| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
2025 02 21 2025/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 253000000021 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, "Боловсрол" хороолол 307 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Боловсрол хорооллын 307 тоотод байх өөрийн гэрийн гадаа үл ялих зүйлээр шалтаглан ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа олон удаагийн үйлдлээр цохиж биед нь халдаж хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Бид өглөөнөөс орой хүртэл суусан байсан, нэлээн согтуу байсан. Явлаа гэхээр нь согтуу байсан тул тийм зүйл болсон бололтой гэв.
2430000000021 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч *******: “...Манай найз Төрөө нь намайг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүрээд ир гэж дуудахаар нь Баруун-Урт сумын 1 дүгээр баг Боловсрол хорооллын 307 тоотод гэрт нь очсон. Тэгээд намайг очлоо гээд эхнэр нь хоол цай хийж өгөөд. Төрөө надад 1 шил виски гаргаж өгөөд бид хоёр хувааж уусан. Тэгээд Төрөө нь уусан архиндаа согтоод өөрийн эхнэр Оюунцэцэгийг наашаа суу, цаашаа суу гээд загнаад байхаар нь би Төрөөг боль гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч миний үгэнд ороогүй Тэгэхээр нь би явлаа гэж хэлээд гэрээс нь гадагш гарч байхад Төрөө нь гэрийнхээ үүдэнд гарч ирээд намайг юу гээд байгаа юм, юу яриад байгаа юм гэж хэлээд миний өмсөж байсан хувцаснаас зуураад газарт унагаагаад баруун нүд рүү цохисон Тэгэхээр нь би баруун гараараа дарах үед Төрөө нь миний мөрөн дээрээс дарж байгаад толгой, шанаа, зүүн нүд зэрэг газрууд руу хэд хэдэн удаа цохиод байсан Тэгэхэд Төрөөгийн эхнэр Оюунцэцэг гэрээсээ гарч ирээд Төрөөг салгахад дахиж над руу дайраад миний тухайн үед зүүж байсан хүзүүний ороолтоор миний хоолойг боогоод байсан. Тэгээд эхнэр нь болох Оюунцэцэг зууралдсаар байгаад Төрөөг салгаад гэрт нь оруулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тухайн асуудлаас болж миний сэтгэл санаад ямар нэг хохирол учраагүй тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Би гомдолтой байна. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 08-09 х),
Гэрч *******: “...Манай нөхөр ******* бид хоёр 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байх үед , гэх хүмүүс нь төрсөн өдрийнх нь бэлгийг өгнө гэж ирцгээсэн. Тэгээд тухайн хүмүүс нь манай нөхөр *******тэй архи хувааж ууцгаагаад, хоол, цай идэцгээгээд нэлээд удаан сууцгаасан. Тэгээд манай нөхөр Я Энхтөр болон хамт байсан , нар нь уусан архиндаа нэлээд согтоцгоосон байсан. Тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад манай нөхөр ******* над руу пизда гээд хэлсэн чинь нь намайг өмөөрөөд *******д хандаж эхнэрээ буруу хэллээ гэж хэлж байсан. Тэгээд нь яалаа гээд манайхаас гарсан. Тэгээд манай нөхөр ******* нь араас нь дагаад гарч байсан. Тэгээд би араас нь гараад очиход нөхөр *******, хоёр хоорондоо зууралдаад байж байхаар нь би салгаад хоёуланг нь гэр рүү оруулсан. Тэгэхэд нь шууд цагдаагийн байгууллага руу залгаад дуудлага, мэдээлэл өгч байсан. ...Манай нөхөр ******* нь намайг хэл амаар доромжлоогүй, миний биед халдаж зодоогүй. ...Намайг гэрээс гараад очих үед хоорондоо зууралдаад байж байсан. Тэгээд *******х нь нүд нь хөхрөөд хавдсан байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13 х),
Гэрч Ж.гийн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хуурай дүү Энхтөрийнд очсон юм. Тэгээд хоол, цай идэж, уугаад Энхтөр 1 шил архи гаргаж өгөөд тухайн үед хамт байсан , ******* бид 3 хувааж ууцгаасан. Тэгээд би тухайн өдөр Улаанбаатар хотоос ирсэн нойр муутай байсан болохоор зүүрмэглэчихсэн байсан. Тэгээд нэг мэдэхэд бархиралдахаар нь гараад хартал *******, хоёр хоорондоо муудалцсан байсан. ...Тухайн үед би зүүрмэглээд унтаж байсан болохоор мэдээгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 х),
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай “...1. ******* биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23 х),
Яллагдагч *******ийн: “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр болоод өөрийн хуурай ах , Ж. ах хоёрыг гэртээ дуудаад хоол идүүлэх зууртаа нэг, хоёр шил архи хувааж ууцгаасан. Тухайн үед би уусан архиндаа нэлээд согтсон байсан болохоор ахтай ам зөрж муудалцсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 х/
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.24-ний өдрийн 23/14 дугаартай албан тоот /хх-ийн 04 х/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 29 х /
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 х/
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 х/
Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 49 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Боловсрол хорооллын 307 тоотод байх өөрийн гэрийн гадаа үл ялих зүйлээр шалтаглан ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа олон удаагийн үйлдлээр цохиж биед нь халдаж хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч *******: “...Тэгээд Төрөө нь уусан архиндаа согтоод өөрийн эхнэр Оюунцэцэгийг наашаа суу, цаашаа суу гээд загнаад байхаар нь би Төрөөг боль гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч миний үгэнд ороогүй Тэгэхээр нь би явлаа гэж хэлээд гэрээс нь гадагш гарч байхад Төрөө нь гэрийнхээ үүдэнд гарч ирээд намайг юу гээд байгаа юм, юу яриад байгаа юм гэж хэлээд миний өмсөж байсан хувцаснаас зуураад газарт унагаагаад баруун нүд рүү цохисон Тэгэхээр нь би баруун гараараа дарах үед Төрөө нь миний мөрөн дээрээс дарж байгаад толгой, шанаа, зүүн нүд зэрэг газрууд руу хэд хэдэн удаа цохиод байсан Тэгэхэд Төрөөгийн эхнэр Оюунцэцэг гэрээсээ гарч ирээд Төрөөг салгахад дахиж над руу дайраад миний тухайн үед зүүж байсан хүзүүний ороолтоор миний хоолойг боогоод байсан. Тэгээд эхнэр нь болох Оюунцэцэг зууралдсаар байгаад Төрөөг салгаад гэрт нь оруулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тухайн асуудлаас болж миний сэтгэл санаад ямар нэг хохирол учраагүй тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Би гомдолтой байна. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх,
Гэрч *******: “.... Тэгээд манай нөхөр Я Энхтөр болон хамт байсан , нар нь уусан архиндаа нэлээд согтоцгоосон байсан. Тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад манай нөхөр ******* над руу пизда гээд хэлсэн чинь нь намайг өмөөрөөд *******д хандаж эхнэрээ буруу хэллээ гэж хэлж байсан. Тэгээд нь явлаа гээд манайхаас гарсан. Тэгээд манай нөхөр ******* нь араас нь дагаад гарч байсан. Тэгээд би араас нь гараад очиход нөхөр *******, хоёр хоорондоо зууралдаад байж байхаар нь би салгаад гэр рүү оруулсан. Тэгэхэд нь шууд цагдаагийн байгууллага руу залгаад дуудлага, мэдээлэл өгч байсан...” гэх ,
Гэрч Ж.гийн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хуурай дүү Энхтөрийнд очсон юм. Тэгээд хоол, цай идэж, уугаад Энхтөр 1 шил архи гаргаж өгөөд тухайн үед хамт байсан , ******* бид 3 хувааж ууцгаасан. Тэгээд би тухайн өдөр Улаанбаатар хотоос ирсэн нойр муутай байсан болохоор зүүрмэглэчихсэн байсан. Тэгээд нэг мэдэхэд бархиралдахаар нь гараад хартал *******, хоёр хоорондоо муудалцсан байсан...гэх,
Яллагдагч *******ийн: “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр болоод өөрийн хуурай ах , Ж. ах хоёрыг гэртээ дуудаад хоол идүүлэх зууртаа нэг, хоёр шил архи хувааж ууцгаасан. Тухайн үед би уусан архиндаа нэлээд согтсон байсан болохоор ахтай ам зөрж муудалцсан байсан.” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай “...1. ******* биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Боловсрол хорооллын 307 тоотод байх өөрийн гэрийн гадаа үл ялих зүйлээр шалтаглан ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа олон удаагийн үйлдлээр цохиж биед нь халдаж хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв....” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж нүүр рүү нь гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.
Хэрэгт хохирогч нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй болно. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв. дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба нь уг хохирлын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.24-ний өдрийн 23/14 дугаартай албан тоотоор, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь түүний цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл буюу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР