа юм бэ? гэж хэлэхэд дуугарахгүй байсан. Би айлын найранд архи уугаагүй байсан. ******* нь нэлээн согтчихоод надад үг хаяад байсан. Би шөнийн 04 цагийн үед гэртээ очиж амарч байхад Эрдэнэхүүгийн эхнэр Сэлэнгээ гэж хүн би нөхрийгөө очиж авмаар байна, айлыг нь мэдэхгүй учир намайг цуг яваад өг гэж гуйсан. Тэгээд би найр болдог айл руу очиход ******* таарсан. ******* нь намайг мөргөх гээд дайрахад нь хөлөөрөө ташиж унагаасан гэв.
2530000000009 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-10 х/ ,
Хохирогч *******ын: “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 2024 оны 12 дугаар сарын 12-ны орой өвлийнхөө идшинд ирсэн юм. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед манай ангийн хүүхэд болох Батсайханы шинэ байшингийн цайллагад найман жилийн ангийн хүүхдүүдтэй 8-лаа хамт очсон юм. Тэгээд бид хэд “Чингис” нэртэй 0.5 литрийн 4 шил архи хувааж уугаад шөнө 03 цагийн үед би Эрдэнэхүү, Сэлэнгэ, Батхүү нарын хамт Эрдэнэхүүгийн машинтай Дэнжийн байранд явж байхад Батхүүтэй хувийн харилцааны улмаас маргалдаж байгаад би нэлээн согтуу байсан болохоор цаашаа яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан маргааш өглөө нь Эрдэнэхүүгийн гэрт сэрэхэд миний толгой хөндүүр, орой хэсэгтээ хагарч, цус гарсан байсан. Юу болсон талаар Эрдэнэхүүгээс асуухад Батхүү бид 2-ыг муудалцсан гэж хэлсэн. Тэгээд би сумын эмнэлэг рүү очиж толгойныхоо орой хэсэгтээ 9 оёдол тавиулсан. ...Би *******тэй урьд өмнө нь маргалдаж байсан, 2023 оны 12 сард ******* нь гэр бүлийнхээ хүнтэй намайг холбож бид 2 маргалдаж байсан. ...Тухайн үед Эрдэнэхүүгийн машинд Сэлэнгэ, Батхүү, Эрдэнэхүү бид 4 хамт явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан. Харин ******* нь огт архи уугаагүй байсан. Би нэлээн согтуу байсан болохоор *******тэй юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Эрдэнэхүүгийн машинд хамт явж байгаад Дэнж байранд ******* бид 2-ыг хоорондоо маргалдсан гэж Эрдэнэхүү надад хэлсэн. Би толгойныхоо орой хэсэгт 9 оёдол тавиулсан. ******* намайг биеэ авч явах чадваргүй байхад миний биед халдсан, миний толгойг хагалсан гэж би бодож байна. ...Тухайн үед ******* нь миний бие халдаж зодохыг Эрдэнэхүү. Сэлэнгэ нар нь харсан гэж бодож байна. ...Надад гомдол байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Би *******гээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/ ,
Гэрч : “...2024 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед манай ангийн хүүхэд болох *******ы шинэ байшингийн цайллагад найман жилийн ангийн хүүхдүүдтэйгээ 8-лаа хамт очсон юм. Тэгээд бид хэд “Чингис” нэртэй 0.5 литрийн 4 шил архи хувааж уугаад шөнө 03 цагийн үед би өөрийн эхнэр болох Э.Сэлэнгийг гэрээс нь дуудан “Жишиг” хорооллоос “Дэнжийн байр” хүртэл *******, ******* нарын хамт 4-лээ эхнэр машин бариад хөдөлсөн юм. Дэнжийн байранд машинтайгаа явж байхад *******, ******* нар нь хоорондоо маргалдаж, “Машинаас бууя” гээд байхаар нь манай эхнэр Э.Сэлэнгэ нь түр зогсоход *******, ******* 2 машинаас буугаад удалгүй эхнэр бид 2 араас нь бууж харахад ******* нь газар дөрвөн хөллөсөн байдалтай, ******* нь хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би *******ыг босгоод машиндаа суулгаад бөөндөө хөдөлж гэртээ ирэхэд *******ын гар, толгой 2 нь цус болсон байхаар нь манай эхнэр *******ын цусыг нь арчиж, цэвэрлээд амарцгаасан. Харин ******* нь архи уугаагүй эрүүл байсан болохоор гэр рүүгээ алхаад харьсан. ...******* нь тухайн үед толгойны орой хэсгээс цус гарч хагарсан байдалтай байсан. ******* нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор *******, ******* нар нь ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо цохиж зодолдохыг нь хараагүй. Харин намайг машинаасаа буухад ******* нь газар дөрвөн хөллөсөн байдалтай, ******* нь хажууд нь зогсож байсан. Яг юуны улмаас ******* нь толгойгоо хагалсныг би мэдэхгүй байна. Би *******гээс маргааш өглөө нь юу болсон талаар асуухад ******* маргалдаж дашиж унагасан гэж надад хэлсэн. ...Тухайн үед манай машинд эхнэр Сэлэнгэ, *******, ******* бид 4 байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 х/
Гэрч : “...Энэ өдөр Батхүүгийн хамт Ө.Эрдэнэхүү, Д. нарыг Мөнххаан сумын сумын 4 дүгээр багийн нутаг жишиг хороололд Батсайхан гэх айлаас очиж аваад өөрийн гэртээ харих гээд явж байхад намайг зогсоорой гээд байхаар нь зогстол Батхүү нар машинаас буугаад хоорондоо зодолдоод байхаар буугаад харахад *******ын толгойн хэсгээс цус гарсан байсан. Тэгээд Батхүү гэртээ хариад ******* Эрдэнэхүү бид гурав манайд амарсан. ...Толгойн хэсэг нь бага зэрэг шалбарсан байдалтай цустай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 х/ ,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай “...1. *******ын биед баруун талын нүдний ухархайн ясны дотор хананд дотогш этомойд хөндий рүү цөмөрсөн, баруун талын ухархайн ясны доод хананд өргөн хэмжээстэй хэсэгт доош гайморын хөндий рүү цөмөрсөн, хамар ясны баруун болон зүүн хажуу ханын зөрсөн хугарал, баруун нүдний дотор шулуун булчин дотогш татагдалт, өөхөн эд хоншоорын хөндий рүү бага зэрэг ивэрхийлэлт, зулайд шарх, зулайн хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31х/,
Яллагдагч *******гийн: “...Би иргэн Билгүүний Батсайхан гэдэг анги жавынхаа байшингийн найрт уригдсан. Тэнд Эрдэнэхүү, гээд 7, 8 лаа очсон. Бид хэд найранд сууж байгаад 4 цаг өнгөрөөгөөд бид нар тарцгаасан. Би эхлээд за за явъя аа гээд явсан. Би өөрөө архи уугаагүй болохоор жоохон ядарсан. Тэгээд харин явъя л гэж бодсон юм. Тэгээд гэртээ унтах гээд хэвтэж гэж байтал Эрдэнэхүүгийн эхнэр Сэлэнгээ над руу залгаад “хоёулаа явъя аа очиж , Эрдэнэхүү нарын байгаа айл руу явъя аа би айлыг нь мэдэхгүй байна аа чи заагаад өг өө” гээд хэлсэн. Тэгээд Эрдэнэхүү, 2-ын байгаа айл руу очсон. Тэгээд тэндээсээ гараад гэр рүү явах замдаа би машинд маргалдсан. Тэр үедээ би машинаас буугаад ыг хөлөөрөө ташчихсан. Тэгээд согтуу хүн биеэ татаж авч чадахгүй тэр чигээрээ ойчоод толгойгоо хагалчихсан. Тэгээд би илүү гар хүрч зодоогүй. Тэгээд хоёулаа салсан. Маргааш өглөө нь болсон чинь Эрдэнэхүүгийнд дуудаад “миний толгой хагарчихсан. Би одоо яах юм" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгсэн одоо яах вэ, оёулалгүй яах вэ дээ” гээд. Тэгээд хоёулаа эмнэлэг явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна аа. Бас найзаасаа уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 х/
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 х/
Шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 54 х/
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Дэнж байр гэх газарт ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж баруун талын нүдний ухархайн ясны дотор хананд дотогш этомойд хөндий рүү цөмөрсөн, баруун талын ухархайн ясны доод хананд өргөн хэмжээстэй хэсэгт доош гайморын хөндий рүү цөмөрсөн, хамар ясны баруун болон зүүн хажуу ханын зөрсөн хугарал, баруун нүдний дотор шулуун булчин дотогш татагдалт, өөхөн эд хоншоорын хөндий рүү бага зэрэг ивэрхийлэлт, зулайд шарх, зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
Хохирогч *******ын “ ... Батхүүтэй хувийн харилцааны улмаас маргалдаж байгаад би нэлээн согтуу байсан болохоор цаашаа яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан маргааш өглөө нь Эрдэнэхүүгийн гэрт сэрэхэд миний толгой хөндүүр, орой хэсэгтээ хагарч, цус гарсан байсан. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Би *******гээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх ,
Гэрч : “...Дэнжийн байранд машинтайгаа явж байхад *******, ******* нар нь хоорондоо маргалдаж, “Машинаас бууя” гээд байхаар нь манай эхнэр Э.Сэлэнгэ нь түр зогсоход *******, ******* 2 машинаас буугаад удалгүй эхнэр бид 2 араас нь бууж харахад ******* нь газар дөрвөн хөллөсөн байдалтай, ******* нь хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би *******ыг босгоод машиндаа суулгаад бөөндөө хөдөлж гэртээ ирэхэд *******ын гар, толгой 2 нь цус болсон байхаар нь манай эхнэр *******ын цусыг нь арчиж, цэвэрлээд амарцгаасан...” гэх,
Гэрч : “...Батхүү нар машинаас буугаад хоорондоо зодолдоод байхаар буугаад харахад *******ын толгойн хэсгээс цус гарсан байсан. Тэгээд Батхүү гэртээ хариад ******* Эрдэнэхүү бид гурав манайд амарсан. ...Толгойн хэсэг нь бага зэрэг шалбарсан байдалтай цустай байсан.” гэх,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай “...1. *******ын биед баруун талын нүдний ухархайн ясны дотор хананд дотогш этомойд хөндий рүү цөмөрсөн, баруун талын ухархайн ясны доод хананд өргөн хэмжээстэй хэсэгт доош гайморын хөндий рүү цөмөрсөн, хамар ясны баруун болон зүүн хажуу ханын зөрсөн хугарал, баруун нүдний дотор шулуун булчин дотогш татагдалт, өөхөн эд хоншоорын хөндий рүү бага зэрэг ивэрхийлэлт, зулайд шарх, зулайн хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт
Яллагдагч *******гийн: “...би машинаас буугаад ыг хөлөөрөө ташчихсан. Тэгээд согтуу хүн биеэ татаж авч чадахгүй тэр чигээрээ ойчоод толгойгоо хагалчихсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 14-ны шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Дэнж байр гэх газарт ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний хүсэж үйлдэн хор уршиг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Шүүдэгч нь бусдад төлөх төлбөр байхгүй байгаа гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж хүнийг хөлөөрөө ташиж газарт унагахад гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* маргалдаж түүнийг хөлөөрөө ташиж газарт унаган эрүүл мэндэд нь баруун талын нүдний ухархайн ясны дотор хананд дотогш этомойд хөндий рүү цөмөрсөн, баруун талын ухархайн ясны доод хананд өргөн хэмжээстэй хэсэгт доош гайморын хөндий рүү цөмөрсөн, хамар ясны баруун болон зүүн хажуу ханын зөрсөн хугарал, баруун нүдний дотор шулуун булчин дотогш татагдалт, өөхөн эд хоншоорын хөндий рүү бага зэрэг ивэрхийлэлт, зулайд шарх, зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчтой байнга утсаар ярьдаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан тухай зүйл ангид зааснаар 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь түүний цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл буюу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч ******* гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг дурдаад, шүүх хуралдаан хаасныг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР