Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2017/00562/И |
Дугаар | 101/ШШ2017/03117 |
Огноо | 2017-10-10 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2017/03117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 4 дүгээр гудамж, 60 тоот хаягт оршин суух, Ач хариад овогт Д*******ийн Р******* /регистрийн дугаар *******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ зах 00 тоот хаягт байрлах,******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/ болон
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 хэсэг, дрийм лэнд 8 байр, 4 тоот хаягт оршин суух,******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Боржигин овогт Машбатын З******* /ЧИ62120115/ нарт холбогдох,
10,623,439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, гуравдагч этгээд Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид Э.Жавхлан, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь******* ХХК-иар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ хотхон-ы 65а байранд 2 өрөө орон сууц захиалан бариулах болж 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны ОССК /тухайн үеийн нэршил/-тай ******* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр ОССК,******* ХХК-тай ******* дугаартай Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ тус тус байгуулсан.
2016 оны 6 дугаар сараас эхлэн Төрийн банкнаас 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны ОССК-тай ******* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр ОССК,******* ХХК-тай ******* дугаартай Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ-нд заагдсан******* ХХК-ийн төлөх байсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхийг удаа дараа шаардаж, зээлийн гэрээнд заагдсан хугацаа, хэмжээтэй үндсэн зээл, зээлийн хүүг төлөхөөр******* ХХК-ийн үүрэгт суутгаж аваад байна.
Мөн******* ХХК болон түүний захиал нь нэхэмжлэгчийн орон сууцны, ахуйн боломжгүй байдлыг далимдуулж, өөр бусдад худалдах боллоо гэх зэргээр Улсын комисст хүлээлгэж өгөөгүй байрандаа оруулчхаад гэрээнд заагдаагүй нөхцөлөөр нэхэмжлэгчийн мөнгийг ...бараа бүтээгдэхүүн, барилгын материал, нефтийн үнийн огцом өсөлт, цаг агаарын өөрчлөлт болсон, болох гэж байгаа... гэж нотлогдоогүй тодорхой бус, давагдашгүй хүчин зүйлийн бус үйл явдлыг далимдуулж өөрийн компанийн гарах ёстой байсан зардлаа хууль бусаар удаа дараа хувийн дансандаа төлүүлж байсан.
Иргэний хууль, Орон сууц захиалан бариулах гэрээ, Орон сууцны зээлийн гэрээ, Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ-ний холбогдох зүйл, заалтыг үндэслэн******* ХХК-иас 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх зээлийн хүү 4,929,824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985,965 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,707,650 төгрөг, нийт 10,623,439 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч Мануул тейвэл ХХК, М.З******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн ******* нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны ******* тоот 2 өрөө 36,3 м.кв байрыг захиалж 1,16 тоот гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний урьдчилгаа 10 хувийг өөрөө төлж, 26,000,000 төгрөгийг ОССК-с зээл авч байрны төлбөрөө хийсэн байна. Гэвч уг байрандаа ******* нь орж амьдраагүй бөгөөд тухай гэрээ цуцлагджээ. Хэдий ийм боловч 2011 оны 10 дугаар сарын 06-нд 166,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 10-нд 178,610 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-нд 166,760 төгрөгийн хүүг ОССК-д******* ХХК-иас Д.Рагчааасүрэнгийн нэрийн өмнөөс төлжээ.
Улмаар 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *******гийн хүсэлтээр 65А байрны 4 тоот байрыг хүлээлгэн өгөх протокол үйлдэн, гэрээ байгуулж харилцан тохиролцож хүлээлгэн өгсөн. ******* байр хүлээн авч ашиглаж эхэлснээр ОССК-с авсан зээлийн болон хүүгийн төлбөрөө өөрөө төлж эхэлсэн. Баяр хүлээн авч ашиглалтын зардал, бусад төлбөрийг өөрөө төлж ирсэн. *******гийн 2012 оны 01 дүгээр сарын 11, 2012 оны 10 дугаар сарын 26, 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан гэрээ, протокол, өргөдлүүдээр нотлогдож байна.
Үүнээс гадна 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* нь******* ХХК-д дахин өргөдөл гаргаж үлдэгдэл төлбөр 2,227,648 төгрөгийг ҮХЭХУБ-ын гэрчилгээ гармагц төлөхөөр харилцан тохиролцож 65А байрны 4 тоот байрыг эзэмших гэрээ дахин байгуулсан.
Иймээс 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 65А 4 тоот 36,3 м.кв 2 өрөө орон сууцыг ******* хүлээн авч ОССК-с авсан зээлээ өөрөө ашиглаж эхэлсэн. Уг байранд үндсэн гэрээг ОССК-тай манай компани хийгээгүй учир холбогдох хүнийг төлбөрийг бид хариуцахгүй.
Иргэн М.З******* нь хувь хүний хувьд нэхэмжлэгч *******тэй эрх зүйн харилцаа үүсгээгүй, түүнээс хувьдаа зээлсэн, авсан мөнгө, хөрөнгө байхгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал байхгүй болно.
*******гийн******* ХХК-д болон захирал М.З*******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 5,915,789 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,929,650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК /ОССК/, *******, Р.Төгссайхан нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ээр нэхэмжлэгч ******* нь ОССК-ийн өмнө зээлийн гэрээний үүрэг хүлээж, холбогдох зээлийн төлбөрийг төлж байсан байдаг.
Төрийн банк ХХК болон Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 440 дүгээр Шаардах эрх шилжүүлэх гэрээ№4 /Баянзүрх дүүрэг/-г байгуулснаар Төрийн банк ХХК нь ******* дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ний үүрэг гүйцэтгүүлэгч болсон.
Өөрөөр хэлбэл 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнөх ******* дугаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчээр ОССК байсан тул зээлийн төлбөр ОССК-ийн холбогдох дансанд төвлөрч байсан. Иймд шаардах эрх шилжүүлэхээс өмнөх хугацааны буюу 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нь Төрийн банк ХХК холбогдох үндэслэлгүй юм.
Мөн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 440 дүгээр Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнөх ОССК-ийн зээлдэгч *******гээр төлүүлсэн зээлийн төлбөр нь холбогдох баримт бичгээр болон санхүүгийн балансаар Төрийн банк ХХК-д шилжиж ирээгүй юм.
Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК болон Төрийн банк ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 440 дүгээр шаардах эрх шилжүүлэх гэрээ№4 /Баянзүрх дүүрэг/-г байгуулсан. Уг гэрээгээр Төрийн банк ХХК нь тус гэрээний хавсралтад заасан зээлдэгчийн зээлийн болон барьцаа хөрөнгийн шаардах эрхийг банк шилжүүлэн авч, /2.2/ банк зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх эрх үүссэн.
Гэрээний хавсралтад *******гийн ******* дугаартай Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны тоот орон сууцны зээлийн гэрээ тусгагдсан байдаг.
Шаардах эрхийг шилжүүлэн авсан Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК, *******, Р.Төгссайхан нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар Орон сууцны зээлийн гэрээ-нд зээлдэгч ******* нь 26,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай, зээлэх, зээл зээлийн хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөх /2.1.1/, үндсэн болон хүүгийн төлбөрийг графикт хугацаанд бүрэн болон хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн хүүгийн 20 хувийн алдангийг Орон сууцны санхүүжилтийн корпорацад төлөх, ОССК нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг графикт хугацаа болмогц зээлдэгчээр төлүүлнэ /2.2.1/ гэж тус тус заасан байдаг.
Иймд Төрийн банк ХХК-ийн хувьд ОССК-ийн хувьд ОССК-тай байгуулсан 440 дүгээр шаардах эрх шилжүүлэх гэрээ№4 /Баянзүрх дүүрэг/-ээр ******* дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ний зээлдүүлэгчийн бүх шаардах эрхийг шилжүүлэн авсан тул гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх шилжүүлэн авсан үеэс зээлдэгчээр төлүүлэх үндэслэлтэй юм. Учир нь Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК, *******, Р.Төгссайхан нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр 13-ны өдрийн ******* дугаар Орон сууцны зээлийн гэрээ-нд зээлдэгч ******* нь зээлийн хүүгийн төлбөрийг хариуцахгүй, барилгын компани хариуцах тухай заалт байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК болон М.З******* нарт холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээ, Орон сууцны зээлийн гэрээ, Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ-ний дагуу 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 4,929,824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985,965 төгрөг буюу 5,915,789 төгрөгийг******* ХХК-иас, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,707,650 төгрөгийг М.З*******оос, нийт 10,623,439 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* болон******* ХХК нь харилцан тохиролцож, тус компанийн барьж гүйцэтгэх, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ хотхон-д орон сууц захиалан бариулахаар 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байх бөгөөд зээлдүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК, зээлдэгч ******* болон******* ХХК-ийн хооронд 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ******* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ-г тус тус байгуулсан байна.
Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ-гээр Засгийн газрын Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам-ын хүрээнд зээлдэгч төлбөрийн чадвар, сайн дурын үндсэн дээр орон сууцны сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх, барилга угсралтын ажлын санхүүжилт 80-с дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг ашиглалтад оруулах,******* ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Шар хадны гудамж, /13280/, 65А, 65Б дугаар орон сууцыг комиссоор ашиглалтад оруулах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх, төлүүлэх, зээлийн гэрээний барьцааг хангуулахтай холбогдсон харилцааг зохицуулжээ.
Талуудын байгуулсан, гурвалсан гэрээний Дөрөвдүгээр зүйлд Барилгын компани буюу******* ХХК-ийн эрх, үүргийг тусгасан байх бөгөөд гэрээний 4.2-т Орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын комиссын актыг зээлдүүлэгчийн баримтаар хүлээлгэн өгөх хүртэл зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлдэгчийн ******* тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн хүү /хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги хүлээж нэмж тооцсон/-ийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан байна.
Уг үүргийнхээ дагуу******* ХХК нь 2011 оны 10, 11, 12 дугаар сарын хүүгийн төлбөрийг *******д төлж байсан боловч орон сууцыг захиалагч *******д 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх үндэслэл зааж хүүгийн төлбөрийг төлөхөө зогсоожээ.
Гэвч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2014/127 дугаартай комиссын актаар Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 65 А, Б барилга, 8 автомашины зогсоолтой, 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Хэдийгээр, улсын комисс уг актад орон сууцыг 2012 ны 01 дүгээр сарын 15-ны өдөр барьж дуусгасан гэх боловч улсын комисс орон сууцыг тухайн үед хүлээн аваагүйд******* ХХК буруугүй болохоо нотлоогүй.
Иймд 2012 оны 01 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг барилгын компани буюу******* ХХК төлөх үүрэгтэй байна.
Талуудын байгуулсан гурвалсан гэрээний 3.2-т заасан заалт нь үндсэн зээл /хэрэв хугацаа хэтэрвэл 0,5 хувиар алданги төлөх/-ийг зээлдэгч төлөх тухай заасан байх бөгөөд зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчилгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлж, төлбөрийн тасалдал үүсгээгүй болох нь гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн тайлбараар тогтоогдож байна.
Дээр дурдсан үйл баримтуудыг дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ-ний дагуу гүйцэтгэгдэх барилгын компанийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ.
2011 оны 9 дүгээр сарын 9 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлбөрт төлөгдөх 2011 оны 10 дугаар сард 156,000 төгрөг, 11 дүгээр сард 178,607 төгрөг, 12 дугаар сард 166,758 төгрөг төлөгдөхөөр байх бөгөөд уг төлбөрүүдийг******* ХХК-иас *******д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 08-нд 156,000 төгрөг, 11 дүгээр сарын 10-нд 178,610 төгрөг, 12 дугаар сарын 08-нд 166,760 төгрөг шилжүүлсэн орлогын ордероор тогтоогдлоо.
Иймд 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш орон сууцыг улсын комисс хүлээн авсан 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөх хүү 4,428,459 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2011 оны 10, 11, 12 дугаар сард хамаарах хүүгийн төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Хэрэгт авагдсан, 4,707,650 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2,480,000 төгрөг, 2,227,648 төгрөгийг******* ХХК-д төлөхөөр *******гийн бичсэн өргөдөл болон хариуцагч М.З*******ын эзэмшдэг Голомт банк дахь 1605016898 тоот данс,******* ХХК-ийн 1601003481 тоот данс зэргээс үзэхэд, нэхэмжлэгч 4,707,650 төгрөгийг шилжүүлсэн нь талуудын хооронд хийгдсэн тохиролцоо, хэлцлийн үндсэн дээр хийгдсэн үйлдэл байх тул хариуцагч******* ХХК болон М.З*******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч******* ХХК-иас 4,428,459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,194,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 85,805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА