Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/17

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.З-гоор тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Н.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э ,

Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ..............аймгийн ...................сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд ирүүлсэн 2224001020002 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........оны .......... дүгээр сарын ........-ны өдөр ...............аймгийн ...........суманд төрсөн, .......настай, ..............,........... ..............боловсролтой, ...............гүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт ............аймгийн ..........сумын ...........баг хаягаар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт О-вын Х  /.........................../.

Шүүгдэгч О.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ..............аймгийн .............сумын .............багийн нутаг .................гэх  газарт хатуу хучилттай засмал зам дээр ..............улсын дугаартай ..............маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.” Гэснийг, мөн дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчиж тээврийн хэрэгслийг зам чөлөөлөхгүй зогсоосны улмаас араас нь .................улсын дугаартай ******* 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, ******* 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б, зорчигч Г.Т нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Х-ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт хамаарч байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Шүүхуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сард сургуульд явахаар явсан. Нэг ярьсан чинь явж л байна гээд салгасан. Өглөө босоод залгасан чинь утас нь дуудаад байгаа хэр нь авахгүй байсан. Тэгээд ажлын газраас хүмүүс ирж ийм юм боллоо гэж хэлсэн. Энэ хэрэг бол зам чөлөөлж тавиагүйгээс үүссэн хэрэг. Хэрэг гараад 3 жил болох хугацаанд шүүгдэгч над руу 2 удаа утсаар ярьсан. Ярихдаа өөрийгөө өмгөөлж ярьсан. Бид нарт эмгэнэл илэрхийлээгүй. Эхний удаа ярихад нь бид нартай ирж уулз, бид нарын байдалтай танилц гэж хэлсэн. Ирж уулзаагүй. Энэ хэрэг 3 жилийн хугацааг үзэж байна. Одоо хурдан шийдвэрлүүлмээр байна. Нөхөр бид хоёр ээлжлээд 103 дуудаад амьдарч байна. Харж хамгаалж, асарч тойглох хүүхдээ алдаж гал голомт минь тасарлаа. Бид хоёрт юугаар ч нөхөшгүй хохирол учирлаа. Хохирол төлбөрийн тухайд 49,685,414 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг төлүүлэх саналтай байна. Сэтгэл санааны хохирол арилахааргүй байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2 охин, 1 хүүтэй байсан. Улаанбаатар руу эгчдээ 1 хонины мах аваачиж өгье гээд явсан. Хэдний өдөр гэрээсээ явсныг нь мэдэхгүй, би хөдөө байсан. 11 сарын 13-нд бие нь муу байна гэж сонссон, ирж авахад өнгөрсөн байсан. Т-ээс манай ах очиж авсан байна лээ. Би гомдолтой байна. Нааш, цаашаа явсан зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ. Би У хот руу эмчилгээнд яваад ирлээ. Зүрхний өвчтэй болсон, эмчилгээтэй байгаа. Дээр нь засаг даргын тамгын газраас бензинээр тусалсан. Сэтгэл санааны хохиролтой байна. Шүүгдэгч надтай нэг ч уулзаагүй өнөөдөр л харж байна...” гэв.

Гэрч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өглөө шүүгдэгч өглөөний 5-6 цагийн үед манайд орж ирсэн. Гэрийн гадаа ирээд үүд нүдэхээр нь онгойлгож өгсөн. Гэрт орж ирээд замын тэнд машин эвдэрчихлээ гэхээр нь хартал замын хажууд гэрэл асаалттай машин байсан. Тэгээд танайд “утас байна уу” гээд утсаар ярьсан. Утсаар яриад эвдэрсэн юм аа захисан. Удаагүй байтал осол гарсан. Тэгээд энэ хүнтэй машин дээр нь очиход цагаан машинаас нэг хүн гарч ирсэн. Шүүгдэгч түүнийг татаж гаргаж ирсэн. Тэр хүнийг дагуулаад гэрт очоод утсаар Н сумын цагдаад дуудлага өгсөн. Эхнэр рүүгээ ахиж залгаад миний машиныг мөргөчихлөө гэсэн. Цагдаа ирээд буцаж машин дээрээ очсон. Тэрнээс хойшхыг мэдэхгүй...” гэв.

Шинжээч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шинжээч И.Б, Л.Э нарын хамтаар техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Техникийн шинжээчийн дүгнэлтэд дараах хариултуудыг өгсөн байгаа. ..........улсын дугаартай ..............маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болон нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн. 3.5а дугаар заалтад “Зам тээврийн осолд холбогдсон жолооч осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүргийг хүлээнэ” гэж заасан байгаа. .................улсын дугаартай *******-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дугаар заалт буюу “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Гэснийг, 12.4 дүгээр заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байна. Тоёото приус маркийн автомашины хамгийн бага хурдыг олж тогтоосон байгаа. хамгийн бага хурдыг тогтооход ...............маркийн машиныг 5.6 метр зайнд хөндлөн чигт гулсуулсан, анх мөргөлдсөн А цэгээс Тоёото приус 20 маркийн машины ослын дараах байрлал хүртэл 26.44 метр зайд 2 дугуй тоормосолж, арын 2 дугуй өнхөрсөн байна. МАЗДА ТИТАН маркийн автомашиныг 90 градус хөрвөөсөн гэж үзээд хурдыг бодсон. Генетик энерги хадгалагдах хуулийг ашиглан нийт хийсэн ажлуудаас машиныг хурдыг тооцсон байгаа. Энэ хурдыг тооцоход 80,31 гэж гарсан байгаа. Дээрх хурдыг тооцохдоо 2 машинд учирсан эвдрэл гэмтэл шингэх энергийг тооцолгүй бодсон байгаа. ............улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а болон 12.4-р заалтууд, ..............улсын дугаартай ******* ТИТАН  маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 14.10 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн.  ******* ******* маркийн тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт зогссон байгаа. Зорчих хэсэгт ард талын дугуйнууд зогсож байсан. Түр буюу удаан зогсохдоо зайлшгүй хөвөөн дээр гарч зогсох ёстой. Хөвөөн дээр гарч зогсоогүй зорчих хэсэгт зогссон учир хориглосон газар зогссон гэж үзсэн. Хориглосон газар зогссон жолооч зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах ёстой. Тухайн автомашин чагтан голын холхивч нь нураад кардан гол нь сугараад гарсан тохиолдолд автомашин өөрөөрөө хөдлөх боломжгүй. Учир өөр автомашинаар чирэх боломжтой байна. 23 цагийн үед эвдрээд өглөөний 05 цаг хүртэл зорчих хэсгийг чөлөөлөх ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр зорчих хэсэгт зогсож байгаа нь харагдаж байна. Тиймээс бид 14.10 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эвдрэл гэмтэл гарснаас хойш үүрийн 05 цаг хүртэл энэ байрлалд тээврийн хэрэгсэл байлгаж байсан нь буруу. Хориглосон газар зайлшгүй зогссон жолооч зорчих хэсгийг даруй чөлөөлөх ёстой. Чөлөөлөхийн өмнө ослын дохионы гэрлийг асаана. Ослын дохионы гэрлийг асаасан ч гэсэн зайлшгүй зогсолт хийсэн жолооч ослын тэмдгийг тавих ёстой. Ослын зогсолтын тэмдэг тавьсан эсэх нь эргэлзээтэй байсан учир ослын тэмдэгтэй холбоотой заалтыг өгөөгүй...” гэв.

Шинжээч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Дүгнэлтийг Н.М, миний бие, Л.Э гэх 3 шинжээч гаргасан. Цагдаагийн ахлах дэслэгч Т.Ж*ын тогтоолыг үндэслээд дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийг гаргахад 3 шинжээч санал нэгтэйгээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Гол нь ослын хувьд зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл зогсоосон. Ер нь бол зорчих хэсэг гэдэг нь зорчдог хэсэг болохоос зогсдог хэсэг биш. Зогссон гэдэг нь аюул саадын эрсдэлийг бий болгож байгаа. Ийм тохи₮олдолд нэн даруй арга хэмжээ авна гээд хуульчилсан. Нэн даруй гэдэг нь ирээдүй, өнгөрсөн, одоог харуулж байгаа. Зорчих хэсэгт зогссон тохиолдолд тээврийн хэрэгслийг зайлуулах бүх арга хэмжээг авна. Ачаатай бол ачааг нь буулгана. Хүний амь насанд заналхийлсэн үйлдэл шиг болчихсон учир нь зорчдог зам дээр машин механизмыг үлдээсэн байна гэдэг нь аюултай үзэгдэл гээд нэн даруй арга хэмжээ авна гээд тусад нь нэг заалт болгож оруулсан. Нэн даруй холдуулаагүйгээс энэ гэмт хэргийн шалтгаан болсон байна гэж харж байгаа.  Нөгөө тал нь согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлнэ гэдэг нь зам дээрээ байгаа аюул саадыг таньж мэдэхгүй, ойлгохгүй байгаа хүнээр жолоодуулж байна гэсэн үг. Эрх хасуулсан хүн нь аюул, саадыг мэддэг боловч тухайн үедээ аюул саад гэж ойлгож замын хөдөлгөөнд оролцож чадваргүй болсон болохоор нь хязгаарласныг хэлж байгаа. Жолоодох эрх нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зам дээр байгаа саадыг мэддэг болсон тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох ёстой гэж үнэлж жолоодох эрх олгодог. Эдгээр зүйлүүд нь осол гарах шалтгаан болж байгаа. Зам тээврийн осолд гарч байгаа хамгийн аюултай нь зорчих хэсэгт хөдөлгөөнгүй биетийг үлдээх, тогтоосон хурдын дээд хязгаарыг хэтрүүлэх зэргийг зөрчсөнөөс хохирлын хэмжээг нэмэгдүүлж амь нас эрсдэх аюултай..Санаатай болон санамсаргүй байдлаар зам тээврийн ослын эд зүйлийг холдуулах, эд зүйлсэд өөрчлөлт хийх нь хэрэг нотлоход нөлөөлнө. Техникийн шинжээчийн дүгнэлт гаргахад замын нөхцөл байдлыг судлах, хэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бэ, ямар дүрэм зөрчсөн гэдгийг тогтоож ослын зорилгыг тогтооход саад болж байдаг. Техникийн шинжээчийн дүгнэлтийг буруу гаргах, дүгнэлт гаргах боломжгүй болгох зүйл байдаг. Замын хөдөлгөөний дүрэмд тусгайлан заалт болгож өгсөн. Шүүгдэгч ослын тэмдгээ зөв газар тавьсан байгаад эвхсэн бол өөрийгөө буруутгах үндэслэл болно, буруу газар тавьчхаад эвхсэн бол өөрийнхөө бурууг нуух үндэслэл байна... ” гэв.

Шинжээч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ж.Х, Д.Б нарын хамтаар дүгнэлт гаргасан. Цагдаагийн ахмадын мөрдөгчөөс ирсэн 13 асуулт, өмгөөлөгч Б.Э, Б.Б нарын асуултуудад хариулсан. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн техникийн шинжээчийн зүгээс зам тээврийн осолд ямархуу асуудал болсон байна гэдгийг дүгнэсэн. ******* титан маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалтыг зөрчсөн байна. Зайлшгүй зогсолт хийсэн боловч чөлөөлөх арга хэмжээ аваагүй байна. Ослоос үүдэлтэй ямар нэгэн эд зүйлийг хөдөлгөж болохгүй. Хөдөлгөсөн байгаа нь И.Б шинжээчийн хэлж байгаатай адилхан үйл ажиллагаанд саад учруулна. ******* маркийн автомашины жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа нь 3.7а-д заасныг  зөрчсөн. Хамгийн багаар тооцоход 80,31 километрийн хурдтай явж байсан нь түүнээс дээш хурдтай явж байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалтыг зөрчсөн байна гэсэн тодорхойлолтыг гаргасан байгаа. Ослын тэмдгийг зөв байрлуулсан эсэхийг шалгах боломжгүй. Автомашины чагтан голын шайриг нурсан тохиолдолд өндөр дуу гардаг, дуу гарсны дараа хэсэг яваад дуу нь өндөрсөөд, дараа нь хааз гишгэсэн ч машин явахгүй. Ийм үед жолооч ур чадвартай байх ёстой. Явж байхад автомашин эвдэрч байгаа бол аль болохоор замыг чөлөөлж тавих ёстой. Ачаагаа буулгах зэрэг арга хэмжээ аваагүй. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн дүгнэлтийг гаргасан байгаа...” гэв.

Шинжээч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө манай шинжээч Ц.Ц багш маань дэлгэрэнгүй танилцууллаа. Шүүх хуралдаанд яригдаж байгаа зүйл, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дүгнэлтийг багаараа гаргасан байгаа...” гэв.

Шинжээч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ц.Ц, Ж.Х, миний бие тухайн хэргийн материалыг хянаж үндэслэн энэхүү дүгнэлтийг нэгэн зэрэг зөвшилцөн гаргасан. Ц.Ц багш өөрсдийн гаргасан дүгнэлтийг тайлбарласан учир ярих зүйл байхгүй байна...” гэв.

Шүүгдэгч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ар гэрийнхнээс нь уучлалт хүсэж байна. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мах ачаад Улаанбаатар хот руу хүргэж өгөх гэж явж байгаад машины чагтан голын шайраг нураад шөнийн 1 цагийн үед машин саатаж зогссон. Ачаатай байсан учир машин зогсож таараад буугаад харахад шайраг нурсан байсан. Ослын тэмдгээ гаргаад өөрийнхөө алхаагаар баримжаалаад тэмдгээ тавьсан. Увс аймгийн том машин, жижиг машинууд их явж байсан. Явж байгаа бүх машиныг зогсоох гэж үзсэн, зогсоогүй. Шөнийн 01 цагаас өглөөний 05 цаг хүртэл ганцаараа түрж, чирч, хөшиж үзээд хүчрээгүй. Үүр цайхад 2 айл харагдсан. Тэр айлд очоод утсаар яриад байж байтал гадаа түс, тас гээд дуугарсан гараад хартал осол болсон байсан...  ”гэв.

-Улсын яллагч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “............ аймгийн ..................сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Б би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн О.Х*-т холбогдох эрүүгийн 2424000270057 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ..............аймгийн ................сумын ...........багийн нутаг ............гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр ............улсын дугаартай ******* ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.” гэснийг, мөн дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчиж тээврийн хэрэгслийг зам чөлөөлөхгүй зогсоосны улмаас араас нь ............улсын дугаартай ******* 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, ******* 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б, зорчигч Г.Т нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг, тухайн үзлэгээр тээврийн хэрэгсэл дунд талын цагаан зурааснаас 1 метр 80 сантиметрийн зайтай зогссон байдаг. Ослын гурвалжин байршуулсан байрлал, ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Энэ хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Т шинжээчийн гаргасан дүгнэлтэд 5 дахь заалт нь  МАЗДА ТИТАН маркийн .................улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5, 14.10, 11.1 дэх заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол үүссэн гэж үзэж байна гэж анхны шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнийг үндэслэн гарсан ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн техникийн шинжээчийн дүгнэлтэд ...............улсын дугаартай МАЗДА ТИТАН маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болон нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” 3.5 а-дугаар заалт буюу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүргийг хүлээнэ” гэж тус тус дурдсан байгаа. Түүнчлэн ................улсын дугаартай МАЗДА ТИТАН маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь заалтыг зөрчсөн нь гэмт хэргийг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Мөн түүнчлэн 837 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 13 дахь хариулт нь  ...............улсын дугаартай МАЗДА ТИТАН маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн байх боломжтой гэх, 4 дэх хариулт ...........улсын дугаартай ..................маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь заалтад зорчих хэсэгт түр болон удаан зогссон жолооч зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээг авна. Осол болсон үед эд зүйлсийг байрнаас хөдөлгөхгүй байна гэсэн заалтыг зөрчсөн байна. 8 дугаар хариулт нь техникийн шинжээч нь ирүүлсэн материалаас хянаж үзэхэд .....................маркийн тээврийн хэрэгслийн жолооч зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй байна гэсэн тусгай мэдлэг бүхий хүмүүсийн шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримт болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримт, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, туршилтын тэмдэглэлд тусгагдсан 80 километр цагийн хурдтай явж байхад ослын гурвалжин дайрч гарахад эвдэрч байна. Харин хажуугаар нь явахад унахгүй байна гэсэн туршилт, гэрч, яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч О.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Учирсан хохирол хор уршгийн тухайд Д.Н-д баримтаар 37,831,489 төгрөг нэхэмжилсэн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд автомашины үнэлгээ болох 10,000,000 төгрөг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 704,864 төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж Д.Н-д олгох, мөн Ц.О баримтаар нэхэмжилсэн 4,979,003 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж Ц.О-д олгуулах саналыг гаргаж байна. ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд шүүгдэгч О.Х-ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж авч үзсэн. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч О.Х-т Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс авхуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих, гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-д 18,228,036.5 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-д 1,864,267 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, мөн бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар саарал хайрцагтай ослын гурвалжин тэмдэглэгээг шүүгдэгч О.Х-т буцаан олгох, түүний эд хөрөнгөөс 10 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгох, түүнчлэн шүүгдэгч О.Х*ын ....... дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийтгэх тогтоолын хамт шилжүүлэх саналтай байна. Хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж байна. Манай зүгээс тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Учир нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч нараас мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт, баримтуудад дүгнэлт хийгээд үзэхэд гэрч “улаан өнгийн гэрэл анивчиж байгааг би болбол харсан” гэж мэдүүлдэг. Гэтэл тухайн ослын тэмдэг баруун, зүүн эргэх үед  зэрэг асааснаараа ослын гэрэл анивчина, ингэхдээ болбол шар өнгийн гэрэл анивчдаг гэдгийг шинжээч нар тодорхой хэлсэн. Нөгөө талаас зорчих хэсэг гэдэг нь машин зорчиход зориулагдсан хэсэг. Гэтэл тухайн зорчих хэсэгт машин тавихыг хориглосон байдаг. Хориглосон тохиолдолд машин тавьсан бол даруй хугацаанд зорчих хэсгийг чөлөөлөх шаардлагатай байдаг. Зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл зогсож байгаа нь аюул саадыг бий болгох эрсдэл бий болгож байна. Зорчих хэсгийг чөлөөлөхийг тухайн тээврийн хэрэгслийн жолоочид үүрэг болгосон байдаг юм. Тухайн хэрэгт авагдсан баримт, бусад оролцогчдын мэдүүлгээр О.Х би ганцаараа явсан, ачаатай байсан учраас хөдөлгөж чадаагүй юм гэж мэдүүлдэг. Гэрч Л манайх портер маркийн тээврийн хэрэгсэлтэй гэдэг. Нэгэнт тээврийн хэрэгслийг өөрөөр нь холдуулах боломжгүй учир гэрчээс ямар нэгэн байдлаар тусламж хүссэн, зорчих хэсгээс тээврийн хэрэгслээ холдуулах арга хэмжээ аваагүй байна. Ачаагаа буулгаж, машинаар чирүүлэх зэрэг арга хэмжээ авч болохоор байсан. Зорчих хэсэгт байгаа тээврийн хэрэгсэл эрсдэл бий болгож байдаг. Гэтэл 01 цагаас үүрийн 05 цаг хүртэл эрсдэлт нөхцөл байдал бий болгож осол болох шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж харж байна. Мөн ослын тэмдгийг зөв байршуулаагүй байдаг. Шүүгдэгчийн мэдүүлэгт хажуугаар тээврийн хэрэгсэл өнгөрөхөд ослын тэмдэг унасан гэж тайлбарладаг. Гэтэл тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч нар ослын тэмдгийг зөв байршуулсан бол унахгүй талаар тайлбарладаг. Хэдий салхи, шуурганд хийсэж байвал ослын тэмдгийн бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцах нь зүйтэй байсан. 30 метрээс дээш метр байршуулаагүй. 80 километр цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд 40 метр гулсаад зогсох боломжтой байдаг юм байна. Ослын тэмдгийг ямар зайд байршуулснаас шалтгаалж осол аюулыг холдуулах урьдчилсан арга хэмжээг хууль ёсны дагуу аваагүй байна. Хэрэв ослын тэмдэг зөв байршсан байгаад, шүүгдэгч өөрөө тэмдэгтээ хүрээд эвхэж байгаа нь өөрийнхөө үйлдлийг буруутгах, харин буруу байршуулсан байгаад санаатайгаар хүрсэн бол өөрийнхөө гэм бурууг нуух зорилгоор хөдөлгөсөн байх боломжтой. Цаашлаад хэргийн газарт байгаа эд зүйлийг өөрчлөх хүрэх тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг өөрчлөх хүртэл үр дагавартай байгаа учир тухайн газарт байгаа эд зүйлийг хөдөлгөхийг хориглодог. Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. О.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх бүрэн чадамжтай субъект байна. Хэдийгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд санаатай хандаж байгаа боловч түүнээс үүссэн гэмт хэрэг нь давхар объекттой хэрэг. Үүнээс үр дагаварт нь болгоомжгүй хандсан гэж үзэж байна. Иймд түүнийг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд баримтаар нэхэмжилсэн 39,685,414 төгрөг, үүнээс юу авсан нь тодорхойгүй, баримтын үнэ, он сар арилсан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтуудыг хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Машины үнэлгээ болох 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 10,000,000 төгрөгөөр үнэлсэн байгаа учир уг үнэлгээгээр машины хохирлыг гаргуулж хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. ...Шүүгдэгчийг анхан шатын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж гэм буруугийн шүүх хуралдаанаар дүгнэсэн. Түүнийг гэм буруутай гэж анхан шатын шүүх дүгнэсэн байгаа учраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар хуульд заасан төрөл хэмжээний ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг хэлж байна. Хохирогч нарын зүгээс болбол шүүхээс тогтоосон хохирол, миний үйлчлүүлэгчид учирсан хохирлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.о шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хаана хаанаа алдсан байна. Миний тухайд гомдолтой байгаа ч шүүх өөрийнхөө эрх хэмжээнд хохирол төлбөрийг гаргуулж өгнө байх. Хохирлоо гаргуулж  авна. Өөр хэлээд байх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Юуны түрүүнд хоёр хүний амь нас эрсэдсэнд харамсаж байна. Одоо бид чиг үүргийн хүрээнд эрүүгийн хуулийн зөрчил нь хаана байна вэ? гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь юу юм бэ? гэдгийг үнэн зөв тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Өнөөдөр улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар О.Х-ын буруутай буюу Замын хөдөлгөөний дүрэм буюу 14.10 дугаар зүйлд заасан зам чөлөөлөх арга хэмжээ аваагүй гэдэг асуудлыг зөвхөн яриад байна. 3 хүний бүрэлдэхүүнтэй болон 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр болбол О.Х зайлшгүй зогссон нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, гэхдээ хориглосон газар зогссон учраас тэрийг яаралтай чөлөөлөх арга хэмжээ авч чадаагүй байна гэж буруутгаад байгаа талаар тайлбарладаг. Тухайн үед цаг агаарын хувьд хүйтэн, намрын сэрүүн унасан байсан үе. Машины жолооч машинаа засах гээд  байна гэдэг чинь машинаа хөдөлгөж, замаас зайлуулах гээд байна гэсэн үг. Нөгөө талаар зам тосоод чирээд өгөөч гэж гуйхаар удаан зогссон талаар шүүгдэгч өөрөө мэдүүлдэг. Энэ бол тухайн хүний хамгийн түрүүний л авах арга хэмжээнүүд. Түүнээс биш тэнд портертой хүн байгаа даа тэрийг гялс дуудаж ирээд чирүүлчихье гэдэг ухаан тухайн үед гарахгүй. Тэр орон нутагт ямар машинтай айл өрх, хэн байгаа юм билээ мэдэхгүй. 05 цагийн үед гэгээ орж айл руу явсан нь тусламж хүсэх гэж очсон, очингуутаа утсаар ярьж сэлбэг захисан, тэр хугацаанд машин чирээд өгөөч гэх яриа ч үүсэж амжаагүй. Гэрч Л.Л өглөө босоод өрхөө татаад орохдоо л машиныг харж, машин эвдэрсэн талаар ярьж байтал түс, тас гээд гараад харахад осол болсон байсан гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгч маань өөрт байх боломжоороо чөлөөлөх арга хэмжээ авах гэж оролдсон даанч чөлөөлж чадаагүй нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан гэмт хэргийн тээврийн хэрэгслийг замаас чөлөөлөөгүй гэж үзээд байна. Гэхдээ приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эзэмшиж байсан хүмүүст гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлүүд байна гэж үзэж байна. Хэдийгээр хүний амь нас эрсэдсэн ч гэсэн ярихгүй бол болохгүй байна. Тухайлбал тээврийн хэрэгслийн жолооч эзэмшигч маань Замын хөдөлгөөний дүрмийн 4.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, 2.3-д заасан арван найман насанд хүрсэн хүн жолооны үнэмлэх авах гэж заасан ч хохирогч 17 настай байгаад түүгээр тээврийн хэрэгсэл жолоодуулж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн тээврийн хэрэгсэл жолоодож үзээгүй хүүхэд шүү дээ л гэж байна. Шинжээч нарын тайлбарласнаар  эрхийн үнэмлэхгүй бол аюул саадыг ойлгохгүй мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол самбаачлах хугацаа багассан байдаг. Хэрэв жолооны сургалтад суучихсан, тээврийн хэрэгсэл жолооддог хүн байсан бол саадыг мэдэрнэ гэж тайлбарлаж байна. Тэгэхээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болбол үүнд байсан юм болов уу гэсэн байр суурьтай байна. Гэмт хэргийн шалтгааныг тээврийн хэрэгсэл зорчих хэсгийг чөлөөлөөгүй гэх үндэслэл болгоод байгаа гэтэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодсон мөн доод хурд нь 80,31 байгаа. Дээшээ хэдэн километр цаг хүртэл хурдалсан талаар бид нар мэдэхгүй мөн шинжээч нар тогтоох боломжгүй байгаа. Тийм учраас Замын хөдөлгөөний буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн үндэслэл маань эрх зүйн хэмжээний акт, замын хөдөлгөөний дүрэм тогтоосон журмыг хэн зөрчсөн юм бэ гэдэг асуудлыг л бид бүхэн ярьж байгаа юм. Тэгэхээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, зөрчил хаана байна вэ? гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.  Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэдэг маань нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг л гэмт хэрэг гэж хуульчлаад байгаа. О.Х*ын гаргаж байгаа үйлдэл нийгэмд аюултай юу? зайлшгүй зогсох болсон шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаантай тээврийн хэрэгслийн эвдрэл байдаг. Тухайн цаг хугацаанд чагтан гол эвдэрсэн юм уу? Ачиж явсан ачаа унасан юм уу тэр цаг хугацаанд гялс зогсоод янзална гэж бодохоос эргээд машин хөдлөхгүй байна гэж төсөөлөхгүй шүү дээ. Энэ нөхцөл байдал нь нийгэмд аюултай үйлдлийг энэ хүн зориуд бий болгоогүй шүү дээ. Нөгөөтэйгүүр ослын тэмдгийн тухайд 3 болон 5 бүрэлдэхүүнтэй шинжээч нар ослын тэмдгийг хуульд зааснаар зөв, эсхүл буруу тавьсан талаар дүгнэлт гаргах боломжгүй талаар тайлбарлаж байгаа. Ослын дохиогоо асаачихсан байгаа. Шинжээч тайлбарлахдаа ослын дохио маш холоос харагддаг, аль зүгт байхаас үл хамаарч харагдана. Ослын дохио асаалттай байсан талаар гэрчүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “анивчаад байсан юм” гэж мэдүүлдэг. Ослын дохио асааж байгаа нь аюултай байдал шүү гэдгийг О.Х чадлаараа харуулсан гэж үзэж байна. Булан тойрсон замд бол зайлшгүй ослын тэмдгийг байршуулна. Гэтэл тухайн зам нь уруудаад явж байгаа учир ослын гэрэл асаалттай тохиолдолд харах боломжтой байсан. Ирээдүй хойч үеэ алдсандаа харамсаж байна, мөн шүүх хуралдаанд хүндэтгэлтэй оролцож байгаа гэхдээ ярихаас өөр аргагүй байна. ******* машины жолооч нь өсвөр насны хүүхэд, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг энэ нь Замын хөдөлгөөний дүрэмд харшлаад байгаа юм.  Цуг явж байсан хүмүүсийн тухайд машинаас пивоны сав гарч ирсэн ч 2 хүнээс согтууруулах ундааны зүйл илрээгүй, өсвөр насны хүүгээс илэрдэг. Шинжээч дүгнэлтдээ дурдаагүй боловч 3.7 б-дэх заалт байж байгаа. Тэгэхээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй өсвөр насны хүүхэд жолоодоод явж байсан нь аюултай үйлдэл байгаа юм. Санаатай биш ч гэсэн болгоомжгүй, хайхрамжгүй байдал нь үүнд илүү аюултай үйлдэл байна гэж харж байна. Үнэхээр замын нөхцөл байдал ослын тэмдэггүй, ослын гэрэлгүй зогсож байсан бол хамгийн эхний ирж байгаа машин мөргөх боломжтой байсан. Шүүгдэгч 4,5 цагийн турш машиныхаа доор засчих гээд хэвтэж байгаа.  Эдгээр зүйлсийг дүгнэхэд Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь болбол приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байсан жолоочид байна гэж үзэж байгаа. Тийм учраас шүүх үнэлэлт, дүгнэлт өгч, эргэлзээтэй зүйлүүд дээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль эрх зүйн зохицуулалтыг харгалзаж үзээч. Ослын тэмдэг байршуулаагүй, гэрэл дохио асаагаагүй, хурд тогтоох боломжгүй гэж .................ТББ эргэлзээтэй дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх зөв үү, энэ дүгнэлт нь эргэлзээтэй болоод дахин шинжээч томилсон. 3 бүрэлдэхүүнтэй, 5 бүрэлдэхүүнтэй хоёр шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргасан. Бид одоо аль  шинжээчийн дүгнэлтийг харах ёстой вэ? Эсвэл тухай бүрээс О.Х-ын буруутай хэсгүүдийг нь түүж аваад дүгнэх юм уу, Замын хөдөлгөөний дүрэм чинь нэг л байгаа. Түүнээс биш хохирогч талд ашигтай, шүүгдэгч талд ашиггүй гэдэг зүйл байхгүй байгаа. Иймд шүүхийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөч гэсэн байр суурьтай байна Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон байгаа. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна, мөн хохирлоо төлсөн, эмнэлгийн болон бусад туслалцааг үзүүлсэн зэрэг нөхцөл байдал байна. Мөн хуулийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан үүссэн нөхцөл байдал байдаг. Нөгөөтэйгүүр хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байгаа. Тухайлбал шүүхээр гэм буруутайд тооцсон хүмүүс нас барсан учраас эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хөнгөрүүлэх болон гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломж байхгүй. Энэ байдлаас хамаарч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нөхцөл байдал байгаа. Эдгээр байдлыг шүүх харгалзан үзээд тус зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээ 2-8 жил гэж зааснаас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна гэж улсын яллагч санал гаргаж байгаа юм байна. Өмгөөлөгчийн хувьд хэдийгээр хорих ялаар шийтгүүлсэн гэм буруутайд тооцсон боловч О.Х-ын хувьд болбол мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хорих ялын үр дүн үйл явцыг ойлгож байсан учраас таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол албажиж хууль ёсны болох хүртэл хувийн баталгаагаар хэвээр нь байлгаж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.

Шүүгдэгч О.Х шүүхэд хандаж хэлсэн үгэндээ: “...Улсын яллагч намайг хэдэн машинд гар өргөсөн тэр талаар тайлбар хэлээгүй гээд байна. Өдий насны хүн нэгэнт л саатсан учир өөрийнхөө үүргийг ухамсарлан явж байгаа бүх машинд гараа өргөж зогсоохыг оролдсон. Өнгөрөөд явангуут нь машиныхаа доогуур орж хэвтээд янзлахыг оролдож байсан. Ломбоор хөшиж хөдөлгөхийг оролцсон. Машин ассан ч мотор хөдлөхгүй байсан. Зөндөө машин зөрж өнгөрсөн тэр болгоныг тоолоод марк, дугаарыг нь цээжлэх боломж байгаагүй. Энэ үйл явдлыг тухайн цаг хугацаанд би л байсан юм чинь би нотолж, мэднэ шүү дээ. Тэр машинаа тэндээс зайлуулах үүрэг нь надад байгаа. Ослын тэмдгийг өөрийнхөө алхмаар 30 алхаад л тавьсан.  Тухайн үед хүйтэн байсан. Шинжээч нар хэлж байна. Миний машины ард талын тэвш тэр чигээрээ гэрэл байдаг. Араас хараад мэдэх боломж байсан. Аль прокурор юм мэдэхгүй нэг прокурор туршилт хий гэсэн гээд ослын тэмдэг тавиад 80 километр цагийн хурдтай явж туршилт хийсэн. Би ийм туршилт гэж юу байх вэ гээд гуйж байгаад машиныг нь жолоодоод 110 километртэй явахад унаж байсан. Мөрдөн байцаагч нь энэ тухай тэмдэглэлдээ тусгаагүй байсан, хэдтэй явахад ослын тэмдэг унаж байгаа талаар бичлэг хийж байсан. Өөр надад хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн “...Би хүүгээ зам тээврийн осолд орсон талаар нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө ажлын газрын хүмүүсээс нь мэдсэн. Тухайн үед нөхөр бид хоёр эрүүл мэндийн хувьд сэтгэл санаа тогтворгүй, мэдүүлэг өгөх чадваргүй эрүүл мэндийн байдлын хувьд  хэцүү байсан тул нөхрийн төрсөн дүү С.Ц-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.Хүүгээ алдсан маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 76-77-р хуудас/,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн “...2022 оны 11  дүгээр сарын 13-ны өдрийн өглөө ............. аймгийн ......... сумандаа байхдаа ах дүү нараасаа сонссон. Надад тухайн үед миний төрсөн ах Цол нь өөрийн биеэр надад ирж осол болж,  миний хүү О.Б нас барсан талаар хэлсэн. Би хөдөө сүлжээгүй байсан.Би .............аймгийн Цагдаагийн газарт холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байгаа болно. Нэмж хохирлын төлбөр баримт гаргаж өгөхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 82-83-р хуудас/,

3. Гэрч Л.Э-ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн орчим .......... аймаг ......... сумаас Улаанбаатар хот явахаар хамт ажилладаг байсан Т гэх залуу болон бас нэг танихгүй залуугийн хамт Т*-гийн цагаан өнгийн ******* 20 маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Т болон хамт явж байсан залуу 2 намайг гэрээс 23 цагийн орчим ирж авсан тэгээд У-оос шууд гарсан........ аймаг .........м сумаас гараад Т машинаа бариад би жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад, хамт явж байсан үл таних залуу хойд суудал дээр ганцаараа суугаад явсан. Тэгээд бид нар шөнөжин явсан би замдаа унтаад яваад байсан, Т машинаа бариад явж байсан нэг мэдэхэд осол болсон байсан ба намайг 2 эрэгтэй хүн хаалгаар татаж гаргасан. Тэрнээс өмнө би ...... аймгийн ...........гэдэг газар өнгөрөөд нэг сэрэхэд Т машинаа бариад явж байсан харин осол болоод намайг машинаас 2 хүн татаж гаргасны дараа хартал нөгөө үл таних залуу машины жолоочийн суудал дээр суусан байсан, харин т хойд талын суудал дээр байсан, би Т*г болон хамт явж байсан залуу нарыг дуудахад дуугарахгүй байсан. Т машин барьж яваад хэзээ тэр залууд машинаа бариулсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би машинаас гараад осол болсон газрын ойр байсан нэг айлд ирээд байж байтал эмнэлгийн машин ирж намайг аваад Н..... сумын эмнэлэгт хүргэсэн, тэнд очоод ойр зуурын эмчилгээ хийлгэсэн. ...Намайг сэрэхэд машин замын хажуу тал руу орчихсон байсан, тэгээд би гарч ирээд хартал машины баруун тал буюу жолооч тал тэр чигтээ чихэгдээд орчихсон нөгөө танихгүй залуу хавчуулагдчихсан ухаангүй, хойд суудал дээр Т хэвтсэн байдалтай ухаангүй байсан, засмал зам дээр нэг ачааны машин хажуу талаараа уначихсан байсан тэр машины хойд талд мах харагдаж байсан. ...Осол хэдэн цагийн үед болсон талаар сайн мэдэхгүй байна, намайг машинаас гараад ирэхэд гадаа үзэгдэх орчин чөлөөтэй байсан, зам дээр унасан машин харагдаж байсан. Гадаа гэгээ орж байсан байхаа сайн мэдэхгүй байна. Зам дээр ямар нэгэн ослын тэмдэг тэмдэглэгээ байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна...Би жолоочийн хажуу талд урд суудал дээр суугаад хамгаалах бүс зүүсэн байсан, намайг унтахаас өмнө Т машин бариад нөгөө залуу ард суугаад явж байсан. Тэд нар хамгаалах бүс зүүсэн эсэх талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р хуудас/,

4. Гэрч М.Б-ын ..........дугаартай ...........маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг О.Х эзэмшдэг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би энэ тээврийн хэрэгслийг О.Х гэх хүнд 2019 оны 07 дугаар сарын орчим зарсан...О.Х бид 2-ын дунд ямар нэгэн тооцоо байхгүй, тооцоо бүрэн дууссан. Машиныхаа нэрийг шилжүүлж өгч чадаагүй байгаа, О.Х хот орохоороо нэрээ шилжүүлнэ гээд амжаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-р хуудас/,

5. Гэрч Н.Н-ын “...Би энэ дуудлага мэдээлэлд............... сумын цагдаа ахлагч Л*тэй очсон. Хэргийн талаарх дуудлага өглөө үүрээр 06 цагийн орчим ирсэн байхаа цаг хэд болж байсан талаар одоо сайн санахгүй байна Т сумын хэсгийн төлөөлөгч рүү Х-ын эхнэр ярьж хэлээд тэгээд П над руу залгаж хэлсэн. ...Намайг хэргийн газар очиход ............ машин зам дээр хажуугаараа уначихсан, харин цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл замын зүүн гар тал руу орчихсон, баруун талын хэсэг нэлэнхүйдээ эвдэрсэн, жолооны ард нэг хүн хавчуулагдаад нас барсан, хойд талын суудал дээр нэг хүний хөл цухуйсан байдалтай байсан. Хойд суудал дээр байсан хүний бас нас барсан байсан. Жолооны хажуу талын суудал дээр сууж явсан гэх хүн ойрхон айлд хүргэгдсэн байсан, тэр хүнийг .......... сумын эмнэлгээс эмч ирээд аваад явсан. Уг ******* маркийн тээврийн хэрэгслийн дугуйны хажууд нэг ширхэг чулуу байсан бас тэр машинаас хойш зам дуу баруун гар талын эгнээнд ослын гурвалжин газар унасан байдалтай байсан. Зам дээгүүр машин эд ангийн эвдэрч хагарсан хэсгүүд хайрцагтай болон хайрцаггүй мах газраар унасан байдалтай байсан. Тэгээд Тосонцэнгэлийн цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн. Нөмрөг сумаас гарахаас өмнө жижүүр рүү залгаад осол гарсан байна, явлаа шүү очоод юу болсон талаар мэдэгдье гэж хэлээд гарсан. ...Ослын тэмдэг хэдэн метр зайд байсан талаар хэмжиж үзээгүй, их л ойрхон харагдаж байсан, 5-6 орчим метр зайтай байсан байхаа. Ямар нэгэн эвдрэл байсан эсэх талаар мэдээгүй, гурвалжин хэлбэр нь өөрчлөгдсөн байсан. Замын зорчих хэсэг дээр унасан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/,

6. Гэрч Л.ын “...Би хэзээ гэдгийг сайн санахгүй байна, 2022 оны 11 дүгээр сард байхаа манай .......... сум ......... багийн нутаг ..........гэдэг газар намаржиж байсан. Тэгээд нэгэн өглөө гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт унтаж байтал гэрийн хаалга нэг хүн хаалга цохиод байсан. Тэгэхээр нь би босоод хаалга нээхэд нэг хүн машин эвдэрчихлээ гээд манай гэрт орж ирсэн. Би хаалга тайлж өгчхөөд хувцсаа өмсөөд өрхөө татах гээд гэрээс гартал гэрийн баруун урд хэсэгт засмал зам дээр нэг машины гэрэл анивчиж байсан, тэгээд би гэрийнхээ өрхийг татчихаад буцаж ороод нөгөө хүнээс “энэ гэрэл гараад байгаа таны машин уу” гэж асуухад нөгөө хүн “тийм ээ” гэж хэлсэн. Би гэртээ гал түлээд, цай халаагаад тэр хүн манай утсаар эхнэр рүүгээ залгаад “машин эвдэрсэн” гээд сэлбэг захиад байсан. Тэгээд тэр хүн манай гэрт орж ирээд 20-30 орчим минут болж байтал гадаа “тас нис” гээд чимээ гарсан. Тэгээд тэр хүн манай гэрээс гараад машин руугаа явсан, би араас нь гараад машин руу гүйгээд очсон. Бид 2 зам руу яваад очтол нөгөө хүний машин мөргөлдөөд зам дээр хажуу талаараа уначихсан, бас нэг цагаан өнгийн машин замын хажуу тал руу орчихсон байсан. Тэгээд манайд ирсэн нөгөө хүн замын хажуу руу орсон байсан цагаан өнгийн машинаас нэг хүн гаргаж ирээд нөгөө гарч ирсэн хүн нь даарчихсан чичрээд байж байсан, би нөгөө жолоочийн хамт зам дээгүүр унасан байсан машины эд анги, мах зэргийг холдуулж байгаад нөгөө машинаас гарч ирсэн хүнийг дагуулаад гэртээ харьсан. Тэгээд манай утсаар нөгөө хүн дахин эхнэр рүүгээ залгаад яриад байсан. Тэгээд удалгүй ............ сумын цагдаа нар ирсэн... Би хэргийн газар ямар нэгэн ослын тэмдэг хараагүй, машины хойд талд тавьсан байсан гэж жолооч надад хэлсэн. Ослын тэмдэг тавьсан байсан эсэх талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-р хуудас/,

7. Мөрдөгчийн  2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 114-116-р хуудас/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 5869 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 64-65-р хуудас/,

9. ........... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 551 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 77-78-р хуудас/,

10. ..................аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .............сум дахь хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 000000080 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 85-86-р хуудас/,

11.  ................аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 000000083 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 101-102-р хуудас/,

12. ...............шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 145-147-р хуудас/,

13. “.....................” ТББ-н шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 22/242 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 118-120-р хуудас/,

14. “...........” ТББ-н шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 23/13 дугаартай нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 153-155-р хуудас/,

15. ..............шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06/87 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 85-87-р хуудас/,

16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын болон ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээч нарын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 837 дугаартай   шинжээчийн дүгнэлт  /2-р хх-ийн 128-136-р хуудас/,

17. Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл  /2-р хх-ийн 103-106-р хуудас/, 

18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-10-р хуудас/,

19. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл  /1-р хх-ийн 11-12-р хуудас/,

20. ...............ХХК-ийн үнэлгээчин  Н.Эрдэнэцэцэгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 130-131-р хуудас/,

21. Шүүгдэгч О.Х, амь хохирогч О, Г.Т нарын хувийн байдалд холбогдох баримтууд болон хохирлын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Х-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар  2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр .......... аймгийн ........сумын ...................гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр кардан голын чагтан шайраг нурсан гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн ...........улсын дугаартай мазда титан маркийн автомашиныг уг замаар хөдөлгөөнд оролцож байсан ..................улсын дугаартай приус 20 маркийн автомашин мөргөн зам тээврийн осол гаргаж, ...............улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан О.Б, зорчин явсан Г.Т нар нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн:

  1. ...................автомашины жолооч О.Х нь замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй автомашинаа зогсоосон, ослын дохионы гэрлээ асааж автомашинаа эзэнгүй орхиод ойр байрлаж байсан айл руу явсан үед осол гарсан үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрч Н.Н, Л.Л, шүүгдэгч О.Х нарын мэдүүлэг болон техникийн шинжээч нарын дүгнэлтүүдээр,
  2. ..............автомашиныг жолоодож явсан О.Б нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Л.Э, Л.Л, шүүгдэгч О.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5869 дугаартай дүгнэлт, амь хохирогч О.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, техникийн шинжээч нарын дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,
  3. ..............автомашины эзэмшигч нь Г.Т бөгөөд насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн О.Б*д жолоогоо шилжүүлсэн үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Л.Э, Л.Л, шүүгдэгч О.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5869 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэж, 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэж, 1.2.14-т “Зайлшгүй зогсолт гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ” гэж зохицуулсан.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж зохицуулсан.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7б/-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэж зохицуулсан.

Тодруулбал, ..........автомашины жолооч О.Х нь тээврийн хэрэгслээ замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлж байрлуулаагүй, тухайн замаар зорчих бусад тээврийн хэрэгсэлд аюултай нөхцөл үүсгэсэн гэдгээ мэдсээр байж зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авахгүйгээр эзэнгүй орхиж явсан үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.10-т заасныг, .............автомашиныг жолоодож явсан О.Б нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн үйлдлээрээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/, 14.4-т заасныг, ..........автомашины эзэмшигч Г.Т нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн О.Б-д жолоогоо шилжүүлсэн үйлдлээрээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7б/-д заасныг тус тус зөрчиж учирч болох хохирол, хор уршигт болгоомжгүйгээр хандсаны улмаас зам тээврийн осол гарч О.Б, Г.Т нарын амь хохирч, О.Х, Г.Т нарын эд хөрөнгөд хохирол учирчээ.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 1-т ”Иргэн бүр амьд явах эрхтэй” гэж, 2-т “Иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Энэ гэмт хэргийн объект нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, бусдын өмчлөх эрх бөгөөд объектив тал нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна.

Харин субъектийн хувьд 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх ба субьектив тал нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг буюу гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хохирол, хор уршигт болгоомжгүйгээр хандсан үйлдэл, эс үйлдэхүй байна.

Тиймээс шүүгдэгч О.Х, амь хохирогч О.Б, Г.Т нарын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Гэвч О.Б, Г.Т нар нь уг зам тээврийн ослын улмаас амь хохирсон тул тэдний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Харин шүүгдэгч О.Х*-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд шүүх хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч О.Х нь тээврийн хэрэгслээ замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлж байрлуулаагүй, тухайн замаар зорчих бусад тээврийн хэрэгсэлд аюултай нөхцөл үүсгэсэн гэдгээ мэдсээр байж зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авахгүйгээр эзэнгүй орхиж явах үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, сэтгэцэд хор уршиг учрах боломжтой гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай ч тэрээр түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан  үйлдлээрээ хохирол, хор уршигт  хүргэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,  2.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан тул О.Х-ын үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хоёр хүний амь насыг хохироох гэмт хэргийг хуульчилсан тул шүүгдэгч О.Х-ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас О.Б, Г.Т нарын амь насыг хохироосныг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчсөний улмаас  зам тээврийн осол гарч хохирогч О.Б, Г.Т нарын амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан  үеийн хуулиар тодорхойлно” гэж,   1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн ба тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасаж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байсан.

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хасаж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хүндрүүлэн өөрчилсөн байна.

Тиймээс шүүгдэгч О.Х-ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хоёр хүний амь хохироосон үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэж өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч О.Х-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул О.Х-ыг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч О.Х болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар маргаагүй боловч гэм буруугийн асуудлаар мэтгэлцэж оролцсон болно.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч О.Х-ын үйлдлийн улмаас хохирогч О.Б, Г.Т нарын амь хохирсон, О.Х Г.Т нарын эд хөрөнгөд хохирол учирсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, ..., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардлыг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” талаар тус тус хуульчилсан.

 Амь хохирогч О.Б-ын хууль ёсны төлөөлөгч Ц.О оршуулгын зардлыг, амь хохирогч Г.Т-ы хууль ёсны төлөөлөгч Д.Н оршуулгын зардал болон эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч О.Х-аас мөнгөөр нэхэмжилсэн болно.

Харин шүүгдэгч О.Х-ын зүгээс амь хохирогч О.Б, Г.Т нарын хууль ёсны төлөөлөгч нараас эд хөрөнгийн хохирол нэхэмжлээгүй болно.

Амь хохирогч О.Б-ын хууль ёсны төлөөлөгч Ц.О нь шүүгдэгч О.Х-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1-46 хүртэл дугаарласан 46 баримтаар оршуулгын зардал нэхэмжилсэн боловч 1 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 175,200 төгрөгийн, 2 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 80,000 төгрөгийн, 5 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 8,400 төгрөгийн, 18 дугаартай 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3,800 төгрөгийн, 19 дугаартай 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн /үнийн дүн харагдахгүй/, 20 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50,000 төгрөгийн баримтууд нь хаанаас юу авсан нь тодорхойгүй, оршуулгад хэрэглэгдсэн зүйл мөн эсэх нь нотлогдохгүй, 3 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 86,400 төгрөгөөр, 4 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13,920 төгрөгөөр, 12 дугаартай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8,800 төгрөгөөр, 21 дугаартай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15,100 төгрөгөөр, 22 дугаартай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7,300 төгрөгөөр архи, тамхи, ус авсан зардлыг, 10 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12,300 төгрөгөөр, 17 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13,500 төгрөгөөр ханиадны эм, витамин авсан зардлыг оршуулгад зарцуулагдсан эд зүйлс гэж үзэх боломжгүй байна. Мөн 15 дугаартай 137,000 төгрөгийн баримт нь хэрэг гарахаас өмнөх үеийн буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баримт байх ба 14, 36 дугаартай баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Харин үлдсэн 30 баримтаар 3,728,534 төгрөгийн зардал амь хохирогч О.Б-ын оршуулгад зарцуулагдсан болох нь нотлогдож байна.

Амь хохирогч Г.Т-ы хууль ёсны төлөөлөгч Д.Н нь шүүгдэгч О.Х-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1-59 хүртэл дугаарласан 59 баримтаар, прокурорын шатанд гаргаж өгсөн 1-4 хүртэл дугаарласан 4 баримтаар, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 баримтаар, нийт 67 баримтаар 39,685,414 төгрөгийн оршуулгын зардал нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн 4, 11 дугаартай баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба 6 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 70,000 төгрөгийн, 43 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1,000 төгрөгийн, 46 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18,000 төгрөгийн, 52 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120,000 төгрөгийн, 55 дугаартай 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23,300 төгрөгийн баримтууд нь хаанаас юу авсан нь тодорхойгүй, оршуулгад хэрэглэгдсэн зүйл мөн эсэх нь нотлогдохгүй, 14 дугаартай 2,700 төгрөгийн ундаа авсан зардлыг оршуулгад зарцуулагдсан эд зүйлс гэж үзэх боломжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн 57,58 дугаартай баримтуудаар ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, амь хохирогч Г.Т*ыг цалингийн зээлтэй байсан талаар гаргаж өгсөн баримт гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлав.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн 59 дугаартай мобикомын 35,943 төгрөгийн, прокурорын шатанд гаргаж өгсөн 4 дугаартай 615,000 төгрөгийн баримтууд нь амь хохирогч Г.Т*-ы амьд сэрүүн үедээ хэрэглэсэн үүрэн холбооны хэрэглээний төлбөр байх тул оршуулгын зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.

Иймээс үлдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн 48 баримтаар, прокурорын шатанд гаргаж өгсөн 3 баримтаар, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 баримтаар 36,456,073 төгрөгийн зардал амь хохирогч Г.Т-*ны оршуулгад зарцуулагдсан болох нь нотлогдож байна гэж шүүх үзсэн болно.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж хуульчилсан ба гэмт хэрэг дан ганц шүүгдэгч О.Х-ын хууль зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болж гараагүй, мөн амь хохирогч О.Б, Г.Т нарын хууль бус буруутай үйлдэл нэн адил хамааралтай тул амь хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, О.Х-ын гэм буруугийн хэр хэмжээг харгалзан амь хохирогч нарын оршуулгад зарцуулагдсан зардлын тал хувийг шүүгдэгч О.Х-аас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Иймээс амь хохирогч О.Б-ын оршуулгад зарцуулагдсан зардал 3,728,534 төгрөгийн тал хувь 1,864,267 төгрөгийг, амь хохирогч Г.Т*-ы оршуулгад зарцуулагдсан зардал 36,456,073 төгрөгийн тал хувь 18,228,036.5 төгрөгийг шүүгдэгч О.Х*-аас гаргуулж хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй байна.

Харин амь хохирогч Г.Т*-ы хууль ёсны төлөөлөгч Д.Н нь шүүгдэгч О.Х*аас ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Учир нь ...............улсын дугаартай, амь хохирогч Г.Т-ны эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас ямар ямар эвдрэл гэмтэл учирсан эсэх, учирсан гэмтлүүдийг засварлах боломжтой эсэх, боломжтой бол хэчнээн төгрөгөөр засварлах талаар хэрэгт нотлох баримт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл эд хөрөнгөд учирсан хохирлыг өмнөх байдалд нь сэргээх боломжтой эсэх нь тодорхойгүй тул уг тээврийн хэрэгслийн нийт үнэлгээгээр хохирлыг тооцох боломжгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” талаар хуульчилсан бөгөөд уг ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэм хорыг хариуцах этгээдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Х-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.   

Түүнчлэн шүүх шүүгдэгч О.Х-т оногдуулах ялын төрөл, хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүний  гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, үйлдлийн хэр хэмжээг харгалзаж, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж хуульчилсан ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар хуульчилсан учир шүүгдэгч О.Х-ын холбогдсон гэмт хэрэг хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч О.Х нь тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч 2 хүний амь хохирсон нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон ба тэрээр шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэхэд дан ганц шүүгдэгчийн бус амь хохирогч нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл нөлөөлсөн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хуульд заасан оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзсэн ч, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хохирогч нарын хууль зөрчсөн үйлдлийн үр нөлөө зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэсний дагуу шүүгдэгч О.Х-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч О.Х нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд шүүх хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хорих ялын биелэлтийг тоолж эхлэх нь зүйтэй юм.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн хайрцагтай ослын зогсолтын тэмдгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч О.Х-ын ........... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр тогтов.

Түүнчлэн шүүгдэгч О.Х нь шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг төлсөн тул түүний хувьд оногдох эд хөрөнгөөс 10 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. .................. аймгийн ..............сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч О.Х-т холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т гэж өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт О-ын Х-*ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Б овогт О-ын Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч О.Х-*т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хорих ялын биелэлтийг тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Амь хохирогч Г.Т-ы хууль ёсны төлөөлөгч Д.Н нь эд хөрөнгөд учирсан хохирол 10,000,000 /арван сая/ төгрөгөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн хайрцагтай ослын зогсолтын тэмдгийг шүүгдэгч О.Х-т буцаан олгож, О.Х-ын ............ дугаартай жолоочийн үнэмлэхийг ...................аймгийн ...............сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст тогтоолын хамт хүргүүлж, шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөөс 10 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН