Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2021/00070

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2021/00070

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг Э чний гудамж, ** дүгээр байр *** тоотод оршин суух М г овогт Ш Б /РД:**************/,

Хариуцагч: Д аймаг, С сум, 2 дугаар багт байрлах “Ч-И” ХХК-д /РД: ********/ холбогдох 

Д аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын ажлаас хууль бусаар халсан ***** оны ** сарын **-ний өдрийн ** дугаар тушаалыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш.Б миний бие нь тус аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1986 оноос жолооч засварчнаар ажиллаж байгаад 1990 онд Улаанбаатар хотод болсон МАХН-ын төв хорооны улсын төрийн товчоог огцруулах өлсгөлөн болон жагсаал цуглаануудад удаа дараа оролцсон гэх шалтгаанаар тус үйлдвэрийн даргын 1990 оны 05 сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалаар ажлаас хууль бусаар халагдсан билээ. Энэ тухайгаа миний бие тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “Ажлаас халагдсан нэр төр сэргээлгэх”-ээр “Ч-И” ОНӨХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар мөн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 149 тоот захирамжаар миний бие энэ нэхэмжлэлтэй холбоотой хариуцагч компани нь “Д аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 37 дугаар тушаалд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүйг холбогдох байгууллагад уламжилсан зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ажлаас хууль бусаар халагдсаны улмаас улс эх орондоо шударга үнэнээр хөдөлмөрлөж ирсэн хүчин зүтгэл минь хохироход хүрсэн учраас тус аймгийн “Ч-И” ОНӨХХК-д уг тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж, өргөдөл гомдол гаргасан бөгөөд өргөдлийг хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 566 дугаартай албан тоот бичгээр Д аймгийн ЭХНҮ-ийн даргын 1990 оны 37 дугаар тушаалд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй холбогдох байгууллагад уламжилж байна” гэсэн. Мөн миний бие Монгол Улсын хүний эийн үндэсний комисст хандахад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2/714 тоот албан бичгээр “Ажлаас халагдсан” гэх шийдвэрийг комисс хүчингүй болгох эгүй, харьяалах шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн юм.  Тухайн үед би шүүхэд гомдол гаргах шаардлагагүй байсан. Учир нь гомдол гаргасан ч миний эсрэг гаргана гэж бодсон. Би 1960 оны үндсэн хууль, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1.3.шүүх, тусгай болон онцгой бүрэн эт комиссоор хэлэлцэн шийдвэрлээгүй боловч улс төр, үзэл суртлын шалтгаанаар тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан нь шүүхийн журмаар тогтоогдсон гэж заасны дагуу миний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.  Иймд Ш.Б миний бие хууль бусаар ажлаас халагдсан Д аймгийн ЭХНҮ-ийн 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь 2020 оны 10 сарын 16-ны өдөр байгууллагын захиргаанд хандаж “Д аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 сарын 23-ны өдрийн 149 дүгээр захирамжийг үндэслэн Ш.Б миний биеийг үндэслэлгүй ажлаас халсан Д аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн 1990 оны 05 сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг өөрчлөхөд татгалзах зүйлгүйг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү” гэсний адгуу 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 566 дугаар тоот албан бичгээр холбогдох байгууллагад уламжилсан хариуг Ш.Бэд хүргүүлсэн байдаг. Иргэн Ш.Б нь 2021 оны 02 сарын 09-ний өдөр дахин байгууллагын захиргаанд хандан өргөдөл гаргаж “...Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн байдаг. Иргэн Ш.Бэд компанийн захиргааны зүгээс тухайн үеийн гаргасан шийдвэрийг шүүхээр хүчингүй болгуулахыг тайлбарлаж 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 159 тоот албан бичгээр хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар хариу хүргүүлсэн болно. Мөн Ш.Бийн нэхэмжлэлд хавсаргасан материалд Монгол Улсын хүний эийн үндэсний комиссын 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 2/714 тоот албан бичигт асуудлыг харьяалах шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байдаг. Иймд Ш.Бийн нэхэмжлэлд “Ч-И” ОНӨ ХХК хариуцагчаар оролцохоос татгалзаж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тушаал гарснаас хойш 30 жил өнгөрсөн байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч “Ч-И” ХХК-д холбогдуулж Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Д аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 сарын 09-ний өдрийн 37 дугаар ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ намайг 1990 онд болсон Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Улс төрийн товчоог огцруулах өлсгөлөнд оролцсон гэдэг шалтгаанаар алжаас халсан тул 1990 оны 05 сарын 09-ний өдрийн 37 дугаар ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Д аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалд “БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн 33 дугаар зүйл, захиргаа ҮЭХ-ны хамтарсан хурлын протоколыг үндэслэн тушаах нь: 1. Үйлдвэрийн дотоод дүрмийг удаа дараа зөрчин, үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хамтарсан хурлаар энэ асуудлыг сануулж арга хэмжээ авсаар байтал үл ойшоож уг зөрчил нь дахин давтан гаргасан жолооч ажилтай Шархүүхэн овогтой Бийг 1990 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн жолоочийн ажлаас нь члсүгэй” гэжээ.

ЭХНҮ-нийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хамтарсан хурлын протоколоор “Б нь МОАХ, МАН-ын хурал өлсгөлөн оролцож МОАХ-ны ажлаар Зүүнбаян, Мандах, Сайхандулаан сумдад 5 удаа явахдаа байгууллагаас зөвшөөрөл авахгүй явж ирэхдээ бичиг авч ирдэг юм. Энэ нь үйлдвэр албан байгууллагыг зарчмын хувьд үл тоомсорлон дураар аашлан, тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахад ээжлийн жолоочийн хувьд өөрийн гүйцэтгэх үүргийг удаа дараа биелүүлэхгүй үйлдвэрийн ажилд муугаар нөлөөлж байлаа. Бэд үүний урьд захиргааны хурлаар хэлэлцэн ярьж анхааруулсан боловч дутагдалдаа дүгнэлт хийхгүй ажил орхиж явах ажлыг дахин давтан үргэлжлүүлэн саяхан болсон суугаа жагсаалд оролцохоор Улаанбаатарт 3 өдөр явахдаа мөн л чгүй явсан юм. Иймд Бийг захиргаа ҮЭ-ийн хорооны хурлаар хэлэлцүүлж байна. Мандах суманд 4 сарын 24-29 нд явсан. Мөн Зүүнбаянд 3 хоног мэдэгдээгүй явсан. Бтэй би 2 удаа ярилцсан захиргааны хурлаар 2 дахь удаагаа хэлэлцэж байна. Б Мандах суманд 4 сарын 30-нд яваад 5 сарын 7-нд ирсэн ингэж дураараа явж үйлдвэрийн дотоод дүрэм зөрчиж байна” гэсэн үндэслэлээр түүнийг ажил үүргийн шаардлага хангахгүй ажил үйлдвэрлэлд удаа дараа саад учруулж байгаа учир жолоочийн ажлаас халахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. 

Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Д аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 сарын 09-ний өдрийн 37 дугаар ажлаас халах тухай тушаалд 1973 оны 07 сарын 03-ны өдрийн БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн 33 дугаар зүйлийг баримталж гаргахдаа аль үндэслэлээр түүнийг ажлаас халсан нь тодорхойгүй байна.

БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн 202 дугаар зүйлд ажлаас буруугаар халагдсан тухай гомдлоо захиргааны шийдвэр /тогтоол, захирамж, тушаал/-ийг авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч Ш.Б нь дээ хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “тухайн үед гомдол гаргах шаардлагагүй байсан, миний эсрэг гаргана гэж бодсон” гэх тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс дээ хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэлээ 1960 оны үндсэн хууль, 1990 оны цагаатгалын хуульд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1.3 шүүх, тусгай болон онцгой бүрэн эт комиссоор хэлэлцэн шийдвэрлээгүй боловч улс төр, үзэл суртлын шалтгаанаар тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан нь шүүхийн журмаар тогтоогдсон гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 1990 оны 05 сарын 09-ний өдрийн ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулах байх бөгөөд дээ хуулийн заалтууд нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага

ТОГТООХ нь:

1. 1973 оны 07 сарын 03-ны өдрийн БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн 202 дугаар зүйлд заасныг баримтлан Ш.Бийн нэхэмжлэлтэй “Ч-И” ХХК-д холбогдох  Д аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын ажлаас хууль бусаар халсан 1990 оны 05 сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах этэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

           

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АРИУНЗУЛ