| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0042/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
2025 02 19 2025/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2430004540017 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй ******* регистрийн дугаартай, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Чулуут” гэр хорооллын шороон замаар 1.89 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ ******* улсын дугаартай хар өнгийн Тоёота Белта маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
2430004540017 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 11 х ),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-13 х),
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 14 х),
Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 15 х),
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-20 х ),
Гэрч *******: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа Э.Батболдын хамт 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08:00 цагаас 18:00 цаг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт 133 дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хугацаанд жижүүрийн шуурхай алба 102-оос “Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуут хороололд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу хүн жолоодоод яваад байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуут гэр хорооллын задгай тоот хашааны ертөнцийн зүгээр баруун талд ******* улсын дугаартай Toyota Belta маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн байдалтай асаалттай зогсож байсан ба тухайн тээврийн хэрэгсэл рүү очиж шалгахад Нэргүй овогтой Болдбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай /нэлээн согтуу/ жолооныхоо ард суусан байдалтай байсан. Тухайн жолоочийг түр саатуулан цагдаагийн газар авчирч замын цагдаагийн тасгийн албан өрөөнд 16 цаг 14 минутад согтолт хэмжигч драйгер багажаар үлээлгэн шалгахад 1.89%-ийн согтолттой гарсан. Согтолт хэмжигч драйгер багажаар шалгаж буй үйл явцыг гэрэл зураг болон дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэн баталгаажуулж ажилласан... Намайг тухайн тээврийн хэрэгслийг очиж шалгахад жолооч тээврийн хэрэгсэл дотор ганцаараа байсан ба ямар нэгэн зорчигч огт байгаагүй... Жолоочоос хаана, хэнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар асуухад ******* нь 3 найзтай 0.5 литрийн 0.75 литрийн хоёр шил архи уусан. ******* нь хэлэхдээ “Би замаа чөлөөлөх гээд зогссон юм” гэсэн тайлбар хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 х),
Гэрч ******* өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 9-29 тоотод байх гэртээ байж байхад үдээс хойш 15 цагийн орчим манай хашааны баруун талын шороон замаар ******* улсын дугаартай хар өнгийн /маркийг нь мэдэхгүй байна/ жижиг суудлын машинтай хүн их ширүүн хурдтай ирээд манай хашааны урд талын засмал зам руу гарах гээд гарч чадахгүй буцаж хойшоо ширүүн ухраад дахиж засмал зам руу гарах гэж оролдоод гарч чадахгүй нааш цааш өндөр хаазтай яваад байхаар нь би “энэ яагаад ч эрүүл хүн биш байна, согтуу хүн байна, хүн амьтан дайрчихвий” гэж бодоод айгаад шууд цагдаагийн байгууллагад утсаар дуудлага мэдээлэл өгсөн. Манай гэрийн баруун талын шороон зам нь манай хашааг өнгөрөөд манай хашааны урд талаар явсан засмал зам руу нийлдэг юм. Засмал зам руугаа нийлэх үед жаахан өгсүүр, ховилтой байдаг. Тэр өгсүүр ховилыг давж чадахгүй машинаа хаазлаад хойшоо, урагшаа аймар ширүүн хөдлөөд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайх өөрөө ач, зээ нар олонтой хашааныхаа гадуур дотуур тоглодог болохоор айсандаа дуудлага өгсөн…Тэгээд цагдаа нарыг ирэхээс өмнө нөгөө хар машин нааш, цааш хурдтай ширүүн хөдөлж холхисоор байгаад машиных нь урд талынх нь нэг дугуй нь салчих шиг болоод дугуй нь муруйгаад зогсчихсон. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд тухайн машины жолоочтой уулзаж байхаар нь би наанаас нь гэрээсээ гарч очиход миний танил ******* гэх залуу машиндаа ганцаараа, шал согтуу жолоон дээрээсээ сууж байсан. Тэгээд намайг цагдаа нарт дуудлага өглөө гээд намайг хэл амаар удаа дараа доромжилж загнасан. Миний зүгээс тэр хүнд гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29х ),
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 208 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 56-59 х),
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 60-67 х),
Яллагдагч *******ын “...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би найз хөдөө гэр рүү нь өөрийнхөө ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн юм. аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун хойш 4 орчим км-т байдаг байсан. Тэгээд би гэрт нь хүргэж өгчхөөд 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэгээд би үдээс хойш 15 цагийн орчим ийн гэрээс гараад машинаа өөрөө бариад аймгийн төв рүү гэр рүүгээ явсан. Аймгийн төв рүү хойд талаас нь ороод “Чулуут” гэр хорооллын засмал зам руу гарах үед машины дугуй эвдрээд явж болохгүй, хөдлөхгүй байж байхад гэнэт эргүүлийн цагдаа нар ирээд намайг согтуугаар машин жолоодсон байна гээд цагдаагийн газар авчирч үлээлгэж шалгасан. Би согтолт хэмжигч багаж драгерыг үлээн шалгуулахад 1.89 хувийн согтолттой гарсан. Би их гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 39-41х )
Шүүгдэгч *******ын Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 49 х/
Шүүгдэгч *******ын оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47, 49 х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд 1,89 хувийн согтолттойгоор Тоёота Белта маркийн 79-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл,
Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Гэрч *******: Үүрэг гүйцэтгэх хугацаанд хугацаанд жижүүрийн шуурхай алба 102-оос “Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуут хороололд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу хүн жолоодоод яваад байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуут гэр хорооллын задгай тоот хашааны ертөнцийн зүгээр баруун талд ******* улсын дугаартай Toyota Belta маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн байдалтай асаалттай зогсож байсан ба тухайн тээврийн хэрэгсэл рүү очиж шалгахад Нэргүй овогтой Болдбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай /нэлээн согтуу/ жолооныхоо ард суусан байдалтай байсан. Тухайн жолоочийг түр саатуулан цагдаагийн газар авчирч замын цагдаагийн тасгийн албан өрөөнд 16 цаг 14 минутад согтолт хэмжигч драйгер багажаар үлээлгэн шалгахад 1.89%-ийн согтолттой гарсан. Согтолт хэмжигч драйгер багажаар шалгаж буй үйл явцыг гэрэл зураг болон дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэн баталгаажуулж ажилласан... Жолоочоос хаана, хэнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар асуухад ******* нь 3 найзтай 0.5 литрийн 0.75 литрийн хоёр шил архи уусан. ******* нь хэлэхдээ “Би замаа чөлөөлөх гээд зогссон юм” гэсэн тайлбар хэлж байсан...” гэх,
Гэрч ******* өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 9-29 тоотод байх гэртээ байж байхад үдээс хойш 15 цагийн орчим манай хашааны баруун талын шороон замаар ******* улсын дугаартай хар өнгийн /маркийг нь мэдэхгүй байна/ жижиг суудлын машинтай хүн их ширүүн хурдтай ирээд манай хашааны урд талын засмал зам руу гарах гээд гарч чадахгүй буцаж хойшоо ширүүн ухраад дахиж засмал зам руу гарах гэж оролдоод гарч чадахгүй нааш цааш өндөр хаазтай яваад байхаар нь би “энэ яагаад ч эрүүл хүн биш байна, согтуу хүн байна, хүн амьтан дайрчихвий” гэж бодоод айгаад шууд цагдаагийн байгууллагад утсаар дуудлага мэдээлэл өгсөн. Манай гэрийн баруун талын шороон зам нь манай хашааг өнгөрөөд манай хашааны урд талаар явсан засмал зам руу нийлдэг юм. Засмал зам руугаа нийлэх үед жаахан өгсүүр, ховилтой байдаг. Тэр өгсүүр ховилыг давж чадахгүй машинаа хаазлаад хойшоо, урагшаа аймар ширүүн хөдлөөд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 208 дугаартай шийтгэврийн хуулба
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
Яллагдагч *******ын “...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би найз хөдөө гэр рүү нь өөрийнхөө ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн юм. аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун хойш 4 орчим км-т байдаг байсан. Тэгээд би гэрт нь хүргэж өгчхөөд 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэгээд би үдээс хойш 15 цагийн орчим ийн гэрээс гараад машинаа өөрөө бариад аймгийн төв рүү гэр рүүгээ явсан. Аймгийн төв рүү хойд талаас нь ороод “Чулуут” гэр хорооллын засмал зам руу гарах үед машины дугуй эвдрээд явж болохгүй, хөдлөхгүй байж байхад гэнэт эргүүлийн цагдаа нар ирээд намайг согтуугаар машин жолоодсон байна гээд цагдаагийн газар авчирч үлээлгэж шалгасан. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын гэр хорооллын шороон замаар 1,89 хувийн согтолтойгоор “Toyota.delta” маркийн 79-741 СҮА улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан багаж, амьсгал дахь спиртийн агууламж тогтоосон хэмжилт, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс: Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй...гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,89 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр, тэрээр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/208 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тус тус нотлогдоно.
Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд 1,89 хувийн согтолттойгоор Тоёота Белта маркийн 79-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ... Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан хугацаа нь 2024 оны 12 сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тус өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох нэг жилийн хугацаанаас 1 сар 23 хоногийг эдэлж, 10 сар 7 хоногийг үлдэгдэлтэй байна. Иймд нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 10 сарын хоногийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсаныг хэрэгт хавсаргаж хадгалах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх...гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Миний үйлчлүүлэгч одоо маш их ойлголоо гэж байна. Боловсролын байдал, улирлын чанартай ажил хийдэг зэргийг харгалзан 300 цагийн албадан ажил хийлгэх саналтай байна. Тээврийн хэрэгслийн жолоодох эрх дээр санал байхгүй.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний энэ төрлийн гэмт хэрэгт урьд нь ял шийтгүүлсэн боловч өөрийн гэм бурууг ухамсарлаж ойлгохгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Шүүгдэгч ******* урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэснийг биелүүлсэн болох нь Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/031 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тогтоогдож байна.
Харин түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах ялаас 10 сар 7 хоногийн үлдэгдэл ялтай болох нь прокурорын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбараар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ын урьд шийтгүүлсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас гүйцэтгээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийг хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялд нэмж нэгтгэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 2 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ын урьд шийтгүүлсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас гүйцэтгээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийг хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялд нэмж нэгтгэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 2 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар хассугай.
5. Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР