2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/555

 

 

 

 

 

 

 

 

   2025          02          20                                    2025/ШЦТ/555

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Э.Ууганзаяа /томилолтоор/,

хохирогч, шүүгдэгч ************, 

хохирогч, шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ********* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ****** оны 06 дугаар сарын 15-ны өдөр *********** суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, эгчийн хамт ********** тоотод оршин суух, урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, /*****************/.

 

2. Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр ********* төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /********************/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, “Хилчин” 33-2а тоотод хохирогч ************тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хоёр хажуу хана, таславчийн зөрүүтэй нийлмэл далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ************ нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, “Хилчин” 33-2а тоотод хохирогч ************тай маргалдан зодож эрүүл мэндэд нь доод уруулд шарх, уруулын шилжих нугалаасанд язрал, доод үүдэн голын 2 шүдний сулрал, хамрын нуруунд зулгаралт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 751 дугаартай:

“...************ийн биед хамар ясны хоёр хажуу хана, таславчийн зөрүүтэй нийлмэл далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Хохирогч ************ийн:

“...би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, “Хилчин” 33-2а тоотод гэрийн гадаа найз Энхбаярын машинд сууж байхдаа найз Отгонбаатартай 2.4 л-н Сэнгүр пиво хувааж байхад эхнэр Хишиг-Өлзий машинд орж ирээд найз Отгонбаатар руу хүүхэд уруу татаад пиво уулгаад байхын гээд хэлсэн чинь найз Отгонбаатар гичий минь гээд хэл амаар доромжлохоор нь би машинаас бууж ирээд найз Отгонбаатарын нүүр хэсэг рүү 1 удаа цохисон чинь Отгонбаатар намайг цохиод бид 2 зодолдсон. Найз Отгонбаатар миний нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Бид хоёрыг зодолдож байхад эхнэр Хишиг-Өлзий, найз Энхбаяр нар байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 782 дугаартай:

“...************ын биед доод уруулд шарх, уруулын шилжих нугалаасанд язрал, доод үүдэн голын 2 шүдний сулрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

Хохирогч ************ын:

“...Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, “Хилчин” 33-2а тоотод найз Мөнхтөмөрийн гадаа машин дотор нь Мөнхтөмөр бид хоёр 2.4 л-н Сэнгүр пиво хувааж ууж байхад эхнэр нь болох нэг эмэгтэй ирээд хүүхэд уруу татаад пиво уулгаад байхын гээд миний баруун шанаа хэсэг рүү алгадахаар болиоч гичий минь гэсэн чинь найз Мөнхтөмөр машинаас бууж ирээд миний баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохихоор нь би зөрүүлээд Мөнхтөмөрийг цохиод бид хоёр хоорондоо зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Гэрч ************:

“...Отгонбаатар нь явахдаа гар утсаа мартаж явсан байна гээд 1 ширхэг 2.4 л-н хүрэн савтай пиво барьсан байхаар нь би нөхрөө мэдээд гэр лүүгээ орууллаа гэсэн чинь Отгонбаатар над руу ядаргаатай гичий вэ гээд хэл амаар доромжлохоор нь би Отгонбаатарын зүүн хацар хэсэг рүү 3-4 удаа алгадаад намайг Отгонбаатар цохих гэсэн чинь манай нөхөр Мөнхтөмөр найз Отгонбаатарыг цохих гээд гараа далайсан чинь Отгонбаатар өөдөөс нь цохиод тэр 2 бие биеийнхээ бие хэсэг рүү хоорондоо цохилцоод өнхөрч унаад Отгонбаатар манай нөхөр Мөнхтөмөрийг доороо оруулж байгаад нүүрэн хэсэг рүү цохисон чинь хамраас нь цус гарахаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************, ************ нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ************, ************ нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************, ************ нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ************ нь:  

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, “Хилчин” 33-2а тоотод хохирогч ************тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хоёр хажуу хана, таславчийн зөрүүтэй нийлмэл далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан,

 

Шүүгдэгч ************ нь:

***************** болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан*************** шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч ************, ************ нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2508000000021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************, ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************ нарыг тус бүр 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************ нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************ нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************, ************ нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ************, ************ нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************ нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ