| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01508/и |
| Дугаар | 155/ШШ2017/00201 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2017/00201
| 2017 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 155/ШШ2017/00201 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 26-24 тоотод оршин суух ............овогт Б.....ын Г /............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 6-391 тоотод оршин суух ............ овогт Б.............ын А /..................../-т, холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оноос Б.Атай танилцаж үерхэж байгаад 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү Ттөрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Би гэр бүл хүүхдээ эцэгтэй нь амьдруулах хүсэлтэй байсан боловч Б.А нь өөр амьдрал сонгох болсон зэргээс бид тусдаа амьдарч байна. Би ээж хүү хоёроо асрамжлан хүү маань миний гар дээр торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул эцэг Б.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-26-24 тоотод оршин суудаг Б.Гийн надад гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би нийслэлд ажиллаж амьдардаг тул миний оролцоогүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Ат холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Учир нь Б.А, Б.Г нар нь 2012 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү Ттөрсөн болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № 6701001078 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Хүү Тнь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Тэх Б.Гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Тнь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Ааас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Ттэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч нь чөлөөлөгддөг бөгөөд Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Төгөлдөрт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 167.200 төгрөгийн 50 хувь буюу 83.600 төгрөгийг сар бүр хариуцагч Б.А төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар А.Төгөлдөрт сар бүр төлөх тэтгэлэг 83.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.003.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг хариуцагч Б.Ааас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хариуцагч Б.А нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ттөрсөн эх Б.Гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Т11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Хар нүдэн овогт Бямбабаатарын А /..................../-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 28.627 төгрөгийг хариуцагч Б.Ааас гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ