Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/74

 

 

 

 

   2025          02           25                                            2025/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2530000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг *******8 тоотод түр оршин суух, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч *******  нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ганга" хүнсний дэлгүүрийн зүүн талаас 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Дөрвөлж" хүнсний дэлгүүрийн урд талын 29 дүгээр гудамж хүртэлх зайд "Toyota Prius-XW20" маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1,46 хувийн согтолттойгоор жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Хүлээн зөвшөөрч байна гэв.

2530000000027 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 02 х),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 03-04 х ),

Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 08 х),

ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 09-13 х),

Гэрч *******: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цаг 30 минутаас 02 цагийн хооронд тус цагдаагийн газрын нийт алба хаагч нар “Уусан бол бүү жолоод”, хэсэгчилсэн “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон нийтийн цагдаа А.Базарсэдийн хамт тус албаны Тоёота приус-30 маркийн 01-04 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнт оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Тус хугацаанд удирдлагаас замын хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хариуцсан нутаг дэвсгэрээ өөрчилж Баруун-Урт сумын хэмжээнд үүрэг гүйцэтгэх гэсэн тул А.Базарсэд бид хоёр Ганга дэлгүүрийн зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байхад тус дэлгүүрийн зүүн талаас тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хойш эргээд явахаар нь тус тээврийн хэрэгслийн араас нь дагаж явахад Дөрвөлж 8 нэрийн хүнсний дэлгүүрийн урд талын 29 дүгээр гудамжны гадаа зогсохоор очиж өөрс өөрсдийгөө танилцуулж жолоочоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ шалгуулна уу гэхэд хоёулаа байхгүй гэж хэлэхэд тухайн хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, та хаана юу хэрэглэсэн бэ гээд асуухад өнөөдөр найзын төрсөн өдөр болоод сэрүүн нэртэй 2 ширхэг лаазтай пиво уусан талаар хэлсэн. Тэгээд би тус жолоочоос регистрийн дугаар, овог нэрийг нь асууж цагдаагийн албанд ашигладаг Х-Cover нэртэй торгуулийн багажаар шалгаж үзэхэд тус тээврийн хэрэгслийн жолоочийг ******* гэдэг хүн байсан бөгөөд тухайн хүн нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эрхээ хасуулсан байсан учраас тус иргэний согтолтын хэмжээг шалгахаар цагдаагийн газарт авчирч согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахдаа давхар дуу дүрсний бичлэг хийж баримтжуулан авсан бөгөөд тухайн хүний согтолтын хэмжээ нь 1.46%-тай гарч байсан.

Мөн ******* нь тухайн үед Тоёота приус-20 маркийн 94-85 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. ******* нь Ганга дэлгүүрийн зүүн талаас Дөрвөлж дэлгүүрийн урд талын 29 дүгээр гудамж хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан.  ******* нь тухайн үед нэг найзтайгаа хамт явж байсан.” гэх мэдүүлэг, (хх-ийн 16-17 х),

Гэрч *******: “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед хадам ах хамт Эрдэнэчулуун ахынд морины тэжээл өгөнгөө тухайн айлд бууз хийхээр очихдоо ******* нь Тоёота приус-20 маркийн машинтай очсон. Эрдэнэчулуун ахынд очиход Эрдэнэчулуун ах байхгүй, эхнэр нь Оюунбилэг эгч буузаа хийж байхаар нь бид хоёр туслахад Оюунбилэг эгч бид хоёрт Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво задалж өгөөд тухайн пивыг ууж дууссаны дараа Оюунбилэг эгч бид хоёрт Экс нэртэй 0.5 литрийн архи, Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво гаргаж өгөөд тухайн архи пивыг бид 3 хувааж ууж дууссан. Удалгүй хадам ах утас руу бага охин нь залгаад хүрээд ир гээд дуудахаар нь би хадам ахыг согтуу байж машин бариад хэрэггүй гэхэд охины чих нь өвдөөд байна гэнэ очихгүй бол болохгүй гэр рүүгээ явъя гээд бид хоёр тухайн айлаас гараад гэрийнхээ үзүүрийн гудамжинд ирэхэд цагдаагийн алба хаагч нар бид хоёрыг зогсоож ******* ахаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гээд тус цагдаагийн газарт авчирч согтолтын хэмжээг нь шалгасан. Тухайн үед ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 х),

Гэрч : “...Төрсөн ах ******* нь эхнэр 3 хүүхдийн хамт Баруун-Урт сумын 6 дугаар баг *******8 тоотод амьдардаг. Манай тус тоот хашаанд тусдаа байдаг, би нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Ах маань одоогоор эрхэлсэн ажилгүй байна, саяхан эхнэртэйгээ маргалдаж муудсан болохоор эхнэр нь 2 сарын өмнө нь салаад явсан, одоо 3 хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Ах маань тэр болгон архи уугаад байдаггүй, хааяа нэг архи уудаг, архи уусан үедээ огт агсан тавиад байдаггүй хүн байгаа юм. Ах маань 2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой нөхөр ******* хамт айлд бууз хийхээр яваад тухайн айлдаа нөхрийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм байна лээ. Тэр үед нь 1-р ангийн сурагч хүүхэд нь ах руу залгаад ир гэхэд нь хүүхдийнхээ үгэнд ороод согтуу машинаа бариад гэрийнхээ үзүүрийн гудамжинд цагдаагийн алба хаагч нартай тааралдаж баригдсан гэдгийг нь тухайн үед нь мэдсэн. Ядаж байхад тухайн үед нь нөхөр бас архи уучихсан байсан болохоор өөрөө машинаа барьсан гэж надад хэлсэн. Мөн ах маань 2 хүү, 1 охинтой, бага нь охин болохоор охиныхоо үгнээс огт гардаггүй хүн болохоор өөрийгөө эрсдэлд оруулан барин охин дээрээ очиж байгаад ийм асуудалд орсон маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 х ),

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/175 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 53-55 х ),

Бичмэл нотлох баримтыг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуулбарлан авсан тэмдэглэл (хх-ийн 57-59 х ),

Яллагдагч: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны оройны 21 цаг өнгөрч байхад хүргэн ******* хамт Ганга 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зүүн талд байдаг танил ах Эрдэнэчулууны гэрт очсон. Тухайн айл руу очихдоо хүргэн бид хоёр огт архи уугаагүй байсан бөгөөд би өөрийн Тоёота приус-20 маркийн 94-85 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Тухайн айлд очиход Эрдэнэчулуун ах ажилтай байсан, харин эхнэр Оюунбилэг эгч байсан. Тэгээд бид гурав цагаан сарын бууз хийнгээ Сэрүүн нэртэй 2.5 литрийн 2 том пиво бид 3 хувааж ууж дууссан удалгүй бага охин Б.Баярцэцэг ахынхаа утаснаас залгаад гэртээ ир гэхээр нь тухайн айлын гаднаас би өөрийнхөө машиныг жолоодож миний хажуу талын суудалд хүргэн суугаад бид хоёр Ганга дэлгүүрийн зүүн талаас Дөрвөлж дэлгүүрийн урд талын 29 дүгээр гудамжны үзүүр дээр ирэхэд цагдаагийн алба хаагч танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, таны согтолтын хэмжээг шалгаж үзнэ гээд тус цагдаагийн газарт авчраад миний согтолтын хэмжээг үзэхэд 1.46 хувийн согтолттой гарсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 37-39 х)

Шүүгдэгч Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл  /хх-ийн 41 х/

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 51 х/

Шүүгдэгч оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-43х/

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.21-ний өдрийн 2024/ЗШ/175 дугаартай шийтгэврийн хуулга /хх-ийн 53-55 х/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

              Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ганга" хүнсний дэлгүүрийн зүүн талаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Дөрвөлж" хүнсний дэлгүүрийн урд талын 29 дүгээр гудамж хүртэлх зайд "Toyota Prius-XW20" маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1,46 хувийн согтолттойгоор жолоодсон болох нь

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Гэрч *******: “.... Тус хугацаанд удирдлагаас замын хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хариуцсан нутаг дэвсгэрээ өөрчилж Баруун-Урт сумын хэмжээнд үүрэг гүйцэтгэх гэсэн тул А.Базарсэд бид хоёр Ганга дэлгүүрийн зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байхад тус дэлгүүрийн зүүн талаас тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хойш эргээд явахаар нь тус тээврийн хэрэгслийн араас нь дагаж явахад Дөрвөлж 8 нэрийн хүнсний дэлгүүрийн урд талын 29 дүгээр гудамжны гадаа зогсохоор очиж  өөрсдийгөө танилцуулж жолоочоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ шалгуулна уу гэхэд хоёулаа байхгүй гэж хэлэхэд тухайн хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, та хаана юу хэрэглэсэн бэ гээд асуухад өнөөдөр найзын төрсөн өдөр болоод сэрүүн нэртэй 2 ширхэг лаазтай пиво уусан талаар хэлсэн согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахдаа давхар дуу дүрсний бичлэг хийж баримтжуулан авсан бөгөөд тухайн хүний согтолтын хэмжээ нь 1.46%-тай гарч байсан...” гэх ,

Гэрч *******: “...Эрдэнэчулуун ах байхгүй, эхнэр нь Оюунбилэг эгч буузаа хийж байхаар нь бид хоёр туслахад Оюунбилэг эгч бид хоёрт Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво задалж өгөөд тухайн пивыг ууж дууссаны дараа Оюунбилэг эгч бид хоёрт Экс нэртэй 0.5 литрийн архи, Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво гаргаж өгөөд тухайн архи пивыг бид 3 хувааж ууж дууссан. Удалгүй хадам ах утас руу бага охин нь залгаад хүрээд ир гээд дуудахаар нь би хадам ахыг согтуу байж машин бариад хэрэггүй гэхэд охины чих нь өвдөөд байна гэнэ очихгүй бол болохгүй гэр рүүгээ явъя гээд бид хоёр тухайн айлаас гараад гэрийнхээ үзүүрийн гудамжинд ирэхэд цагдаагийн алба хаагч нар бид хоёрыг зогсоож ******* ахаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гээд тус цагдаагийн газарт авчирч согтолтын хэмжээг нь шалгасан...гэх ,

Гэрч : “...Ах маань 2025 оны 01 дүгээр сарын 17-ны орой нөхөр ******* хамт айлд бууз хийхээр яваад тухайн айлдаа нөхрийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм байна лээ. Тэр үед нь 1-р ангийн сурагч хүүхэд нь ах руу залгаад ир гэхэд нь хүүхдийнхээ үгэнд ороод согтуу машинаа бариад гэрийнхээ үзүүрийн гудамжинд цагдаагийн алба хаагч нартай тааралдаж баригдсан гэдгийг нь тухайн үед нь мэдсэн...” гэх,

Яллагдагч: “....Тэгээд бид гурав цагаан сарын бууз хийнгээ Сэрүүн нэртэй 2.5 литрийн 2 том пиво бид 3 хувааж ууж дууссан удалгүй бага охин Б.Баярцэцэг ахынхаа утаснаас залгаад гэртээ ир гэхээр нь тухайн айлын гаднаас би өөрийнхөө машиныг жолоодож миний хажуу талын суудалд хүргэн суугаад бид хоёр Ганга дэлгүүрийн зүүн талаас Дөрвөлж дэлгүүрийн урд талын 29 дүгээр гудамжны үзүүр дээр ирэхэд цагдаагийн алба хаагч танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, таны согтолтын хэмжээг шалгаж үзнэ гээд тус цагдаагийн газарт авчраад миний согтолтын хэмжээг үзэхэд 1.46 хувийн согтолттой гарсан.” гэх мэдүүлгүүд

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/175 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

Улсын яллагчаас: “.... шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ганга" хүнсний дэлгүүрийн зүүн талаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Дөрвөлж" хүнсний дэлгүүрийн урд талын 29 дүгээр гудамж хүртэлх зайд "Toyota Prius-XW20" маркийн 94-85 СҮА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1,46 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, түүнчлэн  шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан багаж, амьсгал дахь спиртийн агууламж тогтоосон  хэмжилт, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан 34 секундийн дүрс билэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ...” гэх дүгнэлтийг гаргав.

    1.3. Хууль зүйн дүгнэлт

Прокуророос шүүгдэгч  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний  амьсгал дахь спиртийн агууламж 1,46 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг  2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр, тэрээр 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/175 дугаартай  шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдоно.

Шүүх шүүгдэгч тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэж "Toyota Prius-XW20" маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1,46 хувийн согтолттойгоор жолоодож явсан хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

    2.1. Талуудын гаргасан санал,

Улсын яллагчаас: ... Шүүхээс шүүгдэгч эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 2 сарын хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсаныг хэрэгт хавсаргаж хадгалах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргав.

    2.2. Эрүүгийн хариуцлага

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн түүний хувийн байдал  зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

2.4. Бусад асуудлаар

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Моононгийн Баттулгыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хавсаргахыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР