| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/02043/И |
| Дугаар | 101/ШШ2018/01457 |
| Огноо | 2018-04-27 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2018/01457
| 2018 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2018/01457 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
*******ын Ч******* /РД: *******/-ыг захиргааны журмаар албадан эмчлэхийг хүссэн хүсэлтийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Төртогтох, гуравдагч этгээд Б.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.Төртогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үзээн овогт *******ын Ч******* /РД: *******/ нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, баривчлагдаж, нийтийн хэв журмыг байнга зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан албадан эмчилгээнд явуулж өгнө үү. Ерөнхий газар, нийслэлийн Цагдаагийн газраас өгсөн даалгаврын дагуу байнга архидан согтуурдаг Б.Ч*******ийг эмчилгээнд явуулах хүсэлттэй байна. Уг этгээд нь байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэв.
Гуравдагч этгээд Б.Ч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи уудаг нь үнэн. Согтохоороо хэл амаараа хүн загнадаг. Архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрнө гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс нь гуравдагч этгээд Б.Ч*******ийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хүсэлт гаргажээ.
Гуравдагч этгээд Б.Ч******* нь хүсэлтийг зөвшөөрсөн байна.
Шүүх дараах үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Гуравдагч этгээд нь архинд донтох өвчтэй гэсэн оноштой болох нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн ЭМН төвийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр, байнга архидан согтуурч, нийгмийн хэв журам зөрчиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Төртогтохын тайлбар, хохирогч Ч.Э*******гээс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан мэдүүлэг, гэрч М.О*******эс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр авсан мэдүүлэг, зөрчлийн талаарх бүртгэл, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гуравдагч этгээд Б.Ч*******ийн өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна.
Мөн Б.Ч******* нь эрүүлжүүлэгдэж, захиргааны арга хэмжээ авагдаж байсан гэж тайлбарлаж байх ба эрүүлжүүлэгдэж байсан болох нь гуравдагч этгээд Б.Ч*******ийн тайлбар, зөрчлийн тэмдэглэлээр тогтоогдсон.
Улмаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр эрхлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан нөхцөл тогтоогдож байна.
Иймд Б.Ч*******ийн архинд донтох байдлыг эмчлэх шаардлагатай гэж үзэн архины албадан эмчилгээнд явуулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115. 2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Үзээн овогт *******ын Ч******* /РД: *******/-ыг архины албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлсүгэй.
2. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Б.Ч*******ийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурьдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
| 2018 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2018/01457 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС