Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0201/З |
Дугаар | 128/ШШ2022/0826 |
Огноо | 2022-11-09 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2022/0826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Ч******” ХХК;
Хариуцагч: Н**********,
Хариуцагч: Х************* газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б**********;
Хариуцагч: С*******************-ийн дарга;
Гуравдагч этгээд: “Т*********” ХХК;
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М********* нарын хооронд үүссэн, Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсэг, мөн даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т*********” ХХК-д холбогдох хэсэг, С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Т*********” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахыг Н**********д даалгуулах, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Х*********** газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0*********** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц*****, Г.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа: Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9, дахь заалтыг үндэслэн илт хууль бусад тооцуулах, Н************-ын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т*********” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Х*********** газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0*********** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байна.
1.2.Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9 дахь заалтыг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.
Хоёр.Нэхэмжлэгч “Ч******” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:
2.1.Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн "Д******** ХХК-д холбогдох хэсэг, Н************-ын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т*********” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох талаар;
2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх захирамжуудаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1200 м.кв газрыг 15 жилийн хугацаатай “Т*********” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргахыг Н**********д даалгах тухай, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Х*********** газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0**********дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгyyлax талаар;
2.3.Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9 дахь заалтыг үндэслэн илт хууль бусад тооцуулах талаар;
2.4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан гэж үзэж байгаа талаар;
2.5.“Д********” ХХК-д С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар 1200 м.кв газрыг конторын зориулалтаар “Чойжин” ламын сүм музейн зүүн талд байрлуулан олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасанд нийцээгүй байна гэж;
2.6.Уг газрыг “Ч********” ламын сүм музейн зүүн талд байрлуулан олгосон нь Газрын тухай хуулийн 21.2.3-т зааснаар “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор” газар тул дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах эрх хэмжээгүй гэж;
2.7.Хуулийн 9.1.7-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй нь мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3 дахь заалтыг зөрчиж байгаа тул анхнаасаа дүүргийн Засаг дарга тухайн газрыг “Д********” ХХК-д эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл байгаагүй талаар;
2.8.Хуулийн 9.1.9-т заасан “... өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэдэгт хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.8-д тодорхойлон зааснаас бусад хэлбэрээр хууль зөрчсөн байхыг ойлгоно гэж Улсын дээд шүүхийн 2006 оны 37-р тогтоолд тайлбарласан талаар;
2.9.Н************-ын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т*********” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тул илт бусад тооцуулах талаар;
2.10.Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно гэж заасан талаар;
2.11.Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ гэж заасан талаар;
2.12.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж тус тус заасан талаар;
2.13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт... илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлд энэ хуулийн 14.1- 14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасан. Тиймээс дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааны хуулийн хязгаарлалтыг хэрэглэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9 дахь заалтыг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох тухай гэж нэмэгдүүлж байгаа талаар;
2.14.С*******************-ийн дарга 2007 оны 300 дугаар захирамжаар инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй тул энэхүү захирамж нь хуульд заасан үндэслэлээр гараагүй, илт хууль бус акт юм.
2.15.Хэдийгээр газрыг эзэмшүүлэх эрх Газрын тухай хуулийн холбогдох заалтаар олгогдсон боловч дүүргийн Засаг дарга уг бүрэн эрхээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа нэг талаас эрх хэмжээгээ хэтрүүлсэн, нөгөө талаас хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн, эрх зүйн үндэслэлгүй акт гаргасан талаар;
2.16.Иймээс С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9 дахь заалтыг үндэслэн илт хууль бус болохыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.17.“Т*********” ХХК нь газар дээрээ төмөр хашаа барьж, манай гарц, орцыг хаасан, том оврын машин механизм орж гарч, эргэлт хийх боломжгүй болсон, дулааны шугам байгаа газарт барьсан, барилгын ажил эхэлбэл ногоон байгууламж устах нөхцөл байдал үүсэхийн зэрэгцээ манай 2 давхар оффисын барилгын гэрэлтүүлэгт сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар маргажээ.
2.18.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүүлд С*******************-ийн даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2007 оны Сүхбаатар дүүргийн захирамжтай холбогдуулаад дараа дараагийн захирамжууд гарсан байдаг. Сүхбаатарын байршлыг солиод Хан-Уул дүүргийн газар болгосон.
Байршлыг солихдоо нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болон орц гарц, шугам сүлжээ, ногоон байгууламжийг ярина. Мөн үйлдвэрлэлийн зориулалттай “Ч******” ХХК-ийн 2 давхар барилгын гэрэлтүүлэг, нар ээвэрлэлтийн асуудал ч байдаг.
Нэхэмжлэгчийн гол зорилго бол 2 давхар барилгаа авч үлдээд шинэ барилга барих хүсэлтийг зохих байгууллагуудад тавьж хариугаа авсан байдаг. Онцгой байдлын газраас ирсэн албан бичигтэй танилцахад бүх зүйлийг хангаж байна гэсэн агуулга бүхий бичиг ирсэн байна. Үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламж 2 орц, гарцтай байдаг. Одоогийн орц, гарц том оврын машин үйлдвэрлэлийн зориулалттай газар руу орж гарах боломж бололцоо байхгүй. Ингээд “Ч******” ХХК бүх үйлдвэрлэлийн юмаа хийж чадахгүй болоод хашаандаа Замын цагдаагийн газрын журмын хашаагаар түрээсэлсэн. Өөрийн гэсэн газраа ашиглах боломжгүй байна. Газар эзэмших эрх нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан зүйл бол байдаггүй. Яг ямар төлөвлөлтийг үндэслээд энэ захирамжуудыг олгоод, архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлаад нэг компанийн эрх ашгийг хөндөөд байдгийг ойлгохгүй байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврын хувьд газар олголт нь өөрөө анх илт хууль бус шинжийг агуулсан. Эхний захирамж нь хуучин хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж заасан. Яагаад ингэж үзэж байна вэ гэвэл дүүргийн Засаг даргын захирамжид 1 дүгээр бүсэд Инженерийн шугам сүлжээнд холбогдох газарт газар эзэмшүүлэх нь Газрын тухай хуулиараа олгогдоогүй. Ийм учраас яагаад 2007 онд энэ хуулиудыг зөрчиж, тусгай хамгаалалттай, хамгаалалтын бүсэд оруулж энэ компанид газар олгосон нь илт хууль бусын шинжийг агуулсан. Мөн хуулийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан. Тухайн жилийнхээ төлөвлөгөөнд тусгагдаж байж газар олголтын асуудал яригддаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баталдаг. Гэхдээ гуравдагч этгээдийн газар дээр огт тийм төлөвлөгөө байхгүй байсан. 2018 оны Н************-ын захирамжийн хувьд “Т*********” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасантай нийцэж байна. Нэхэмжлэгчийн хувьд “Т*********” ХХК газар дээрээ төмөр хашаа барьчхаад орц, гарч хаачхаад, том оврын автомашин орж гарч болохгүй мөн дулааны шугам сүлжээнд газар олголтыг байршуулсан. Гуравдагч этгээдийн барилга угсралтын ажил эхлэх юм бол зам дагуу баригдсан ногоон байгууламж устах аюул үүсэх гэж байгаа юм. Тийм учраас 3 захирамжийг илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж байна. Мөн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
2.19.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2007 оны С****************** даргын захирамжийг хуучин хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар илт хууль бусад тооцуулах гэж байгаа. С****************** даргын захирамжийн нэг дэх хэсэг нь бусдын нэр дээр эрх шилжүүлэх байгаа. С****************** даргын захирамжийн хувийн хэрэг авагдсан үүн дээр хэн нэгэнд эрх шилжүүлсэн зүйл байхгүй, шинэ олголт хийгдсэн байсан. Шинэ олголт хийхдээ Чойжин ламын сүм музейн зүүн талд байршуулан гэж байгаа. Мөн инженерийн шугам сүлжээ бүхий газар дээр эрх хэмжээгээ хэтрүүлэн олгосон, мөн тусгай хамгаалалтай газар нутаг дээр дүүргийн Засаг дарга газар олгож холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн. Геодези, зураг зүйн газрын албан бичиг хэрэгт авагдсан. Үүн дээр 2014 оноос хойш мэдээллийн сан шинэчлэгдсэн. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл дүүргийн Засаг даргын захирамж илт хууль бус, мэдээллийн санд ч ороогүй байсан гэдгийг харуулж байгаа юм. Н************-ын захирамжууд илт хууль бус захирамжийг үндэслэж гарсан захирамжууд бүхэлдээ хууль бус байна гэж Захиргааны ерөнхий хуульд заасан. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх”, 12.1.5-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх” гэж заасан. Энэ заалтаараа барилга барих төлөвлөлтийг хийх шаардлага байдаг. Энэ шаардлагыг гуравдагч этгээдийн барилга хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Гурав.Хариуцагч Н************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
3.1.Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамж болон Н************-ын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжуудаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1200 м.кв газрыг “Т*********” ХХК-д контор үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь “Ч******” ХХК-ийн Газар эзэмших эрхийг хязгаарлаж, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байгаа нь Газрын кадастрын мэдээллийн сан дахь зургаар буюу суурин судалгаагаар нотлогдож байх тул Захиргааны хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Дөрөв.Хариуцагч Х*********** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
4.1. “Т*********” ХХК-д Н************-ын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ТЭЦ-3 зүүн урд талд контор, үйлчилгээний зориулалтаар олгосон 1199.0 м.кв газрыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 31 дүгээр хурлаар хэлэлцүүлэн “Т*********” ХХК-д тухайлсан зураг төсөлтэй, Давхар талбайн харьцааны холимог ашиглалтын бүсийн /FAR/2.5 үзүүлэлтийг баримтлан 3000.0 м.кв багтаан төлөвлөн ГБМЗХ2020/31-007 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ .....Хот байгуулалтын тухай хуулийн 14, 19 дүгээр зүйлүүдийг зөрчин олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” гэжээ.
Дээрх Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа Хот байгуулалтын тухай Хууль болон УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-тэй уялдуулан мөн, Үйлдвэр-1 хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн баталсан.
Хот байгуулалт хөгжлийн газраас эрх бүхий байгууллага болон Н************-ын олгосон газар дээр барилгын ажлын зөвшөөрөл буюу барилгатай холбоотой захиргааны актуудыг олгодог чиг үүрэгтэй байгууллага юм.
Тухайн барилга төлөвлөлт, архитектур төлөлтийн даалгавартай холбоотойгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар орц, гарц хаасан, шугам сүлжээг хаасан, ногоон байгууламжийг гэмтээхээр байна.
Мөн “Ч******” ХХК-ийн 2 давхар барилгын нарны ээвэрлэлтийг зөрчсөн цаашдаа барилга барих зөвшөөрөл авна гэж дурдаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар норм, дүрэм хуулийг барьж яриагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Нөгөөтэйгөөр Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5 дах заалтуудыг барьж ярьсан. Манай байгууллагаас гаргаж өгсөн эх зураг дээр нийтийн эзэмшлийн зам, талбайг хаасан зүйл байхгүй учир нийтийн эзэмшил, зам талбайг хааж барьсан гэдэг нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа хамгийн гол үндэслэл нь “Ч******” ХХК-ийн урагшаа гардаг гарц байхгүй гээд байна. Тухайн төлөвлөгдсөн барилгын зүүн талаар авто зогсоол төлөвлөсөн үүгээр орж гарах бүрэн боломжтой.
Иймд “Ч******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ гэв.
Тав.Хариуцагч Сүхбаатар дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1.С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсэг Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/243 дугаар захирамжаар хүчингүй болсон тул цаашид тухайн хэрэгт дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Зургаа.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч анхны нэхэмжлэлийн шаардлагаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, 33.2-д “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж заасан нь нийтийн өмчлөлийн газрыг олгохдоо хууль зөрчсөн байна гэсэн. Нэхэмжлэгч өөрөө нийтийн эзэмшлийн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэлийг шүүх хүлээж авах үндэслэлгүй. 2014 оны А/234, 2018 оны А/162 захирамжуудыг илт хуль бус гэж үзэх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасныг баримталж илт хуль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, холбогдох баримтуудыг цуглуулсан. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай гуравдагчийн эзэмшил давхцалтай эсэх, орц, гарцыг хааж байгаа эсэхийг тодруулахад бүгд үгүйсгэгдсэн. Нэхэмжлэгч компани нийтийн эзэмшлийн газар дээр дураараа зам, талбай барьсан. Дулааны шугам хаалга гаргасан хэсгийг машин орох боломжгүй гэх боловч стандартын дагуу баригдсан. С*******************-ийн дарга Чойжин ламын музейд газар олгох эрхгүй байсан гэж тайлбарлаж байна. Энэ үндэслэлээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх ба уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан учир энэ газар дээр Н********** захирамж гаргах эрхтэй, дүүргийн Засаг дарга эрхгүй гэж яриад байна. Чойжин ламын музей бол хотын суурьшлын бүс биш барилгажих хэсэг юм. Н**********, С****************** даргын захирамжид заасан хугацаа дууссан учраас 2014 онд А/234 захирамжаар сунгасан. Ямар нэгэн хууль зөрчсөн, бусдын эзэмшил газартай давхацсан зүйлгүй. Шашны байгууллагуудтай холбоотой хамгаалалтын бүс гэж тогтоол гарч байсан.
Уг захирамжууд нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчиж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч газрын алба, Х************* газар, замын цагдаа гээд бүх төрийн байгууллагаас дүгнэлтийг авч, зөвшөөрлийг нь авсан ба бүх зүйл эрх бүхий байгууллагын шийдвэрээр гарч нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Нэхэмжлэгч “Ч******” ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Т*********” ХХК-д хөрш, хил залгаа газар эзэмшүүлсэн Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамж нь нийтийн эрх ашгийг зөрчсөн, нийтийн зам талбай, ногоон байгууламж, дулааны шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлсэн гэж маргаж байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, “өөрийн компанийн 2 дахь орц, гарцыг хаасан, манай компанийн хөрөнгөөр барьсан авто зам бүхий газрыг эзэмшүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил дараалан ашиглаагүй” нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэл гэж Нийслэлийн Засаг даргыг буруутгаж маргасан.
1.2.Нэхэмжлэгч нь “инженерийн шугам сүлжээ бүхий газар”-т “Д********” ХХК-д дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрх хэмжээгүй тул С****************** даргын шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор, дүүргийн Н************-ын “Т*********” ХХК-д газар эзэмшүүлсэн баталгаажуулсан захирамжуудыг өөрийн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тул илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан тул эдгээр захиргааны актуудыг шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд актыг хянах шаардлагатай байсан.
1.3.Дээрх С****************** даргын “Д********” ХХК-д газар эзэмшүүлсэн болон Н************-ын “Т*********” ХХК-д газар эзэмшүүлсэн баталгаажуулсан захирамжуудыг “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаа үндэслэн Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Х*********** газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0*********** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар мэтгэлцсэн.
1.4.“Т*********” ХХК-д контор, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргахыг Н**********д даалгуулах гэж маргасан тул энэ үндэслэлд нь дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч “Ч******” ХХК нь Н************-ын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, 1780911236 талбарын дугаар бүхий 3030 метр квадрат газрыг 000026353 дугаар гэрчилгээний үндсэн дээр 15 жилийн хугацаатай эзэмшсэн байх бөгөөд уг газар эзэмших эрхийн хугацаа нь 2023 онд дуусгавар болохоор байна.
2.2.“Д********” ХХК /одоогийн “Т*********” ХХК/ нь С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаар захирамжаар конторын барилга барих зориулалтаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чойжин ламын сүм музейн зүүн талд байршуулан 0,14 га газар эзэмших эрх /ХХ-2-н 33 дахь тал/ үүсэж, 0141626 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан байна. /ХХ-1-ийн 172-176 дахь тал/
2.3.Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжаар “Д********” ХХК-ийн дээрх газрыг байршил шилжүүлж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Ч******” ХХК-тай хил залгаа байршилд 1200 метр квадрат газрыг, контор, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн /ХХ-2-н 35-37 дахь тал/ бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар тус компанийн газрыг баталгаажуулжээ./ХХ-2-н 38-42 дахь тал/
2.4.Улмаар тус компанийн оноосон нэр “Т*********” ХХК болж өөрчлөгдсөнтэй нь холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжаар шинэ нэр дээр газар эзэмших эрх олгосон захирамж гаргаж /ХХ-1-н 10-11 дэх тал/, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 000016880 дугаар гэрчилгээ олгож /ХХ-2-н 54 дэх тал/, 2020 болон 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж /ХХ-1-н 17-18 дахь тал/ газрын Кадастрын мэдээллийн санд орсон /ХХ-2-н 55-57 дахь тал/ байна.
2.4.Нэхэмжлэгч “Ч******” ХХК, гуравдагч этгээд “Т*********” ХХК-ийн эзэмших газрууд хоорондоо давхцаагүй, “Ч******” ХХК-ийн одоо байгаа орц, гарцыг хаасан гэх маргаан байхгүй байна.
2.5.Гуравдагч этгээд “Т*********” ХХК нь өөрийн эзэмшил газар дээрээ 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Х*********** газрын даргаар 0*********** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж /ХХ-1-н 12 дахь тал/, уг даалгаврын хавсралтаар барилгажих талбайн схем зургийг /ХХ-1-н 13 дахь тал/ баталсан байна.
2.6.Уг төлөвлөлтийн даалгаврын 3 болон 6 гэсэн мөрөнд тус газарт барилгажих талбайн хэмжээ 720 метр квадрат байхаар, мөн даалгаврын 9 дэх мөр дэх Хот төлөвлөлтийн онцгой нөхцөл-д “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баримтлан авто зам болон, явган зам талбай, ногоон байгууламжтай уялдуулан нэгдсэн төлөвлөлт боловсруулах, ... гадна авто замыг хөрш газар эзэмшигчид болон Нийслэлийн авто замын асуудал эрхэлсэн байгууллагатай зөвшилцсөнөөр төлөвлөх, галын машин чөлөөтэй зорчих боломжийг гаргахыг даалгасан /ХХ-1-н 12 дахь тал, түүний арын нүүрт/ байна.
2.7.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Улаанбаатар хот, төлөвлөлтийн баруун-2 бүс, “Хан-Уул дүүргийн 2, 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Үйлдвэр-1” нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөг баталсан байгаа ба уг төлөвлөлтөд Lcode3-21112 гэсэн хэсэгт “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор төлөвлөсөн /ХХ-2-н 1-2 дахь тал/ байна.
2.8.Гуравдагч этгээд “Т*********” ХХК эзэмших газраа хилийн заагийг хэтрүүлж хашаа барьж тэмдэгжүүлсэн байгаа ба тус газар болон хашаа нь нэхэмжлэгч “Ч******” ХХК-ийн эзэмших газар, түүнд дээр орших барилга байгууламжийн орц, гарцыг хаагаагүй болох нь шүүхийн үзлэг, кадастрын зураг, агаараас авсан фото зураг /ХХ-1-н 16, 20, 43, 44, 47, 118, ХХ-2-н 66 дахь тал, ХХ-32н 125-135 дахь тал/ зэрэг баримтаар тогтоогдлоо.
2.9.Мөн “Т*********” компанид эзэмшүүлсэн газар нь нийтийн эзэмшлийн цэвэр, бохир ус, дулааны болон холбооны шугам бүхий инженерийн байгууламжийн газар, түүний хамгаалалтын зурвастай давхцаагүй болох нь 2014 онд баталсан 439 дугаартай /ХХ-2-н 61-63 дахь тал/ болон 2020 онд баталсан ГБМЗХ2020/17-044 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт Төлөвлөлтийн хязгаарын схем зураг /ХХ-2-н 64-65 дахь хуудсан/, агаараас авсан фото зургаар /ХХ-2-н 66 дахь тал/ тогтоогдож байна.
2.10.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ сүүлд өөрчлөхдөө “манай компанийн өмнө байсан 2 дахь орц, гарцыг хааж, манай компанийн хөрөнгөөр зассан авто замын газрыг давхцуулсан олгосон“ гэж маргасан боловч энэ байдал нь шүүхийн маргаан бүхий актад хамаарах газрын үзлэг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хийсэн баримтын үзлэгээр нотлогдсонгүй.
2.11.Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Кадастрын хэмжилт, зураглал, газрын зөрчил, маргаан асуудал хариуцсан мэргэжилтний компьютероос Google Earth программын болон сансрын зургаар хайлт хийж, маргаан бүхий газрын 2004, 2005, 2006, 2008, 2009, 2010, 2014 онуудын байдлыг шүүж гаргахад “Ч******” ХХК-д 2 дахь орц, гарц гэж огт байгаагүй болох нь нотлогдсон. /ХХ-4-н 32-41 дэх тал/
2.12.Шүүхийн явуулсан газрын үзлэгээр “Т*********” ХХК-д эзэмшүүлсэн газар буюу шороон дээр, уг газрыг дайрч өнгөрсөн жижиг бетоноор хашсан автомашины шороон замын ул мөр тогтоогдсон ба ийм шороон зам нь Монгол Улсын авто замын стандартад нийцээгүй, хорооллын доторх зам, эсхүл хотын, орон нутгийн чанартай замын санд хамаарахгүй болох нь болон Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны цахим хуудсанд байршсан автозамын стандартуудаар тогтоогдож байна.
2.13.Нөгөө талаас шүүхийн явуулсан маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон Google Earth программын болон сансрын зурагт явуулсан үзлэгээр автомашины шороон байгаа ба уг зам нь ул мөрийг харвал энэ автозам “Ч******” ХХК-ийн эзэмшиж буй газар руу орсон мөр байхгүй, Автозамын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу автозамын барилга байгууламжийн ажлыг эхлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авдаг үйл ажиллагаа байгаа тул нэхэмжлэгч уг замыг “Ч******” ХХК өөрийн хөрөнгөөр тавьсан гэх холбогдох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн энэ тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй.
2.14.Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт болох Н************-ын захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж, С****************** даргын захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9 дахь заалтыг үндэслэн илт хууль бус болохыг зөвшөөрүүлэхийг хүссэн.
2.15.Нэхэмжлэлийнхээ энэ хууль зүйн үндэслэлийн “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол” гэдгийг “өөрийн компанийн 2 дахь орц гарцыг хаасан, одоогийн орц, гарцаа галын аюулгүй байдлыг хангасан орц гарц гэж үзэхгүй, өөрийн хөрөнгөөр барьсан автозам дээр газар олгосон” гэсэн боловч “хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдгийг тайлбарлаж, нотолж чадахгүй байна.
2.16.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусаар тооцуулахаар маргасан боловч үндэслэл нь захиргааны актыг “хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох” хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргаж маргаж байгаа тул нэхэмжлэлийн “илт хууль бус болохыг тогтоолгох” үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй гэж дүгнэж байна.
2.17.Харин дээр дурдсанаар нэхэмжлэгч “Ч******” ХХК-д 2 дахь орц, гарц гэж байгаагүй бөгөөд одоо байгаа орц, гарц нь галын аюулгүй байдлын норм, дүрмийг зөрчөөгүй болох нь Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн Улсын хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэд “хангаж байна” гэснээр тогтоогдсон. ХХ-4-ийн 43 дахь тал/
2.18.Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Т*********” ХХК-д газар эзэмшүүлэхдээ “дулааны шугамын хамгаалалтын бүсийг зөрчиж олгосон”, “газрын дуудлага худалдаа явуулаагүй”, “газрыг зориулалтаар нь 2 жил ашиглаагүй” гэсэн боловч шүүх хуралдаан дээр эдгээр үндэслэлээ гаргаж мэтгэлцээгүй тул энэ үндэслэлийг нотолж чадаагүй гэж дүгнэсэн.
2.19.Шүүхээс шалгаж тогтоосноор нэхэмжлэгч “Ч******” ХХК, гуравдагч этгээд “Т*********” ХХК-ийн эзэмших газрууд нь дулаан магистраль шугамтай яг адил хэмжээгээр зэрэгцэн байрлаж байгаа тул нэхэмжлэгч өөрийнхөө эзэмших газрыг ийнхүү үзээгүй атлаа “Т*********” ХХК-ийн газрыг дулааны шугамын хамгаалалтын бүсийг зөрчиж олгосон тул илт хууль бус акт гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шударга бус шаардлага гэж үзлээ. Хот байгуулалт хөгжлийн газарт хийсэн баримтын үзлэг, .
2.20.Нөгөө талаас “Т*********” ХХК-ийн эзэмших газар нь дулааны шугамын хамгаалалтын бүс, галын аюулгүй байдал бусад инженерийн байгууламжийн хамгаалалтын бүс ,аюулгүй байдлыг зөрчиж олгоогүй болох нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 439 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар /ХХ-2-н 64 дэх тал/, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ГБМЗХ2020/17-044 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар /ХХ-2-н 61 дэх тал/, Төлөвлөлтийн хязгаарын схем зураг /ХХ-2-н 63 дахь тал/, мэргэжлийн байгууллагуудаас олгосон онцгой байдлын, дулааны, цахилгааны, ус сувгийн, мэдээлэл, холбоо сүлжээний техникийн нөхцөлүүд /ХХ-2-н 74-81 дэх тал/ , ХХ-3-н 122 дахь тал зэрэг үйл баримтууд нотлогдлоо.
2.21.Нэхэмжлэгч “Ч******” ХХК-иас шүүхэд “Т*********” ХХК-ийн эзэмших газрыг дайрч, өөрийнх нь эзэмшил газар, түүнчлэн бусад газрыг дайрсан “дулааны станцын хамгаалалтын зурвас” гэсэн тэмдэглэгээ бүхий зургийг гаргаж өгсөн /ХХ-1-н 237-241 дэх хуудсанд/
2.22.Гэвч уг зургийг хэн, хэзээ, хаанаас үйлдсэн тэмдэглэгээ байхгүй бөгөөд шүүхийн Х*********** газрын мэдээллийн санд явуулсан үзлэгээр /ХХ-3-н 22 дахь тал/ болон мэргэжлийн байгууллагуудын техникийн нөхцөлүүдээр уг газарт ийм зурвас байхгүй болох нь тогтоогдсон тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн.
2.23.Нэхэмжлэгчээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байхад газар олгосон гэсэн нь үндэслэлгүй байна.
2.24.Н**********ас 2014 онд гуравдагч этгээд “Т*********” ХХК-ийн газрын байршил шилжүүлж эзэмшүүлэхээр шийдвэрлэх үед үйлчилж байсан Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор уг газрыг үйлдвэр, үйлчилгээ, орон сууцны холимог ашиглалтын нутаг дэвсгэрээр төлөвлөсөн /ХХ-1-н 248 дахь, ХХ-2-н 3-5 дахь тал/, 2018 онд барилгын зөвшөөрөл олгож шийдвэрлэх үед 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 52 дугаар тогтоолоор баталсан Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 2111 дугаарт “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор” гэж туссан /ХХ-2-н 1-2, 176,187, дахь тал/ нотлох баримтуудаар уг газар нь “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбороор төлөвлөгдсөн зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдсон.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Нэхэмжлэгчийн “С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаар захирамжийн “Д********” ХХК-д холбогдох” илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:
3.1.1.С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаар захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсэг нь Н************-ын 2014 оны А/234 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар хүчингүй болсонд тооцсоноор энэ харилцааны үйлчлэл дуусгавар болж, нэхэмжлэгч энэ талаар маргахгүй, няцаахгүй байна.
3.1.2.С*******************-ийн даргаас “Д********” ХХК-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч “Ч******” ХХК-ийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нотолгоо гаргаагүй тул 2016 онд үйлчлэл нь дуусгавар болсон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу илт хууль бус болохыг зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
3.1.3.Өөрөөр хэлбэл, ийнхүү С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаар захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсгийн хууль зүйн үйлчлэл дуусгавар болчихсон, уг актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа болох нь тогтоогдохгүй байх тул шүүх уг захирамжийн талаар хууль зүйн үндэслэл өгөх боломжгүй болно.
3.2.Нэхэмжлэгчийн “Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д********” ХХК, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т*********” ХХК-д тус тус холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан байдаг.
3.2.2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заажээ.
3.2.3.Хуулийн дээрх заалтын дагуу захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан субьектив эрх нь хөндөгдсөн нь тогтоогдвол уг зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй эрх зүйн маргаан шийдвэрлэдэг систем юм.
3.2.4.Харин шүүх нь эрх зүйн маргааныг хянах үед нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдсөн бол уг эрхийг сэргээн эдлүүлэх шийдвэр гаргадаг, ийм байдал тогтоогдоогүй бол захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, түүнчлэн хууль сахихыг шаарддаг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага биш, энэ үүргийг төрийн хяналт шалгалтын, эсхүл хууль сахиулах байгууллага хэрэгжүүлдэг гэдэг зарчмын ялгааг нэхэмжлэгч мэдэх нь зүйтэй.
3.2.5.Дээр тогтоогдсон байдлуудаас харвал Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д********” ХХК, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т*********” ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн Газрын тухай хууль, бусад хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, аливаа байдлаар зөрчөөгүй байна.
3.2.6.Тодруулбал, Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр болон 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжуудаар “Т*********” ХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримталсан байна.
3.2.7.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.
3.2.8.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу Н********** нь “Т*********” ХХК-д газар эзэмшүүлсэн нь түүнд хуулиар олгогдсон бүрэн эрх хууль энэхүү шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэлтэй бүхий байна.
3.2.9.Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргаас “Д********” ХХК-д олгосон газрын зөрчлийг арилгаж, байршил шилжүүлж өөр газарт газар эзэмшүүлэх эрх нь Н************-ын бүрэн эрх мөн болно.
3.2.10.Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй Сүхбаатар дүүрэгт газар олгосон үйл баримтыг Н**********ас зөвтгөсөн, түүнчлэн “Д********” ХХК-д эерэг үйлчлэл бүхий гаргасан захиргааны актыг өөрийн эрх хэмжээний дагуу шийдвэрлэснийг нь хуульд нийцсэн гэж үзнэ.
3.2.11.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргыг “Т*********” ХХК-д газар эзэмшүүлэхдээ “газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх” хуульд заасан журмыг зөрчсөн гэж маргасан.
3.2.12.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан нь газрын байршил шилжүүлэх харилцаанд хэрэглэхгүй зохицуулалт буюу зөвхөн шинээр газар олгох харилцаанд хамаарах хуулийн заалт юм.
3.2.13.Өөрөөр хэлбэл, С****************** даргын 2007 оны 302 дугаар захирамжаар “Д********” ХХК-д /Т*********” ХХК/ газар эзэмшүүлэхдээ түүхэн дурсгалт барилгаар тогтоож, төрийн хамгаалалтад бүртгэсэн Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийн газарт давхцуулан олгосон зөрчлөө буюу хууль зөрчсөн зөрчлийг арилгаж Н**********ас 2014 оны А/234 дүгээр захирамжаараа “Т*********” ХХК-ийн эзэмшиж буй газрын байршлыг сольж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлснийг шинээр газар олгох харилцаатай адилтгах хууль зүйн үндэслэлгүй юм.
3.2.14.Энэхүү үндэслэлээр Н************-ын дээрх шийдвэрийн дагуу “Т*********” ХХК-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч “Ч******” ХХК-ийн ямар нэг эрхийг зөрчөөгүй, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал нотлогдоогүй гэж үзсэн.
3.2.15.Мөн түүнчлэн эдгээр маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн шинжийг агуулаагүй байна.
3.2.16.Өөрөөр хэлбэл, Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамж болон 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т*********” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бусад тооцох захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3.2.17.Нэхэмжлэгч “Ч******” ХХК нь “Т********* ХХК”-д инженерийн шугам сүлжээ бүхий болон ногоон байгууламж бүхий газрыг эзэмшүүлсэн гэж маргасан ба инженерийн шугам сүлжээ байгаа гэдэг нь нотлогдоогүй, дээрх дурдсанаар өөрийнх нь гаргаж өгсөн нотлох баримтаар “Ч******” ХХК болон “Т********* ХХК”-ин эзэмшил газруудаар “нотлогдоогүй шугам” адилхан дайрч байгаа тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг шударга ёсонд нийцэхгүй гэж үзэн хүлээн аваагүй болно.
3.2.18.Дээрх үндэслэлүүдээр аргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага илт үндэслэлгүй гэж үзлээ.
3.3.Нэхэмжлэгчийн “Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Х*********** газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0*********** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
3.3.1.Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангасан байна” гээд мөн зүйлийн 12.1.1-12.1.8 холбогдох шаардлагуудыг тогтоожээ.
3.3.2.Үүний дотор эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх зэрэг олон шаардлагуудыг тусгажээ.
3.3.3.Архитектур төлөвлөлт гэдэг нь барилга байгууламжийн зураг төсөл гэдэг ойлголт ба барилгын инженерчлэлийн мэргэжлийн ойлголт байна.
3.3.4.Харин Архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажиллагаа гэдэг ойлголт байна.
3.3.5.Эндээс үзвэл ”Т*********” ХХК-ийн барихаар төлөвлөж буй барилгын 2020 оны 0*********** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нь эрх бүхий этгээдээс барилгын зураг төслийг боловсруулахдаа заавал дагаж мөрдөх норм, дүрэм, зай хэмжээ, талбайг тогтоосон буюу барилга барих гэж буй этгээдээс заавал дагаж мөрдөх шинжтэй баримт бичиг бөгөөд ийнхүү тус компанийг барилгын зураг төслийг боловсруулахдаа мөрдөх төлөвлөлтийн ажлыг урьдчилан даалгасан ажиллагаа ь нэхэмжлэгч “Ч******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөөгүй, аливаа байдлаар хууль зөрчөөгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
3.4.Нэхэмжлэгчийн “Т*********” ХХК-д контор, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргахыг Н**********д даалгуулах” шаардлагын тухайд:
3.4.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан заалтыг дээр дурсан, түүнчлэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байгаа.
3.4.2.Хуулийн дээрх заалтын дагуу захиргааны албан тушаалтны эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь шүүхэд тогтоогдвол энэхүү зөрчигдсөн эрхийг шүүх сэргээн эдлүүлнэ.
3.4.3.Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тохиолдолд, түүний шаардсанаар “Т*********” ХХК-ийг газраа зориулалтаар нь ашиглаагүй эсэх, энэ талаар хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь шүүх зөвхөн талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэх ёстой өөрийн чиг үүргээ алдаж, хууль сахиулах ажлыг хийсэн явдал болох бөгөөд ингэж шийдвэрлэх нь төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг зөрчсөн хууль бус явдал болох тул шүүхэд ийм эрх хэмжээ байхгүй болно.
Дөрөв .Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Анхан шатны шүүх нь маргаж буй захиргааны актын “илт бус захиргааны акт мөн, эсэх”-ийг шалгаж тогтоохдоо тухайн захиргааны актад шууд хууль зүйн үнэлгээ хийх ёстой ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-47.6-д заасан шинжийг судалж, шаардлагатай нотлох баримт байвал цуглуулах үүрэгтэй болно.
4.2.Гэтэл нэхэмжлэгч “Ч******” ХХК нь үндсэн маргаанаа “Т*********” ХХК-д газар эзэмшүүлсэн захиргааны актыг илт хууль бус гэж маргасан атлаа анхан шатны шүүхээр “хууль бус захиргааны акт болох нь нотлогдвол хүчингүй болговол зохих захиргааны актад хамаарах” нотлох баримтыг цуглуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид шаардаж, улмаар илт хууль бус захиргааны актыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй нотлох баримт цуглуулах хүсэлтийг нь удаа дараа хангасан байтал мөн л хэрэгт хамааралгүй бусад нотлох баримтыг гаргуулахаар шаардаж байгаа нь илт үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашруулах үндэслэл болж байгаа тул хүлээн аваагүй болно.
4.3.Тодруулбал, нэхэмжлэгч “Ч******” ХХК нь гуравдагч этгээд “Т*********” ХХК-д газар эзэмшүүлсэн захиргааны албан тушаалтны шийдвэрийг илт хууль бус акт болохыг тогтоолгохоор маргасан атлаа тус компанийн эзэмшил газар дээрээ барих барилгын төлөвлөлтийг шалгах, үүний дотор магадлалд хэрхэн заасныг тогтоолгохоор шаардаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан үйл баримт тул хэрэгт хамааралгүй гэж үзсэн.
5.4.Анхан шатны шүүх нь энэ хэрэгт үндсэн үйл баримт болгож маргаж байгаа газар эзэмшүүлсэн актын илт хууль бус эсэхийг тогтооход шүүх эдгээр үйл баримтад дүгнэлт өгөх эрх зүйн үндэслэл байхгүй.
5.5.Нэхэмжлэгчийн “Н************-ын хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгож, шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “Т*********” ХХК-ийг эзэмших газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил эзэмшээгүй тул хүчингүй болгох” ёстой гэх шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй үйл баримтад дүгнэлт өгөхгүй тул энд холбогдох үйл баримт, нотлох баримтыг үнэлээгүй болно.
4.6.Шүүх хуралдааныг зарласнаас хойш хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас “зөвхөн шүүх хуралдаан дээр” илтэд үндэслэлгүй, хэрэг хамааралгүй нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасны дотор:
-“Д********” ХХК-д 2007 онд Сүхбаатар дүүрэгт олгогдсон газар нь тусгай хамгаалалттай газарт орж байсан эсэх баримтыг төрийн холбогдох байгууллагаас гаргуулах,
-нэхэмжлэгч компанийн эзэмшил газарт орох, гарах орц гарц байсаар байхад, энэ нь норм дүрэмд нийцсэн талаар мэргэжлийн байцаагчийн дүгнэлт гарсан атал “Яг ямар орц, гарц төлөвлөчхөөд та нарын эрх ашгийг хөндөөгүй гэж яриад байгаа юм. Орц, гарц төлөвлөсөн зургийг Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулах хүсэлттэй” гэх,
-нэхэмжлэгчээс өөрийгөө ирээдүйд эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тул эзэмшиж буй газрын дээр байрлах өмчлөлийн барилгыг “эрчим хүчний зориулалтаар баригдсан барилга” гэдгийг тогтоолгохоор Эрчим хүчний удирдах газрын барилга байгууламжийн анхны палан зургийг Үндэсний төв архиваас гаргуулна гэх,
-3 дугаар хавтас хэргийн 19 хуудсанд газар олголтын палан зургаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар олголтын дундуур нь 2-3 метрийн зайтай байгаа нь “Т*********” ХХК-ийн барилгын байршлыг өөрчилсөн гэж харагдаж байгаа тул тодруулна гэх,
-2007, 2014, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газар ямар барилгажилтыг төлөвлөсөн, тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаараа Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл гаргах эрхтэй учраас маргаан бүхий захирамжуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргуулна гэх хүсэлтүүд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.7.Учир нь 2007 онд “Д********” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь “Чойжин ламын сүм-ийн барилга байгууламжийн хамгаалалтын бүстэй[1] давхацсан гэж үзэн газрын байршлыг өөрчилснөөр “Д********” ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон тул хэрэгт хамааралгүй нотолгооны ач холбогдолгүй юм.
-Нэхэмжлэгчийн өөрийнх нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд түүний үйл ажиллагааных нь чиглэлийг “гадаад худалдаа, оёдлын үйлдвэрлэл” гэснээс үзвэл тус компани эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон.
Харин ирээдүйд эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь холбогдуулж нотлох баримт цуглуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэсэнд нийцэхгүй хууль бус болно.
-Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц*****гийн ярьсан Хавтаст хэрэг 3-ийн 19 дэх талд байгаа зураг нь энэ хавтасны 122 дахь талд дахин авагдсан байгаа ба эдгээр нь хоорондоо огт зөрүүгүй зураг байна.
Хавтаст хэрэг 3-ийн 19 дэх талд авагдсан зураг нь бүдэг, 122 дахь талд авагдсан нь тод байгаагаас үзвэл “Т*********” ХХК-ийн барилгын байршлыг өөрчилсөн гэж үзэхгүй тодорхой, анх шийдвэрлэсэн байршилдаа байгаа нь харагдаж байгаа тул илт үндэслэлгүй хүсэлт гэж үзсэн.
-Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор уг газрыг үйлдвэр, үйлчилгээ, орон сууцны холимог ашиглалтын нутаг дэвсгэрээр газар олгохоор төлөвлөсөн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 52 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэг авагдсан байгаа бөгөөд нэгэнт төлөвлөчихсөн газар зохион байгуулалтыг 2007, 2014, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахин тусгах боломжгүй тул ийм баримтыг дахин нотлох баримтаар гаргуулах хүсэлт нь илт үндэслэлгүй гэж үзсэн.
-Нэхэмжлэгч өөрийн компанийн оффисын барилгын наранд ээвэрлэлтэд хэрхэн нөлөөлөх талаар шинжээч томилуулах хүсэлтийг хангах үндэслэлгүй болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /ХХ-3-н110-115 дахь тал/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 736 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон. /ХХ-3-н 153 дахь тал/
Тав.Шүү хуралдааны ирцийн талаар:
5.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ч******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 06 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг явуулахаар товлон зарласнаас хойш нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Оч Ковид-19-ийн халдвар авсан, түүний өмгөөлөгч Цолмон мөн халдварыг авсан гэх үндэслэл, мөн нотлох баримт гаргуулах, хүсэлтүүд зэргийг хангаж 8 удаа, хүсэлтийг хангаагүйгээс үүдэн давж заалдах гомдол гаргасантай нь холбогдуулж 2 удаа тодорхойгүй хугацаагаар, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 удаа ирээгүй боловч нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийг заавал оролцуулах хүсэлтийг хангаж мөн удаа, гуравдагч этгээдийн хүсэлтээр 1 удаа тус тус хойшилсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацааг хэтэрч, удаашрах шалтгаан болсон.
5.2.Гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас удаа дараа “компани маргаан бүхий газар дээр барилга барихаар банкнаас зээл авсан, энэхүү маргааны улмаас барилгаа барьж чадахгүй зээлийн хүүг төлж маш их хохирол учирч байгаа” гэж тайлбарлан шүүх хуралдааныг хойшлуулахгүй хийх хүсэлт гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх, мэтгэлцэх зарчмын дагуу хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж ирсэн нь гуравдагч этгээдийн хэрэг маргаанаа хуульд заасан хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхолд илтэд хохирол учруулж болзошгүй нөхцөлийг үүсгэсэн.
5.3.Шүүх хурлыг 15 дахь удаагаа хойшлуулах үндэслэл нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Очоос 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “осолд орж хөлөө хугалсан, 45 хоног хөдөлгөөн хязгаарлалттай, биечлэн орох хүсэлтэй” гэх хүсэлтээ хавсаргасан эмнэлгийн чөлөөний хуудсанд түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл чөлөөлсөн байгааг үндэслэн /шүүх хуралдааныг 45 хоногийн хугацаагаар хойшлуулах эрх хэмжээ шүүхэд байхгүй/ дараагийн шүүх хуралдааныг мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдөр товлосон, энэ товыг гаргахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас ямар нэг санал хүсэлт огт гаргаагүй.
5.4.Түүнчлэн шүүгчийн туслахаас шүүхийн үзлэгийн товын хамт шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Оч-д мэдэгдэхэд “За, ойлголоо” гэсэн хариуг өгснийг шүүгчийн туслах баримт үйлдэн хэрэгт хавсаргасан байна.
5.5.Нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж заасан тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.
5.6.Шүүх хуралдаанд биечлэн хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөлд байгаа хэргийн оролцогч нь “Zoom” программ ашиглаж цахимаар хэлбэрээр оролцох эрхтэй бөгөөд Ч.Оч шүүхэд биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бол энэ хэлбэрээр шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан боловч энэ эрхээ эдлэх хүсэлтээ гаргаагүй, ийм оролдлого ч хийгээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхэд дахин ирүүлээгүй, түүний “хөл хугарсан” гэх өвчний оношноос үзвэл тэрээр гэрээсээ шүүх хуралдаанд цахимаар оролцож, амаар тайлбар гаргах боломжтой нөхцөл байдалтай байсан гэж үзсэн.
5.7.Шүүхээс шүүх хуралдааныг 45 хоногоор хойшлуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, нэхэмжлэгчээс шууд шалтгаалан шүүх хуралдааныг 8 удаа, хариуцагчийг оролцуулах хүсэлтийг хангаж 4 удаа хойшилсон байхад үргэлжлэн хэзээ нь тодорхойгүй олон удаа хойшлуулах нь гуравдагч этгээдэд илт хохиролтой гэж үзлээ.
5.8.Түүнээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хоёр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, тэдгээр нь шүүх хуралдаанд биечлэн ирсэн байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийг байлцуулахгүй хийхээр шийдвэрлэсэн.
5.9.Хариуцагч Н************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтийг удаа дараа хангаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан тул энэ үндэслэлээр дахин хойшлуулах нь гуравдагч этгээдэд хохиролтой гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан хариуцагч Н************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүй хийхээр шийдвэрлэв.
5.10.Хариуцагч С****************** даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүх хуралдаанд байлахгүй” гэдэг сонирхлоо удаа дараа илэрхийлсэн, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг байлцуулахгүй хийх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ч******” ХХК-ийн “С****************** даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсэг, Н************-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д********” ХХК-д холбогдох хэсэг, мөн даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т*********” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Т*********” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжаа гаргахыг Н**********д даалгуулах, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Х*********** газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0*********** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
[1]Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн 2,0 га газрыг хамгаалалтын бүс болгож тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт юм.