| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0038/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
2025 02 12 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав
Улсын яллагч Д.Дашням /томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2530000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, "Өгөөмөр" худалдааны төвд кассчин ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг "Дэнж" гудамжны 21-2105 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: *******/ ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Бурхантай хөшөө"-ний баруун талын авто зам дээр "Тоёота Приус-30" маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,60 хувийн согтолттойгоор жолоодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Ажлаа тараа гэртээ ирээд угаалга хийж байхдаа 1 лааз пиво уусан. Тухайн үед яаралтай гарах ажил гараад машинаа бариад явсан. Миний буруу гэв
2530000000001 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 3-6 х /
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-12 х/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 х /
Гэрч ******* өгсөн ... 2024 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шенийн 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр бурхантай хөшөөний баруун урд талын авто замд эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад Тоёота Приус-30 маркийн 46-96 СУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад эмэгтэй жолооч тухайн машиныг жолоодоод ганцаараа явж байсан ба тухайн жолооч нь бичиг баримтгүй мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй буюу архи согтууруулах ундаа үнэртэж байсан учраас тухайн жолоочийг цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн өрөөнд аваачин согтуурал хэмжигч драйгер багажийг үлээлгэн шалгахад 0.60 хувийн согтолттой байсан ба 2 лааз пиво уусан гэж хэлж байсан. Ингээд тухайн жолоочийг жолооч мен эсэхийг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан... Жолооч Нэргүй ганцаараа явж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 х/
Гэрч өгсөн... Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр адуунд дайруулаад аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн юм. Манай эхнэр 1 ой гарантай хүүхэдтэй болохоор надад хоол цай зөөж чадахгүй гээд манай эхнэрийн дүүгийн эхнэр Нэргүй нь миний эзэмшлийн Приус-30 маркийн 46-96 СҮА улсын дугаартай авто машиныг унаад надад хоол цай зөөж байсан юм. Тэгтэл өнөө өглөө Нэргүй надад хэлэхдээ өчигдөр шөнө явж байгаад цагдаад баригдаад машиныг чинь журамлуулчихлаа гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаартай шийтгэвэр, /хх-ийн 42-46 х/
Яллагдагч Д.Нэргүйн өгсөн "... Тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед ажил тараад гэртээ очоод хоол ундаа хийгээд хажуугаар нь хувцсаа угаагаад байж байсан. Тэгээд би гэрт байсан 2 лааз Сэнгүр нэртэй пивыг уусан юм. Тэгээд орой гэртээ байж байхад 23 цагийн орчимд байх манай найз Болороо над руу залгаад "манай хүүхэд халуураад байна, эмд дарагдахгүй байна халуун буулгах юм байна уу" гэж асуухаар нь манайд халуун буулгадаг хүүхдийн параденк лаа байсан болохоор тэрийг аваачаад өгчихье гэж бодоод Боловсрол хороололд байдаг найз Болороогийнх руу явахдаа хадам эгчийн нөхөр болох Өсөхбаярын приус-30 маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодоод гэрийнхээ гаднаас хөдлөөд гудмаараа яваад төв зам руу ороход цагдаагийн алба хаагчид таарсан. Тэгээд цагдаагийн газар дээр авч ирээд согтуурал шалгах драйгер багаж үлээлгэсэн ба би 0.60 хувийн согтолттой байна гэж гарсан. Тухайн үед би 2 пивоны нэгийг нь ууж дуусаад нэгийг нь талд нь оруулсан байсан юм. Тэгээд найзынхаа гэр лүү хүүхдэд нь халуун бууруулах лаа хүргэж өгөх гээд явахдаа машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 х /
Шүүгдэгч *******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 х/,
Шүүгдэгч *******н оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37,38 х/,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.02-ны өдрийн 2024/ЗШ/313 дугаартай шийтгэврийн хуулга /хх-ийн 43-46 х /
Шүүгдэгч *******н жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 49 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Бурхантай хөшөө"-ний баруун талын авто зам дээр "Тоёота Приус-30" маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,60 хувийн согтолттойгоор жолоодсон болох нь
2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 х /
Гэрч ******* өгсөн ... 2024 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр бурхантай хөшөөний баруун урд талын авто замд эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад Тоёота Приус-30 маркийн 46-96 СУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад эмэгтэй жолооч тухайн машиныг жолоодоод ганцаараа явж байсан ба тухайн жолооч нь бичиг баримтгүй мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй буюу архи согтууруулах ундаа үнэртэж байсан учраас тухайн жолоочийг цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн өрөөнд аваачин согтуурал хэмжигч драйгер багажийг үлээлгэн шалгахад 0.60 хувийн согтолттой байсан ба 2 лааз пиво уусан гэж хэлж байсан...." гэх мэдүүлэг,
Гэрч өгсөн... Манай эхнэр 1 ой гарантай хүүхэдтэй болохоор надад хоол цай зөөж чадахгүй гээд манай эхнэрийн дүүгийн эхнэр Нэргүй нь миний эзэмшлийн Приус-30 маркийн 46-96 СҮА улсын дугаартай авто машиныг унаад надад хоол цай зөөж байсан юм. Тэгтэл өнөө өглөө Нэргүй надад хэлэхдээ өчигдөр шөнө явж байгаад цагдаад баригдаад машиныг чинь журамлуулчихлаа гэсэн..." гэх мэдүүлэг
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаартай шийтгэвэр,
Яллагдагч Д.Нэргүйн өгсөн "... Тэгээд би гэрт байсан 2 лааз Сэнгүр нэртэй пивыг уусан юм. Тэгээд орой гэртээ байж байхад 23 цагийн орчимд байх манай найз Болороо над руу залгаад "манай хүүхэд халуураад байна, эмэнд дарагдахгүй байна халуун буулгах юм байна уу" гэж асуухаар нь манайд халуун буулгадаг хүүхдийн параденк лаа байсан болохоор тэрийг аваачаад өгчихье гэж бодоод Боловсрол хороололд байдаг найз Болороогийнх руу явахдаа хадам эгчийн нөхөр болох Өсөхбаярын Приус-30 маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодоод гэрийнхээ гаднаас хөдлөөд гудмаараа яваад төв зам руу ороход цагдаагийн алба хаагчид таарсан...." гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Бурхантай хөшөө”-ний баруун урд талын авто зам дээр 0.60 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ тоёота приус-30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэх дүгнэлтийг тус туст гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 0.60 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, тэрээр 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/313 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдоно.
Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө "Тоёота Приус-30" маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,60 хувийн согтолттойгоор жолоодсон үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ... Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч ******* нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хоёр бага насны хүүхэдтэй, өөрөө дэлгүүр худалдагч хийдэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн тэрээр мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******н хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******д Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуу мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР