| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00347/И |
| Дугаар | 139/ШШ2017/00047 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 139/ШШ2017/00047
| 2017 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 139/ШШ2017/00047 | ******* аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* банкны ******* аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 8-р баг, Айргийн 8-34 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /ЗК69012417/
Хариуцагч: ******* аймгийн сумын 6-р багийн харъяат гэх ******* овогт /ЗИ/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 4.186.390,25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар /Б.Цэрэнчунт/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. нь ******* банкны ******* салбараас 2016 оны 05 сарын 04-ний өдөр Гэрээт цалингийн зээлийн 420397 тоот гэрээ байгуулан 3700000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэйгээр авсан. Хариуцагч Г. нь зээлийн гэрээний үүргээ зөрчин зээл авснаас хойш нэг ч удаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй бөгөөд зээлээ төлөхгүй 166 хоног хугацаа хэтэрч зээлийг зориулалт бусаар ашиглан, зориуд худал мэдээлэл өгч бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд хариуцагч Г., А.******* нараас ******* банктай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3700000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 470787.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 9978.17 төгрөг, нотариатын зардал 6525 төгрөг, нийт 4186390.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 сарын 04-нд зээлдэгч А.*******, Г. нар манай банктай 220000420397 тоот зээлийн гэрээ байгуулан 3700000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр авсан. Зээл авах үед хамтран зээлдэгчээр А.******* орсон байгаа. Банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, хувиарт төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүн 4270732 төгрөг байгаа. Хэргийн материалтай танилцаж байхад А.Оюун-Эрдэнийн хүсэлтээр Г.ийг эрэн сурвалжилсан юм байна. Г. нэгэнт сураггүй болсон, олдохгүй байгаа тул хамтран зээлдэгч гэдэг нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг, хариуцлага хүлээнэ гэж зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А.*******эс зээлийг 100 хувь гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 сарын 04-ны өдрийн 220000420397 дугаар барьцаат зээлийн гэрээнд зээлдэгчээр оролцсон. Ган-Илч ХХК-д галч Г. гэж залууг 2015 оны 10 дугаар сараас анх Ус сувгийн зааланд бүжгэнд орж байхдаа харж улмаар удаа дараагиййн бүжгэнд орсноор таньдаг болсон. Г. нь 2016 оны 05 сарын 03-нд намайг ажлаас буугаад гэрлүүгээ явж байхад Гандалай худалдааны төвийн хойно таараад ах туслаач хүүхэд өвдөөд эхнэр мөнгө нэхээд хэцүү байна. Би цалингийн зээл хийх гэсэн чинь нэг хүн хэрэгтэй гээд байна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч гарын үсэг зурж өгөхөөр болсон. Би Г.өөс галлагаа зогсохоор ажилгүй болно тэгэхээр яах вэ, дараа нь зээлээ төлөхгүй асуудал үүсвэл яах вэ гэхэд зээл төлөлтөнд та санаа зовох зүйлгүй асуудал байхгүй гэхээр нь итгэсэн. Ингээд 2016 оны 05 сарын 04-нд намайг гэртээ унтаж байхад утсаар дуудаж, би ******* банкны салбарт ирж гэрээнд гарын үсэг зурж, Г. зээлээ аваад банкны үүдэн дээрээс салсан. Ингэхдээ 3000000 /гурван сая/ төгрөгнөөс хасагдан 2000000 /хоёр сая/ төгрөг боллоо гэж хэлсэн. 2016 ны 05 сарын сүүлээр ажлаас гараад явж байгаад Ган-Илч ХХК-ийн ажилчидтай таарч ийг асуухад зээл авснаас хойш ажилдаа ирэхгүй байгаа гэж хэлсэн. 2016 оны 06 сарын 06-нд ******* банкнаас надруу залган зээлээ төлөхгүй 2-3 хоногийн хугацаа хэтэрлээ гэсэн. Маргааш нь өөрийн биеэр очиж ******* банкны ажилтан Алдармаатай уулзахад олдохгүй байна. Та асууж сураад холбоо бариад мэдэгдээрэй гэсний дагуу ийг эрж хайх ажил эхэлсэн. Ажлынх нь газар очиход зээл авсан өдрөөс хойш огт ажилдаа ирэхгүй байгаа банк сураад байна, урд үйлдвэр дээр нь очиж асуухад галч нарыг энд ажиллуулдаггүй юм гэсэн. Ажлаас нь утасны дугаарыг нь асуухад зээл авсаны маргаашнаас шууд холбогдохгүй болсон. Ээжтэй нь усаар ярихад надад хамаагүй наад хүн чинь худлаа яриад явж байдаг хүн гээд огт тоохгүй байсан. Мөн эгчийг нь ирж олоод Үлэмж зоогийн газарт уулзахад надад хамаагүй би багадаа айлд өргөгдсөн хүн, наад хүн чинь худлаа яриад тэнэж явдаг хүн гэж хэлсэн. Энхжин кафед очиж эхнэртэй нь уулзахад долоон жил ханилсан салах өргөдлөө шүүхэд өгсөн. Маш худалч хүн, зээл аваад надад нэг ч төгрөг өгөөгүй надад хамаагүй гэсэн.
Миний орсон бүх газраар /үйлдвэрээс бусад/ банкны ажилтан Алдармаа орсон байсан. Ээжийнх нь утасны дугаар, эгч, эхнэрийнх нь ажлын газрыг Алдармаад хэлж өгсөн. .... зээл дээр гарын үсэг зуруулахын тулд анхнаасаа худлаа ярьсан байсан. Ингээд залилан мэхлэгдсэн гэдгээ мэдсэн. .... Миний бие 2016 оны 08 сарын 01-нд ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. 08 сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гарч 2016 оны 10 сарын 30-нд ийг олж ирсэн. Тухайн үед нь ******* банк нэхэмжлэлээ шүүхэд өгөөгүй байсан. Банкны ажилтантай уулзаж ийг олоод ирсэн байна. Одоохон нэхэмжлэлээ шүүхэд өг гэхэд ширээн дээрээ бичиг баримтыг авч үзүүлэн бүх зүйл бэлэн болсон одоохон аваачиж өгье гэсэн. .....Миний хувьд банк, цагдаа, шүүх, прокурор гэх мэт бүхий л газраар явж өнөөдрийг хүрсэн. Тус барьцаат зээлийн гэрээнд барьцаанд ийн 24 сарын цалин, 4 ханатай гэр, 32 инчийн зурагт байдаг. Уг зээл нь Г.ийн цалинд тулгуурласан цалингийн зээл. Миний бие тус зээлд оролцсон нь Г. зээл авахын тулд намайг хууран мэхэлсэн явдал юм. Миний бие Г.ийг зээлээ төлөөд байна гэдэгт бүрэн итгэсэн юм. Гэрээгээр зээлсэн 3700000 төгрөгөөс би хэдэн ч төгрөг аваагүй. Би банкны зээлийн гэрээний хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Зээлийн гэрээний нэг хувь надад байгаа. Зээлийнхээ гэрээг би маш сайн уншсан болохоор өөрөө асуудалд орсон юм байна гэдгээ ойлгосон. Зээлийн гэрээ, зээл авсан гэдгээ зөвшөөрч байна. Би өөрөө орон сууц, цалингийн зээлтэй болохоор энэ мөнгийг төлөхөд үнэхээр хэцүү байна. Би Г. гэдэг залууг олон удаа авчирч өгсөн. 100 хувь төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хуулийн мэдлэггүй болохоор ийм байдалд хүрчихлээ. Би ганцаараа биш. Эхнэртэй мөн цалингийн зээлтэй учраас энэ мөнгийг төлнө гэдэг хэцүү байна. Дараа нь ийм асуудалд орно гэж бодоогүй юм гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Г., А.******* нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 4.186.390,25 /дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун ерэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь хариуцагч Г. сураггүй болоод олдохгүй байгаа тул хамтран зээлдэгч А.*******эс зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийг 100 хувь гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч А.******* банкны зээлийн гэрээний хувьд маргах зүйлгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь төлөх боломжгүй. Би цалингийн болон орон сууцны зээлтэй, зээлийн гэрээгээр авсан 3700000 төгрөгөөс би хэдэн төгрөг ч хэрэглээгүй гэж маргажээ.
******* банкны ******* аймаг дахь салбар нь зээлдэгч Г., А.******* хоёроос гэрээний үүргийг шаардах эрхтэй. Мөн алинаас нь ч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч А.*******эс нэхэмжлэлийн шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг 100 хувь гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч ******* банкны ******* аймаг дахь салбар нь хариуцагч Г.өөс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахгүй гэснийг дурдаж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******эс нэхэмжлэлийн шаардлага 3986390 /гурван сая есөн зуун наян зургаан мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь хариуцагч А.******* нь банкны зээлийн гэрээ буюу ******* аймаг дахь ******* банкны салбарын зээлдэгч Г., хамтран зээлдэгч А.******* нартай байгуулсан 220000420397 тоот зээлийн гэрээний хувьд маргаагүй болно. Тус зээлийн гэрээгээр Г. нь ******* аймгийн ******* банкны ******* салбараас 3700000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хамтран зээлдэгч А.******* үүрэг хүлээсэн болох нь хэргийн 5-7-р хуудсанд авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зээлдэгч Г., А.******* нар нь шүүхэд нэхэмжлэл ирэх хүртэлх хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд зээлдэгч А.******* нь шүүхэд нэхэмжлэл ирсэн өдрөөс хойш 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн нь зохигчийн тайлбараар мөн тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч А.Оюун-Эрдэнийн зээлд төлсөн 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага болох 4186390 /дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун ер/ төгрөгөөс хасч 3986390 /гурван сая есөн зуун наян зургаан мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулна гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Зээлдэгч нар буюу үүрэг гүйцэтгэгчид нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлийн гэрээнд заасан хугацаанд нь биелүүлээгүй байгаа тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан үндсэн зээл, ээлийн хүү, хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй буюу мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэдэг нь 220000420397 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т тусгагдсан байх бөгөөд тус гэрээний 3.2.4-т Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хамтран зээлдэгч гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн барагдуулна гэж заасан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч А.******* нь сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурсан болохоо шүүх хуралдаанд тайлбарладаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******эс 3986390 /гурван сая есөн зуун наян зургаан мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81842 /наян нэгэн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78732 /далан найман мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.