| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/02602/И |
| Дугаар | 101/ШШ2017/02941 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2017/02941
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 д хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар, хариуцагч Ц.Дашравдангаас 31,316,974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буюу төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлийн Ү-2204077601 тоот дугаартай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунхан 1 гудамж, 6 тоот хаягт байршилтай 345 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2204025765 тоот дугаартай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунхан 1 гудамж, 6 тоот хаягт байршилтай, 18647312474454 тоот нэгж талбарын дугаартай, 384 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус борлуулах замаар .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дашравдангаас улсын тэмдэгтийн хураамжид 421,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА