| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0427/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/611 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч/хохирогч Б.*******,
шүүгдэгч/хохирогч М.*******, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******, нарт холбогдох эрүүгийн 2308022850632 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 12 жил хорих ялаар шийтгүүлсэн,
- Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 24 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 9 сар 01 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Алаг адуу овогт*******ын ******* РД: ...
2. Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, ... ХХК-д дулааны байцаагч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Шарнууд овогт *******ын ******* /РД: ХД:.../
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* Богдын амны зуслан дээр хохирогч М.*******тэй маргалдаж, нүүр рүү гараараа цохиж, толгойгоороо мөргөж, “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн шуу, баруун бугалга, өвдгөнд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөг, баруун, зүүн гуянд зулгаралт, дээд баруун, зүүн шүднүүдийн сулрал гэмтлүүд” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
мөн тухайн цаг хугацаанд М.*******ийн зуслангийн хашааг машинаар мөргөж, байшингийн рек модыг хугалж эвдсэн улмаас 1,066,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.******* нь согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “******* *******”-ын зуслан дээр хохирогч Б.*******тай маргалдаж, нүүр рүү нь гараараа цохиж, маажиж “баруун хөмсөг, зүүн чихний ард шарх, баруун доод зовхи, баруун шанаа, дух, хацар, зүүн чихний гэдсэнд цус хуралт, ооч, зүүн мөрөнд зулгаралт, дээд уруулын салстад язралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэцгээв.
Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Б.******* эхнэртэйгээ маргалдсан. Миний бие эхэлж маргаан үүсгээгүй гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд биеийн эрүүл мэнд гайгүй байсан. Нэхэмжлэх болон баримтаар гаргаж өгөх хохирол төлбөр байхгүй гэв.
Хохирогч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмтэл авснаасаа хойш эмнэлгийн байгууллагаар удаа дараа үзүүлсэн. Хамгийн эхэлж шүдээ янзлуулсан. Эд хөрөнгө болон эмчилгээний зардалд нийт 2,655,150 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хоёр. Эрүүгийн 2308022850632 дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Хохирогч М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 22 дахь тал/,
Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Хохирогч М.*******, Б.******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтууд /хавтаст хэргийн 23, 31 дэх тал/,
Гэрч Б.*******, Э.*******, Б.*******, З., Г., С. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 35-36, 40-41, 43-44, 45-47, 49-50, 53-54 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ц-618 дугаартай тайлан /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8982, 8996 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62, 66-67 дахь тал/,
Хохирогч М.*******ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 112-120 дахь тал/,
Хохирогч М.*******, Б.******* нарын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 71, 73 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******, М.******* нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 173-174, 183-184 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 121 дэх тал/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 123-124 дэх тал/, Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 124-125, 130-132 дахь тал/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 126-127 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 134 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 135 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 136 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 137 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа /хавтаст хэргийн 138-140 дэх тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 141 дэх тал/,
Шүүгдэгч М.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/, дансны хуулга /хавтаст хэргийн 85-109 дэх тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******, М.******* нарт холбогдох хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1028 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******, М.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч, хохирогч Б.*******, М.******* нар нь 2023 оны 7 дугаар сарын 14-ний орой хэн аль нь согтуурсан байхдаа шүүгдэгч Б.******* нь өөрийн эхнэр З.тэй маргалдахад хохирогч М.******* нь “найзыг маань хэл амаар доромжиллоо” гэж өмөөрч, Б.******* нь “эхнэр З.г дагуулж явна” гэхэд М.******* нь “найз З.г явуулахгүй, согтуугаар машин бариулахгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар М.*******, Б.******* нар нь харилцан зодолдож, Б.******* нь хохирогч М.*******ийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн шуу, баруун бугалга, өвдгөнд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөг, баруун, зүүн гуянд зулгаралт, дээд баруун, зүүн шүднүүдийн сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, зүүн чихний ард шарх, баруун доод зовхи, баруун шанаа, дух, хацар, зүүн чихний гэдсэнд цус хуралт, ооч, зүүн мөрөнд зулгаралт, дээд уруулын салстад язралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.
мөн тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* *******эд байрлах хохирогч М.*******ийн хашааг машинаар мөргөж, байшингийн дотор рек 2 ширхэг модыг хугалж хууль бусаар гэмтээсэн, устгасны улмаас 1,066,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Хохирогч М.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ******* нь манай багийн 10 жилийн найз тэй 1997 онд танилцаж гэрлэсэн цагаас нь хойш гэр бүлийн найзууд болсон, сайн муу жаргал зовлонгийн бүх талаар нь мэднэ.
Би 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдын амын задгай тоот зуслан дээрээ очсон байсан. Тухайн өдөр 10 жилийн гэр бүлийн найзууд Б.*******гийн энхэр *******, *******ын эхнэр Хандаа нар манай зуслан дээр хүүхдийн хамтаар 17 цагийн үед ирсэн. Бид бөөндөө хоол цай хийж идсэн. Манай найз ******* руу ******* нь залгаад “та нар хаана байгаа юм бэ, би эхнэртэйгээ яваад очъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за хүрээд ир” гэж хэлсэн. Шөнө 23 цагийн үед ******* нь энхэр гийн хамт Тэрэлжээс ирсэн. ******* нь бага зэрэг халамцуу ирсэн ба би хоол цай хийж өгөөд бид нар бүгд гадаа ил гал түлээд бөөндөө тойрч суугаад 0.75 литрийн 2 шил архи хувааж уугаад шөнийн 01 цагийн үед ******* эхнэртэйгээ хүүхдээ дагуулаад машиндаа унтах гэж явсан. Харин ******* нь эхнэртэйгээ манай байшингийн унтлагын өрөөнд унтахаар орсон. Манай нөхөр сууж байсан сандал дээрээ унтсан байсан. *******, бид 3 гадаа ил галын хажууд үлдээд юм яриад сууж байхад ******* нь эхнэр рүүгээ “чи намайг шоронд сууж байхад өөр хүнтэй унтаж хэвтээд явсан биз дээ” гэж хардаад тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би “*******аа чи дандаа ууж идэхээр байнга олон юм ярих юм, одоо больчих, та хоёрын өнгөрсөн амьдрал одоо хэнд хамаатай юм бэ” гэсэн чинь надад руу “чи хүртэл угаасаа янхан биз дээ, би та хоёрыг мэднэ” гээд хоорондоо хэрэлдсэн. Тэгээд сууж байсан сандал ойр хавьд нь байсан эд зүйлсийг эхнэр рүүгээ авч шидээд байсан. надад хандаж “найзыгаа нуугаарай, наадах чинь хэрүүл хийгээд салахгүй” гэхээр нь би сүүдвэрчний арын өндөр ургасан өвс дунд нуусан. ******* нь явах гээд машины асаагаад манай зуслангийн хашааны хаалгыг мөргөж эвдсэн. ******* машины түлхүүрийг аваад эхнэрт нь өгсөн. ******* нь эхнэртээ “гараад ир миний машины түлхүүрийг өг” гээд орилж байгаад машиндаа ороод унтаад өгсөн. Би г дагуулаад гэр рүүгээ ороод охиныхоо хажуугаар оруулаад хэвтүүлсэн. Би охиноо хөхүүлээд удаагүй байж байтал гаднаас ******* утасныхаа гэрлийг асаагаад орж ирээд эхнэрийнхээ хэвтэж байсан орноос малгайтай цамцнаас нь татаж босгоод 2 удаа цохисон. Тэгэхээр би босож салгаад уурлаад “гэрээс зайл” гэхэд намайг барьж аваад миний хамар руу мөргөөд баруун шанаа руу 1 удаа цохисон. Миний салтаа хэсэг рүү өшиглөхөд би газарт унасан. Миний хамраас цус гараад би ******* руу орилоод “чи миний хамраас цус гаргачихлаа” гэхэд ******* эргэж хараад байшингийн үүдэнд байсан шийд рүү толгойгоороо 2 удаа мөргөөд шүргээд байсан. Би газраас босоод ******* руу дайраад нүүрийг нь маажсан. Тэгээд цагдаа дуудсан чинь намайг урдаас гарч ирээд хашаагаа заагаад өгөөрэй гэхээр нь би гэрээс гараад гүйж явах замдаа ухаан алдаад унасан. Тэгээд намайг цагдаа нар олоод түргэн дуудсан байсан. ...******* нь намайг цохиод хамраас цус гаргахаар манай нөхөр С. босож ирээд нь ******* руу “яаж байна” гээд 1 удаа хаалга хэсэг рүү түлхсэн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Манай нөхөр найзууд руу орилоод “та нар яагаад манай эхнэрийг цохиж байхад салгахгүй хэн чинь ойртохгүй байгаа юм” гэсэн. Тэгэхэд ******* “бид нар ойртохгүйгээ ******* хэцүү биед нь хүрэхээр бөөн юм болно” гэсэн. ... Одоогийн байдлаар эмчилгээнд зарцуулсан 1.500.000 төгрөг, хаалга засуулсан 1.066.000 төгрөг. Цаашид хамрын таславчийн хагалаанд орох төлбөр мөнгийг нэхэмжилж байна...Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ******* Гүнтийн Богдын аманд байх хашаа байшин манай нөхөр С.ын нэр дээр гэрчилгээтэй. С. одоо Өмнөговь аймагт амьдарч байгаа. Би байшингийн эвдэрсэн рек мод, төмөр хашааг янзлуулаад өгчихсөн гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дэх тал, 21-22 дахь тал/,
Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ******* ******* гэх газар руу эхнэрийн ангийн хүүхэд болох *******, түүний нөхөр нар “гэрт хүрээд ирээч” гэж дуудсан. Тэгээд би эхнэр гийн хамт орой 21-н цагийн үед очсон. Тэнд мах шарж идээд юм яриад хоёр шил пиво, гурваас дөрвөн хундага архи уугаад сууж байгаад маргааш нь ажилтай байсан тул шөнө 01 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явлаа гэхэд эхнэрийн найз ******* “чи уурлаад байгаа юм уу, чи явмаар байвал өөрөө яв, би ангийнхаа хүүхдийг авч үлдэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиндаа сууж байгаад машинаа бариулах гээд гэх дүүгээ дуудчихаад хүлээгээд сууж байсан чинь нэг цаг гарангийн дараа ирэхээр нь эхнэрээ авч явах гээд гэрт нь яваад орсон чинь ******* нь “би найзыгаа явуулахгүй, чи явах мөрөөрөө өөрөө зайл” гэхээр нь “солиороод бай, эхнэрээ авч явна, бид хоёр маргааш ажилтай” гэхэд “явуулахгүй” гэх шалтгаанаар *******тэй маргалдаад байж байхад ******* намайг хоёр гараараа ээлжилж баруун болон зүүн хацар руу 6-7 удаа алгадахаар нь “одоо болох юм биш үү” гэж хэлээд *******ийг баруун гараараа зүүн хацар хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэр үед *******ийн нөхөр нь босож ирээд “чи манай эхнэрт гар хүрлээ” гээд намайг миний нүүр, нүд, хамар болон шанаа хэсэгт баруун болон зүүн гараа атгаж байгаад 6 удаа цохисон. Тэгээд би “одоо болох юм биш үү? Би чамд тоолж байгаад 6 удаа цохиулчихлаа” гэхэд намайг цохихоо больсон. Тэгээд би ын гэрээс гарч яваад хашааны хаалгыг нь уурандаа татаж унагаачхаад машиндаа суугаад яваад өгсөн. ын хашаанаас гарч явж байхад машин барьж явж байсан уначихсан хашааны хаалгыг нь “холдуулчих уу” гэхээр нь би “дээгүүр нь гараад явчих” гэж хэлсэн. Тэгээд би хот руу гэр лүүгээ яваад өгсөн. ...******* намайг хоёр гараагаа ээлжилж баруун болон зүүн хацар руу зургаагаас долоон удаа алгадсан....гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хоол идээд хоорондоо юм яриад дахин 2 шил архи задалж уусан. Тэгээд би согтоод эхнэрийн хамт унтсан. 01-02 цагийн үед хүмүүс хоорондоо муудалцаад байсан. ******* эхнэр тэй хоорондоо маргалдаад байсан. Би *******ыг тайвшруулж машинд нь суулгаад унтсан. Намайг машинд суухад ******* машинаараа зуслангийн хашааны хаалгыг машинаар мөргөж эвдэж байсан. ******* бид хоёр машинд унтаж байхад манай эхнэр намайг сэрээж орж унт гэсэн. Тэгээд би гэрт орж унтаад, ******* машинд унтсан. 30 минутын дараа ******* сэрээд миний араас байшинд орж ирээд *******тэй маргалдаж хамраас нь цус гаргасан. г үсдэж чирээд байсан. ******* цагдаад дуудлага өгсөн. Би *******ыг хориод сууж байсан чинь цагдаа нар ирж байна гээд ******* тосохоор гарсан. Тэр үед ******* гээс машины түлхүүрийг булааж аваад машиндаа суугаад явсан. Тэгээд араас нь *******, , ******* бид 4 явсан. Явж байхад шороон зам дээр ******* газар хэвтсэн цагдаа нар ирж байсан. Тэгсэн чинь ******* бид нарт нэг машин араас сигнал дарж байгаад мөргөчхөөд явсан гэж хэлсэн. ...******* хэлэхдээ ******* намайг гараараа цохичихлоо гэж хэлж байсан, би өөрөө хараагүй...гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 35-36 дахь тал/,
Гэрч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ******* *******эд гэр бүлийн найзууд болох ын зуслан дээр нөхөр хүүхдийн хамт мөн *******, эхнэр Хандаа хүүхдүүдийн хамт очсон. Бид хэд найзуудаараа амарч хоол цай хийж идсэн. *******тай ******* нь “эхнэр тэй хамт Тэрэлжээс ирж байна” гэж ярьсан. Тэр хоёр 22 цагийн үед ирсэн. Бид нар ил гал түлээд дуу дуулаад 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Би 23 цагийн үед хүүхдээ аваад машиндаа унтсан. Удалгүй араас нөхөр ******* ирээд унтсан. Би хэнийг нь болохыг санахгүй байна, *******, Хандаа хоёрын нэг нь ирээд машины цонх тогшоод “******* энхэртэйгээ хэрүүл хийгээд хашааны хаалга мөргөчихлөө” гэхээр нь би нөхөртэйгөө хамт гараад очсон. Тэгтэл ******* *******тай юм яриад хашаагаар орж ирсэн. Манай нөхөр *******, ******* болон *******тай машинд суугаад юм яриад нэлээн удаан суусан. Тэгээд манай нөхөр машинаас буугаад ирэхэд ******* нь “хашааны хаалгаа хаамаар байна, өглөө үхэр мал хашаа руу ороод ирнэ” гээд манай нөхөрт хэлээд нь машины түлхүүрээ өгөөд машинаа холдуулаад “хаалгаа хаая” гэхээр нь ******* машин асаасан чинь ******* сэрээд “түлхүүр өг” гэж манай нөхөр рүү уурласан. Тэр үед манай нөхөр *******т машины түлхүүрийг нь өгөлгүй эхнэрт нь өгсөн. Би нөхөртэйгөө хамт машиндаа ороод унтаж байхад ******* цонх тогшоод манай нөхөртэй юм ярьж байгаад яваад өгсөн. Тэгээд унтаж байтал байшин дотор хүмүүс орилоод байхаар би нөхөртэйгөө хамт байшин руу ороход *******ийн хамраас цус гарсан, *******ын дух хэсэг зулгарсан хоорондоо зууралдаад зогсож байсан. Манай нөхөр ******* очоод салгахад нь хүүхдээ тэвэрч, ******* хажууд нь зогсож байсан. ******* нь эхнэрээ “гараад ир” гээд орилоод, харин ******* “чи манай охиныг өшиглөчихлөө, намайг чи зодчихлоо” гээд орилоод байсан. г буйдан дээрээ сууж байхад татаж чирээд аваад гарахаар нь араас нь манай нөхөр салгаад гээс машины түлхүүрийг аваад *******т өгөхөд машиндаа суугаад бариад яваад өгсөн. *******ийн утас нь дуугараад цагдаад зам зааж өгөх гээд явсан. Би *******, *******, нарын хамт *******ийн араас явсан. ...******* нь цагдаа тосох гэж явж байгаад татаж унасныг өөрөөс нь сонссон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Гэрч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ******* *******эд гэр бүлийн найзууд болох ын зусланд эхнэр хүүхдийн хамт очиход , *******, *******, эхнэр Хандаа нар байсан. Бид хэд найзуудаараа амарч хоол цай хийж идсэн. ******* энхэр тэй хамт Тэрэлжээс ирж байна гээд тэр хоёр 22 цагийн үед ирсэн. Бид нар ил гал түлээд, дуу дуулаад 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Манай энхэр ******* хүүхдүүдийн хамт машиндаа унтахаар явсан, би удалгүй араас нь очиж машиндаа унтсан. Тэгтэл нэг юм мөргөж байгаа чимээ гарахаар нь би дотроо *******ыг эхнэртэйгээ яваад өглөө гэж бодсон. Тэгтэл ******* машины цонх тогшоод “******* нь эхнэртэйгээ хэрүүл хийгээд хашааны хаалга мөргөчихлөө, чи босоод гараад ир” гэхээр нь би эхнэртэйгээ хамт босоод очсон чинь машинаараа хаалга мөргөөд зогссон байсан. Харин ******* нь *******тай юм яриад хашаагаар орж ирсэн. Би ******* болон *******тай машинд суугаад “миний найз тайван бай” гээд тайвшруулаад бид 1 шил архи тойруулаад 2 удаа татсан. Тэгээд *******, ******* хоёр унтаад өгсөн. Би машинаас буугаад машин руу алхаж байсан чинь *******, Хандаа, гурав зогсож байсан. ******* нь “хашааны хаалгаа хаамаар байна, өглөө үхэр мал хашаа руу ороод ирнэ” гээд надад нь машины түлхүүрээ өгөөд машинаа жаахан холдуулаад хаалгаа хаая” гэхээр би машин суугаад *******ыг сэрээгээд машиныг асаасан чинь ******* нь сэрээд “түлхүүр өг” гээд уурласан. Би түлхүүрээ өгөлгүй шууд эхнэрт нь өгсөн. Би эхнэртэйгээ хамт буцаад машиндаа ороод унтаж байсан чинь ******* нь ирээд “түлхүүр өг” гэсэн. Би эхнэрт чинь өгсөн гэж хэлсэн чинь яваад өгсөн. Тэгээд унтаж байсан чинь байшин дотор хүмүүс орилоод байхаар нь би эхнэртэйгээ хамт гараад байшин руу орсон чинь *******ийн хамраас нь цус гарсан байдалтай *******тай ноцолдож байхаар нь би очоод салгасан. Тэр үед нь хүүхдээ тэвэрсэн, ******* хажууд нь зогсож байсан. ******* нь эхнэр рүүгээ дайраад байхаар нь юунаас болоод байгаа юм гэсэн чинь би машины түлхүүрээ авмаар байна гэхээр нь эхнэрээс нь түлхүүрийг аваад өгөхөд машинаа унаад яваад өгсөн. Тэр хооронд ******* нь цагдаа дуудаад тосох гээд гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Гэрч З.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би нөхөр *******ын хамт өөрийн Тэрэлжид байх зуслан дээрээ байж байхад найз *******, ******* нар залгаад Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ******* *******эд байх ******* нарын зуслан дээр уулзъя гэсэн. Тэгээд ******* бид хоёр ын зуслан дээр 22 цагийн үед ирэхэд *******, Хандаа, *******, *******оо, *******, нар байсан. Бид хоёрыг очиход нөгөө хэд архи уучихсан юм яриад сууж байсан. Бид хамт хоол идээд манай нөхөр ******* тэд нартай хамт архи ууж, гал түлээд тойрч суугаад зарим хүмүүс нь унтаад , *******, ******* бид дөрөв үлдсэн. Бид юм яриад сууж байхад ******* манай нөхөр рүү хуучин болсон хэрүүлийн талаар яриад янз бүрээр хэлээд ******* руу агсарч хараалын үг хэлээд байсан. *******ийг хэрэггүй юм ярилаа гээд бид хоёр ятгасан. Тэр үед хуучин хэрүүлээ байн байн сөхөж яриад байсан чинь ******* “явлаа гэртээ харъя” гээд машиндаа сууж асаасан. Тэгэхээр нь би “явуулахгүй” гэсэн чинь тэдний зуслангийн хашааны хаалгыг машинаараа мөргөж эвдэлсэн. Тэр үед ******* ирээд хашаа эвдэлчихлээ төлж өгөөрэй гээд ******* ******* хоорондоо хэрэлдсэн. ******* надаас машины түлхүүр нэхээд би өгөхгүй гэсэн чинь ******* машины түлхүүр өгөхгүй явах гэж байгаа бол ганцаараа явган яв гэх мэтээр доромжилсон. ******* надаас машины түлхүүр нэхээд намайг 1 удаа цохисон. Тэр үед *******, ******* хоёр босож ирээд *******ыг машиндаа оруулаад унтуулсан. ******* “өглөө хашаанд үхэр ороод ирнэ, хашааны хаалгаа хаана, чи машины түлхүүрээ өгчих” гээд байхаар нь ******* машин асааж хашаанаас холдуулж тавих гэсэн чинь ******* сэрчихсэн. Манай машиныг унтраагаад надад эргүүлж машины түлхүүрийг өгсөн. Тэгсэн чинь ******* надаас машины түлхүүр нэхсэн. Бид нар *******ыг байшингийн гадна талд орхисон чинь ******* байшингийн хаалга нүдээд байхаар нь *******тай гэртээ агсам тавилаа гэж маргалдаж хоорондоо зодолдсон. Тэр үед ******* маргалдаж *******ыг цохисон чинь ******* нь зөрүүлээд цохиод *******ийн хамраас цус гарсан. Тэгсэн чинь ******* *******ыг цагдаад барьж өгнө гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл ******* алга болсон байсан ба хаачсан талаар асуухад цагдааг тосохоор явсан гэж байсан. Сүүлд би Хандсүрэнгээс *******ыг хаачсан талаар асуухад машинаа унаад явсан гэсэн. *******ийн араас *******, *******, ******* нар явсан. Тэд нарын араас Хандаа, нар явсан. Хандаа эргэж ирээд ******* *******ийг машинаар дайрчхаад явсан гэж байна гэсэн. Би доошоо зам руу явсан чинь эмнэлэг, цагдаагийн машины өмнөөс ирж байсан. Нөгөө хэд мөн хамт алхаад явж байсан. Эмнэлгийн машинд би орж суухад ******* баруун гараа өргөчихсөн хэвтэж байсан. Гэмтлийн эмнэлэг орохоор болж ******* хоёр түргэний машинтай явсан. Удалгүй цагдаа нар ирсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,
Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ******* *******эд гэр бүлийн найзууд болох ын зуслан дээр нөхөр ******* хүүхдийн хамт мөн *******, энхэр ******* хүүхдүүдийн хамт хоёр машинаар очсон. Бид хэд найзуудаараа амарч хоол цай хийж идсэн. ******* нь эхнэр тэй хамт Тэрэлжээс ирж байна гээд 22 цагийн үед ирсэн. Бид нар бөөндөө байшингийн гадна ил гал түлээд дуу дуулаад 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Би 23 цагийн үед 2 хүүхдээ аваад байшин руу унтлагын өрөөнд ороод унтсан. Удаагүй ******* орж ирээд унтсан. Нөхөр бид хоёр унтаад удаагүй байхад гаднаас ******* орж ирээд “нөгөө ******* чинь эхнэр г зодоод байна” гээд дуудахаар нь би *******ыг дуудсан чинь сэрэхгүй байсан. Би гараад очиход тойроод сууж байсан галын дэргэд ******* нь эхнэр гээс машины түлхүүрээ нэхээд байж байсан. ******* орилоод машины түлхүүрээ авч машинаа асааж хөдлөөд ын хашааны төмөр хаалгыг мөргөөд зогссон. Хүмүүс гадаа орилоод байсан болохоор манай нөхөр ******* болон *******, ******* нар сэрээд гараад ирсэн. Тэгээд машины түлхүүрийг авсан байсан. *******ыг *******, ******* нар тайвшруулаад нэлээн суусан. *******ын машинд манай нөхөр ******* болон ******* хоёр унтсан байсан болохоор би нөхрөө сэрээгээд байшин руу авч ороод унтсан. Нөгөө хэд гадаа үлдсэн. Би нөхрөө авч орж ирээд унтаад удаагүй байхад байшингийн хаалга нүдээд ******* орилоод байсан. Тэгээд удаагүй хүүхэд уйлаад хүмүүс орилоод байхаар нь нөхөртэй хамт гараад ирэхэд үүдэнд ******* ******* хоёр барилцаад авсан *******ийн хамраас цус гарсан зогсож байсан. Тэгээд *******, ******* нь хоёр хоорондоо хэрэлдээд ноцолдож байсан. Манай нөхөр ******* очоод *******ыг салгаад байж байхад гаднаас *******, ******* хоёр орж ирсэн. Тэгэхэд ******* нь цагдаад дуудлага өгсөн байсан учир цагдаа нар залгаад гэрийн хаягаа заагаад өг гэсэн юм шиг байсан, утсаа аваад гэрээсээ гараад явсан. Тэгээд ******* нь эхнэр тэй хэрүүл хийгээд машины түлхүүрээ аваад машинаа асаагаад явсан. ******* ирэхгүй удаад байхаар нь манай нөхөр *******, *******, , ******* тэр 4 араас нь явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Харин *******ийг эмнэлэг рүү аваад явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
Гэрч С.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 7 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ******* ******* богдын аманд байх хашаа байшинд эхнэрийн найзууд болох ******* түүний эхнэр *******, *******ын эхнэр Хандаа болон *******, түүний эхнэр нар ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би архиндаа согтоод унтаад өгсөн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их уусан болохоор санахгүй байна. Намайг унтаж байхад манай хүүхэд Чинсувд уйлахаар нь сэрсэн чинь манай эхнэрийн нүүр болон хувцас цус болчихсон, уйлчихсан зогсож байхаар нь би юу болсон талаар асуухад ******* намайг цохисон гэхээр нь би *******ыг “чи яаж байгаа юм” гэж хэлээд уурласан. Тэгээд манай хүүхэд уйлаад байхаар нь би хүүхдээ авах хооронд *******ыг тэнд байсан хүмүүс аваад гарсан. Тухайн асуудал юунаас болж маргалдсан болохыг нь мэдэхгүй байна. Удалгүй ******* явчихсан байсан ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тус хэрэг болсон Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ******* ******* богдын аманд байх хашаа байшин миний эзэмшлийн хашаа байшин байгаа юм. Тус газрын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 0000057488, 0000057489 дугаараар миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би хөдөө Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг тул цагдаагийн байгууллагын дуудсан цагт ирж чадахгүй. Эхнэр М.*******тэй 2009 оноос хойш хамтран амьдарч дундаасаа хоёр хүүхэдтэй. Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр М.*******ийг тогтоолгох хүсэлттэй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ц-618 дугаартай тайланд: Төмөр хашааны гүйдэг хаалгыг 1.000.000 төгрөг, байшингийн дотор талын рек мод 2 хэсгийг 33.000 төгрөг, нийт 1.066.000 төгрөгийн эвдрэл гэмтэл гарсан гэх /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8996 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биед баруун хөмсөг, зүүн чихний ард шарх, баруун доод зовхи, баруун шанаа, дух, хацар, зүүн чихний гэдсэнд цус хуралт, ооч, зүүн мөрөнд зулгаралт, дээд уруулын салстад язралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 2023.07.14-15-нд үүссэн байх боломжтой гэх /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8982 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.*******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн шуу, баруун бугалга, өвдгөнд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөг, баруун, зүүн гуянд зулгаралт, дээд баруун, зүүн 1,1-р шүднүүдийн сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд баруун, зүүн 1, 1-р шүднүүдийн сулрал гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 2023.07.14-15-нд үүссэн байх боломжтой гэх /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
Хохирогч М.*******ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 112-120 дахь тал/,
Хохирогч М.*******ийн Эрүүл мэндийн даатгалаар 949.400 төгрөгийн хөнгөлөлт тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 71 дэх тал/,
Хохирогч Б.*******ын Эрүүл мэндийн даатгалаар 161.000 төгрөгийн хөнгөлөлт тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 73 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******, М.******* нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 173-174, 183-184 дэх тал/ зэргээр нотлогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, ******* Гүнт богдын аманд байх хашаа байшин нь С.ын нэр дээр эзэмших эрхийн 0000057488, 0000057489 дугаартай гэрчилгээгээр бүртгэлтэй боловч тэрээр эхнэр М.*******ийг хохирогчоор оролцуулахад татгалзах зүйлгүй талаар мэдүүлсэн бөгөөд С., М.******* нар нь гэр бүлийн харилцаатай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэгт хохирогчоор М.*******ийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Шүүгдэгч, хохирогч Б.******* нь “М.******* нь манай эхнэр З.г явуулахгүй” гэж би “эхнэрээ дагуулж явна” гэснээс маргалдсан. С. “чи манай эхнэрт гар хүрлээ” гээд миний нүүр, нүд, хамар болон шанаа хэсэгт баруун болон зүүн гараа атгаж байгаад 6 удаа цохисон” гэж мэдүүлсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.*******, Э.*******, Б.*******, Г. нарын мэдүүлгээр “Б.******* нь эхнэр З.тэй маргалдаж улмаар М.*******тэй барьцалдан зодолдсон талаар мэдүүлсэн ба уг үйл явдал болох үед С. нь хүүхдээ тэврээд сууж байсан” талаар зөрүүгүй мэдүүлжээ. Иймд хохирогч Б.*******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч М.******* учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн обьектив шинж нь бусдын өмчлөх эрх байна.
Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан үйлдэл, хохирол хоёрын хооронд, тус тус шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч, хохирогч Б.*******, М.*******, гэрч Б.*******, Э.*******, Б.*******, З., Г., С. нар нь арван жилийн сургуульд хамт суралцаж байсан, найз нөхдийн харилцаатай этгээдүүд байна.
Шүүгдэгч, хохирогч М.*******, гэрч С. нар нь эхнэр, нөхөр бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр С.ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ******* *******эд байрлах зуслан дээр гэр бүлийн найзууд болох Б.*******, З., Б.*******, Г., Э.*******, Б.******* нар ирж, нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.
Шүүгдэгч, хохирогч Б.*******, М.******* нар нь харилцан бие биедээ гэмтэл учруулахаар халдан довтолж буй үйлдлээ, шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******ийн эд хөрөнгө болох хашааны хаалгыг машинаар дайрч, байшингийн рек 2 ширхэг модыг хугалж буй үйлдлээ тус тус хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн бие болон эд хөрөнгөд хохирол учруулахыг хүсэж үйлдсэн нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.******* нь хохирогч М.******* рүү халдан довтолж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэнд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,
мөн хохирогчийн хашааны гүйдэг төмөр хаалга, байшингийн дотор талын рек 2 ширхэг мод зэргийг эвдэж устгасан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг,
шүүгдэгч М.******* нь хохирогч Б.******* руу халдан довтолж толгой, нүүр рүү нь цохиж, маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг, тус тус хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч Б.******* нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Мөн шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь:
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 12 жил хорих ялаар шийтгүүлсэн,
- Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 24 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 9 сар 01 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгч М.******* нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/-аар батлагдаж байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Б.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс “ М.******* нь гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал бий болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.*******, М.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч, хохирогч нар нь харилцан бие биедээ гэмтэл учруулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн Б.*******ын биечлэн эдлэх ялыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар,
Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар, тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******, М.******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Дээрх гэмт хэргийн улмаас:
1. а./Хохирогч М.*******ийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8982 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн шуу, баруун бугалга, өвдгөнд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөг, баруун, зүүн гуянд зулгаралт, дээд баруун, зүүн 1,1-р шүднүүдийн сулрал” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээнд 1.589.150 төгрөгийн зардал гарсан талаарх /хавтаст хэргийн 117-120 дахь тал/ нотлох баримт гаргаж өгсөн.
б./ хохирогч М.*******ийн эд хөрөнгөнд Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ц-618 дугаартай тайлангаар Төмөр хашааны гүйдэг хаалгыг 1.000.000 төгрөг, байшингийн дотор талын рек мод 2 хэсгийг 33.000 төгрөг, нийт 1.066.000 төгрөгийн эвдрэл гэмтэл /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ учирсан. Хохирогч М.******* нь нийт 2.655.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 2.655.150 төгрөгийг хохирогч М.*******т нөхөн төлсөн байна.
2. Хохирогч Б.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8996 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...баруун хөмсөг, зүүн чихний ард шарх, баруун доод зовхи, баруун шанаа, дух, хацар, зүүн чихний гэдсэнд цус хуралт, ооч, зүүн мөрөнд зулгаралт, дээд уруулын салстад язралт” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ ба хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, хор уршигт мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт гаргаж өгөөгүй ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад: хохирогч М.*******ийн Эрүүл мэндийн даатгалаар 949.400 төгрөгийн хөнгөлөлт тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 71 дэх тал/, хохирогч Б.*******ын Эрүүл мэндийн даатгалаар 161.000 төгрөгийн хөнгөлөлт тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 73 дахь тал/, хохирогч М.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 23 дахь тал/-ууд тус тус авагджээ.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарт дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн хохирогч М.*******т 949.400 төгрөгийн, хохирогч Б.*******т 161.000 төгрөгийн зардал гарсан талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч шүүгдэгч Б.*******, М.*******т нарт холбогдох эрүүгийн 2308022850632 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоосон мөрдөгчийн тогтоол байхгүй, мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийг томилсон шийдвэр тогтоол хавтаст хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхисон болно.
Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч М.*******ийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Иймд шүүгдэгч Б.*******, М.******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Алаг адуу овогт*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шарнууд овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.*******, М.******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******, М.******* нарт тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******т 2,655,150 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР